1 / 25

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА / ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ҮЙЛ ЯВЦ.

Download Presentation

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА/ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

  2. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ҮЙЛ ЯВЦ Мэдээлэл харилцаа нь хүмүүсийн хоорондоо бодол санаа, сэтгэгдэл ба мэдээллийг хэл яриа, бичиг үсэг, дуу авиа, дохио зэргийг ашиглан солилцох нарийн төвөгтэй үйл явц юм.

  3. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД Илгээгч – мэдээ, мэдээллийг эмхтгэж, найруулан бусдад мэдээлэл хүргэх хэрэгслээ сонгоноИлгээмж/мэдээлэл – илгээгчээс хүлээн авагчид ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжиж байгаа зүйлийн агуулга байдаг.Хүлээн авагч–илгээгчээс ирүүлсэн мэдээллийг тэр хэвээр нь эсвэл өөрчлөгдсөн байдлаар хүлээн авдаг.Хариу – мэдээллийн хүлээн авч хариу өгдөг. Дамжуулагч – мэдээлэл дамжиж байгаа арга зам /утас, и-мэйл, ярилцлага/Нөхцөл – мэдээлэл харилцаа үүсч буй орчны нөхцөл Чимээ - мэдээллийг дамжуулах замд тохиолдож буй авиа Код– мэдээллийг дамжуулах хэлбэр (үг яриа, зураг, дуу авиа, тэмдэгт).

  4. НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД • Илгээгч, хүлээн авагчийн төлөв байдал /гэр бүл, нийгэм, эдийн засгийн байдал г.м/ • Уламжлалын ялгаа /ижил зүйл өөр утгыг илэрхийлэх/ • Орчин нөхцөл /дуу чимээ, байршил/

  5. НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

  6. МЭДЭЭЛЭЛХАРИЛЦААНЫ ХЭЛБЭРҮҮД Мэдээлэл харилцааны 3 хэлбэр: • Бичгийн • Аман • Аман бус

  7. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ХЭЛБЭРҮҮД Бичгэн – цахим шуудан, захидал, хүснэгт, асуумж, тэмдэглэл, санамж, заавар, гарын авлага, таних тэмдэг Аман – нүүр тулж, утсаар, радиогаар ярих г.м Аман бус – нүүрний илрэл, нүдээр ярих, дохио зангаа, биеэнд хүрэх, хэт ойрхон зогсох, биеийн байрлал

  8. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ СААД • Илгээмжийн чанар: • тохиромжгүй үг хэллэг хэрэглэх • утга санаа ойлгомжгүй • хэрэгцээтэй мэдээллийг агуулаагүй • зааварчлагаа нь бүрхэг • Бусад саад тотгор: • Утасны шугам тасалдах • Биеийн хэл ойлгомжгүй • Дүрмийн алдаатай, гаргацгүй бичих

  9. МЭДЭЭЛЭЛХАРИЛЦААНЫ СААД Чимээ шуугиан: • Тоос сорогч, цахилгаан хэрэгсэл ажиллах • Радио дуугарах • Хүүхэд уйлах • Хүмүүс чангаар ярих

  10. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ СААД Цаг хугацаа: • Илүү хурдан илүү их ачаалалтай ажиллах • Товлосон цагаасаа хожимдох • Шаардлагатайгаас бага хугацаанд мэдээлэл авахыг эрмэлзэх

  11. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ СААД Зөрчилдөөн : • Үйлчлүүлэгч гомдол гаргах • Хэн нэгэн нь дүрэм журам дагаагүй • Хэн нэгний “азгүй өдөр”

  12. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ СААДЫГ АРИЛГАХ ЗӨВЛӨМЖҮҮД Илгээмжийн чанар муу бол: • Илгээгчээс анхааралтай асууж хариултыг сонсож ойлголтын түвшингээ нэмэгдүүлэх • Хар ярианы болон мэргэжлийн үг хэллэг хэрэглэж байгаа үед хүлээн авагч утгыг нь ойлгож байгаа эсэхийг нягтлах, ойлгомжгүй бол тодруулах, тайлбар өгөх • Зааварчлага өгч байгаа тохиолдолд ойлголтын түвшинг асуулт асууж тодруулах

  13. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ СААДЫГ АРИЛГАХ ЗӨВЛӨМЖҮҮД • Тоног төхөөрөмж ашиглахад ямар нэгэн хүндрэл гарвал холбогдох хүнд мэдэгдэх • Бичгээр харилцахад ойлгомжтой, энгийн үг хэллэг ашиглах • Амаар харилцахад хэлэх гэж зорьсон зүйлдээ төвлөрч оновчтой томьёолох • Онцын шаардлагагүй нарийн мэдээлэл төөрөгдөлд оруулахаас зайлхийх

  14. МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ СААДЫГ АРИЛГАХ ЗӨВЛӨМЖҮҮД • Ачаалал үүссэн тохиолдолд хамгийн нэн түрүүнд хийх зүйлийн талаар тохиролцох • Хожимдох магадлалтай бол уулзах хүндээ утсаар мэдэгдэх, ээлж хүлээлгэх хүн хожимдох тохиолдолд дуу хураагуурт бичиж үлдээх г.м арга хэмжээ авах

  15. ҮР ДҮНТЭЙ ХАРИЛЦАА • Хүмүүс хэлсэн зүйлийг тань хэр хүлээн авч байгаад санаа тавих • Нарийн төвөгтэй утга санааг энгийнээр шууд илэрхийлэх • Хүмүүст нэр хоч өгөхөөс зайлсхийх • Аман бус харилцааны тухай мэдлэг ойлголттой байх • Харилцагчийнхаа байр сууринаас харж чаддаг байх

  16. ҮР ДҮНТЭЙ ХАРИЛЦАА • Харилцагч таны хувьд чухал гэдгийг мэдрүүлэх • Бусдаас хүлээн авсан санал таны харилцаанаас ихээр шалтгаална • Юуг хэрхэн хийхийг хүсч байгаагаа хялбар тодорхой болгох • Илгээгчид мэдээллийг нь сонссон ойлгосон тухайгаа мэдэгдэх

  17. ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА • Хувь хүн, байгууллага болон олон нийтэд ач холбогдолтой эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл олгох, нөлөөлөх, сэдэлжүүлэх арга техник юм. • Эрүүл мэндийн мэдээлэл харилцааны цар хүрээнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн халамжийн бодлого, халамж үйлчилгээ, нийгэм дэх хувь хүмүүсийн амьдралын чанар, эрүүл мэнд зэрэг асуудлууд багтдаг.

  18. ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА Мэдээлэл харилцаа болон эрүүл мэндтэй холбоотой итгэл үнэмшил, зан үйл, үр дүнгийн хоорондын харилцан хамаарлын тухай мэдлэг ойлголт, түүнд үзүүлэх нөлөөтэй холбоотой онол, шинжилгээ судалгаа болон практикийн салбар юм. Cline, R. 2003

  19. ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА “Хувь хүн, олон нийт, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, хүн амын тусгай бүлгүүд, бодлого боловсруулагчид болон нийгэмд нөлөөлөх, дэмжих, эрүүл мэндийн үр дүнг эцсийн бүлэгт сайжруулах тодорхой зан үйл, бодлогыг танилцуулах, хэвшүүлэх зорилгоор төрөл бүрийн зорилтот бүлгүүдэд хүрэх, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг хуваалцах олон талт, олон салбарыг хамарсан хандлага юм”. (Schiavo, R. 2007, p. 7)

  20. ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА Өөрөөр хэлбэл Анагаахын болон нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн зүгээс тодорхой эрүүл мэндийн мэдээлэл/илгээмжийг ач тусыг хүртэгчдэд хүргэж харилцах тогтолцоо юм.

  21. ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖСЭН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА • Мэдээлэл харилцаа нь эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны арга хэрэгсэл • Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн чухал хэсэг • Эрүүл мэндийн үнэн зөв мэдээлэл, эрүүл мэндийн үр дүнтэй мэдээлэл харилцааны үнэлэмж нэмэгдсэн

  22. ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖСЭН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА • Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл харилцаа нь нийгмийн эрүүл мэндийн үндсэн чиглэлүүд, ялангуяа эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжихтэй илүүтэйгээр уялдах болсон • Тархвар судлал, байгаль орчны, олон улсын эрүүл мэнд, эрүүл мэндийн үйлчилгээний судалгаа зэрэг НЭМ-ийн бусад чиглэлүүд НЭМ-ийг сайжруулахад үр дүнтэй мэдээлэл харилцааны ач холбогдлыг хүлээн зөвшөөрч эхэлсэн

  23. НЭМ-ИЙН ҮР ДҮНТЭЙ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ЗАРЧМУУД • Зорилтот бүлгийн талаар мэдлэгтэй болох /бүлгийн ярилцлага, судалгаа гм./ • Зөв зүйтэй зорилгыг тодорхойлох /мэдээлэл харилцааны стратеги, тактик үүнээс хамаарна/ • Мэдээллийн үнэлэмж тогтоох /дан ганц хүчирхэг санаа зорилтот бүлгийг сэдэлжүүлж кампанит ажлын зорилгод хүрэхэд хангалттай байдаг.

  24. НЭМ-ИЙН ҮР ДҮНТЭЙ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ЗАРЧМУУД • Мэдээллийн үнэлэмж тогтоох/дан ганц хүчирхэг санаа зорилтот бүлгийг сэдэлжүүлж кампанит ажлын зорилгод хүрэхэд хангалттай байдаг • Хялбар, тодорхой илгээмжийг олон давтамжтайгаар олон сувгаар хүргэх Жишээ ?

  25. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ! АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related