1 / 33

Дотоод аудиТЫН МЭРГЭЖЛИЙН ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ( ДАСГАЛ 01) Да-04-06

Дотоод аудиТЫН МЭРГЭЖЛИЙН ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ( ДАСГАЛ 01) Да-04-06. ТӨСВИЙН ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР Сангийн яам. Зорилго.

oriole
Download Presentation

Дотоод аудиТЫН МЭРГЭЖЛИЙН ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ( ДАСГАЛ 01) Да-04-06

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Дотоод аудиТЫН МЭРГЭЖЛИЙН ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТ (ДАСГАЛ 01)Да-04-06 ТӨСВИЙН ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАРСангийн яам

  2. Зорилго Дотоод Аудитын Мэргэжлийн Практикийн Олон Улсын Стандартын хэрэглээг илүү ойлгомжтой болгох үүднээс практик жишээг хэрэглэн дасгалууд дээр ажиллуулж, мэргэжлийн чадавхийг эзэмшүүлэх явдал юм.

  3. (Дасгал 1) Байгууллагын дотоод аудитын гүйцэтгэх үүргийн тухайд, дараах хариултуудын аль нь зөв вэ. a.Хөндлөнгийн аудитын үйлчилгээний хөлсийг бууруулах зорилгоор хөндлөнгийн аудитын компанийг дэмжих b.Үйл ажиллагаа, менежментийн бүтээмжийг сайжруулах зорилгоор судалгаа хийх c.ТУЗ-ын Аудитын зөвлөлд судалгаа хариуцах d.Байгууллагын үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор бие даасан, бодитой баталгаа, зөвлөмж өгөх үйл ажиллагаа

  4. (Дасгал 2) Мэргэшсэн дотоод аудиторын зэрэгтэй Худалдан авах ажиллагааны газрын дарга нь үнэ, чанар, үзүүлэлтийн хувьд хамгийн сайнд тооцогдох нийлүүлэгчтэй худалдан авалтын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа удалгүй нийлүүлэгчээс дээрх газрын даргад өндөр үнэтэй бэлэг өгсөн. Энэ үйлдлийн талаар дараах хариултуудаас зөвийг сонгоно уу. (1130) a.Тухайн бэлэг нь талархлын шинж чанартай учраас авч болно. b.Бэлэг авах нь дотоод аудитын ёс зүйн журамтай зөрчилдөх тул дотоод аудитор нь энэ бэлгийг хүлээн авах нь хориотой. c.Дотоод аудиторын хувьд дээрх үйлдлийг хийж байгаа бус тул бэлэг авах өгөх асуудал нь тухайн байгууллагын ёс зүйн дүрмээр зохицуулагдана. d.Гэрээ нь бэлэг өгч авахаас өмнө байгуулагдсан тул энэ асуудал нь дотоод аудитын ёс зүйн журам, байгууллагын ёс зүйн дүрэмтэй зөрчилдөхгүй.

  5. (Дасгал 3) Дотоод аудитын дүрэмд дараах зүйлсийн аль нь багтсан байх ёстой вэ. (1000-1 a.Байгууллагын дотоод аудитын газрын бүтэц b. Дотоод аулитын жилийн төлөвлөгөө c. Дотоод аудитын зорилго d. Дотоод аудитын газрын зорилго, эрх үүрэг

  6. (Дасгал 4) Дараах тохиолдлуудын алинд нь тус стандартын хүрээнд Дотоод аудитын газрын бие даасан байдал хангагдсан гэж үзэх вэ. (1100) a. Хүний нөөцийн хуваарилалт, удирдлага арга зүйгээр хангах b. Мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн үүднээс анхаарах ёстой асуудлуудад зохистой хандах c.Хүмүүсийн хоорондын харилцаа холбоо d.Байгууллагын бүтэц дэх зохистой байр суурь, бодитой хандлага

  7. (Дасгал 5) Нэг нийлүүлэгчээс нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний чанарын стандартад нийцлийн аудит хийх дотоод аудитор нь тухайн нийлүүлэгч талын захиралтай ах дүү байсан. Энэ дотоод аудиторын талаар дараах сонголтын аль нь зөв болох. (1130-1) • Энэ ажлыг хариуцаж авах боловч, газар дээр хийх судалгаанд захиралтай уулзахгүй. b. Энэ ажлыг хариуцаж хийх боловч гэрээний дагуу хийх эцсийн тайланд ашиг сонирхлын зөрчилтэй болохоо тусгаж өгнө. c. Нийлүүлэгч талд ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэнэ. d. Аудитын гүйцэтгэх удирдлагад ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэнэ

  8. (Дасгал 6) Дотоод аудиторын гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлснээр ихээхэн хэмжээний өртөг зардал хэмнэгдсэн гэдэг шалтгаанаар компанийн шагналын хөтөлбөрийн хүрээнд өндөр үнэтэй урамшуулал өгөхөөр болсон. Тус стандартад зааснаар аудитор энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ. a.Ажил дуусаад тайлангаа гаргасан болохоор урамшууллыг авна. b.Ашиг орлого нь сайн санааны үйлд зориулагдах нөхцөл тавьж урамшууллыг авна. c.Аудит хариуцсан удирдлагадаа мэдэгдэнэ. d.Урамшууллыг авалгүй газрын даргатайгаа зөвлөнө.

  9. (Дасгал 7) Дотоод аудитор хүн ямар чадвартай байхыг шаарддаг вэ. (1210-1) Дотоод аудитор нь хүмүүсийн хоорондын харилцааг ойлгодог, хүний нөөцийн менежментийн өндөр чадавхитай байх ёстой. ⅡДотоод аудитор нь менежментийн зохистой зарчмаас ухарсан асуудал үүссэн тохиолдолд энэ асуудлын ач холбогдол, нөлөөлөл, үүсэх үр дүнд үнэлгээ хийх чадвартай байх ёстой. ⅢДотоод аудитор нь эдийн засаг, нийгэм, татвар, санхүү болон мэдээллийн технологийн талаар мэргэжлийн түвшинд мэдлэгтэй байх шаардлагатай. ⅣДотоод аудитор нь аман болон бичгээр харьцах чадварыг дээр зэргээр эзэмшсэн байх шаардлагатай. a. ЗөвхөнⅡ b. ⅠбаⅢ c. ⅢбаⅣ d. Ⅰ、ⅡбаⅣ

  10. (Дасгал 8) Дотоод аудитын газар нь эмчилгээний тэтгэмжийн талаар мэргэжлийн мэдлэгтэй гадны хүний зөвлөгөөг авч ажиллах шаардлагатай тохиолдлыг сонгоно уу. (1210.A1) a. Эмчилгээний тэтгэмж болон ажлаас гарсны дараа олгогдох бусад тэтгэмжүүдийн өрийн тооцоог хийхэд • Байгууллагын эмчилгээний тэтгэмжийн тогтолцоог бусад байгууллагынхтай харьцуулалт хийхэд • Байгууллагын гол газар хэлтсүүдийн эрүүл мэндийн өртгийн аудит хэрхэн хийх талаар өөрийн ажилтнуудад сургалт хийх үед d. Дээрх бүх тохиолдолд

  11. (Дасгал 9) Мэргэжлийн үүднээс анхаарч ажиллах асуудлуудыг сонгоно уу. (1220) • Аудитор нь тайлангаа тавихын өмнө бүх гүйлгээний талаар нарийвчилсан шалгалт хийх ёстой. • Аудитор нь туйлын итгэлтэй байгаа зүйлсээ л тайландаа тусгах ёстой. c.Аудитын тайлан нь гол асуудлын талаарх туйлын үнэнийг тусгасан зүйл гэж ойлгож болохгүй. d. Аудитор нь сайжруулах саналыг өгөх үүрэг хүлээхгүй.

  12. (Дасгал 10) Аудитын үед мэргэжлийн үүднээс анхаарч ажиллах ёстой зүйлүүд дээр тогтмол анхааралтай байхын тулд дотоод аудитор хүний авах арга хэмжээнүүдийг дараах хариултаас сонгоно уу. (1220-1) • Аудиттай холбоотой санхүүгийн бүх мэдээлэл аудитын төлөвлөгөөнд туссан ба зөрчил, хуульд үл нийцэх асуудлуудыг баттай шалгаж чадаж байгаадаа баталгаатай байх. • Аудитын бүх тестүүд зохих ёсоор бичгээр илэрхийлэгдэж байгаад баталгаатай байх. • Аудит хийж байхдаа, ноцтой зөрчил, хууль зөрчсөн үйлдэл байх боломжтой гэдгийг үргэлж санаж ажиллах. d. Аудит хийх үед илрүүлсэн зөрчил, хууль зөрчсөн үйлдлийг Аудитын зөвлөлд шууд мэдэгдэнэ.

  13. (Дасгал 11) Дотоод аудитын үйл ажиллагааг үр дүнтэй болгоход дэмжлэг болдог үйл ажиллагааг дараах хариултаас сонгоно уу. Ⅰ Зохистой удирдлага Ⅱ Зохистой сургалт, дадлага Ⅲ Дотоод үнэлгээ Ⅳ Хөндлөнгийн үнэлгээ a. Ⅰ、Ⅱ ба Ⅲ b. Ⅰ、Ⅱба Ⅳ c. Ⅰ、ⅢбаⅣ d. Ⅱ、ⅢбаⅣ

  14. (Дасгал 12) Аудитын гүйцэтгэх удирдлага нь дараах байдлаар дотоод аудитын нэгжийн эрсдлийн зургийг гаргасан. Дотоод аудитын газрын хязгаарлагдмал нөөцийг тооцон, эрсдлийн эрэмбийн хувьд аль нь зөв бэ.(2010) a.B、C、A、D b.A、B、C、D c.D、B、C、A d.B、C、D、A

  15. (Дасгал 13) Гүйцэтгэх удирдлага нь Аудитын төлөвлөгөө боловсруулахын тулд эрсдлийн үнэлгээг ашиглах тохиолдол байдаг. Шалтгааныг тодорхойлох зөв хариултыг олно уу.(2010) • Эрсдлийн үнэлгээ нь үүсэх магадлалтай муу нөхцөлийн талаар мэргэжлийн шийдвэрүүдийг нэгтгэн, үнэлгээ хийх системтэй процессыг бүрдүүлж байгаа учраас. b. Эрсдлийн үнэлгээ нь байгууллагын хувьд үүсч болох потенциал сөрөг нөлөөллийн жагсаалтыг бүрдүүлж байгаа учраас. c. Эрсдлийн үнэлгээ нь байгууллагын аудит хийх боломжтой ажлын жагсаалтыг гаргадаг учраас. d. Эрсдлийн үнэлгээ нь байгууллага тавьсан зорилгодоо хүрэхэд сөргөөр нөлөөлөх үйл явдал үүсэх бодит бус шинж чанарыг илэрхийлдэг учраас.

  16. (Дасгал 14) Дотоод аудитор нь өөрийн чадавхи ахих аудитын ажилд хуваарилагдах шаардлагатайн дээр чадавхиа дээшлүүлэх сургалтанд хамрагдах хэрэгтэй. Ажилтныхаа чадавхийг зохих ёсоор хөгжүүлэхийн тулд юуг анхаарах ёстойг сонгоно уу. (2030) a.Аудитор тус бүрийн чадавхи, туршлагын түвшин b.Стандартаас заагдсан тодорхой сургалтын шаардлагууд c.Бүх ажилтнуудад өргөн хүрээний удирдах туршлагыг суулгах шаардлага d.Ажилтан тус бүрийн тусгайлсан эрх ашиг

  17. (Дасгал 15) Аудитын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд дотоод аудитор нь үйл ажиллагааныхаа нэг хэсгээр хөндлөнгийн аудиторын үйл ажиллагаанаас хамааралтай байж болно. Хөндлөнгийн аудиторын ажлаас хамаарч болох зүйлийг сонгоно уу.(2050) а. Дотоод аудит хийгдсэний дараа хийгдсэн зүйлс • Ажил үүргийн зорилго, үйл ажиллагаатай холбоотойгоор хийгдсэн ажлууд • Дотоод аудитын газрын ажил үүрэгт зохицуулалт хийгдсэний үндсэн дээр хийгдсэн ажлууд d. ДАИнс-ын ёс зүйн хэм хэмжээний дагуу хийгдсэн ажлууд

  18. (Дасгал 16) Эрсдлийн үнэлгээ гэдэг нь таагүй болон хор хөнөөлтэй нөхцөл байдал үүсэх магадлалыг мэргэжлийн үүднээс үнэлж, нэгтгэх системтэй процесс юм. Эрсдлийн үнэлгээний процессийн талаар дараах хариултаас зөв хариултыг сонгоно уу.(2120) • Дотоод аудитын газрын дарга нь эрсдэл өндөртэй үйл ажиллагааны тухайд, эрэмбийг өндөр тавих хэрэгтэй. b. Дотоод аудитын газрын дарга нь эрсдлийн үнэлгээ хийхдээ ашиглах мэдээллийн эх үүсвэрт хязгаарлалт хийх хэрэгтэй. c. Дотоод аудитын газрын дарга нь үйл ажиллагааны төлөвлөгөөний эрэмбийг тогтоон, эрсдлийн үнэлгээний процессийн жишиг болгох хэрэгтэй. d. Эрсдлийн үнэлгээний процессыг 3-5 жил тутам хийх хэрэгтэй.

  19. (Дасгал 17) Аудитын нөөц хязгаарлагдмал нөхцөл байдалд, дотоод аудитын газарт Аудитын зөвлөл ба удирдлагаас янз бүрийн төслийн эрсдлийн үнэлгээг хийх хүсэлт ирсэн. Энэ харилцан өрсөлдөх 2 эрсдлийн үнэлгээний талаар зөв комбинацийг сонгоно уу.(2120) Ⅰ Аудитын зөвлөлөөс хүссэн аудитын ажил нь удирдлагаас хүссэн аудитын ажилтай харьцуулаад эрсдэл өндөртэй гэж үзэх хэрэгтэй. Ⅱ Төсөв өндөртэй аудитын ажил нь хямд төсөвтэйгээсээ үргэлж эрсдэл өндөртэй байдаг. Ⅲ Эрсдлийг байгууллагын өөрийн үлдэгдэл эрсдлийн үнийн дүнгийн нөлөөлөл болон үүсэх магадлалаар нь хэмжих хэрэгтэй. a. ЗөвхөнⅠ b. ЗөвхөнⅡ c. Зөвхөн Ⅲ d. Ⅰба Ⅲ

  20. (Дасгал 18) Нэгэн байгууллагын дотоод аудитын газрын дарга нь эрсдлийн үнэлгээ хийсний дараа хамгийн их эрсдэл өндөртэй салбарыг тодорхойлж, тухайн салбарын аудитын эрэмбийг тогтоосон. Ийм байдлаар эрсдлийн үнэлгээнээс логик байдлаар гаргаж, 「Стандарт」-тай нийцэх комбинацийг дараах хариултаас сонгоно уу. (2120) Ⅰ Эрсдлийг тоон хэлбэрт шилжүүлэхдээ, тухайн байгууллагын хувьд тоон хэлбэрт шилжүүлэх боломжтой үнийн дүнгийн нөлөөлөлд үндэслэн хийх хэрэгтэй. Ⅱ Эрсдлийг эрэмбэлэхдээ, хяналт сул байх зүйлийг эрэмбэ өндөртэй байхаар тооцох нь зүйтэй. Ⅲ Эрсдлийн үнэлгээний процесст тоон хэлбэрт шилжүүлэх боловч, эрсдлийн үнэлгээний үндсэн чанарийг үлдэгдэл эрсдэл болон эрсдэл үүсэх талаас нь харж, мэргэжлийн үүднээс дүгнэлт хийх хэрэгтэй. a. ЗөвхөнⅠ b. Зөвхөн Ⅲ c. Ⅱба Ⅲ d. Ⅰ、Ⅱ ба Ⅲ

  21. (Дасгал 19) Дотоод аудитын газрын үндсэн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой дараах хариултуудаас зөв хариултыг сонгоно уу. (2120) a.ТУЗ-ын хэрэгцээ шаардлагыг хангах b.Аудитын ажилтны хэрэгцээ шаардлагыг хангах c.Дотоод аудитын газрын даргын хэрэгцээ шаардлагыг хангах d.Гүйцэтгэх удирдлагуудын хэрэгцээ шаардлагыг хангах

  22. (Дасгал 20) Аудитын тайланд тусгагдсан Сайжруулах саналын дотор тусгах шаардлагатай 「Илрүүлсэн зүйлс」-нь юунд харьяалагдах вэ. a. Шалтгаан b.Нөхцөл c. Шийдвэр гаргах жишиг d.Үр нөлөө

  23. (Дасгал 21) Аудитор нь аудитын хөтөлбөрийн нэг хэсгийг дуусгасан. Тухайн компанийн бараа эргэлтийн процедур асуудалтай бөгөөд өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Аудитад хамрагдагч тал үүнийг хүлээн зөвшөөрч сайжруулсан процедурыг мөрдөж эхэлсэн. Энэ тохиолдолд, дотоод аудитор хүн юу хийх ёстой вэ.(2410) a.Тухайн асуудлыг судалж, авах арга хэмжээний талаар аудитын тайландаа санал болгон тусгана. b.Зохих ажил сайжруулах саналыг хамтран боловсруулж, тайлагнана. c.Тухайн асуудлыг мэдэгдэж, тухайн байгууллагын удирдлага зохих арга хэмжээ авна гэж үзнэ. d.Аудитын тайланд аудитад хамрагдагчийн талаарх ажил сайжруулах аргыг тодорхойлж, хэрэгжүүлсэн эсэхийг тусгана.

  24. (Дасгал 22) Судалгааны актын хураангуйг бэлтгэсэн тохиолдолд, ямар зорилгоор ашиглагдах вэ. (2410) • Дотоод аудит хариуцсан удирдлага нь аудитын актыг үр дүнтэйгээр хянах боломжтой. b. Аудитын нарийвчилсан актыг төлөөлүүлэн хугацаагүйгээр хадгалах боломжтой. c. Гүйцэтгэх удирдлагад эцсийн байдлаар тайлагнахад ашиглах боломжтой. d. Аудитын ажиглалт ба ажил сайжруулах саналыг хэрхэн тодорхойлж гаргаж ирсэн процессыг харах боломжтой.

  25. (Дасгал 23) Аудитын тайлангийн хураангуйг хэнд зориулж боловсруулдаг вэ.(2410-1) a. Гардан хариуцсан удирдах ажилтан b. Бусад аудиторуудын хийснийг хянах c. Удирдах дээд удирдлага, аудитын зөвлөл d. Дунд шатны удирдах ажилтнууд

  26. (Дасгал 24) Аудитын дараах давтан шалгалтын гол зорилго нь дараах зүйлсээс аль нь болох. (2500) a.Дотоод аудиторын заасан ажил сайжруулах саналын мөрөөр зохих хугацаанд арга хэмжээ авсан эсэхийг тодруулах. b.Тайланд тусгагдсан илрүүлсэн асуудлуудын мөрөөр зохих хугацаанд арга хэмжээ авсан эсэхийг тодруулах c.Ажил сайжруулах саналын үр өгөөжийн талаарх үнэлгээг дотоод аудитор хийх боломжоор хангах d.Гүйцэтгэх удирдлага аудитын тайлангийн мөрөөр авсан арга хэмжээг бичгээр үйлдэж, зохих хугацаанд аудитын хавтаст хэргийг дуусгавар болгох.

  27. (Дасгал 25) Дотоод аудитор нь өмнө нь хийсэн аудитын мөрөөр давтан шалгалт хийж байна. Энэ ажилтай холбоотой дотоод аудиторын үүрэг хариуцлагыг тодорхойлсон хариултыг сонгоно уу.(2500) a. Дотоод аудитор нь ажил сайжруулах арга хэмжээ авсан эсэх, хүлээж байсан үр дүнд хүрсэн эсэх, эсвэл гүйцэтгэх удирдлага нь аудитын ажиглалтын талаар авах арга хэмжээг аваагүйн эрсдлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг тодруулна. b. Дотоод аудитор нь гүйцэтгэх удирдлага арга хэмжээ авч байгаа эсэхийг шалгах үүрэгтэй боловч, сайжруулах санал нь хүлээсэн үр дүнд хүрч байгаа эсэхэд хариуцлага хүлээхгүй. Энэ хариуцлагыг гүйцэтгэх удирдлага хүлээнэ. c. Дотоод аудитын газрын дарга нь зөвхөн удирдах дээд удирдлага болон Аудитын зөвлөлөөс чиглэл авсан үед давтан шалгалтыг төлөвлөх үүрэгтэй. Үүнээс бусад тохиолдолд, давтан шалгалтыг дураараа хийнэ. d. a.~c. Бүгд буруу

  28. (Дасгал 26) Дотоод аудиторын зорилго нь үр ашигтай мэдээллийг зохих үед нь гарган өгч, үйл ажиллагааг сайжруулахад оршино. Аудитын тайланд энэ зорилгын үүднээс яах ёстой вэ. (2410) a.Үйл ажиллагаанд байгаа доголдолтой асуудлыг нарийн тусгасан аудитын тайланг гүйцэтгэх дээд удирдлагад өгнө. b.Нийт компанийн байдал, эрсдлийг тусгайлан тусгасан аудитын тайланг үйлдвэрлэл хариуцсан удирдлагад өгнө. c.Аудитад хамрагдагсадтай ярилцахын өмнө мэдээллийг бичгээр өгсөн байна. d. Байгууллага хариуцсан удирдлага, менежемент хариуцсан дээд удирдлагын аль алины ойлголт, хүлээлтэд нийцсэн.

  29. (Дасгал 27) Аудитын тайланд 「Аудитын үр дүн」хэсэгт бичихэд зохистой зүйлсийг сонгоно уу. (2410) a. Өмнөх аудитын тайлангийн илрүүлсэн зүйлсийн өнөөгийн байдал b.Хүн хүчний бүрэлдэхүүн c. Зөрчлийн нөхцөл байдал d.Аудитын төлөвлөгөө

  30. (Дасгал 28) Бэлэн мөнгөний энгийн үйл ажиллагаатай холбоотой илрүүлсэн зүйлсийн мөрөөр хийх давтан аудитын үед авч үзэх шаардлагагүй зүйлсийг сонгоно уу. a.Асуудлыг шийдвэрлэсний үр дүнд уламжлалт эрсдэл байхгүй болох. b.Авсан арга хэмжээний дагуу илрүүлсэн асуудлуудын хүрээнд үүссэн асуудал шийдвэрлэгдэх. c.Илрүүлсэн асуудлууд дахин үүсэхээс сэргийлэх, эсвэл илрүүлэх зорилгоор хяналт хийдэг болох. d.Асуудал шийдвэрлэгдсэний үр дүнд компанид ашигтай болох.

  31. (Дасгал 29) Аудитын зөвлөлөөс байгууллагын хяналтын системийг бэхжүүлэх арга замын талаарх зөв хариултыг сонгоно уу. (2500) a.Дотоод аудитын газарт бусад захиргааны байгууллагатай холбогдохтой холбоотой үүрэг өгөх b.Дотоод аудитын газрын даргын мэдээллээр хөндлөнгийн аудиторыг сонгох c.Дотоод аудитын газрын даргын зааврын дагуу ажил сайжруулах саналын хэрэгжилтэд хяналт тавих d.Дотоод аудитын газрын баримтлах чиглэлийг батлах

  32. (Дасгал 30) Аудитын дараах давтан шалгалт хийсний дүнд, хяналтын сул байдалд өөрчлөлт гараагүй болох нь тодорхой болсон. Дотоод аудитын газрын дарга нь энэ талаар гүйцэтгэх удирдлагуудтай ярилцаад, тэдний эрсдлийг хүлээн зөвшөөрөх хандлагатай байгааг тогтоосон. Энэ тохиолдолд, дотоод аудитын газрын дарга ямар арга хэмжээ авах ёстой вэ. (2500) a.Аудитын дүгнэлт, саналын тухайд, гүйцэтгэх удирдлага арга хэмжээ авах ёстой тул юу ч хийхгүй. b.Ажилтнууд нь дотоод хяналтын сул талыг буруугаар ашигласан эсэхийг тодорхойлох зөрчлийн судалгааг явуулна. c.Гүйцэтгэх удирдлагад сул талыг засч залруулах шаардлагатай болохыг мэдэгдэж, дахин аудитын дараах давтан шалгалт хийнэ. d.Гүйцэтгэх удирдлага нь эрсдлийг хүлээн зөвшөөрөх болсон шалтгааныг тодорхойлж, ТУЗ-д гүйцэтгэх удирдлагын шийдвэрийн агуулгыг тайлагнана.

  33. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛ АА.

More Related