1 / 28

Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт. Илтгэгч: Сангийн сайд С.Баярцогт. Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн техникийн уулзалт. 2009.10.30. Улаанбаатар хот. Агуулга:.

Download Presentation

Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, хөтөлбөрийн биелэлт Илтгэгч: Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын Засгийн газар-Гадаад түншүүдийн техникийн уулзалт 2009.10.30. Улаанбаатар хот

  2. Агуулга: • Эдийн засгийн өнөөгийн байдал • Тогтворжуулалтын хөтөлбөр • Төсвийн тогтвортой байдал • Хөтөлбөрийн хэрэгжилтэд гарч болох хүндрэлүүд • 2010 оны төсвийн төсөл • Дүгнэлт

  3. 1. Эдийн засгийнөнөөгийн байдал Дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд: 2003-2007 онд дэлхийн нийт үйлдвэрлэл дунджаар 4.6 хувиар өсч байсан боловч санхүү, эдийн засгийн хямралын улмаас 2009 онд дэлхийн нийт үйлдвэрлэл 1 орчим хувиар буурах тооцоо хийгдэж байна. Тэр дундаа хөгжингүй орнуудын эдийн засаг 2009 онд дунджаар 3.5 хувиар буурахаар байна.

  4. 1. Эдийн засгийнөнөөгийн байдал Олон улсын худалдаа, ажил эрхлэлтийн үзүүлэлтүүд: Дэлхийн нийт үйлдвэрлэл буурснаас шалтгаалан улс орнуудын ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэж улмаар олон улсын худалдаа 2008-2009 онд нийт дүнгээрээ үлэмж хэмжээгээр буурлаа.

  5. 1. Эдийн засгийнөнөөгийн байдал Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн индекс: Манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 2008 оны дунд үеэс эхлэн огцом буурсан нь татварын орлого буурахад гол нөлөө үзүүлж, гадаад худалдааны алдагдал өсөхөд хүргэсэн байна. Индекс =100 /2004 оны 1 дүгээр сар/

  6. 1. Эдийн засгийнөнөөгийн байдал Монгол Улсын эдийн засгийн өсөлт, түүний таамаглал: Монгол Улсын ДНБ 2008 онд 6.1 их наяд төгрөгт хүрч, 2007 оны түвшингээс 8.9 хувиар өссөн. Харин 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий бодит өсөлт 1.4 хувь байх төлөвтэй байна.

  7. 1. Эдийн засгийн өнөөгийн байдал 2007, 2008 онуудад эдийн засаг ихээхэн хэмжээгээр тэлсэнээс инфляцийн түвшин огцом хөөрөгдөж 22.1 хувьд хүрсэн. Гэвч 2009 оны эхнээс инфляцийн түвшин аажмаар буурч оны эхний 9 сарын байдлаар 2.1 хувьд хүрлээ. Харин 2010 онд инфляцийн түвшинг 8.0 хувь хүртэл байхаар тооцож байна. Инфляцийн түвшин /он, хувиар/:

  8. 1. Эдийн засгийн өнөөгийн байдал 2008 оны 7 дугаар сараас эхлэн огцом буурч эхэлсэн гадаад валютын цэвэр албан нөөц 2009 оны 3 сараас эхлэн нэмэгдэж энэ оны 9 дүгээр сарын байдлаар 900 гаруй сая ам.долларт хүрээд байна. Гадаад валютын цэвэр албан нөөц, түүний өөрчлөлт

  9. 1. Эдийн засгийн өнөөгийн байдал 2008 он хүртэл харьцангуй тогтвортой байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2009 оны эхнээс огцом суларч оны эхний 9 сарын дунджаар нэг ам.доллар 1441.7 төгрөгтэй тэнцэж байлаа. Цаашид төгрөгийн ам.доллартай харьцах ханш аажмаар чангарч 2010 оны жилийн дунджаар 1418.0 төгрөг орчим байхаар таамаглаж байна. Төгрөгийн ам.доллартай харьцах жилийн дундаж ханш

  10. 1. Эдийн засгийн өнөөгийн байдал • 2007, 2008 онд бий болсон инфляцийн огцом хөөрөгдөл, 2009 оны эхээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш ихээхэн суларсан зэрэг хүчин зүйлээс шалтгаалан барилгын салбарын зардал өсч энэ салбарын нийлүүлэлт 2009 онд ихээхэн хэмжээгээр буурсан. • Нөгөө талаас санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн бодит орлого буурч, эдийн засгийн бууралт үргэлжилнэ гэсэн хүлээлтээс үүдэн барилгын салбарын нийт эрэлт огцом буурсан нь уг салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар банкны салбарын зээлийн багцын тодорхой хувийг эзэлдэг барилгын салбарын зээлийн багцыг муутгаж системийн хэмжээгээр чанаргүй зээл огцом өсөхөд нөлөөллөө.

  11. 1. Эдийн засгийн өнөөгийн байдал Төсвийн үзүүлэлтүүд: Төсвийн орлогын бууралттай холбоотойгоор төсвийн зарлагыг бууруулах, санхүүжүүлэх эх үүсвэрийг оновчтой төлөвлөх зорилгоор 2009 оны төсөвт тодотгол хийсэн. Гэвч 2009 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого 109 тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй байна. Дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ буурснаас шалтгаалын төсвийн зарлагыг бууруулах, төсвийн хумих бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 оны төсөвт тодотгол хийсэн хэдий ч 2008 оны төсвийн орлого 326 тэрбум төгрөгөөр тасарч, нийт алдагдал 296 тэрбум төгрөгт хүрсэн.

  12. 2. Тогтворжуулалтын хөтөлбөр • Төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн огцом алдагдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай 2009 оны 3 дугаар сарын эхээр эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг тохиролцон, уг хөтөлбөрийг ОУВС-ийн Захирлуудын зөвлөлөөр энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдөр баталсан. • “Стэнд-бай” хөтөлбөрийн хүрээнд: • Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад зорилгоор ОУВС-гаас 18 сарын хугацаанд нийт 153.3 сая зээлжихтусгай эрх (ойролцоогоор 230.0 орчим сая ам. доллар)-ийн санхүүжилтийг хийх • Төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар Дэлхийн банк 62.9 тэрбум, Азийн хөгжлийн банк 90.0 тэрбум, Япон Улсын Засгийн газар 45.0 тэрбум төгрөг олгох амлалт хүлээсэн.

  13. 2. Тогтворжуулалтын хөтөлбөр “Стэнд-Бай” хөтөлбөрийн үндсэн зорилтууд: • Төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах • Төсвийн тогтолцоог эрүүлжүүлэх • Валютын ханшийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан тогтоох • Банкны салбарыг эрүүлжүүлэх • Нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт оновчтой хүргэх

  14. 2. Тогтворжуулалтын хөтөлбөр • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, БНЭУ 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, АНУ 10.0 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ амлаад байна. • Мөн Австрали Улс 4.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг 2009 оны 10 дугаар сард олгоод байна.

  15. 2. Тогтворжуулалтын хөтөлбөр

  16. 2. Тогтворжуулалтын хөтөлбөр

  17. 3. Төсвийн тогтвортой байдал • Төсвийн тогтворгүй байдал нь дараах сөрөг үр дагаврыг бий болгож байна: • Ашигт малтмалын үнийн өсөлтөөс үүдэлтэй төсвийн зарлагын өсөлт • Улс төрийн амлалтаас үүдэлтэй төсвийн хэт тэлэлт

  18. 3. Төсвийн тогтвортой байдал • Энэ нь хямралын нөхцөлд макро эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах, улмаар төсвийн тогтворгүй байдлыг бий болгож, манай улс санхүүгийн хямралыг давах чадваргүй байгаагаар илэрч байна. • Төсвийн тогтвортой байдлыг хангах гол арга хэрэгсэл бол бодитой төсөв, санхүүгийн төлөвлөлт бөгөөд түүний үндэс нь төсвийн хариуцлага, ил тод байдал дээр суурилсан төсвийн тогтолцооны хууль, эрх зүйн хүрээ гэж тодорхойлж байна.

  19. 3. Төсвийн тогтвортой байдал • УИХ, Засгийн газар, Сангийн яам, сонгуульд оролцох улс төрийн намуудын хүрээнд үйлчилнэ. • Хуулиар макро түвшний тусгай шаардлага тогтооно: • Тэнцвэржүүлсэн орлого: Нэгдсэн төсвийг орлого тэнцвэржүүлэн тооцно. • Тэнцэл: Нэгдсэн төсөв алдагдалгүй балансалж байх зорилт тавьж хэрэгжүүлнэ. • Зарлагын хязгаарлалт: Тухайн жилийн төсвийн зарлагын өсөлт нь ДНБ-ий 2 нэгж хувиас хэтрэхгүй байх зарчмыг дагаж мөрдөнө. • Өр: Улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалт тогтоож, жил тутам бууруулах зарчим баримтална. • ДНБ-ний бууралтын улмаас төсвийн орлого 1/5, түүнээс илүү хэмжээнд буурах эсвэл байгалийн гамшиг, улс оронд онц байдал үүссэнээс учирсан хохирлыг арилгах зардал нь Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сангийн нийлбэрээс 5 дахин давсан бол тусгай шаардлагыг түр баримтлахгүй байж болно. • Төсөв тогтворжуулах хэрэгсэл буюу Тогтворжуулалтын сан: • Сангийн удирдлага • Үнийн эерэг хэлбэлзлээс бүрдэх сангийн эх үүсвэр • Зөвхөн төсөв тогтворжуулахад зориулсан хязгаарлагдмал зориулалт • Хяналт, тайлагналт • ДНБ-ний 5 хувиас давсан орлого

  20. 4. Хөтөлбөрийн хэрэгжилтэд гарч болох хүндрэлүүд • Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх, хавтгайруулан олгох жишгийг арилгах үүргийг Засгийн газар хүлээсэн. Оюу Толгой гэрээний урьдчилгаа төлбөрийг нийгмийн халамжид зарцуулах нь энэхүү бодлогын эсрэг алхам болно. • Барилгын салбарыг дэмжих, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах зорилгоор хэрэгжүүлэх зээл нь төсвийн зарлагыг нэмэгдүүлж, төсвийн нийт алдагдлыг өсгөх эрсдэлтэй.

  21. 5. 2010 оны төсвийн төсөл • Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн төслөөр төсвийн нийт орлого 2,306.0 тэрбум төгрөг, төсвийн нийт зарлага 2,664.6 тэрбум төгрөг, нийт алдагдал 358.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.0 хувьтай тэнцэхээр байна. Үүнээс улсын төсвийн нийт алдагдал 433.7 тэрбум төгрөг байна. • Улсын төсвийн нийт алдагдал болох 433.7 тэрбум төгрөгийг “Стэнд-бай” хөтөлбөрийн хүрээнд хандивлагч байгууллага, орнуудаас олгох 92.2 тэрбум төгрөгийн гадаад зээл, төслийн зээлийн хөрөнгө болох 109.2 тэрбум төгрөг, МУХС-ийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсэх орлогын дутагдлыг нөхөх хөрөнгийн үлдэгдэл 141.5 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн болно. • Эх үүсвэргүй алдагдал болох 82.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжүүлэхээр тооцож байна.

  22. 2010 оны төсвийн хөрөнгө оруулалт: 5. 2010 оны төсвийн төсөл Тэрбум төгрөг • Бодит эдийн засгийн салбарыг дэмжих зорилгоор 2010 онд нийт 452.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. • Дэд бүтцийн болон нийгмийн салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү хуваарилах нь үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлэх, иргэдийн бизнес эрхлэх, сурч боловсрох орчин бүрдүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтойг харгалзан ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтын нийт санхүүжилтийн 45 хувийг дэд бүтцийн салбарт, 28 хувийг нийгмийн салбарт оруулахаар төлөвлөсөн юм.

  23. Дүгнэлт • “Стэнд-бай хөтөлбөрийг энэ оны 4-р сараас хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирч, зарим салбаруудад сэргэлт ажиглагдаж эхэллээ. • Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2009 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 332.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 164.2 тэрбум төгрөгийн эх үүсвэргүй зардлыг хөтөлбөрийн хүрээнд хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас олгосон зээлийн хөрөнгөөр санхүүжүүлээд байна. • Монгол Улсын Засгийн газар макро эдийн засгийн оновчтой бодлогуудыг хэрэгжүүлсний үр дүнд энэ оны 9 дүгээр сарын эцсээр хангах ёстой хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтүүдийгбүрэн хангаж ажиллаж байна.

  24. Дүгнэлт • Цаашид ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргийг биелүүлэхээр Монгол Улсын Засгийн газар тууштай ажиллах болно. Үүнд: 1. Төсвийн тогтолцоог боловсронгуй болгох, дунд, урт хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор“Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл”-ийг батлуулахаар ажиллажбайна. 2. Төсвийн тогтолцооны шинэчлэл хийх суурь асуудлуудад иж бүрэн байдлаар хандаж, үр ашигтай төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналтын системийг бий болгох зорилгоор “Нэгдсэн төсвийн тухай хууль”, “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-иудыг нэгтгэн боловсруулах ажил хийгдэж байна. 3. Нийгмийн халамжийн шинэчлэлийг эхлүүлж, гадаад түншүүдийн өмнө хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхээр цаашид ажиллах болно.

  25. Анхаарал тавьсанд • баярлалаа

More Related