slide1 n.
Download
Skip this Video
Loading SlideShow in 5 Seconds..
Б. Жаргал АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим PowerPoint Presentation
Download Presentation
Б. Жаргал АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим

Loading in 2 Seconds...

play fullscreen
1 / 19

Б. Жаргал АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим - PowerPoint PPT Presentation


  • 253 Views
  • Uploaded on

Уур бухимдлаа зөв удирдаж, сэтгэл санаагаа амар амгалан байлгаж сурах нь эрүүл, энх амьдрах эрхэм дадал мөн. Б. Жаргал АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим. Тохиолдол 1.

loader
I am the owner, or an agent authorized to act on behalf of the owner, of the copyrighted work described.
capcha
Download Presentation

PowerPoint Slideshow about 'Б. Жаргал АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим' - sheila-chandler


An Image/Link below is provided (as is) to download presentation

Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author.While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server.


- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - E N D - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Presentation Transcript
slide1

Уур бухимдлаа зөв удирдаж, сэтгэл санаагаа амар амгалан байлгаж сурах нь эрүүл, энх амьдрах эрхэм дадал мөн.

Б. Жаргал

АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим

slide2
Тохиолдол 1

Нэгэн эмэгтэй нөхрөө ажлаас нь ирэхэд гэрээ маш сайхан цэвэрлэчихсэн, амттай нь аргагүй хоол хийчихээд, хүүтэйгээ хоёулаа зурагт үзээд сууж байлаа. Гэтэл нөхөр нь орж ирэнгүүтээ л хүү, эхнэр хоёртоо уурлаж, хамаг юмаа шидлэн, та 2 гэрт зүгээр суухаас өөр юу ч хийж чадахгүй гэж хашгична...

slide3
Асуулт
  • Та энэ эмэгтэйн оронд байсан бол нөхөртөө юу гэж хэлэх вэ?
  • Та энэ үед ямар зан ааш гаргах вэ?
  • Та ямар арга хэмжээ авах вэ?
slide5
Хувилбар 1

Эхнэр: “Би яахаараа юу ч хийгээгүй байдаг юм, өдөржингөө хүүхдээ харж, гэр орны бүхий л ажлаа хийдэг” гэж уйлан гомдоллож, өөдөөс нь тайлбар хийлээ.

slide6
Эхнэрийн энэ үйлдэл зөв үү?

Үнэхээр зөв.

  • Нөхрийн тайван ажлаа хийх бүх боломжийг эхнэр хангаж байхад яагаад түүн лүү дайрч байгаа юм бэ?
  • Ямар гомдмоор юм бэ, би энэ эмэгтэйн оронд байсан бол шууд л сална, яахаараа эмэгтэй хүн ийм их сэтгэл гаргаж байхад ингэж дорд үздэг байнаа.
slide7
Эхнэрийн энэ үйлдэл зөв үү?

Үнэхээр буруу

  • Нөхөрт ямар нэгэн таагүй үйл явдал болсон учраас л тэр уурласан байж таараа. Учрыг нь мэдээгүй байж уурлаж байгаа үед нь өөдөөс нь муудалцана гэдэг бол маш буруу
  • Бие нь өвдсөн, түүнийгээ хэлж чадахгүй байсан бол эхнэр уурласан нь буруу.
slide9
Харилцан муудалцах нь хэзээ ч сайн үр дүнд хүргэдэггүй.
  • Хэн нэгнийхээ сэтгэлд юм бодуулахаар үг хэлсэн тохиолдол их байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй
slide10
Гомдсон сэтгэлээ дотроо хадгалж явах нь буруу

Маргалдсанаас дуугуй явсан нь дээр ч гэлээ сэтгэл дотроо таагүй бодлыг удаан хадгалах нь таны биемахбодын болон сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

slide11
Зөв “хэл”-ээр ярьж сурах хэрэгтэй

Нөгөө хүнээ тайвширсны дараа “Миний ханьд ямар нэгэн таагүй үйл явдал тохиолджээ дээ, уг нь би чамайгаа ажлаасаа ядраад ирэхэд нь бүх л хайр халамж, анхаарлаа тавьдаг шүү. Миний хань уурлаж байхын оронд болсон зүйлээ үүнээс хойш хэлж байгаарай...” гэх

slide12
“Уурлана” гэдэг нь сэтгэлзүйн нэгэн төрлийн хамгаалах механизм юм.

“Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо”

Зарим хүн дарга, багшдаа загнуулчихаад таагүй мэдрэмжээ өөр бусдад, ялангуяа эхнэр, хүүхэд, найз нөхөддөө уурлаж гаргадаг нь “шилжүүлэх” гэдэг сэтгэлзүйн хамгаалах механизм юм.

slide13
Хүн “уурлаж” байна гэдэг нь:

“Түүнд ямар нэгэн таагүй үйл явдал тохиолджээ” гэж бодож сурах хэрэгтэй

slide14
Та үргэлж ялагч байх албагүй
  • Хэрвээ та жүжигчин бол дандаа нэг ижил дүрд тоглоод байвал хүмүүс таниас уйдаж, таныг үзэх үзэгчдийн тоо байхгүй болно шүү дээ. Үүн лүгээ нэгэн адил та үргэлж гэр бүлийнхээ хүмүүст уураа гаргадаг бол одооноос буулт хийж эхлэх буюу сурах хэрэгтэй.
slide15
Амьдралыг үргэлж өөдрөг талаас нь харж сурцгаая
  • Ууртай хүмүүс ихэвчлэн аливаа зүйлийг болохгүй бүтэхгүй талаас нь буюу сөргөөр хардаг. Тэдний нүдээр юм болгон хар бараан харагддаг.
slide16
Уурласан үед тамхи татахаар их сайхан болдог.
  • Үнэхээр худлаа. Уртаар амьсгаа авч байгаа нь л түүнийг тайвшралд оруулдаг. Энэ амьсгалын дасгалыг тамхигүйгээр хүн болгон хийж чадна шүү.
slide17
Архи уухаар бүх юм мартагдаад их сайхан болдог.

Худлаа шүү. Магадгүй та эрүүлдээ хэнд ч хэлж чадаагүй байсан зүйлээ согтуудаа ярьж чадсанаар таны сэтгэл санаа түр зуур тайвширсан байж магадгүй.

slide18
Захидлын аргыг хэрэглэж суръя.
  • Хэнд ч хэлж чадахгүй байгаа тэр гомдол, уур бухимдлаа та цаасан дээр бичээд, 2-3 удаа өөртөө уншаад, хүсвэл тэр бичсэн зүйлээ устгачих. Энэ бол уур бухимдлаа тайлах хамгийн сайн арга юм шүү. Та яг л хүнд ярьчихсан мэт мэдрэмжийг авна.