1 / 15

Чойбалсан хот 2014.10.13

ДОРНОД АЙМГИЙН эхний 9 сарын нийгэм ,эдийн засгийн товч танилцуулга. Чойбалсан хот 2014.10.13. 1.Хүн ам нийгмийн үзүүлэлт 2.Макро эдийн засаг 3.Статистик мэдээллийн хаяг. 1.ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Эрүүл мэнд. Амаржсан эх, амьд төрсөн хүүхдийн тоо эхний 9 сарын байдлаар.

Download Presentation

Чойбалсан хот 2014.10.13

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ДОРНОД АЙМГИЙН эхний 9 сарын нийгэм,эдийн засгийн товч танилцуулга Чойбалсан хот 2014.10.13

  2. 1.Хүн ам нийгмийн үзүүлэлт 2.Макро эдийн засаг 3.Статистик мэдээллийн хаяг

  3. 1.ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Эрүүл мэнд Амаржсан эх, амьд төрсөн хүүхдийн тоо эхний 9сарын байдлаар Амаржсан эх, амьд төрсөн хүүхдийн тоо эхний 9 сарын байдлаар Аймгийн хэмжээнд нийт 1499 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1499 болсон байна. Хүн амын нас баралт 342 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 тохиолдол буюу 5.8 %-иар буурсан байна. Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 89 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 26.0%, осол гэмтлийн нас баралт 65 тохиолдол буюу 19.0 %-ийг тус тус эзэлж байна.

  4. ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ - Хөдөлмөр Эхний 9 сарын байдлаар 1325 иргэн ажлын шинэ байранд ажилд орсон байна. Эдгээр хүмүүсийг мэргэжлээр нь авч үзвэл худалдаа үйлчилгээний мэргэжлийн ажилд 146, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэжлийн ажилд 304, үйлдвэрлэл, барилга, уул уурхайн салбарт 395, боловсруулах болон энгийн ажилд 269, бусад салбарт 211 хүн шинээр ажилд орсон байна. Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр 2014 оны 9 дүгээр сарын эцэст

  5. ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ– Гэмт хэрэг 2014 оны 9 дүгээр сарын байдлаар 405 гэмт хэрэг гарч үүний улмаас 19 хүн нас барж, 706.9 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарсан гэмт хэргийн 124 хэргийг 109 хүн согтуугаар үйлдсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлөлтийн байдал. /сая.төгрөгөөр/

  6. ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ– Гэмт хэрэг Нийт гарсан гэмт хэргийн тоог сумдаар авч үзвэл сүүлийн 2 жилийн хугацаанд Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан сумд өндөр үзүүлэлттэй байна.

  7. 2.МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Хэрэглээний үнийн индекс Гурилын үнэ: 2014 оны 10 сарын 3-ны байдлаар Дорнод I гурилын 1 кг-ын үнэ 920 төгрөг байна. Энэхүү үнийг 2014 оны 1 дүгээр сарын байдалтай харьцуулбал 43.7 хувиар, 6 сарын үнэтэй харьцуулбал 35.3 хувиар өссөн байна. Махны үнэ: 2014 оны байдлаар 5 дугаар сард үхэр, хонь, ямааны мах хамгийн өндөр үнэтэй байсан ба оны эхний үнэтэй харьцуулахад 4-7.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сүү, будаа, элсэн сахар: Элсэн сахар, цагаан будааны үнэ оны эхнээс 100 төгрөгөөр буюу 5.2 хувиар өссөн. Шингэн сүүний хувьд 2 дугаар сард 1700 төгрөгийн үнэтэй байсан бол улирлаас шалтгаалан зуны улиралд 600 төгрөг хүртлээ буурсан бол 10 сарын 3-ны байдлаар 1000 төгрөгийн үнэтэй байна.

  8. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Улсын нэгдсэн төсөв Аймгийн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 42410.6 сая төгрөг, гүйцэтгэлээр 42329.8 сая төгрөг байна. Аймгийн төсвийн нийт зарлага 39421.4 сая төгрөгийг бүрэн санхүүжүүлсэн байна.

  9. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Аж үйлдвэр МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Аж үйлдвэр МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Аж үйлдвэр Аж үйлдвэрийн газрууд 26144.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 26876.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 10.1 % буюу 2388.0 сая төгрөгөөр, борлуулалт 30.5% буюу 6284.1 сая төгрөгөөр тус тус өссөн байна. Адуунчулуун ХК 324.4 мянган тонн нүүрс олборлосон бол ДБЭХС ХК 72656.5мян.квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 128.3 мян.г.калори дулаан хэрэглэгчдэд түгээжээ. Дорнод Гурил ХХК 3402.0 тн гурил, 1375.7 тн хивэг, 676.7 тонн талх үйлдвэрлэлээ. АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛБОЛОН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН, оны үнээр, сая төг

  10. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Хөдөө аж ахуй Оны эхнээс 448939 төл авснаас 99.6 хувь нь бойжиж байна. 9 сарын байдлаар том малын зүй бусын хорогдол 7825 толгойд хүрснээс тэмээ 56, адуу 525, үхэр 733, хонь 3738, ямаа 2773 толгойд хүрлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36929.0 толгойгоор буурчээ. Нийт хорогдлын 27.8 хувийг Баяндун сумын хорогдол эзэлж байна.

  11. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Хөдөө аж ахуй 2014 онд аймгийн хэмжээнд 53648.7 тн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс эхний 9 сарын байдлаар 47087.8 тн хадлан бэлтгэсэн ба төлөвлөгөөний биелэлт 87.8 хувьтай байна. Баяндун, Цагаан-овоо, Баян-Уул сумдууд 22.1-77.1 хувиар давуулан биелүүлсэн бол Булган,Матад, Халхгол сумдуудад хангалтгүй байна. Улаанбуудай 11160.0 тн, төмс 2073.3 тн, хүнсний ногоо 1183.1 тн тус тус хураан авсан байна.

  12. байна. Мөнгө, зээл, үнэт цаас: Монгол банкны ханшаар 10 дугаар сарын 6-ны ханшийг 10 дугаар сарын 1-ны байдалтай харьцуулахад долларын ханш 1.6 төгрөгөөр, юань 0.23 төгрөгөөр тус тус өсч, рубль 0.28 төгрөгөөр буурсан байна.Монгол банкны 10 сарын 6-ны ханшаар доллар 1842, юань 300, евро 2310 төгрөгийн ханштай байна. Барилга угсралт, их засварын ажил: Эхний 9 сарын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 42 аж ахуйн нэгж байгууллага 78 төрлийн обьектыг шинээр барих болон засварлах ажлыг нийт 38562.3 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

  13. 3.Статистик мэдээллийн электрон хаяг http://www.nso.mn http://www.dornod.nso.mn http://www.facefook.com/dstatistichttp://www.1212.mn http://arcgis.nso.mn

  14. Анхаарал хандуулсанд баярлалаа! Phone-70582879 70584240 dstatistic@yahoo.com dornod@nso.mn

More Related