1 / 31

Монгол Улсын авлигатай тэмцэх бодлогын хэрэгжилт, чиг хандлага

Монгол Улсын авлигатай тэмцэх бодлогын хэрэгжилт, чиг хандлага. АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн. 2013.0 5 .2 3. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ. WWW.CRIMINOLOGY.MN. Э рх зүйн орчин. 1996 - Авлигын эсрэг хууль

tori
Download Presentation

Монгол Улсын авлигатай тэмцэх бодлогын хэрэгжилт, чиг хандлага

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Монгол Улсын авлигатай тэмцэх бодлогын хэрэгжилт, чиг хандлага АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн 2013.05.23 www.iaac.mm

  2. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ.WWW.CRIMINOLOGY.MN www.themegallery.com

  3. Эрх зүйн орчин • 1996 - Авлигын эсрэг хууль • 2002 - Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр • 2005 - НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг Монгол Улсын хуулиар соёрхон батлав. • 2006 - Авлигын эсрэг хуулийг шинэчлэн батлав. • 2007 - ЭБШХ-д нэмэлт, өөрчлөлт оруулав. • 2012 - Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Сонирхлын зөрчлийн хууль/ • Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай • Эрүүгийн хууль болон ЭБШХ-д нэмэлт оруулах тухай • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдав.

  4. Эрх зүйн орчин • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай • УИХ-ын 2007 оны 07 дугаар тогтоол, • УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоол, • УИХ-ын 2011 оны 55 дугаар тогтоол, • УИХ-ын 2012 оны 55 дугаар тогтоол, • УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 5 дугаар тогтоол

  5. БҮТЭЦ, ОРОН ТОО УИХ-аас 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 55 дугаар тогтоол гарган Авлигатай тэмцэх газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарыг 145 байхаар тогтоосон.

  6. Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх 1 Авлигын эсрэг хууль болон НАНБХАЗАСЗУС тухай хуульдзаасанэтгээдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогынмэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах 2 Авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах 3 АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ www.iaac.mn

  7. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг • Улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих; • Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах талаар аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөлд үүрэг, чиглэл өгөх; • Төрийн бус байгууллага,  иргэдээс авлигатай тэмцэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан санал, санаачилгыг дэмжин туслах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах; • Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх; • Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах,  байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх.

  8. АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж авлигын шалтгаан нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээний цогц юм”. • Яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутгийн төрийн байгууллагууд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна. • Энэ оноос эхлэн УИХ-ын дэргэдэх байгууллагууд, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. • АТГ Авлигын эсрэг төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэн, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах талаар зөвлөмж хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

  9. Соён гэгээрүүлэх чиглэлээр • “Олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах арга хэмжээний цогцолбор үйл ажиллагаа юм”. • Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төрөл бүрийн арга хэлбэрээр явуулан, төрийн албан хаагч, иргэдэд сургалт зохион байгуулдаг. • олон талт сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг, уралдаан, аян, мэтгэлцээн өрнүүлэх, сургалт, өдөрлөг зохион байгуулах • сайн засаглалын туршлагыг бий болгон, авлига, хүнд суртлаас ангид байхын төлөө идэвх санаачилгатай ажилласан төрийн байгууллага, албан хаагчийн “Төрийн үйлчилгээний сайн туршлага”-ыг шалгаруулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх • “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-ийг төрийн байгууллага, яам, агентлагаар аялуулах • нийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, хувь хүний зөв ёс суртахууныг дээдлэх, шударга зан үйлийг төлөвшүүлэх, бусдад уриалах зорилго бүхий ессэ бичлэгийн уралдаан явуулах • Хүүхэд, багачуудад зориулсан шударга ёсны сэдэвт ном, промо, “Авлигын эсрэг боловсрол” сэдэвт багш нарт зориулсан гарын авлага • Сурталчилгааны хэвлэмэл болон видео, аудио материал

  10. Авлигын нөхцөл байдлыг судлах, мэдээлэх чиглэлээр • “Монгол Улсын Авлигын индекс”-ийн судалгаа – Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2 жилд 1 удаа • Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ- 2 жилд 1 удаа • Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа – жил бүр гаргаж үр дүнг олон нийтэд мэдээлдэг.

  11. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ.WWW.CRIMINOLOGY.MN www.themegallery.com

  12. Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах хянан шалгах чиглэлээр • Авлигын эсрэг хууль, НАНБХАСЗАСЗУС тухай хууль /Сонирхлын зөрчлийн хууль/ болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмын дагуу ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг буюу мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, олон нийтэд мэдээлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг. • мэдүүлгийг бүртгэж, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт явуулах, заавар, зөвлөмж өгөх, гарын авлагаар хангах зэргээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг. • ХАСХОМ-т дүн шинжилгээ хийх, судалгаа хийх, дүгнэлт өгөх, зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

  13. Мэдүүлгийн бүрдүүлэлт • Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлж хэвшсэн. • Нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ анх удаа бүртгүүлсэн. 2012 оны 8 дугаар сарын 15-ны байдлаар АТГ-т мэдүүлгээ бүртгүүлбэл зохих албан тушаалтнаас 99.6 хувь нь мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлсэн. • Улсын хэмжээнд 45000 орчим албан тушаалтан ХАСХОМ гаргахаас 99,79 хувь нь мэдүүлгээ бүртгүүлсэн байна.

  14. Хяналт шалгалтын чиглэлээр • Албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгах • /2012 онд 238 албан тушаалтны мэдүүлгийг шалгасан/ • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгах • /2012 онд 168 өргөдөл, гомдол, мэдээллийг шалгасан/ • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж дүгнэлт гаргах • /2012 онд 3232 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 3106 этгээдийн хувийн ашиг сонирхлын талаар дүгнэлт гаргасан/

  15. МӨРДӨН ШАЛГАХ ЧИГ ҮҮРЭГ • Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуульч шуурхай ажиллагааг эрхэмлэж, Авлигын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. • Гомдол, мэдээлэл хүлээн авах зааврын дагуу иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас тус газарт /амаар, бичгээр, шуудангаар, утсаар, интернетээр, биечлэн/ ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэдэг. • АТГ нь ЭБШХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйл/Төрийн албан тушаалтан, албаны эрх мэдлээ урвуулах/, 264-р зүйл /Төрийн албан тушаалтан, албаны эрх мэдлээ хэтрүүлэх/ 265-р зүйл /Төрийн бус байгууллагын албан тушаалын байдлаа урвуулах/ 266 дүгээр зүйл /Төрийн бус байгууллагын албан тушаалын байдлаа хэтрүүлэх/ 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/ 269 дүгээр зүйл /хээл хахууль өгөх/ 270 дугаар зүйл /Хээл хахуульд зуучлах/ 2701 дүгээр зүйл/Хууль бусаар баяжих/ 273 дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ гэмт хэргийг харъяалан шалгадаг. Харъяалан шалгах эрүүгийн хэрэг

  16. Мөрдөн шалгах чиглэлээр • Мөрдөн шалгах хэлтсээс харьяаллын авлига, албан тушаалын томоохон хэргүүдийг илрүүлэх, үр дүнтэй мөрдөн шалгаж эцэслэн шийдвэрлүүлэх, гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, иргэний нэхэмжлэл, хохирсон эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийг хангах үүднээс эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. • 2012 онд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан харьяаллын 293 холбогдогчтой 534 үйлдэлтэй, 164 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. • мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 38 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлсэн, 3.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан.

  17. Хүлээн авсан гомдол, мэдээлэл www.iaac.mn

  18. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн Монгол Улс дахь хэрэгжилт • 2009 онд Конвенцийг хэрэгжилтийг үнэлэх механизмыг баталсан. • НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний тайланг НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албанд хүргүүлдэг. • Олон улсын шинжээчид болон НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтнүүдээс бүрдсэн шинжээчид конвенцийн хэрэгжилтийг үнэлсэн.

  19. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн Монгол Улс дахь хэрэгжилт • Авлигын эсрэг хуулийг 2006 онд шинэчлэн батлав. • Авлигатай тэмцэх газрыг байгуулав. • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байна. • Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлд Хууль бусаар хөрөнгөжих үйлдлийг хуульчилсан. • Авлигын зөрчил хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон, Авлигын эсрэг хуульд Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаагүй, санаатай худал мэдүүлсэн түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн хүн хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгсөн. • Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг батлан 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж байна. • УИХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн санхүүжилт, хандивтай холбоотой асуудлын нарийвчлан зохицуулж, хандивлагчдыг нийтэд ил тод зарлахаар тусгасан.

  20. Цаашдын чиг хандлага • Конвенцийн үзэл баримтлалд үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх • Авлигын эсрэг хууль болон холбогдох бусадхууль тогтоомжийг боловсронгуй болгох • Авлигын эсрэг үндэсний стратеги боловсруулж батлуулах • АТГ, түүний албан хаагчдыг чадавхжуулах

  21. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ.WWW.CRIMINOLOGY.MN www.themegallery.com

  22. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжүүлэх чиг хандлага • Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төсөлийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэв. • Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн ангиллаас хамааран тогтоодог нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учруулдаг. Иймд Эрүүгийн хуулийн төсөлд гэмт хэргийн ангиллыг өөрчлөхөөр тусгасан. • Улс төрийн намын тухай, Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтын тухай хуулийн төслийг боловсруулж байна. • Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх явдал сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн хүсэл зориг төдий бус, харин хуулиар заавал хүлээх үүрэг болгон хэвшүүлэх • Гадаадын болон олон улсын байгууллагын албан тушаалтанд хээл хахууль өгөх, авах асуудлыг Эрүүгийн хуульд оруулах • Хуулийн этгээд хариуцлага хүлээх асуудлыг хуульчлах • Хувийн хэвшил дэх авлигын асуудлыг судлан тодорхой бодлогыг хэрэгжүүлэх • Авлигын гэмт хэргийн улмаас хилийн чанадад гарсан хөрөнгийг буцаан авах эрх зүйн орчныг бүрдүүлэх • Эрх зүйн харилцан туслалцааны гэрээг бусад улс оронтой байгуулах ажлыг эрчимжүүлэх

  23. Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох • Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах • Салбар, бүтцийн нэгжийг орон нутагт байгуулах • Зөвлөмжөөс гадна, шаардлага, дүгнэлт хүргүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлого, мэдүүлгийн чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх талаар тусгах • Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд зөвхөн шүүгч захиргааны хариуцлага хүлээлгэдэг. Хариуцлага ногдуулах эрх бүхий субъект нь Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан байхаар өөрчлөх • Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хөрөнгө орлогоо мэдүүлээгүй, мэдүүлгийг санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болох талаар • Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг Сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдтэй нийцүүлэх

  24. Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох • Захиргааны хариуцлагын тухай хуульд /хохирлын хэмжээ хүрэхгүйн улмаас эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй/авлигын зөрчлийг тодорхойлон тусгаж, хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлэх • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Галт зэвсгийн тухай, Банкны тухай болон Төрийн аудитын тухай зэрэг хуульд нэмэлт оруулах • Эрүүгийн, ЭБШХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах. Хээл хахууль, шан харамжийг ялгамжтай зохицуулж, хээл хахууль өгсөн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хөнгөлөх асуудлыг хуульчлах • Сонирхлын зөрчлийн хуулийг боловсронгуй болгох • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах • Нийтийн албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх • Төсвийн тогтвортой байдлын болон жил болгоны төсвийн тухай хуулийн ил тод нээлттэй байдлыг хангах, хяналтын механизмыг боловсронгуй болгох, олон нийтийн хяналтын үүргийг бэхжүүлэх • Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж бататгасан агуулга бүхий хуулийг батлах, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан бусад хуульд өөрчлөлт оруулах

  25. АТГ-ыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлээр • АТГ-ын бүтцийн нэгжийг орон нутагт байгуулан ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгон эхний ээлжинд бүсчилсэн байдлаар зохион байгуулж турших • АТГ-ын бие даасан, хараат бус байдлыг бий болгоход чиглэсэн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх, Авлигатай тэмцэх газрыг үүрэг зорилгоо биелүүлэхэд нь шаардлагатай хэмжээний санхүүгийн болон бусад нөөцөөр хангах • Авлигын эсрэг үйл ажиллагаанд сүүлийн үеийн мэдээллийн технологийг ашиглах, авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах арга технологийг нэвтрүүлэх • АТГ болон бусад хууль хэрэгжүүлэх байгууллагуудын албан хаагчдыг авлига, албан тушаалын гэмт хэргийг олж илрүүлэх, мөрдөн шалгах болон шүүх хангалттай мэдлэг туршлага болон ур чадвартай болгон хөгжүүлэх арга хэмжээг авах • АТГ-ын мэргэшсэн боловсон хүчинг сургах сургалтын стратегийг боловсруулан хэрэгжүүлэх 

  26. Авлигатай тэмцэх стратегийг боловсруулах • Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах механизмыг тодорхой болгох • Авлига үүсэх нөхцөл боломжийг шууд болон шууд бусаар бүрдүүлж байгаа хууль эрх зүйн акт, дүрэм журмыг өөрчлөн шинэчлэх, хүчингүй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх • Байгууллагын авлигын эрсдлийг үнэлгээнд тулгуурлан авлигын эрсдлийг бууруулах, арилгах төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах • Газар зохион байгуулалт, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох зэрэг судалгааны үр дүнгээр авлигад өртөмтгий салбараас гадна боловсрол, эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналт зэрэг сүүлийн үед авлигын индекс өндөртэй байгууллага-салбарт авлигаас сэргийлэх үр дүнтэй ажил зохион байгуулах • Зөвшөөрөл, лицензийн олон шат, дамжлагыг багасгах, чиргэдлийг арилгах талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах

  27. Чиг хандлага • Төрийн үйлчилгээний стандартыг боловсруулж мөрдүүлэх • Төрийн үйлчилгээг онлайнаар хүртэх боломжийг судалж шийдвэрлүүлэх • Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх • Худалдан авах ажиллагаанд иргэний нийгмийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, тендерийн үе шатуудад мониторинг хийх, хөндлөнгийн хяналтыг бий болгон, тендерийн үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх арга хэмжээ авах • Төрийн үйлчилгээний хүртээмж, чанарт үнэлгээ өгөх тогтолцоог нэвтрүүлэх • Иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг цахим хуудсаар хүлээн авах журам, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хянах цахим, нээлттэй системийг бий болгож хэвшүүлэх

  28. Цаашдын чиг хандлага Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр нийтийн албанд томилж байгаа, томилсоны дараа хянуулахаар ирүүлдэг, мэдүүлгийг батлагдсан маягтын дагуу биш өөр маягтаар хүлээн авдаг, мэдүүлэгт заасан холбогдох материалыг дутуу ирүүлж байгаа нь ажилтнуудын ажлын ачааллыг нэмэгдүүлэн, цаг хугацаа алдах зэрэг сөрөг нөхцөлийг бүрдүүлж байна. Цаашид албан тушаалд томилгоо хийгдсэний дараа урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлж байгаа зөрчилд хариуцлага тооцуулах тухай асуудлыг хуульд тусгаж оруулах, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд” гэдэгт шилжин томилогдсон, албан тушаал нь өөрчлөгдсөн, сэлгэн ажиллуулсан, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эргүүлэн томилогдсон, түр хугацаагаар томилогдсон албан тушаалтнуудыг хэрхэн хамруулах талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах

  29. Чиг хандлага • Авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах байгууллага, албан тушаалтнуудаас гадна бизнес эрхлэгч, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэнтэй хамтарч ажиллах үр дүнтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх • яам, агентлаг, аймаг, нийслэлийн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн хариуцсан салбар, орон нутагтаа бодитой, үр дүн гарахуйц авлигатай тэмцэх ажлыг зохион байгуулах • орон нутаг дахь авлигын эсрэг үйл ажиллагааг бүх талаар дэмжих, сайн туршлагыг нэвтрүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, орон нутгийн иргэдтэй биечилсэн нүүр тулсан уулзалтыг зохион байгуулж, бодит байдалтай танилцах, тэдэнд хүрч ажиллахад анхаарах • Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шударга ёсны чиглэлээр хичээл оруулах талаар Боловсрол шинжлэх ухааны яамтай 2013 онд хамтран ажиллах нь авлигыг үл тэвчих үзлийг сурагчдад төлөвшүүлэх, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэхэд оруулах чухал хувь нэмэр болох болно.

  30. ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ.WWW.CRIMINOLOGY.MN www.themegallery.com

  31. АНХААРЛАА ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА www.iaac.mm

More Related