1 / 22

Илтгэгч: Др. Н. Батсуурь, БОАЖЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатар хот

Тогтвортой хөгжил ба эрх тэгш байдал: Б үх нийтийн сайн сайхан ирээдүй Х үний Хөгжлийн Илтгэл 2011. Илтгэгч: Др. Н. Батсуурь, БОАЖЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатар хот 2012 оны 2 сарын 16. Агуулга. Хүний хөгжил гэж юу вэ? Үүнийг хэрхэн хэмждэг вэ?

regis
Download Presentation

Илтгэгч: Др. Н. Батсуурь, БОАЖЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатар хот

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Тогтвортой хөгжил ба эрх тэгш байдал:Бүх нийтийн сайн сайхан ирээдүйХүний Хөгжлийн Илтгэл 2011 Илтгэгч: Др. Н. Батсуурь, БОАЖЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатар хот 2012 оны 2 сарын 16

  2. Агуулга • Хүний хөгжил гэж юу вэ? • Үүнийг хэрхэн хэмждэг вэ? • Хүний Хөгжлийн 2011 оны тайланд дэвшүүлж буй үндсэн санаа: • Байгаль орчны доройтол, боломж тэгш бус байгаагаас хүний хөгжилд гарсан ахиц дэвшил алдагдах эрсдэл • Байгаль орчны доройтол хүн амын нэн ядуу хэсэгт хамгийн хүнд тусах байдал • Хөгжлийн туслалцааг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах шаардлага • Бүтцийн болон хөгжлийн туслалцааны санхүүжилтийн шинэчлэл хийх хэрэгцээ

  3. Хүний Хөгжил гэж юу вэ? Хүний хөгжил гэдэг нь хүн төвтэй хөгжил юм. ‘Хүн бол улс үндэстний жинхэнэ баялаг юм. Хүний хөгжлийн үндсэн зорилго нь эрүүл саруул байж, урт удаан наслан, бүтээлчээр ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг хүмүүст бүрдүүлж өгөх явдал юм.’ (HDRO, 1990) Хүний хөгжлийн тухай ойлголт: • Хүний боломж, чадавхи • Хүний сонголтыг өргөжүүлэхзорилгооргарсан.

  4. Хүний Хөгжилгэж юу вэ? Хөгжил гэдэг нь зөвхөн........ .......эдийн засгийн хөгжил биш юм. Орлогыг нэмэгдүүлэн, бүтээгдэхүүнийгарцыг сайжруулах нь хөгжлийг бий болгох хэрэгсэл болох боловч хөгжлийн эцсийн үр дүн, зорилт биш юм. Хөгжил бол … • Хүний сонголтыг өргөжүүлэх • Эрх чөлөөт байдлыг хангах • Хүний эрхийг эдлүүлж, хөгжүүлэх Эцэст нь, хөгжил гэдэг бол хүний амьдралын чанарыг улам сайжруулахад оршино

  5. Хүний хөгжлийг хэмжих нь:Хүний Хөгжлийн Индекс (ХХИ) ХХИ нь “хүмүүсийн эд хөрөнгө, орлогыг хэмжээд зогсохгүй хүмүүсийн амьдралын чанарыг мөн авч үздэг.” ХХИ нь улс орны хүний хөгжлийн түвшнийг хүний хөгжлийн доорх 3-н гол хэмжигдэхүүнээр тооцно: • Урт удаан, эрүүл амьдрал – хүн амын төрөлтөөс тооцсон дундаж наслалт • Мэдлэг, боловсрол эзэмших боломж –боловсролын хоёр хэмжигдэхүүнээр тооцно (Насанд хүрэгчдийн нийт суралцсан дундаж хугацаа-жилээр, сургуульд орох насны хүүхдийн цаашид сургуульд суралах дундаж хугацаа- жилээр) • Амьжиргааны түвшин – хүний чадавхийг хамгийн дээдээр ашиглахад шаардагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэгцээг хангахад шаардагдах орлого

  6. ИЛТГЭЛИЙН ҮНДСЭН САНАА Байгаль орчны доройтол, тэгш бус байдлын улмаас хүний хөгжилд гарсан ахиц дэвшил алдагдах аюул нүүрлэж байна. Байгаль орчны доройтол нь хүн амын нэн ядуу хэсэгт хамгийн хурцаар нөлөөлж байна. Орлого багатай иргэдэд чиглэсэн хөгжлийн үйл явцыг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах шаардлагатай. Бүтцийн болон хөгжлийн туслалцааны санхүүжилтийн томоохон шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тогтвортой хөгжил нь эрх тэгш байдалтай салшгүй холбоотой, хөгжил дэвшил нь хүн бүрт ижил боломж олгох ёстой.

  7. Байгаль орчны доройтол, боломж тэгш бус байгаагаас хүний хөгжилд гарсан ахиц дэвшил алдагдах аюул нүүрлэж байгаа нь

  8. Байгаль орчны доройтол, тэгш бус байдал хүний хөгжилд аюул учруулж байна УАӨ-ийн сөрөг нөлөөллөөс шалтгаалан ХХИ-ийн дэлхийн дундаж утга 8%-иар, Сахарын цөлөөс урагш орших Африкийн ба Өмнөд Азийн орнуудад 12%-иар буурч болно.

  9. Тэгш бус байдлаас үүдэлтэй ХХИ-ийн бууралт ХХИ-ийн үзүүлэлт дунд болон доогуур түвшний улс орнуудад илүүтэй тохиолдоно Олон хэмжүүрт тэгш бус байдлаас ХХИ буурах байдал

  10. Жендэрийн тэгш бус байдал болон тогтвортой байдал Боломж тэгш бус байгаагаас гамшгийн хор уршиг эмэгтэйчүүдэд илүүтэй хүнд тусч байна. Жендэрийн тэгш бус байдал болон байгаль орчны доройтолхарилцан хамааралтай байна. • Парламентад нь эмэгтэй гишүүн олон байдаг улс орон газар нутгаа тусгай хамгаалалтанд авах хандлага илүүтэй байдагбайна. • Гамшгийн эрсдэлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийхэд эмэгтэйчүүдийг татан оролцуулснаар тогтвортой хөгжлийг хангах, эмзэг байдлыг бууруулах үйл явц илүү үр дүнтэй болно.

  11. Байгаль орчны доройтол хүн амын нэнядуу хэсэгт хамгийн хурцаар нөлөөлж байна

  12. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшиг тохиолдох магадлалыг нэмэгдүүлж байна • Дэлхийнагаарын температур болон далайн түвшний өсөлт • Байгалийн гамшиг тохиолдох магадлал нэмэгдэж байна • Сүүлийн 25 жилийн хугацаанд жилд нүүрлэх гамшгийн давтамж 2 дахин өсчээ • Экосистемийн доройтол • хүн амын амьжиргаанд • сөргөөр нөлөөлж байна • ХХИ-ийн үзүүлэлт доогуур улс орнуудын ойт нутгийн хэмжээ хамгийн ихээр буурч байна (1990 оноос хойш 11%) • Ядуу улс орнууд энэхүү экологийн доройтлыг бууруулах чадваргүй байна (тухайлбал. Далайн эргийнМангроу мод)

  13. Ядуу буурай иргэд давхар ачаа үүрч байна • Ядуу иргэд байгаль орчны доройтолд илүү эмзэг өртөмтгий байна. • Тэдэнд гачигдал илүүтэй нүүрлэж байна. • Ойролцоогоор 90% нь орчин үеийн түлшний эх үүсвэргүйбайна • 80% нь эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй газар амьдарчбайна • 35% нь цэвэр усны хангамжгүй байна

  14. Гачигдал, хомсдолд зэрэгөртөх байдал Олон хэмжүүрт ядуурлын индэксэд гачигдлын эзлэх хувь хэмжээ \бүс нутгаар\ • Орлого багатай иргэд давхар гачигдалд өртөж байна: • 80% нь 2 болонтүүнээс дээш тооны гачигдалд • 29%-д нь бүх төрлийн гачигдалнүүрлэж байна.

  15. Орлого багатай иргэдэд чиглэсэн хөгжлийн туслалцааг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах шаардлагатай байна

  16. Орон нутагт гарсан ололтоос суралцах нь Олон тооны жижиг төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулах нь үр дүнсайтай байна. • Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлснээр байгаль хамгаалал болон хүний хөгжлийн үр дүн сайжрах талтай. • Өртөг багатай, цэвэр эрчим хүчээр хангагдсанаар эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хөгжлийн үр өгөөж нэмэгдэх боломжтой.

  17. Бодлогын түвшинд өөрчлөлт хийх шаардлага Цэвэр, аюулгүй орчинд амьдрах нь хүнийэрх болохоос бус эрх мэдэл буюу давуу тал биш юм. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх болон хяналт тавихад эн тэнцүү боломж олгох асуудлыг тусгаж байх хэрэгтэй.

  18. Бүтцийн ба санхүүжилтийнтомоохон шинэчлэл хийх шаардлагатулгарч байна

  19. Олон улсын хөгжлийн туслалцааны өнөөгийн түвшинтэй харьцуулахад эрэлт хэрэгцээ нь холдавжбайна

  20. Макро түвшний өөрчлөлт, шинэчлэлтэд олон улсын шинэ санаачлага хэрэгтэй байна • Санхүүгийн шинэ эх үүсвэр: • Валют арилжааны татвар • Үйл ажиллагааны үр ашиг, удирдах түвшнээс үзүүлэх дэмжлэг нэмэгдэххандлагатай • Байгаль орчны санхүүжилт • Төр, Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа • Дэлхий дахины засаглал: • Эрх тэгш байдал, санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд өөрчлөлт, шинэчлэлт хийх. • Оролцоо болон үүрэг хариуцлагыгорон нутаг, улс орон, олон улсын түвшинднэмэгдүүлэх

  21. Rio+20 • Байгаль орчны тогтвортой байдал болон эрх тэгш байдал нь харилцан уялдаатай, зэрэг сайжирч байх ёстой. • Орлого багатай иргэдийн сонголтыг нэмэгдүүлэх нь урт хугацааны тогтвортой байдлын зорилт болох баүүнд эрх мэдэл олгох, үүрэг хариуцлага ба оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал.

  22. Өнөөгийн болон хойч үеийнхээ сонголтыг нэмэгдүүлэхийн тулд эн тэнцүү боломж, байгаль орчны тогтвортой байдлын аль алиныг нь зэрэг хангах шаардлагатай. 2011 оны Хүний Хөгжлийн Илтгэл нь дээрх зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх боломжийнталаар авч үзэв. Анхаарал тавьсанд баярлалаа.

More Related