1 / 29

ТАВААРЫН БИРЖИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

ТАВААРЫН БИРЖИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА. 20 12.05.2 4 . Док (PhD) , проф Б. Энхтуяа. Яагаад чухал гэж. Таваарын зах зээл нь аливаа улс орны санхүүгийн зах зээлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог.

teal
Download Presentation

ТАВААРЫН БИРЖИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ТАВААРЫН БИРЖИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА 2012.05.24 Док (PhD), проф Б. Энхтуяа

  2. Яагаад чухал гэж Таваарын зах зээл нь аливаа улс орны санхүүгийн зах зээлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Идэвхтэй, хөрвөх чадвар сайтай таваарын зах зээлийг бий болгож хөгжүүлэх нь улс орнуудын хувьд тун чухал. Таваарын зах зээлийн өсөлт нь улс орны эдийн засгийн хөгжлийн нэг шинж болдог. Өнөө үед таваарын арилжаа ихэвчлэн таваарын бирж дээр стандартчилагдсан гэрээний үндсэн дээр хийгдэж байна.

  3. Таваарын бирж гэж юу вэ? • Таваарын бирж нь чанарын шаардлага хангасан олон төрлийн таваарыг худалдагч талаас худалдан авагч талд дамжуулах төвлөрсөн төв юм. • Таваарын бирж нь таваарын арилжааг тогтсон журмын дагуу зориулалтын байранд, эсвэл цахим сүлжээгээр дуудлага худалдааны хэлбэрээр зохион байгуулдаг. • Таваарын бирж дээр төрөл бүрийн таваар болон таваарын гэрээнүүд арилжаалдаг.

  4. Таваарын биржийн үүсэл • Анхны таваарын бирж 17-р зуунд Японы фермерүүд цагаан будааны фьючерсийн гэрээг Осака хотод арилжиж эхэлснээр үүссэн гэж үздэг. Японы худалдаачид ирээдүйд ашиглах зорилгоор цагаан будааг агуулахад хадгалж, нөөцөлсөн цагаан будааг ирээдүйд худалдан авах эрхийн бичгийг худалддаг байв. Энэхүү эрхийн бичиг нь фьючерс гэрээний анхны хэлбэр байсан. Дожима будааны бирж анх 1697 онд байгуулагдсан. 1939 онд шинэчлэн зохион байгуулагдаж Засгийн газрын Будааны Агентлаг нэрээр үйл ажиллагаа явуулж байна.

  5. Орчин үеийн таваарын биржийн үүсэл • Таваарын фьючерсийн арилжаа нь улирлын чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг баталгаатай, тасралтгүй нийлүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэн бий болсон. • 19-р зуунд АНУ-ын улаан буудай тариалагч фермерүүдэд худалдан авагч хайх, худалдаа хийх, нийлүүлэх үйл ажиллагаа бэрхшээлтэй, зардал өндөр байсан тул үр тариагаа удаан хугацаагаар хадгалах шаардлага тулгардаг байсан. Хураасан ургацаа хадгалах зориулалтын төхөөрөмж дутмаг байсан тул худалдан авагч олж чадаагүйн улмаас борлогдоогүй үлдсэн үр тарианы чанар алдагдах, муудах явдал элбэг тохиолддог байв. Түүнчлэн жин ба чанарын нэгдсэн механизм байсангүй. Энэ байдал нь фермерүүд ба худалдан авагчдыг хооронд нь холбох, улаан буудайг нийлүүлж оронд нь бэлэн мөнгө авах гэрээ хэлцэл байгуулах уулзах газрыг шаардах болсон.

  6. Орчин үеийн таваарын биржийн үүсэл Дээрх шаардлагын үүднээс Америкийн нэгдсэн улсад 1848 онд Чикагогийн Худалдааны Хороо хэмээх анхны орчин үеийн зохион байгуулалттай биржийн хэлбэр үүссэн. Энэ бирж дээр улаан буудай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ худалдан авагчид ирээдүйд тогтсон хугацаанд тохиролцсон үнээр худалдахыг зөвшөөрөх болсон. Анх уг бирж дээр зөвхөн улаан буудайн арилжаа явагдаж байсан бол яваандаа арилжаалагдах бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн. Өнөө үед уг бирж дээр ихэнх хөдөө аж ахуйн таваар арилжаалагдаж байна.

  7. Чикагогийн Худалдааны Хороо

  8. Металын ба эрчим хүчний түүхий эдийн биржийн үүсэл • 1877 онд Их Британий Лондонгийн Металын Бирж байгуулагдсан. Лондонгийн Металын Бирж

  9. Эрчим хүчний түүхий эдийн фьючерсийн арилжаа 1980 онд Лондон хотод Олон улсын Газрын тосны Бирж байгуулагдсан үеэс эхэлсэн. Олон улсын Газрын тосны Бирж

  10. Хөгжиж буй орнууд дахь таваарын бирж • 1990 оноос зүүн Европ, Ази, Өмнөд Америкийн улс орнуудад бараа түүхий эдийн биржүүд шинээр байгуулагдаж эхэлсэн. • Хөгжиж буй орнуудын таваарын биржүүдээс хамгийн том биржүүд: Хятад, Энэтхэг, Бразил, Малайз, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын таваарын бирж.

  11. Дэлхийн таваарын биржүүдийн зураглал

  12. Одоо дэлхий дахинд 60 гаруй таваарын бирж үйл ажиллагаа явуулж байна. • АНУ, Их Британи, Канад, Энэтхэг, Япон, Авсртали, Хятад гэх мэт 20 гаруй улсад Таваарын фьючерсийн гол биржүүд үйл ажиллагаа явуулдаг. • АНУ болон Европын биржүүд хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна.

  13. Дэлхийн гол таваарын биржүүд

  14. Дэлхийн голлох таваарын биржүүд

  15. Дэлхийн голлох таваарын биржүүд

  16. Дэлхийн таваарын зах зээл улам тэлсээр байна.

  17. Таваар экспортлогч гол орнууд

  18. Таваарын үнийн индекс Эх үүсвэр: Дэлхийн банк

  19. Таваарын зах зээлд арилжаалагдаж буй бүтээгдэхүүи

  20. Дэлхийн газрын тосны үйлдвэрлэл ба нийлүүлэлт Дэлхийн газрын тосны үйлдвэрлэл Дэлхийн газрын тосны нийлүүлэлт Эх үүсвэр: Дэлхийн банк

  21. Зарим металын үнэ Эх үүсвэр: Дэлхийн банк

  22. Дэлхийн зарим металын хэрэглээ Дэлхийн металын хэрэглээ Эх үүсвэр: Дэлхийн банк

  23. Хөдөө аж ахуйн зарим таваарын үнэ Эх үүсвэр: Дэлхийн банк

  24. Дэлхийн хөдөө аж ахуйн зарим таваарын хэрэглээ Эх үүсвэр: Дэлхийн банк

  25. Таваарт хөрөнгө оруулж буй сангууд Эх үүсвэр: Bloomberg

  26. Таваарын биржийн хөгжил • 2010 оны байдлаар дэлхий дахинд таваарын биржээр нийт 2.5 тэрбум сая таваарын гэрээ арилжаалагдсан нь 2008 онтой харьцуулахад 5 дахин өссөн дүн юм. Арилжааны нийт мөнгөн дүн 2010 онд 2008 онтой харьцуулахд 380 тэрбум доллараар нэмэгджээ. • Дэлхийн таваарын зах зээлийн өсөлттэй уялдан Дэлхийн таваарын биржүүдийн тоо нэмэгдсээр байна. Түүнчлэн таваарын биржүүдийн арилжааны нийт эргэлт өссөөр байна.

  27. Тэгвэл Хөгжиж байгаа орнуудад таваарын биржийг үүсгэн байгуулахдаа амжилттай ажиллаж байгаа аль нэг орны биржийн үйл ажиллагааг шууд хуулбарлалгүй, харин өөрийн орны онцлог нөхцлийг харгалзан үзэж, уялдуулж байна.

  28. Монголд таваарын бирж хөгжих бодлого, зохицуулалт байна уу ? Дэд бүтэц байна уу ? Мэргэжлийн байгууллага байна уу ? Мэргэжилтэнүүд бэлтгэгдсэн үү ? Бараа, бүтээгдэхүүн байна уу ? Логистик, агуулах, тээвэр, лаборатори ? Дотоод, гадаад эрэлт ? ............

  29. Ашигласан материал “Dynamics of Indian Commodity market”, Stevens Business School, 2010 “Commodity Derivative Market in India”, Management Development Institute, 2010 World bankreports

More Related