0 likes | 9 Views
Educational research plays a vital role in Mongolia, focusing on developing teaching methodologies and enhancing educators' skills. The study explores the essence of educational research, its cyclical nature, key elements, and the impact on teaching practices. It delves into the history of educational research in Mongolia, starting in 2004 with the implementation of new teaching methods. Collaborations with international partners like JICA have further enriched educational research initiatives, emphasizing the importance of continuous improvement in teaching methods.
E N D
МОДУЛЬ: ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Сэдэв: “ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ТАЛААРХ ҮНДСЭН ОЙЛГОЛТ” Т.Ганбаатар (Үндэсний эксперт, МУБИС, доктор)
Хичээл бол түргэн урсгалт голоор завь жолоодохтой адил. Эх сурвалж: https://commons.wikimedia.org/wiki/File:Red_Bull_Jungfrau_Stafette,_9th_stage_-_kayaking_(15).jpg
Агуулга • Хичээлийн судалгаа гэж юу вэ? • Хичээлийн судалгаа-Монголд • Хичээлийн судалгааны цикл • ХС-ны ач холбогдол, анхаарах зүйл • ХС хийхэд гарах бэрхшээл, даван туулах арга зам
Хичээлийн судалгаа гэж юу вэ? • Хичээлийн судалгаа гэдэг нь багш нарын багшлах ур чадвар, арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа (Makoto Yoshida), [Үндсэн модуль. 2013] • Хичээлийн судалгаа бол өөрийн онол, арга зүй, технологио боловсруулах, сайн туршлага түгээхийг хүссэн багшийн шинжлэх ухаанч үйл ажиллагаа (scientific activity) юм. (International Conference on Mathematics Education Research 2010 (ICMER 2010) Masami Isoda)
Хичээлийн судалгаа-Монголд • Хэзээнээс? • Яагаад? • Хаана? • Хэрхэн? • Юу өөрчлөгдсөн? • Цаашид?
Хичээлийн судалгааг Монголд яагаад нэвтрүүлсэн бэ? • 2004 онд хэрэгжиж эхэлсэн бага, дунд боловсролын стандартын үзэл баримтлалд багш төвтэй сургалтаас сурагч төвтэй сургалт руу шилжих арга зүй шинээр орж ирсэн. Энэ багш нарт хичээлдээ уг арга зүйг тусган хэрэгжүүлэх арга зүй дутмаг байдал үүсгэсэн. • Иймд БСШУЯ-аас ЖАЙКА-тай хамтран “Суралцагчдын суралцахуйг дэмжсэн багшлах арга зүйн хөгжил” төслийг хэрэгжүүлсэн. • Энэ төслийн хүрээнд төслийн баг болон Япон зөвлөхүүдийн саналаар хичээлийн судалгааг дараах байдлаар хэрэгжүүлж эхлэхээр тогтсон байна. • Хичээлийн судалгаа нь багшлах арга зүйг хөгжүүлэх арга хэрэсгэл • Хичээлийн судалгаа нь шинэ санаа, арга зүйгээ хуваалцах, түгээн дэлгэрүүлэх боломж
Хичээлийн судалгааг Монголд яагаад нэвтрүүлсэн бэ? Хичээлийн шинэчлэл Өмнө нь Дараа нь Багш Хөтөлбөр (Агуулга) LS Багш Хөтөлбөр (Чадвар) Суралцагч Багшлах арга зүйн хөгжил Багш төвтэй Юу заах ? Хэнд, юуг, яаж? Хүүхэд төвтэй What is outcome? Гаралт (суралцахуй)-д суурилсан багшлахуй Юу заах ёстой вэ? Оролт (агуулга)-л суурилсан багшлахуй
Төслийн үйл ажиллагаа хэрэгжсэн зураглал
Хичээлийн судалгаа Монголд хэрхэн хэрэгжсэн бэ? Хүснэгт 1. Хичээийн судалгаа монголд I шат. “Суралцагчийн суралцахуйг дэмжсэн багшлах арга зүйн хөгжил” төсөл (JICA & БСШУЯ, 2006- 2009) Бага анги: Математик, Хүн ба орчин, Хүн ба байгаль, Төсөлт ажил Дунд анги: Математик, Мэдээлэлзүй, Физик, Хими II шат. “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл (JICA & БШУЯ, 2006-2009) III үе. JICA төслийн дараа Өмнөх судлагдахуунууд болон бусад судлагдахуун Анги болон хичээл Загвар 23 сургууль 3 бүс ЕБС-ийн багш нар, БСГ-ын арга зүйч, мэрэгжилтнүүд УБ, Дорнод, Сэлэнгэ аймгийн загвар 9 сургууль Бараг бүх сургууль Байршил ЕБС-ийн багш нар, БСГ-ын арга зүйч, мэрэгжилтнүүд Их, дээд сургуулийн багш, судлаачийн үндэсн баг, загвар сургуулийн бага, дунд сургуулийн багш нар Төслийн баг (8 хичээлээр)/Япон зөвлөх багш нар Оролцогчид Төслийн баг (8 хичээлээр)/Япон зөвлөх багш нар Багш, сургууль/ БМДИ Монголын Хичээлийн судалгааны нийгэмлэг (MALS) Зохион байгуулагч/З өвлөгч Жилд 2 удаа (хичээл бүрээр) Жилд 3-4 удаа Давтамж Төслийн багаас жилд 2 удаа (хичээл ажиглах, хэлэлцэх, зөвлөх) БМДИ жилд албан ёсоор 2 удаагийн мониторинг МХСН сургуулийн захиалгаар мониторинг зөвлөгөө өгөх Мониторинг
Хичээлийн судалгаа Монголд хэрхэн хэрэгжсэн бэ? ХС-г хэрэгжүүлсний үндсэн зорилго нь багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, багш нар хичээлийн судалгааг тасралтгүй, үр бүтээлтэй хийх сонирхлыг нэмэгдүүлэх байсан. ХС-ны чанарыг сайжруулахын тулд дараах үйл ажиллагааг явуулсан: Төслийн багийн гишүүд МХСН-ийг үүсгэн байгуулсан. Судлагдахуунд суурилсан болон сургуульд суурилсан ХС-ны зөвлөгөө, мониторинг өгөх Тэмдэглэлд суурилсан хичээлийн шинжилгээний арга зүй нэвтрүүлэх Хичээлийн судалгааны зөвлөгөөн, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах Захиалгат сургалтууд зохион байгуулах Япон судлаачидтай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэх • • • • • •
Төслөөс гарсан бүтээгдэхүүн, үр дүн? Төслийн I шат: “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” (2006-2009 он) • МУИС, МУБИС-4 лаборатор • Мэргэжлийн 8 баг • 2004 оны стандартын шинэ арга зүйг бүтээх • 27 төрлийн бүтээгдэхүүн • 8 судлагдахууны I,II,III-зөвлөмж • “Хүн байгаль” хичээлийн сурагчийн гарын авлага • Хичээлд мониторинг хийх зөвлөмж • Зөвлөмж боловсруулах гарын авлага
Төслөөс гарсан бүтээгдэхүүн, үр дүн? Төслийн II шат: “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь”, 2010-2013 Видео кино 1 Бүтээгдэхүүний нэр Х.Х Үндсэн модуль 9 Физикийн хичээлийн модуль 9 Химийн хичээлийн модуль 9 Мэдээлэл зүй хичээлийн модуль 9 Математик (Дунд) хичээлийн модуль 9 Хүн орчин хичээлийн модуль 9 Төсөлт ажил хичээлийн модуль 9 Хүн байгаль хичээлийн модуль 9 Математик (Бага) хичээлийн модуль 9 Удирдлагын модуль 9 Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтад зориулсан хичээлийн хөтөлбөр 15 Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны менежмент 10
Хичээлийн судалгаа Монголд хэрэгжсэнээр юу өөрчлөгдөв? Багшид гарсан өөрчлөлт Хүүхдэд гарсан өөрчлөлт Бусад • Загвар биш сургуулиуд ХС хийх сонирхол нэмэгдсэн Их сургуулт, дунд сургуулийн хамтын нэмэгдсэн Сургалтын удирдлагын хичээлийн тухай нэмэгдэж, сонирхол, багшид өгөх зөвлөгөө шинэчлэгдсэн БСУГ-ын хичээлд ажиглалт хийх тоо, чанар нэмэгдсэн • Бусад хичээлд боломж нэмэгдсэн Ажлын байрандаа хөгжих боломж нэмэгдсэн Багшлах арга зүйн талаар хамтран хэлэлцэх чадвар нэмэгдсэн Хамтран сонирхол, идэвх, чадвар нэмэгдсэн Хичээл хүүхдээ бодож төлөвлөдөг болсон багш ажиглалт нарынхаа • Судалгаат оролцох нэмэгдсэн Өөрийгөө илэрхийлэх эрс нэмэгдсэн хичээлд сонирхол хийх • ажиллагаа • • чадвар • менежер, арга мэдлэг • зүй, • ажиллах нь • төлөвлөхдөө • мэрэгжилтэн
Хичээлийн судалгаа хийхэд гарч байсан бэрхшээл? Сургуулийн түвшинд: • Зөвлөх багшийн нөөц, чадвар сул • Багшийн хандлага өөрчлөгдөхгүй (нэг ээлжит хичээл дээр маш олон үйл ажиллагаа төлөвлөсөн) • Сургуулийн менежмент муу • Хамтран ажиллах чадвар сул • Багшийн хичээл бэлдэх боломж, орчин нөхцөл муу • Хичээлийн агуулга их, цага бага гэж үздэг • Хичээлийн судалгааны талаарх ойголтын зөрүү их.
Хичээлийн судалгаа хийхэд гарч байсан бэрхшээл? Макро түвшинд: • Боловсролын бодлого тогтвортой биш. • БСУГ-ын мэргэжилтний ХС-ны талаарх ойлголт, чадвар сул байсан. • Судлах материал хомс (сурах бичгийн чанар) • Сургуульд ХС хэрэгжүүлэх зөвлөн туслах менежмент байхгүй • ХС-ны ач холбогдлыг нийтээр ойлгоогүй • Мэргэшсэн зөвлөх баг, экспертүүд цөөн
Хичээлийн судалгааны цикл Судалгаат хичээл (Research Lesson) Төлөвлөлт (Design) Ажиглалт (Observtion) Гарах үр дүн (Outcome) Хэлэлцүүлэг (Discussion) Диаграмм 1. Хичээлийн судлагааны цикл
Төлөвлөлт (бэлтгэл судалгаа) • Хичээлийн төлөвлөлтийг хамтран хийнэ. – Хэрэглэгдэхүүн – Агуулга – Арга зүй – Үнэлгээ – Сурагчийн үйл ажиллагаа
Ажиглалт • Хичээлийг ерөнхийд нь ажиглах • Сонгож авсан сурагчийг ажиглах • Баримт, нотолгоо бүрдүүлэх – Тэмдэглэл хөтлөх – Бичлэг хийх
Ажиглагчийн түвшин • Түвшин 1. Ангид юу болсныг мэдэх (баримт, нотолгоо, зан төлөв, үр дүн гэх мэт) Түвшин 2. Талархах, сайшаах (үнэт зүйл, сэтгэл хөдлөл, нээлт, үйл явц гэх мэт) Түвшин 3. Ажиглагчийн суралцахуйн талаарх үнэт зүйл шинэчлэгдэх (эрэл хайгуул, нээлт, өөрийгөө бусдын оронд тавих үзэл) • • Ажиглагч 1 2 3 Хичээл Үнэ цэн
Хэлэлцүүлэг хийх • Багшлахуйн үйлийн талаар хэлэлцэх, сайжруулах арга замыг олох • Суралцахуйн талаар хэлэлцэх • Үнэлэх, шүүмжлэх бус сайжруулахад чиглүүлэх • Хэт албаны бус, нээлттэй байх • ....
Гарах үр дүн • Хувь суралцагчийн суралцахуйг ойлгох – Бэрхшээл, онцлог, үйл, ... • Ангийн харилцааны утгыг ойлгох – Хамт олон, хамтран суралцах, багаар ажиллах,... • Тухайн нөхцөл дэх багшлахуйн талаар эргэцүүлэх – Арга техник, ур чадвар, ... • Хичээлийг сайжруулах аргаа олох • Багшийн хөгжилд хувь нэмэр болох
ХС циклийн хүрэх үр дүн Төлөвлөлт. Анхан шатанд-Хичээлийн төлөвлөгөө, самбар, хэрэглэгдэхүүн… Эксперт- Хүүхэд бүрт анхаарал тавих Ажиглалт. Анхан шатанд- Детальчилсан ажиглалт (тэмдэглэл, чеклист) Эксперт- Суралцахуйг илүү гүн гүнзгий харах Хэлэлцүүлэг. Анхан шатанд- Багшлахуйн үнэлгээ Эксперт- Суралцахуй, багшлахуйн аль алинд нь талархах Гарах үр дүн. Анхан шатанд- Багшлахуйг сайжруулах Эксперт- Багшлахуй, суралцахуйн тухай мэдлэг, онол • • • •
ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ ЗОРИЛГЫН ТӨРӨЛ Шинэ арга зүйг олж судлахад зориулсан Сургалтын зорилготой Туршлагатай багш зориулсан Залуу багш нар зөвлөмж авахад зориулсан Ижил түвшний багш зориулсан • • нар залуу багш нараа сургахад • туршлагатай багш нараасаа санал • нар бие, биеэсээ суралцахад •
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА Хичээлийн судалгааны сэдэв, чиглэлээ тодорхойлох • Хичээлийн судалгааны баг бүрдүүлэх • Хичээлийн судалгаа, хичээлийн шинжилгээний төлөвлөгөө • гаргах, хэрэгжүүлэх Тайлан гаргах •
Хичээлийн судалгааны багийн ажлын цикл (жишээ) СХ-1 дараах хэлэлцүүлэг, СХ-2 төлөвлөх СХ-1 хамтран төлөвлөх ХС багийн анхны уулзалт СХ-1 заах/ ажиглах Сурагчидтай ярилцах СХ-1 хамтран төлөвлөх СХ-2 хамтран төлөвлөх СХ-2 заах/ ажиглах Сурагчидтай ярилцах СХ-1 дараах хэлэлцүүлэг, СХ-2 төлөвлөх СХ-1 хамтран төлөвлөх СХ-1 заах/ ажиглах Сурагчидтай ярилцах
Яагаад хичээлийн судалгаа хийх хэрэгтэй вэ? ● ХС нь зөвхөн нэг удаагийн үйл ажиллагаа биш, цаг үргэлж хийх мэргэжлийн суралцахуйн үйл ажиллагаа ХС нь бодит хичээл, бодит сурагчийн кэйс дээр ажилладаг. ХС нь асуудлаа шийдэх, хандлага, арга зүйгээ өөрчлөхөөр зорьж буй багш нарын хамтын шинжлэн судлах, турших үйлийн элементүүдийг агуулдаг. ХС нь багшид тусалдаг. ○ Сурагчийн суралцахуйг илүү гярхай харахад ○ Багш төлөвлөөд орсон ч суралцахуйд юу болдогийг олж харахад ○ Багшлахуйгаа хэрхэн сурагчийн хэрэгцээ, хүсэл, сонирхолд нийцүүлэн төлөвлөхөө мэдэхэд ○ Суралцахуйг дэмжсэн багшлахуйн арга зүйгээ хөгжүүлэхэд ○ … ● ● ●
Хичээлийн судалгаа хийхэд анхаарах зүйл • Идэвх санаачилгатай багш нарын нээсэн шинэ арга барилыг нээлттэй хичээлээр бүгдэд таниулж, багш нарын санал дүгнэлтийн үндсэн дээр энэхүү арга барилаа улам боловсронгуй болгох • Багш нар хүүхдийг илүү ойлгож, хүн бүрт үр өгөөж өгч чадахуйцаар хамтдаа хичээлээ хөгжүүлэх • Хүнд арга барил үзүүлэх, хүний арга барилыг үзэж таних нь хоёр талдаа хөгжин дэвших боломж олгох • Багш хичээлийн арга зүйгээ өөрчилснөөр өөрөө, улмаар хүүхдүүд ч бас өөрчлөгдөж байгааг мэдрэх • Мөн яагаад арга зүйгээ шинэчлэх ёстой талаар ойлгох нь чухал 27
• Хичээлийн судалгаанд үнэлгээ шаардлагагүй • Хичээлийн судалгаа нь нийт оролцогчид хэлэлцэж илүү сайн заах аргыг боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаа: – Тиймээс оролцогчид нь бүгд арга зүйн талаар өөртөө өгөөж хүртэнэ. – Мөн тэр арга зүйг шинэчлэхэд бас хувь нэмрээ оруулна. • Хичээлийн судалгааны зорилго, судалгаат хичээлийн зорилгын ялгааг сайн ойлгож, төлөвлөх 28
Арга зүйг түгээн дэлгэрүүлэх тухайд удирдлагын (сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер) үндсэндээ 3 зүйл байна. • Багшийн туршлагаас хамааран, гүнзгийрсэн сургалттай, түвшин ахих төлөвлөгөөг багш бүрт гаргахыг чиглүүлэх • Хичээлийн судалгааг зүгээр л нэг багшийн заах аргыг сайжруулах зүйл гэж ойлголгүй сургуулийн өмнөх зорилт, сургуулийн сурган хүмүүжүүлэх зорилтыг нарийвчлан гүйцэтгэх сэдвийг тогтооход чиглүүлэх • Багш хичээлийн бэлтгэл судалгааг явуулан туршилт хичээл явуулах боломж, эрхийг чөлөөтэй байлгах үүрэг 29
ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААНЫ БЭРХШЭЭЛҮҮД • Хэлэлцүүлгийн цаг богино. • Судалгаат хичээл заасан багш бусад багш нартаа байцаагдсан уур амьсгал. • Оролцогч санаагаа шууд хэлэхээс эргэлзэх. • Ажиглалтаа эргэн санах хэдий ч нотолгоон дээр суурилдаггүй. • Хэлэлцүүлэг нотолгоонд бус сэтгэгдэлд суурилдаг. • Судалгаат хичээлийн үр дүн дараагийн хичээлд тусахгүй байх • Багийн хамтарсан, бүтээлч үйл ажиллагаа, оновчтой чиглүүлэг, зөвлөгөө
Хичээлийн судалгааны алдааны шалтгаан • Багшийн тасралтгүй хөгжил • Сургуульд суурилсан судалгаа • ХС-ны тогтвортой цикл Хичээлийн судалгаа АМЖИЛТ • Цаг хомс • Сэтгэл зүйн дарамт • Оролцоо сул АЛДАА • Нэг удаагийн л ХС • Хэлбэр төдий ХС хийх • Өдөр тутмын практик хичээлээс хол
Өдөр тутмын хичээл - ХС САЙЖРУУЛАЛТ АСУУДАЛ Төлөвлөх Төлөвлөх САЙЖРУУЛАЛТ Заах Төлөвлөх Заах Төлөвлөх Заах Төлөвлөх Заах Хичээлийн судалгаа Төлөвлөх Заах • ХС нь өдөр тутмын практик асуудалд үндэслэнэ. • ХС өдөр тутмын асуудлыг шийдэхтэй холбогдоно. Заах Өдөр тутмын хичээл
Асуудлыг шийдвэрлэх гарц (Professional Learning • Мэргэжлийн Community) бий болгох • Хамтач байдал • Суралцахуйн байгууллага • Үнэт зүйл, хариуцлага, нотолгоог бусдад хуваалцах • Багшаас илүү багшлахуйд анхаарах • Багшлахуйгаас илүү суралцахуйд анхаарах • Үр дүн, амжилтаас илүү боломж, чадавхдаа анхаарах суралцахуйн бүл
Асуудлыг шийдвэрлэх гарц • Эргэцүүлэл – Илүү бодож, төлөвлөсөн багшлахуйн төлөө ганцаараа, хосоороо, багаараа эргэцүүлэх • Толин тусгал – Сурагчдын суралцахуйд илүү анхаарал хандуулах • Линз – Олон талын линзээр харах • Гүн гүнзгий ойлголт – Харж буй зүйл бол бидний харахад хялбар зүйлүүд – Харсан зүйлийн цаана юу байгааг мэдэх хэрэгтэй – Тэгэхийн тулд нуугдаж буй зүйлүүдийг нээн илрүүлж, тэр зүйлийн утгыг нь илрүүлэх хэрэгтэй.
Хичээл бол түргэн урсгалт голоор завь жолоодохтой адил. Эх сурвалж: https://commons.wikimedia.org/wiki/File:Red_Bull_Jungfrau_Stafette,_9th_stage_-_kayaking_(15).jpg