1 / 21

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 2013 ОН

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 2013 ОН.

wynona
Download Presentation

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 2013 ОН

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 2013 ОН

  2. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн эрүүл мэндийн газар нь харьяа төрийн өмчит 26 эрүүл мэндийн байгууллага, 131 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 987 эмнэлэг, 646 эмийн санг мэргэжил, удирдлага, арга зүйгээр ханган ажилладаг. Эдгээрт нийт 21312 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад ажиллаж байгаагаас төрийн өмчит 26 эрүүл мэндийн байгууллагуудад 4258, өрхийн эрүүл мэндийн төвд 1456 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

  3. НЭМГ-нь Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2013 оны Нийгэм эдийн засгийн зорилт, ”Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар: • НЗД-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 95,7%, • НЭЗЗ-ийн биелэлт 86,3%, • ЭМХ хөтөлбөрийн биелэлт 97,6% тай байна.

  4. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгосны дагуу халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эрүүл мэндийг дэмжих, олон нийтийн оролцоог хангах, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр томоохон ажлуудыг зохион байгууллаа. • Халдварт өвчний тандалтын алба байгуулж, халдварт өвчнөөс сэргийлэх, тандах, мэдээ мэдээллийн шуурхай байдлыг хангах боломжийг бүрдүүлснээр 2013 онд нийт халдварт өвчин 135,2промиль болж, өмнөх оны түвшингээс 52,5 –оор буурсан.

  5. “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага - хамт олон”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх - иргэн” хөдөлгөөнийг өрнүүлснээр эрүүл мэндийг дэмжигч байгууллага -78 эрүүл мэндээ дээдлэгч өрх-138 , иргэн 143 боллоо. • “Тамхигүй ажлын байр”, “Тамхигүй орчин бүрдүүлсэн ресторан”, “Хамтолонбүхнийтээрээжин хасья”, “Эрүүлзөвхоолэрхэмлэгчресторан” зэрэг болзолтаянуудыг шат дараатайгаар зохион байгууллаа.

  6. ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт “ Эмчилгээний гал тогооны загвар төв”ийг улсын төсвийн 40 сая төгрөг,БНСУ-ын 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар байгуулснаар хоол эмчилгээний технологийн шинэчлэлийн эхлэл тавигдлаа. • Чингэлтэй, Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийг шинээр нээж, бүх дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдийн хүүхдийн үзлэгийн кабинетүүдийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлснээр хүүхдийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжирч, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 15,8 промиль болж өмнөх оныхоос буурлаа.

  7. 1-р амаржих газрын 150 ортой өргөтгөлийг ашиглалтанд оруулж, амаржих газрын ачааллыг тэнцвэржүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ. • Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, амаржих газруудыг улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар 50 гаруй сая төгрөгийн багаж тоног төхөөрөмж, эх барихын яаралтай тусламжийн багцаар хангагдлаа. • Эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 48,2 промиль болж МХЗорилтын түвшинд хүрсэн. • Нийт нас баралт өмнөх оныхоос 360 тохиолдолоо буурсан байна.

  8. “Цахим эрүүл мэнд хөтөлбөр”ийн хүрээнд Нийслэлийн харьяа эрүүл мэндийн 120 байгууллагыг нэгдсэн бүртгэлийн програмхангамжд холбосноор 900 мянга гаруй үйлчлүүлэгчдийн мэдээллийн цахим сан үүсч, эрүүл мэндийн байгууллагуудын даатгалын сангаас авах санхүүжилт 30 хувиар нэмэгдлээ. • Мөн эмч, мэргэжилтнүүдийн бичиг цаасны ажил хөнгөвчлөгдөж, статистик мэдээ тайланг гаргахад хялбар болсон. • Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн цагийг урьдчилсан товлох боломж бүрдлээ.

  9. Харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг сард нэг удаа дуу, дүрстэйгээр явуулдаг болсноор мэдээллийг түргэн шуурхай хүргэх боломж нэмэгдлээ. • Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн мэдээ тайланг онлайнаар хүлээн авах програм хангамжийг нэвтрүүлж ажилласнаар 500 гаруй эмнэлэг сар бүр тогтмол өгч хэвшээд байна.

  10. Хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж шаардлагатай барилга, байгууламж шинээр баригдаж их засвар, тоног төхөөрөмж, автомашины хангалт сайжирч байна. • Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн цогцолбор байр,Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга, 3-р амаржих газрын барилга шинээр баригдлаа. • 2013 онд өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор 6 байр шинээр баригдаж, 127 өрхийн эрүүл мэндийн төв буюу 93 хувь нь зориулалтын байртай боллоо.

  11. Нийслэлийн төсвөөс 2013 онд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын зургийн төсөв хийлгэхэд 365 сая төгрөгийг батлуулан, 2-р амаржих газар, Наркологийн эмнэлгийн шинэ барилгын зургийн даалгаварыг гүйцэтгүүлж, ШЭНЭСТ –ийн барилга концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр боллоо. • Харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1 тэрбум 200,0 сая орчим төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангагдлаа.

  12. Эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн хангалт 2007 онд 464.7 сая төгрөг байсан бол 2013 онд 10.9 тэрбум орчим төгрөг болж нэмэгдсэн.

  13. 2013 онд Нийслэлийн төсвөөс Түргэн тусламжийн төвийн парк шинэчлэлтэд 30 автомашиныг шинээр өгснөөр түргэн тусламжийн дуудлагын 20 минутан дахь очилт 70 хувьд хүрлээ.

  14. Эрүүл мэндийн хуульд ӨЭМТ-д 3 аас доошгүй жил ажилласан эмч, сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн 639 эмч, мэргэжилтэнд 6 сарын цалинтай тэнцэхүйц 1,2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олголоо. • Эмнэлгийн ажилтныг тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг 285 хүнд нийт 2,7 тэрбум төгрөг олголоо. • Мөн нийгмийн хамгааллын бусад асуудлуудад 1,3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

  15. Нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг урамшуулах, идэхвижүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны“Журам батлах тухай” А/925, “Мөнгөн урамшуулал олгох тухай” А/ 1121 дугаар захирамжууд гарсан. Уг ажлын хүрээнд НЭМГ нь харьяа эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн ажиллагсдын ажлын үр дүнг үнэлж, А үнэлгээтэй 7 байгууллага, А үнэлгээтэй 25 ӨЭМТөв, А, В үнэлгээтэй нийт 198 эмч, эмнэлгийн ажиллагсадыг шалгаруулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан, дэмжүүлж 500 сая төгрөгийн урамшуулалыг олгохоор шийдвэрлэгдсэн.

  16. А үнэлгээтэй 7 байгууллага

  17. А үнэлгээтэй ӨЭМТ-үүд

  18. Урамшуулалд хамрагдсан 198 ажилтнууд

  19. Урамшууллын 500,000 сая төгрөгөөс : • Харьяа эрүүл мэндийн 7 байгууллагад 55 сая төгрөг • Нийт 198 эмч, эмнэлгийн ажилтнуудад 420 сая төгрөг • 25 өрхийн эрүүл мэндийн төвд 25 сая төгрөг тус тус олгогдож байна.

  20. Энэхүү урамшууллын үйл ажиллагаа нь Нийслэл хотын удирдлагаас Нийслэлийнхээ Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллагсдад үзүүлж байгаа бодитой дэмжлэг урамшуулал, идэвхижүүлэлт болж байгаад нийт ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

  21. ТА БҮХЭНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

More Related