1 / 25

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ХҮН АМД СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ОЙЛГОЛТ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ХҮН АМД СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ОЙЛГОЛТ. Эрүүл мэндийг дэмжих гэж юу вэ?.

lester-luna
Download Presentation

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ХҮН АМД СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ОЙЛГОЛТ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ХҮН АМД СУУРИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ОЙЛГОЛТ

  2. Эрүүл мэндийг дэмжих гэж юу вэ? Эрүүл мэндийг дэмжих гэдэг нь хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийг хянан, эрүүл мэндээ сайжруулахын төлөө гэр бүл, хамт олон, улс үндсээрээ хамтран ажиллах, өөрсдийнх нь чадварыг нэмэгдүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжих боломж олгоход чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжигч орчин бүрдүүлэхэд нөлөөлөх бүхий л үйл ажиллагааны нийлбэр юм.

  3. Эрүүл мэндийг дэмжих 5 зорилт ба Оттавагийн тунхаг бичиг /1986/ • Эрүүл нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх • Дэмжих орчин бүрдүүлэх • Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх • Хувь хүний эрүүл мэндээ хамгаалах чадварыг хөгжүүлэх • Эрүүл мэндийн үйлчилгээ

  4. Эрүүл мэндийг дэмжих дэлхийн6-р бага хурал /Тайланд/ Бангконгийн шинэ тунхаг бичиг /2005/ • Дэлхийн нийтийн хөгжлийн асуудлын төвд ЭМД –ийг авч үзэх • Бүх засгийн газруудын үүрэг, хариуцлагын гол цөм нь ЭМД байх • Хамт олон болон иргэний нийгмийн бүлгүүдийн анхаарлыг ЭМД-д хандуулах • ЭМД-д сайн түншлэл, хамтын ажиллагаа

  5. Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа • Судалгаа, нотолгоонд тулгуурлан ухуулга, сурталчилгаа хийх • Тогтвортой санхүүжилт бий болгох • Эрх зүйн орчныг бүрдүүлэх • Боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх

  6. Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа • Эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг дэмжих • Тусламж үйлчилгээг авах, эрүүл мэндийн шийдвэр гаргалтанд оролцох хүслийг нь дэмжих • Эрүүл сонголт хийх боломжит орчныг бүрдүүлэх • Эрүүл мэндийн боловсрол олгох • Мэдлэг дээшлүүлэх мэдээллээр хангах • Нийгэм, хамт олныг оролцуулсан үйл ажиллагааг дэмжих

  7. Хамт олныг оролцуулсан үйл ажиллагааг дэмжих Хамт олон өөрсдийнхөө эрүүл мэндтэй холбоотой асуудлыг өөрсдөө төлөвлөж, бие даан шийдвэрлэхэд нь арга зүйн удирдлагаар хангах, эрүүл орчин бүрдүүлэх талаар нийгэм, хамт олны санаачлагыг урамшуулан дэмжих, тэдний чадавхийг бэхжүүлэх

  8. Хамт олонгэж хэн бэ? Хамт олон гэдэг нь нэг орон нутагт амьдарч байгаа сонирхол, зорилгоороо ижил хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ.

  9. Хамт олныг идэвхжүүлэх Хүмүүсийн зан үйлийг эерэгээр өөрчлөх, дэмжих орчин бүрдүүлэхийн тулд жижиг хамт олноос эхлээд улс орны түвшинд явуулж байгаа үйл ажиллагааг хамт олныг идэвхжүүлэх гэнэ.

  10. Хамт олны оролцоог нэмэгдүүлэх шалтгаан • Хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх • Зан үйл, хандлагыг нь өөрчлөх • Хүмүүст өөрдийнх нь эрхийг ойлгуулах • Сэтгэл хангалуун явах хэрэгцээг мэдрүүлэх • Нийгмийн нөөцийг бүрэн дайчлах • Эрх мэдэлгүй ба эрх мэдэлтэй хүмүүсийн хооронд гүүр болох

  11. Хамт олныг оролцоог нэмэгдүүлэх үе шатууд • Асуудалд ижил сонирхол бүхий хүмүүстэй уулзаж, зорилго, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно. • Нийгмийн хэрэгцээг үнэлэх мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх • Хамт олныоролцоог нэмэгдүүлэх • Хамтран ажиллах /ТББ, хувийн сектор/ • Төр, Засгийн газраас дэмжлэг авах /орон нутаг засаг/ • Санхүүжилт /хөрөнгө оруулагчдад мэдээлэл хийх/ • Нийгмийг татан оролцуулах /сурталчилах/ • Үр дүнг тооцох

  12. Хамт олны оролцооны хэлбэрүүд • Сэтгэл ханамжийн судалгаа • Санал хүсэлт, гомдол барагдуулах механизм • Олон нийтийн уулзалт, цуглаан • Бүлгийн ярилцлага • Олон нийтийг төлөөлсөн хороо, зөвлөл • Утсаар зөвлөлдөх • Үнэгүй зөвлөгөө өгөх, лавлах үйлчилгээ • Үйлчилгээ үзүүлж буй газар дээр нь сэтгэгдлийг сонсох • Нийгмийн бүлгүүдэд ойртон ажиллах • Эвсэл холбоо байгуулах

  13. Засаг, захиргааны эрх баригчтай хамтран ажиллах хэлбэр • Асуудлыг бичгээр танилцуулах • Сургал уулзалт семинар явуулах • Танилцах аялалд гишүүдийг оролцуулах • Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан мэдээлэх • Холбогдох баримт мэдээллээр хангах

  14. Хамт олныг оролцуулах, идэвхжүүлсний ач холбогдол • Дэвшүүлж буй асуудал нь нэг хүнийх биш маш өргөн хүрээтэй байдаг. • Өмнө чухал гэж үздэггүй байсан ямар нэгэн асуудлыг шинээр авч үздэг. • Нэгээр тогтохгүй олон байгууллага хамт олныг оролцуулдаг. • Эхний санаа гарангуут маш хурдан тархдаг. • Үр дагавар нь хэдэн жилээр үргэлжлэх нь байдаг. • Хүмүүс зөв хандлага, эрүүл дадалтай болно. • Орчиндоо хяналт тавьдаг болно.

  15. Хамт олны оролцоог нэмэгдүүлсний үр нөлөө • Нийгмийн үр нөлөө /хуулийн хэрэгжилт сайжирах/ • Эдийн засгийн үр нөлөө /татварыг нэмэгдүүлэх/ • Улс төрийн үр нөлөө /хуулинд өөрчлөлт оруулах/

  16. Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа • Хамт олны эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлийг багтаасан эрүүл мэндийн бодлого • ЭМД үйл ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулах /хамт олны төлөөлөл, шийдвэр гаргагч, чиглүүлэгч/

  17. Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг төлөвлөлтын үе шат • Хэрэгцээнд үнэлгээ хийж асуудал тодорхойлох • Зорилго, зорилтоо тодорхойлох • Зорилтот бүлгийг тодорхойлох • Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах • Хэрэгжүүлэх • Үнэлэх

  18. Асуудал тодорхойлох • Асуудал гэдэг нь байгаа болон байх ёстой зүйлийн хоорондын ялгаа юм. • -Судалгаа тоо, баримт • -Бодлого хууль, журам

  19. Зорилгоо тодорхойлох • Зорилго нь эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг явуулснаар хүрэх үр дүн юм. Хэтийг харсан, урт хугацаанд биелэх асуудлыг тусгасан, ерөнхий байна. • Жишээ нь: Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар хамт олны эрүүл мэндийг байдлыг сайжруулах

  20. Зорилтоо тодорхойлох Зорилт нь зорилгод хүрэх арга зам юм. SMART • S-specific өвөрмөц • M –measurable хэмжигдэхүйц • A- appropriate зөв зохистой • R-realistic бодитой • Т-time bound-цаг хугацаатай • Жишээ нь: Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэдэг ажилчдын хувь жилийн хугацаанд 20 хувиар нэмэгдсэн байна.

  21. Зорилтот бүлгийг тодорхойлох • Зорилт бүлэг- тухайн асуудал тухайн асуудал тулгамдаж байгаа хүмүүс юм. • -Амьдралын хэв маяг/зан үйл/ • -Соёл, ёс заншил • -Хүн ам зүй /нас, хүйс, мэргэжил/ • -Сэтгэл зүй /итгэл үнэмшил, үнэс зүйлс/

  22. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах Төлөвлөгөөнд хэрэгжүүлэх арга хэмжээг нэг бүрчлэн зааж, түүнийг хэн, хэзээ, ямар нөөцөөр, хэрхэн хийхийг тусгана.

  23. Хяналт Хяналт- аливаа үйл ажиллагаа төлөвлөсний дагуу, цаг хугацаандаа, зарцуулсан нөөцийн хэмжээнд, зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхийг тодруулж, хэрэв зөрүүтэй байвал засаж зарлуулах

  24. Үнэлгээ • Үнэлгээг тухайн үйл ажиллагааны үр дүн, үр ашиг, үр нөлөө, алсын үр нөлөөг шалгахад хэрэглэнэ. • Үр дүн-тавьсан зорилтоо биелүүлсэн эсэхийг илтгэнэ. • Үр ашиг – өртөг, зардал, цаг хугацааг хэмнэснээс олсон ашиг юм. • Үр нөлөө- тухайн арга хэмжээ амжилттай хэрэгжсýний үр дүнд тогтвортой өөрчлөлтөөр илэрдэг. • Алсын үр нөлөө- Тухайн үйл ажиллагааны удаан хугацааны үр нөлөө юм.

  25. Анхаарал тавьсанд баярлалаа

More Related