1 / 12

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА ИРГЭДЭД ТУСЛАХ САН

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ, ТЭДНИЙ САНАЛ САНААЧЛАГЫГ ДЭМЖИХ ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО.

topper
Download Presentation

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА ИРГЭДЭД ТУСЛАХ САН

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ, ТЭДНИЙ САНАЛ САНААЧЛАГЫГ ДЭМЖИХ ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

  2. МонголУлсынЗасгийнгазрынүйлажиллагааны 2012-2016онымөрийн хөтөлбөрт Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох, гадаадынхарьяатболсонМонголУлсынуугуулиргэнийэхнутагтаазорчих, эххэл,соёлоосурах, нутагтааажиллахнөхцөлийгбүрдүүлэх, хүний наймаа, хар тамхи болон бусад онц ноцтой гэмт хэргийн золиос болсон иргэдэд туслалцаа үзүүлэх чиглэлээр тодорхой ажлыг тусган хэрэгжүүлжбайна.

  3. ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА ИРГЭДЭД ТУСЛАХ САН 2013 онд Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн 8 удаагийн хурал зарлан хуралдуулж, нийт 69 иргэний өргөдлийг хүлээн авч, Сангийн зөвлөлийн шийдвэрийг албажуулж, тухай бүр сайдын тушаал гаргаж нийт 50 иргэнд 166.2 сая төгрөгийн тусламж олгогдсон байна.

  4. КОНСУЛЫН ТӨЛӨӨЛӨЛЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР Манай иргэд олноор байгаа буюу зорчдог АНУ-ын баруун эргийн Сан Франциско, Японы Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонгконг, Шанхайд консулын төлөөллийг шинээр байгуулсан бөгөөд цаашид Истанбул, Пусан, Бишкек, БНХАУ-ын Хөлөнбуйр, Гуанжоу зэрэг хотуудад бий болгох, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Мөн өргөмжит консулын институцыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар 42 оронд Монгол Улсын 70 Өргөмжит консул үйл ажиллагаагаа явуулж байна.

  5. КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ Иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрхашгийгхамгаалах, консулын салбарт үүсч буй асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх, харилцан зорчих нөхцөл болон бусад асуудлаар цаг алдалгүй зөвлөлдөх үүднээс бусадулстай, тухайлбал БНСУ, ОХУ, БНХАУ, БНККазУ, БНТуркУ-тай жилбүрзөвлөлдөхуулзалтхийжбайна. Энэхүү механизмыг өргөжүүлэх, цаашид АНУ, Япон, Энэтхэг зэрэг улстай зохион байгуулахаар ажиллаж байна.

  6. ИРГЭНИЙГ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэнийг шинэчилсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагаа 2011 оноос амжилттай явагдаж, иргэд идэвхитэй хамрагдаж байна. /2013 оны 10 дугаар сарын 28-ний байдлаар хилийн чанадад 38880 иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна./ Бүртгэлд хамрагдсанаар: • төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцлийг бүрдүүлэх, • төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, • иргэний эрхийг хамгаалах, баталгаажуулах, • иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох • үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний шинэчилсэн бүртгэлийн ач холбогдол оршино.

  7. ИРГЭД ЗОРЧИХ НӨХЦЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ ЧИГЛЭЛЭЭР ОдооМонголиргэд 16 улс (Беларусь, Гонконг, Гүрж, Израиль, Куба, Хятад, Казахстан, Киргиз, Лаос, Макао, Малайз, Сингапур, Украин, Тайланд, Турк, Филиппин) визгүйзорчижбайна. Монголыниргэдэд АНУ-ынтал 2-10 жилийнолонудаагийнзорчихвизолгох, Канадын Засгийн газраас тус улсад зорчих Монгол Улсын иргэдэд 10 жилийн виз олгож байгаа бол, ИБУИНВУ-д 6 сараас 10 жилийнхугацаатайолонудаагийнвизолгохталаархолбогдохталуудтайтохиролцсонболно. Мөндипломатболоналбанпаспорттайиргэд 18 улсад (Болгар, Бразил, Вьетнам, Индонез, Кипр, Мексик, ОХУ, Румын, БНСУ, Словак, Тайланд, Турк, Унгар, Чех, Чили, Энэтхэг, Польш, Индонез, Камбож) визгүйзорчижбайна. Иргэдийнзорчихнөхцлийгхөнгөвчлөхчиглэлээрдэлхийнбусадулстайцаашид ч идэвхитэйажиллахболно. 2013 оны10 дугаарсардПеру, Кувейт, Бруней, Колумбалбан, дипломатпаспорттайиргэдвизгүйзорчихтухайхэлэлцээрбайгуулсан. Мөн ХБНГУ-тайцахимдипломатпаспорттайиргэдвизгүйзорчихтухайхэлэлцээрийгбайгуулж, 11 дүгээрсарын18-ны өдрөөс хэрэгжижэхлэсэнболно. ХБНГУ, Канад, БНТурКУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан нь худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно/

  8. ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС Сүүлийн үед бидний сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол хар тамхитай холбогдсон гэмт хэрэг болохыг онцолж хэлэх, үүнээс иргэд маань сэрэмжилж явах шаардлагатай байна. Хартамхиныхэргээрхилийн чанадад шүүхээршийтгэгдэнялэдэлжбуй 38 иргэнбайгаабөгөөдМалайзадэнэтөрлийнгэмтхэрэгт 3 иргэнсэжигтнээрсаатуулагданшалгагдажбайгааболно. Хартамхиныхэргээрялэдэлжбуйиргэдээс 15 ньэмэгтэй, 23 ньэрэгтэй. Цаазааравахялтай 6, хугацаагүйхорихялтай 6, хорихялтай 26 иргэнбайна. Манай иргэдийн Турк, Хятад, Казахстан, Малайз, Сингапур, Тайландад визгүй зорчдог зэрэг нөхцөл байдлыг гадаад орны зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд ашиглаж, улс хооронд хар тамхи зөөх гэмт хэрэгт татан оролцуулах явдал ихсэх хандлагатай байгаа тул сонор сэрэмжтэй байх нь зүйтэй.

  9. САЙН ДУРЫН ХОЛБООГ ДЭМЖИХ АСУУДЛААР Гадаадад байгаа Монгол иргэдийн байгуулсан сайн дурын холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, тэдний зүгээс арга хэмжээ зохион байгуулахад хилийн чанад дахь Өргөмжит консулын дэмжлэгийг түлхүү авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монголчуудын холбоо, Монголын соёлын төв, Залуучуудын холбоо, Оюутны холбоо болон бусад нэрээр сайн дурын 64 байгууллага 33 оронд үйл ажиллагаагаа явуулж манай ЭСЯ-дын консулын ажилтнуудтай нягт хамтран ажиллаж байна. Монгол иргэдийн холбоо, нийгэмлэг санхүүгийн талаар дэмжлэг их хүсч байгаа хэдий ч энэ талаар төсөвт тусгайлан суусан хөрөнгө байдаггүйгээс хүсэлтийг биелүүлэх боломж байхгүй байна.

  10. МОНГОЛ ХЭЛЭЭР СУРГАЛТ ЯВУУЛДАГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТУХАЙ Монголчууд олноор суурьшсан гадаад орны зарим хотуудад монгол хэлээр сургалт явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажилагааг дэмжиж ажиллах хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбооноос монгол хэлний сурах бичиг ирүүлэх хүсэлт хэд хэдэн удаа ирсний дагуу БШУЯ-тай хамтран холбогдох сурах бичгүүдийг ДТГ-уудад хүргүүлэв. Энэ мэтчилэн гадаадад суугаа иргэдийн зүгээс монгол хэл зааж сургах асуудлаар дэмжлэг хүссэн нөхцөлд дэмжиж ажиллах боломжтой гэж үзэж байна.

  11. ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШУУД ХҮЛЭЭН АВАХ Засгийн газрын дэргэдэх 11-11 шуурхай албаны утас ажиллаж байна. Иргэд санал бодлоо шууд илэрхийлэх, улс орныхоо хөгжил дэвшлийн талаарх өөрсдийн санаа, бодлыг танилцуулах, асуулт, хариултад орох өргөн боломж байна. ГХЯ-ны 2662222 шуурхай утас 24 цагаар ажиллаж, иргэдээс мэдээ, мэдээлэл хүлээж авч байна. Иргэд kg@mfa.gov.mnхаягаар, түүнчлэн ГХЯ-ны Facebook, Twitter зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан санал хүсэлтээ ирүүлж болно.

  12. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related