1 / 66

Монгол -Солонгосын багш солилцооны хөтөлбөр

Монгол -Солонгосын багш солилцооны хөтөлбөр. 201 3-09-04. Эрч хүчээр дүүрэн манай багийн танилцуулга. Харьяалал. Мэргэжил. Солонгосын дунд ба ахлах сургуульд. Монгол Хэл 40цаг. Нийт 349 хичээл заасан ба 279 цагийн хичээлд ажиглалт хийлээ. Биологи 1 цаг. Англи хэл 1 цаг. ТҮҮХ

lenore
Download Presentation

Монгол -Солонгосын багш солилцооны хөтөлбөр

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Монгол -Солонгосын багш солилцооны хөтөлбөр 2013-09-04

  2. Эрч хүчээр дүүрэн манай багийн танилцуулга Харьяалал Мэргэжил

  3. Солонгосын дунд ба ахлах сургуульд ... Монгол Хэл 40цаг Нийт 349 хичээл заасан ба 279 цагийн хичээлд ажиглалт хийлээ Биологи 1 цаг Англи хэл 1 цаг ТҮҮХ 10 цаг Хичээлд ажиглалт хийх 279цаг Монгол соёлын хичээл 287 цаг Математик 10цаг

  4. Тайлангийн чиглэл 1.Ахлах ба дунд сургуулийн үйл ажиллагааны бүтэц,схем 1а Солонгосын сургуулийн үйл ажиллагааны онцлог, 1б Албадууд түүний бүтэц, схем ажлын чиглэл 1в Багш нарын ажил үүргийн хувааарь 2. Сургалт, сурах бичиг , үнэлгээ 2а Сургалтын чиглэл 2б Сурах бичиг , багшийн ба сурагчийн номны хоорондын холбоо 2в Шалгалтын систем, 2г Багшийн үнэлгээ 3.Сурагчдын төлөвшил, ёс суртахуун 3а Good& Smartхөтөлбөр 3б Wee Class хөтөлбөр 3в Turning point class хөтөлбөр 4. Эцэг эх, олон нийтийн оролцоо 4а Сургуулийн эцэг эхийн зөвлөл 4б Эцэг эхийн үнэлгээ 5. Цаашид …. 5а Авах санаа 5б Цаашид хийх ажил, 5в Дэвшүүлэх санал

  5. 1а. Солонгосын сургуулийн үйл ажиллагааны онцлог Солонгос Монгол • Сайдын 301, 298, 236, 369-р тушаалын дагуу хичээл явагддаг • Долоо хоногийн цагийн ачаалал 33-35 цаг, 6,6-7 цаг байдаг. • Заавал судлах хичээл 17-18 төрөл • Сонгон дугуйлангийн цаг “Авьяас” хөтөлбөр,”Ном” хөтөлбөр болон аймаг дүүргүүдээс гаргасан хөтөлбөрийн дагуу хэрэгжиж байгаа. • 4 улирал 35 долоо хоног хичээллэдэг. • Монголд 1-12-р анги хүртэл нэг сургуульд хичээллэдэг. • Боловсролын яамнаас нийт 1122 цаг байх ёстой ерөнхийд нь сургуулийнхаа онцлогийг оруулаад өөрчилж болдог. Жнь: япон хэл , компьютер зэрэг хичээл оруулж болно. • Долоо хоногийн цагийн ачаалал 33 цаг өдрийн дундаж 6,6 цаг • Заавал судлах хичээл 8-10 төрөл • Дугуйлангийн цаг,хичээлийн дараах сургалт гэж байдаг. • 2 улиралтай 1 улирал нь 17 долоо хоног нийт 34 долоо хоног хичээллэдэг. • Ахлах, дунд, бага сургууль гэсэн тус тусдаа бие даасан сургуультай.

  6. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө • Стратеги төлөвлөгөө манайхтай ерөнхийдөө адил, 3 жилээр төлөвлөдөг

  7. Хичээл сургалтын үйл ажиллагаа Солонгос Монгол • 1 цагийн хичээл • бага сургууль-40, • дунд сургууль-45 • ахлах сургууль-50 • минутаар хичээллэдэг. • Хичээл хоорондын завсарлагаа 10 минут, үдийн хоолны цаг 50 минут • Ангиуд өглөө 8:20-с 16:30 хүртэл нэг ээлжээр хичээллэдэг. • 16:40-с 18:00 давтлага • 18:00-с 22:00 сурагчид бие даан ангидаа хичээлээ давтах /3-р ангийн сурагчид/ • Танхимын систем , танхимын бус, лаборторийн хичээл гэсэн хэлбэрээр хичээллэдэг • 1 цагийн хичээл бүх анги 40 • минутаар хичээллэдэг . • Хичээл хоорондын завсарлагаа 5 минут,их завсарлагаа 10-15 минут • Ангиуд хоёр ба 3 ээлжээр хичээллэдэг. • Танхимын ба танхимын бус системээр хичээллэдэг.

  8. Сургуулийн жилийн төлөвлөгөөний ном

  9. Сурагчдын судлах хичээл Дунд сургуульд Ахлах сургуульд • 1.Заавал судлах хичээл • Солонгос хэл-68 ц • Ёс зүй-17 ц • Түүх нийгэм-68 ц • Математик-51 ц • Байгалийн ухаан-68 ц • Техник технологи-102 ц • Биеиин тамир-34 ц • Зураг-68 ц • Дуу хөгжим-34 ц • Англи хэл-68 ц • 2.Сонгон судлах хичээл • Хүний харилцаа • ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгох • Ханз • Компьютер • Экологи • Гадаад хэл: япон,хятад • Дугуйлан, дадлага хичээл байдаг • / бүжиг, радио, хоол/- долоо хоногт 1 • 1.Заавал судлах хичээл • Солонгос хэл • Түүх нийгэм • Математик • Байгалийн ухаан • Биеиин тамир • Зураг • Англи хэл • 2.Сонгон судлах хичээл • Хүний харилцаа • ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгох • Ханз • Хөгжим • Компьютер • Экологи • Гадаад хэл: япон,хятад • Дугуйлан , дадлага хичээл • / долоо хоногт 1 сургуулиас нэгдсэн журмаар лекц унших /

  10. Хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа Солонгос Монгол • Хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг багш өөрийн төлөвлөгөөний дагуу хичээллүүлдэг. • Хүүхдүүд сонирхолынхоо дагуу сургуулийн болон бусад байгууллагуудын дугуйлан секцэд хамрагддаг. • Хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа нь сургуулийн хөтөлбөрт тусгагдсан байдаг. • 36 төрлийн дугуйлан хичээллэдэг.Хүүхдүүд сонирхлынхоо дагуу дугуйланд хамрагддаг.Англи хэл,ШУ-ны хичээлүүдийг илүү их сонгодог. Нийт 38 цагийн хичээлд бүх сурагч хамрагдах ба долоо хоногт 1 удаа • Хичээлийн дараах сургалтанд хүүхдүүд сонирхлынхоо дагуу хамрагдаж болно. Солонгос хэл,нийгэм, ШУ,англи хэл, сагс,хөл бөмбөг,бадминтон зэрэг төрлөөр явагддаг. • Дугуйлангийн сургалтаар сард нэг удаа мэргэжлийн байгуулагаар сургалт ба лекцийг тухайн бүлгийн сурагчдад сургуулиас дүүрэгтэйгээ хамтран зохион байгуулдаг • Үүнд: Түүх соёл, урлаг, спорт, эрүүл мэнд , байгал хамгаалах, цагдаагийн байгуулага гэх мэт

  11. 1б.Сургуулийн үйл ажиллагааны бүтэц, схем Албадын дарга нар нь орон тооны биш , багш хичээл заахын зэрэгцээ давхар хийдэг Эзэн хичээвэл Заяа хичээнэ

  12. Судалгааны алба Зорилго : Сурагчдад мэдлэг чадварыг бүтээлчээр эзэмшүүлж, өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх , багшийн заах арга ур чадварыг дээшлүүлэн, хоцрогдсон сурагчдын мэдлэгийн түвшинг анализ судалгааны дүнг үндэслэн ,сурлагын амжилтыг ахиулахад оршино

  13. Судалгааны албаны бүтэц

  14. Судалгааны албаны үйл ажиллгааны чиглэл

  15. Бүлгийн ахлагчдын алба Үйл ажиллгааны чиглэл • Тухайн бүлгийг хичээлээс гадуур зохиогдох ажилд зохион байгуулах • Сурагчдын шагнал урамшуулалын асуудал хариуцах • Сурагчдын хүмүүжил төлөвшил • Тухайн бүлгийн сурагчдын дүнг нэгтгэж сургалтын албанд өгөх • Дүнг эцэг эхэд мэдээлэх Тухайн сургууль 18 дээш бүлэгтэй бол бүлгийн ахлагчын албадыг ажиллуулдаг

  16. Бүлгийн ахлагчдын албаны бүтэц 1 ангийн багш нар Бүлгийн ахлагчдын алба 2 ангийн багш нар 2 ангийн багш нар

  17. Сурагчдад зөвлөгөө өгөх алба Зорилго: Сурагч тус бүрийн хувь хүний онцлог, зан чанар , чадварт суурилсан зөвлөлгөө өгч, тохиромжтой үед мэргэжлээ судалж сонголт хийхэд нь туслахад оршино.

  18. 1 , 2 , 3 ангийн бүлгийн ахлагчид Сургуулийн захирал Сурагчдад зөвлөлгөө өгөх албаны бүтэц

  19. Сурагчдад зөвлөлгөө өгөх албаны үйл ажиллагааны чиглэл

  20. Мэргэжлийн чиг баримжаа олгох ажил Зорилго Сурагчдад мэргэжлээ сонгох чадварыг сайжруулахад чиглэнэ Үйл ажиллагааны чиглэл • Мэргэжил сонгохтой холбоотой сурагчид зорилго, зорилтоо тодорхойлоход чиглүүлэх • Зөвлөгөө өгөх орчинг бүрдүүлэх • Сурагч өөртөө тохирсон мэргэжил сонгоход өөрийгөө судлан таньж мэдэх судалгаа авч ажиллах • Мэргэжил сонгоход чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах

  21. Мэргэжлийн чиг баримжаа олгох ажлын төлөвлөгөөны бүтэц а / Ажлын төлөвлөгөө : • Мэргэжил сонгохтойхолбоотой сургуулийн зорилго ,зорилт , эрхэм зорилгыг тодорхойлох • Бүтээлчээр бодит туршилт болон үйл ажиллагааг төлөвлөх • Зөвлөгөө өгөх • Тус бүсийн мэргэжлийн газруудтай хамтран ажиллах b/ Мэргэжил сонгохтой холбоотой сурагчдад хийлгэж хэвшүүлэх зүйлүүд • Долоо хоног тус бүрээр өөрийн хийсэн ажлаа дүгнэх , сурах төлөвлөгөө гарган ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх • Мэргэжилтэй холбоотой мэдээлэл авахад өөртөө зориулсан чөлөөт цаг зав гаргах • Өөрийгөө таньж мэдэх судалгаа өгөх • Өөрөө ямар сонирхолтой , ямар зан чанартай болохоо тодорхойлох , өөрийн үнэ цэнээ тодорхойлох мэдрэхь мэргэжил сонгох чадвараа дээшлүүлэх • Өөрийн зан чанартаа дүгнэлт хийж зөвлөлгөө авах c/Мэргэжил сонгоход сургуулиас хийх ажлууд • Мэргэжил сонгоход хэрэгцээтэй мэдээллээр хангах • Бодит туршилт хийх боломжийг бүрдүүлж өгөх • Мэргэжил сонгохтой холбоотой тусгай лекц зохион байгуулах • Тухайн бүс нутгийн мэргэжлийн мэргэжлийн байгуулагатай хамтран ажиллах • Дээд сургуультай танилцах , сургуулийн материаллаг баазтай танилцаж мэдээлэл авах ба дээд сургуулийн үе үеийн төгсөгчидтэй уулзах • Өөрийн сургуулийн дотоод үйл ажиллагаагаар дамжуулан мэдээлэл өгөх

  22. Мэргэжлийн болон эх орноо сурталчлах хичээл

  23. 1в .Багш нарын ажил үүрэг Монгол Солонгос • Мэргэжлийн хичээлээ заах долоо хоногт заах • Сургуулийн үйл ажиллагаанд хүн бүр тэгш оролцдог /ахмад багш нар залуу багшдаа зааж сургах , үлгэр дууриалал үзүүлэх/ • Багш бүр заавал үйл ажиллагааны албадад үүрэг хүлээн оролцдог • Жижүүр багшийн үүрэгт ажил /долоо хоногт 2-3 удаа орой 22 цаг хүртэл хийнэ/ • Амралтаар хийх давтлага, хоцрогдсон сурагчидтай ажиллах дугуйлан хичээллүүлэх/улирлын амралтаар сурагчдын саналын дагуу давтлага өгнө • Багш бүр анги даан ажиллана. Үүнд нэг анги 2 багштай үндсэн анги даасан багш туслах ба зөвлөх багш Мэргэжлийн хичээлээ заах долоо хоногт заах цаг 19 Сургуулийн үйл ажиллагаанд багш бүр жигд оролцдоггүй Жижүүр багшийн үүрэгт ажил / 2 сард нэг удаа 7.30- 18.00 хүртэл хийнэ/ 5. Тухайн нэг багш анги даах

  24. Багш нарын бичиг, баримт хөтлөлт Монгол Солонгос • Анги удирдсан багшийн дэвтэр, • Багшийн журнал • Хувийн хэрэг гэх мэт • Хичээлийн бүрийн төлөвлөгөө хөтөлбөр • Монгол багш нарын хөтөлдөг бичиг, баримт олон. • Тусгай сайт дээр багш нар өөрсдийн бичиг, баримтаа бичиж хөтөлдөг. • Удирдсан ангийнхаа дүн, мэдээллийг мөн тусгай сайт дээр бичиж байршуулдаг бөгөөд эцэг, эхчүүд нь үзэж болно. • Мэргэжлийн хичээлдээ багшийн номыг хэрэглэдэг • Залуу багш нар номын хамт хөтөлбөрөөр • Хичээлээ заадаг

  25. Багш нарын ажил үүргийн хуваарилалт түүний давуу байдал • Багш нар хичээлээ заахаас гадна сургалтын албанаас даалгасан ажлыг давхар хийдэг. • Энэ хийх ажил нь орон тооны бус ба сургуулийн үйл ажиллагааны албадуудад хуваагдан ажилладаг Ингэж хуваирлахын үр дүнтэй тал • Сургуулиас багш нарт хийх ажлыг тодорхой болгон чиглүүлж , ажил эзэнгүйдэх зүйл байхгүй • Хүн бүрт ажил хариуцуулдаг нь багш бүрийн оролцоог ижил болгодог • Багш бүртэй хариуцлага тооцоход хялбар ажлыг дүгнэхэд тодорхой болох • Сургуулиас явагдаж байгаа ажлууд үр дүнтэй явагддаг • Сургуулийн нэг жилийн ажлын төлөвлөгөөний номтой

  26. Сургалтын албаны багш нарын ажил үүргийн хувиарлалт

  27. 2а. Сургалтын чиглэл Сурагчдын төлөвшил ёс суртахууны чиглэл Сурагчдын авьяасыг хөгжүүлэх чиглэл Шинжлэх ухааны шинэ мэдлэг олгох Эзэн хичээвэл Заяа хичээнэ

  28. 2б. Сурах бичиг монгол Солонгост • Олон хувилбарт сурах бичигтэй • Багшийн ном гэж байхгүй • Дадлага ажлын дэвтэрийг багш сурагчдад тогтмол хэрэглүүлдэггүй • Сурагч хичээл тус бүр дээр тэмдэглэл хөтөлдөг дэвтэртэй • Нэг сурах бичигтэй • Багшийн, сурагчийн номтой • Багшийн ном нь багшид тухайн сэдвийн онолын мэдээлэл, тухайн бодлого бодох зөвлөмжтэй • Сурагчийн ном нь сурагч дээр тэмдэглэх, бичих зайтай ба мөн онолын мэдээлэл байдаг • Сурагч хичээл дээр тэмдэглэл хөтлөх дэвтэр байхгүй

  29. Багшийн ном :\ заах хичээл нь бэлэн \ багш өөрөө арга зүйгээ л боловсруулдаг . • Сурагчийн ном : Хугацаа хожих давуу талтай

  30. 2в. Сурагчдаас авах шалгалт /орон даяар авах /

  31. Яам, боловсролын үнэлгээний төв ба хотуудын боловсролын газрын шалгалт Зорилго :Сургалт ямар хэмжээнд явагдаж байгааг тогтоох, мөн сургуулийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх Шалгалтын зохион байгуулахдаа • Төгсөх ангийн сурагчдаас Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын материалыг бэлтгэж авна • Төгсөх ангийн сурагчдын мэдлэг чадварыг жилийн туршид 4 удаа үнэлж их дээд сургуульд элсэх шалгалтын дүнтэй харьцуулж хэр бодитой дүгнэгдэж байгааг тогтоох • Бусад ангийн сурагчдаас Томоохон хотуудын боловсролын газраас шалгалтын материалыг бэлтгэн авна Сөүлийн боловсролын газар , Пусаны боловсролын газар , Инчоны боловсролын газар ,

  32. сургуулиас авах шалгалт Монгол Солонгос • Монголд цөөн хичээлээр шалгалт авдаг. Жнь 7-р ангиас Монгол хэл, Математик • Бусад хичээлээр шалгалт авдаггүй учир багшийн үнэлгээгээр тухайн сурагч дүгнэгддэг. • Шалгалт авах хугацаа ангиуд өөр байдаг. • Манайд эцэг эхийн төлөөлөл бараг шалгалт авдаггүй. • Шалгалтын өдөр, чиглэл нь тодорхой бус байдаг. • Шалгалтын сэдэв тухайн харьяа газрын БСГ боловсруулдаг. • Энд бүх хичээлээр шалгалт авдаг Жнь 9-р ангиас 10 хичээлээр 3 хоног шалгалт авдаг • Шалгалтын үнэлгээ сурагчдын гол үнэлгээ болдог.Багш нэмэлт оноо өгөх буюу хасдаг. • Бүх шалгалтаа 45 минутанд авдаг • Эцэг эхийн төлөөлөл ирж шалгалт авдаг. • Шалгалт авах өдөр нь сургуулийн төлөвлөгөөний номонд тодорхой байдаг. • Шалгалтын сэдвийг тухайн сургуулийн багш нар өөрсдөө сургуулийн онцлогт тохируулан хийдэг. • Тест,эссэний нийлбэрээр дүгнэнэ. Хичээл дүгнэх арга нь өөр өөр.

  33. Шалгалт авах хуваарь сэдвүүд Шалгалтын хариу бодолт, зөвлөмж Шалгалт авсан хичээлүүд Солонгос хэл Математик Шинжлэх ухаан Англи хэл Эзэн хичээвэл Заяа хичээнэ

  34. Хоцрогдсон сурагчдыг тогтоох • Зорилго : Сурагчдын хоцрогдлыг тогтоох, хоцрогдсон шалтгааныг олох Энэ шалгалтыг авахдаа : Ахлах сургуулийн 2 анги \ солонгос хэл , математик, гадаад хэл хичээлүүдээр\ Дунд сургуулийн 3 анги Бага сургуулийн 6 анги Шалгалтын дараа сурагчдаас нэргүй санал судалгаа авч анализ хийдэг Эзэн хичээвэл Заяа хичээнэ

  35. Сурагчдаас авсан судалгаа Эзэн хичээвэл Заяа хичээнэ

  36. Хоцрогдсон сурагчдаас авах судалгаа

  37. 2г .Багшийн ажлын үнэлгээ Солонгос Монгол • Ур чадварын уралдаан,олимпиад тэмцээнд хэрхэн амжилт гаргаснаар нь үнэлэх явдал их. • Залуучууд багшийн мэргэжлийг төдийлөн сонирхдоггүй. • Багшийн ажлыг зарим тохиолдолд бодитой үнэлж чаддаггүй. • Сургуулийн тайлан хамгаалалт • Өдөр тутмын ажлаа багш өөрөө тусгай сайт дээрээ бичиж, хичээлийн эрхлэгч болон захирал бүх багш нарын хийсэн ажилтай танилцаж үнэлдэг. • A,B,C гэсэн гурван түвшингээр үнэлдэг. • Багшийн авч буй цалин,ажлын ачааллаас шалтгаалан чадварлаг боловсон хүчин багш болох сонирхолтой байдаг. • Багш нарын үнэлгээ болон сурагчдаа үнэлж буй байдал нь бодитой шударга байдаг. • Эцэг эх, сурагчдын санал асуулгаар үнэлдэг. • Нээлттэй хичээлд эцэг эхчүүд сууж багшид үнэлгээ өгдөг жилд 2 удаа

  38. Эцэг эх болон сурагчдаас дараах санал асуулгыг авч үйл ажиллагаагаа дүгнэдэг /5-маш сайн 4-сайн 3-дунд зэрэг 2- тааруу 1-маш муу/

  39. Эцэг эхийн өдөр • Зорилго : 1. Эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаатай танилцана 2.Багш нарын хичээлд сууна 3. Багшийг дүгнэх Эзэн хичээвэл Заяа хичээнэ

  40. Эцэг эх ба нээлттэй хичээлийн өдөрлөг

  41. Хичээл тус бүр дээр гаргах явцын үнэлгээний агуулга

  42. 3а. Good& Smart хөтөлбөр • Үндсэн зорилго: Хамт олныг төлөвшүүлэх \ хамтдаа \ Агуулга : - Бусдын төлөөх хүмүүжлийн боловсрол - Бат бэх суурьтай бүтээлч боловсрол - Халуун дулаан халамжийн боловсрол -Хүний эрхийг хүндэтгэсэн соёл - Хамтдаа оролцож хөгжих боловсрол Эзэн хичээвэл Заяа хичээнэ

  43. Good&smartхэрэгжүүлэх ногоон картын дижитал систем Зорилго: 1. Сургуулийн дотоод дүрэм журмыг баримтлах 2. Хүчирхийлэл, Бэлгийн дарамт хүчирхийлэл, Хүний эрхийг хамгаалах журмыг хэрэгжүүлэх 3. Хууль дүрмийг баримталсан сурах таатай орчинг бүрдүүлэх 4. Дижитал системээр дамжуулан сургуулийн соёлыг бий болгох Хүний эрхийг хүндэтгэсэн соёл бий болгох Дижитал систем гэдэг нь сурагчдыг шагнах шийтгэх дүрэм журамын хэрэгжилтэнд хяналт тавих систем юм.

  44. 1 ангийн анги удирдсан багш нар 1 ангийн анги удирдсан багш нар 1 ангийн анги удирдсан багш нар 1 ангийн анги удирдсан багш нар 1 ангийн анги удирдсан багш нар Good & smart хөтөлбөрийн ногоон картын дижитал системийг үнэлэх албаны бүтэц зохион байгуулалт 1-р ангийн анги удирдсан багш нар 2-р ангийн анги удирдсан багш нар 3-р ангийн анги удирдсан багш нар

  45. Good&smartхэрэгжүүлэх ногоон картын дижитал систем

  46. Good&smartхэрэгжүүлэх ногоон картын дижитал системын үнэлэх журам • Энэногоонкартыгангийнбагшсарбүрдүгнэж 2 хувьүйлдэхбанэгийгсургалтыналбадөгөхбанөгөөгөөртөөавчүлдэнэ • Урамшуулалынногоонкартыноноогоорангидаатэргүүлсэнсурагчыг "алтанцүнх" шагналаар , эсвэлномхудалдажавахэрх 10,0w • Жилийнэцэстсургуулийнхэмжээндхамгийнөндөронооавсансурагчидзахиралыннэрмжитшагналыголгоно. • Ижиламжилтолонудаагаргавалдавтажшагналолгохгүй • Ногоонкартынонооөндөрболямарнэгэнүйлажиллагаандоноодутахтохиолдолдоноогньнэмжөгөх • Бүхсурагчдадүлгэрдууриалалболгонсургуулийнвэбсайтадзурагнэрийгньбайршуулах

  47. Good&smartхэрэгжүүлэх шар карт

  48. Good&smartхэрэгжүүлэх шар картын дижитал системын үнэлэх журам • Шаркартыгсарбүрангийнбагшдүгнэжулиралднэгудаашийтгэлоногдуулна • Шийтгэлийноноо 20 батүүнээсдээшболсонтохиолдолдсургуульдоторажилхийлгэх • Шийтгэлийноноо 40 батүүнээсдээшболсонболгэрбүлбанийгэмдсайндурынүйлажиллагаандхамруулахоролцуулах • 70 батүүнээсдээшболТусгайхөтөлбөрсургалтандхамруулах • 100 батүүнээсдээшболсургуулиасхөөхбаөөрсургуульдшилжүүлэх Шийтгэлийноноогхасахтохиолдол • Сайндураараасургуульдямарнэгэнажилхийвэлнийтонооны 20% хасажтооцох • ГэрбүлбанийгэмдсайндурынажилхийвэлНийтонллны 40% хасах • ТусгайхөтөлбөртхамрагдвалНийтонооны 60%хасах • Шагналавбалшийтгэлийноноогхүчингүйболгожболно

  49. Чүн- чон хотын ахлах сургуулийн спортын өдөрлөг\Good& sbart хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил \ • Өдөрлөгийн онцлог : 16 – 30 хүний бүрэлдэхүүнтэй багынспортын төрлөөр өрсөлдсөн • Хөл бөмбөг эр- 20 эм - 30 сурагч • Олс таталт эр -20 эм - 20 сурагч • Дээс -эр - 20 эм - 20сурагч • Буухиа гүйлт эр – 20 эм - 20 сурагч • Хөлөө уяад багаараа уралдахэр - 15 эм - 15 • Нугас буудах \ бөмбөгт оногдохгүй байх \эр - 30 эм - 20 Нэг сургуулиас дунджаар 200 гаруй сурагчидоролцсон ба сургуулиараа хөгжөөн дэмжиж оролцдог. Эзэн хичээвэл Заяа хичээнэ

  50. Өдөрлөгийн үйл явцаас Хөгжөөн дэмжигчид сургуулийнхаа сурталчилгаа хийж байна Эзэн хичээвэл Заяа хичээнэ

More Related