320 likes | 691 Views
Монгол Улсын Сангийн Яам. Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг бодлогын өөрчлөлтийн суурь болох баримт бичгүүд, тэдгээрийн уялдаа холбоо. Урт болон дунд хугацааны бодлогууд, мөрийн хөтөлбөр.
E N D
Монгол Улсын Сангийн Яам Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг бодлогын өөрчлөлтийн суурь болох баримт бичгүүд, тэдгээрийн уялдаа холбоо
Урт болон дунд хугацааны бодлогууд, мөрийн хөтөлбөр Засгийн газрын дунд хугацааны зорилт нь хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн удирдлагын ил тод, шуурхай, шударга, хариуцлагатай байдлыг хангах, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглэгдэнэ. Засгийн газрын дунд хугацааны бодлогын гол баримт бичгүүд нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, салбарын баримт бичгүүд болон бусад бодлогын чанартай баримт бичгүүд, Олон Улсын агентлагуудтай байгуулсан гэрээнүүд болно.
Урт болон дунд хугацааны бодлогууд, мөрийн хөтөлбөр • Түүнчлэн Мянганы Хөгжлийн Зорилтийг хангах, үүнд үндэсний бүх оролцогч талуудын идэвхитэй оролцоо, гадаад тусламжийн зохицуулалт зэрэгтэй уялдуулан ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хурдасгах чиглэлээр үндэсний хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Дунд хугацааны төсвийн хүрээгээр эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэрэгцээ болон төсвийн боломжийг тодорхойлж өгдөг. • Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бодлогын баримт бичгүүдийн нягт уялдаа, үйл явцын дэс дараалал, тайлагналт чухал ач холбогдолтой бөгөөд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан төсвийн зарцуулалт нь ерөнхий макро эдийн засаг, салбарын удирдлагын хүрээнд чухал үүрэгтэй.Урт хугацааны хөгжилд анхаарлаа хандуулсан бодлогын арга хэмжээ нь цаг зуурын хэрэгцээ, шаардлагыг шийдсэн арга хэмжээнээс нийгэм, эдийн засагт өгөх үр, өгөөжийн хувьд илүү байдаг. Урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүд: • Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого /2007-2021 он/ • Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2008-2012 он/ • Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл /тухайн жилийн төсөв, дараагийн 2 жилийн төсвийн төсөөлөл/ • Салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг • Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл
Урт болон дунд хугацааны бодлогууд, мөрийн хөтөлбөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас боловсруулсан жагсаалтаас үзэхэд, 1991 оны 1 дүгээр сарын 1-нээс 2009 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас нийт 415 бодлогын баримт бичиг батлан гаргасан болон батлан гаргахаар төлөвлөжээ. Үүнээс 2009 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 34 нь батлагдан гараагүй /Хавсралт 4/, 105 нь хэрэгжин дуусч /Хавсралт 2/, 276 бодлогын баримт бичиг одоогийн байдлаар хэрэгжиж байна. Хэрэгжиж буй нийт бодлогын баримт бичгүүдийн 54-г УИХ-ын тогтоолоор, 5-г Ерөнхийлөгчийн зарлигаар, 216-г Засгийн газрын тогтоолоор тус тус батлан гаргажээ. 2010 онд дуусах хөтөлбөр 56 байна /Хавсралт-3/. Баримт бичгүүд нь бодлого, үзэл баримтлал, номлол, үндсэн чиглэл, стратеги, хөтөлбөр, мастер төлөвлөгөө гэсэн долоон төрлийн нэртэй байна. Эдгээр мэдээллийг доор хүснэгтлэн үзүүлэв.
Бодлогын баримт бичгүүдийн эерэг сөрөг нөлөөлөл Эерэг тал • Монгол Улсын олон улсын конвенциар хүлээсэн үүргийг биелүүлэх арга хэлбэр • Олон улсын төсөл, санхүүгийн буцалтгүй тусламж авах хэрэгсэл . /Гэхдээ бүх хөтөлбөрүүд ийм байдаг гэсэн үг биш/ • Бүс нутаг болон салбарыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах бодлогын орчинг бий болгосон • Урт, дунд хугацааны бодлогын чиглэлийн хүрээнд төсвийг тогтвортой, чиглэлтэй зарцуулах боломж олгосон • Төрийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэх арга хэлбэр • Төсвийн бодлогын үндсэн суурь, гол чиглэл болдог. Сөрөг тал • Тэргүүлэх чиглэл, ач холбогдлоор нь эрэмбэлээгүй хөтөлбөрүүд нь хөрөнгө оруулалтын бодлогыг алдагдуулах, нөөцийг үр ашиггүй хуваарилах аюултай. • Хөтөлбөрүүдийн эдийн засаг, нийгмийн үр ашгийг нарийн тооцож, мониторинг хийж чадахгүй байгаа нь иргэдийн төрийн бодлогод итгэх итгэлийг сулруулж байгаа тал ажиглагдаж байна • Хэт олон бодлогын баримт бичгүүд батлагдан гарснаар мониторинг хийх, уялдааг хангахад төвөгтэй болсон. • Төсвийн бодлогыг олон зүйл рүү чиглүүлж ингэснээр бодлогыг сулруулж, үр дүнг бууруулж, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг бууруулсан байж болох талтай. • Бодлогын хэт олон баримт бичиг байх нь бодлого хэрэгжихгүй байх, хяналтгүй болох, зарцуулалт оновчгүй сул байх үндэс болж байна.
Бодлогын баримт бичгүүдийн эерэг сөрөг нөлөөлөл Бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх, цэгцлэх, хяналт, шинжилгээ хийхэд тулгарч буй асуудлыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: • Бодлогын баримт бичгүүдийн санхүүжилтын эх үүсвэр тодорхойгүй байна. Иймээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд нарийн шинжилгээ хийх хэрэгтэй болсон байна. • Хөтөлбөрүүдийн хэрэгжилт дээр ЗГХЭГ-аас хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах схемийг 2009 оны 285-р тогтоолоор бий болгосон боловч энэ нь Засгийн газрын дотоод хяналт шинжилгээгээр хязгаарлагдаж, иргэд хэрэглэгчдэд хүрч буй үр дүн, үр ашгийг тооцох, үнэлэх цогц тогтолцоо бүрдээгүй байна.Хэрвээ хөтөлбөрүүд нь амьдралд зохих үр дүнгээ өгөөгүй гэж үзвэл, дахин авч үзэж зогсоох, жил бүрийн тайлангийн үр дүн дээр үндэслэн дараа жилд хэрэгжүүлэх эсэхийг нь тодорхойлж өгдөг зарчим луу шилжих хэрэгтэй юм. Өмнөх онд нь төсөвт суусан боловч тухайн 1 жилийн хугацаанд хангалттай үр дүнд хүрээгүй хөтөлбөрүүдийн санхүүжилтийг дахин авч хэлэлцэн хасдаг, санхүүжүүлэхээс татгалздаг бодлогын өөр чиглэл рүү шилжих шаардлагатай байна. • Хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд үр ашигт суурилсан хяналт, дүн шинжилгээ үнэлгээ хийх аргачлал тодорхойгүй байна. Үнэлэх аргачлал, хариуцах, тайлагнах байгууллага, субьектыг тодорхой болгосноор хөтөлбөрүүдийн нийгэм, эдийн засгийн үр ашиг, дэвшүүлсэн зорилтоо хангаж буй эсэхэд дүн шинжилгээ хийх боломжтой болох юм. Тиймээс бодлогын баримт бичгүүдийг цэгцлэх, хоорондын уялдааг нарийн хангах, тоог цөөлөх, иргэдэд нээлттэй, ойлгомжтой болгох, үр ашигтай болгох арга хэмжээг авах шаардлагатай байна.
МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван таван жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлно. ҮХЦБ нь дотроо 4 үндсэн бүлэгтэй, цаг хугацааны хувьд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд: • Монгол улсын нийгмийн хийгээд хүний хөгжил / Дотроо 8 бүлэгтэй/ • Эдийн засгийн өсөлт хөгжлийн бодлого /Дотроо 4 бүлэгтэй / • Байгаль орчны бодлого /Дотроо бүлэгтэй / • Эрх зүй, төрийн байгууллагын хөгжлийн бодлого
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэснийхөгжлийн цогц бодлогын тэргүүлэх чиглэлүүд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг дор дурдсан зургаан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ: • Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, монгол хүнийг бүх талаар хөгжүүлнэ. • Экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологт, үүний дотор мэдээлэл, харилцаа, био, нанотехнологи, транзит тээвэр, логистик, санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно. • Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглан хуримтлал бий болгож, эдийн засгийн эрчимтэй, өндөр өсөлтийг хангаж, орчин үеийн боловсруулах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. • Бүс нутаг, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана. • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар хөгжлийн тогтвортой орчин бий болгоно. • Улс төрийн ардчилсан тогтолцоог боловсронгуй болгож, авлига, хүнд суртлаас ангид, ил тод, хариуцлагатай, шударга тогтолцоог бүрдүүлнэ.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо • Төрийн үйл ажиллагааг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндэсний тэргүүлэн манлайлах чадамж бий болгох хэмжээнд хүртэл шинэтгэх нь уг бодлого, стратегийг амжилттай хэрэгжүүлэх угтвар нөхцөл болно. • Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төсөлд бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлах Засгийн газрын тэргүүлэх чиглэлийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод үндэслэн тодорхойлж байх бөгөөд уг хөтөлбөрийн төслийг холбогдох хуульд заасан журмын дагуу батлуулан, биелэлтийг нь зохион байгуулна. Тайлбар: • Мянганы хөгжлийн цогц бодлогод заасан бодлогын арга хэмжээнүүдийг засаг барьж буй засгийн газар тэргүүлэх, чиглэлүүд болон эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусган хэрэгжүүлэхээр зааж өгсөн байна.
Уялдуулан зохицуулах тогтолцоо • Засгийн газар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегид үндэслэсэн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын үндсэн салбар бүрээр стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөржүүлэх, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүргээ хэрэгжүүлэх замаар уг хэтийн бодлого, стратегийг уялдуулан зохицуулна. • Засгийн газрын бүтцэд Үндэсний хөгжлийн бодлого хариуцсан чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага байгуулна. Энэ байгууллага Монгол Улсын болон бүс нутгийн хөгжлийн хэтийн болон чиглүүлэх төлөвлөгөө, өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулах, салбар хооронд уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхийн дээр бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээг хариуцан гүйцэтгэнэ. Түүнчлэн энэхүү бодлогын баримт бичгийг хянан сайжруулж, цаашид урт хугацааны төсөөлөл боловсруулж тухай бүр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй байна. Тайлбар: • ҮХЦБ-ийн хэрэгжилтэнд Засгийн газар хяналт тавих үүрэгтэй бөгөөд үндэсний хөгжлийн бодлого хариуцсан чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бодлогыг уялдуулан, зохицуулахаар заасан нь Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны томоохон үүрэг байдлаар тусгагдсан байна.
Төлөвлөлтийн механизм, тайлагнах, хянах тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх • “Засгийн газар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлогод тусган төлөвлөж, хэрэгжүүлж байна.” гэж тодорхой зааж өгчээ. Тайлагналт: • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтын жил бүрийн хэрэгжилтийг Засгийн газар дараа жилийн эхний улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд тайлагнана. Хяналт: • Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хяналт тавина.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ДэлхийнсанхүүгийнхямралынулмаасМонголУлсынэдийнзасаг, санхүүднөлөөлжбуйхүндрэлийгдавантуулахонцгойнөхцөлдЗасгийнгазрынзорилтньэрдэстүүхийэдийннөөцөдтулгуурланулсорныхооэдийнзасаг, нийгмийнхурдацтайхөгжлийнболомжийгцагалдалгүйбүрэнашиглаж, МонголУлс, монголхүнийхөгжлийгхангахуйцчадавхибүрдүүлэниргэдийнхээажамьдралыгэрссайжруулж, төрийнудирдлагынилтод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёсзүйтэйбайдлыгхангаж, бүхшатнытөр, засгийнбайгууллагыннэрхүндийгдээшлүүлж, нийгмийнитгэлцлийгбэхжүүлэн, улсүндэстнийаюулгүйбайдлыгбаталгаажуулахадоршино. Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь дараах 5 ерөнхий зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Нэг. Хүнам, нийгмийнзохистойбодлогыгхэрэгжүүлснээриргэдийнамьдралынчанарыгсайжруулахзорилтХоёр.YйлдвэржүүлэлтийнбодлогохэрэгжүүлснээрЭдийнзасгийнөсөлт, тогтвортойбайдлыгхангахзорилт Гурав.Байгальорчнытэнцвэртхарьцаагхангахзорилт Дөрөв.Эрхзүйттөрийгтөлөвшүүлж, засаглалынүйлажиллагаагилтод, нээлттэйболгохзорилтТав. Yндэснийаюулгүйбайдал, гадаадбодлогынзорилт
Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүд МонголУлсынЗасгийнгазрынүйлажиллагааныхөтөлбөрньдараахьүндсэнзорилтыгхэрэгжүүлнэ: • Ашигтмалтмалынсалбарынхөгжлийгтүргэтгэжэрхзүйнорчныгшинэчлэх, ашигтмалтмалынстратегийнболонтомоохонордуудыгэдийнзасгийнэргэлтэдоруулахасуудлыгбодитойгоорхэрэгжүүлж, түүнээсолсонорлогоосиргэдэдхүртээх; • МонголУлсыгүйлдвэржүүлэххөтөлбөр, төлөвлөгөөгболовсрууланхэрэгжүүлж, уулуурхайнсалбарттүшиглэсэнүйлдвэрлэл, ороннутгийнтүүхийэдэдтулгуурласанжижиг, дундүйлдвэрлэлийгхөгжүүлэх; • Малажахуй, газартариалангийнбүтээгдэхүүнээр, тухайлбал, мах, сүү, гурил, төмс, хүнснийногоогоорхүнамынхүнснийхэрэгцээгбүрэнхангах; • Иргэнбүрэрүүл, боловсролтой, ажилтай, орлоготойбайхнөхцөлийгбүрдүүлэхийнзэрэгцээмэргэжилтэйажилтанбэлтгэхэдонцгойанхаарах; • Төрийнудирдлагынилтод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёсзүйтэй, ажилхэрэгчбайдлыгхангаж, төр, иргэнийхарилцанитгэлцлийгбэхжүүлэх.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн шинжилгээ “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т нийгмийн халамжийн талаар тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог одоогийн тогтолцооны хувьд боловсруулахад нийт 6.5 их наяд төгрөгийн хөрөнгө нэмж шаардагдахаар буюу 2011, 2012 онуудын төсөвт энэ хэмжээний дарамтыг үзүүлэхээр байна. Төсөвт учруулж буй хүндрэлүүд: • Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцогч улс төрийн нам улс орны эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгө хуваарилах амлалтуудыг олон нийтэд амлаж байна. • Дараагийн жилүүдэд тодорхой шалтгаанаар төсвийн орлого буурах үед төсвийн санхүүжилтийг өмнөх түвшингээр нь уламжлан санхүүжүүлэх бодит боломжгүй болгож улмаар төсвийн тогтворгүй байдлыг бий болгож байна. • Төсвийн тогтворгүй байдал үүссэн нөхцөлд төсөв тогтворжуулах үндэсний санхүүгийн хуримтлалгүйгээс төсвийн алдагдал нэмэгдэх, нийгэм, эдийн засгийн салбар, улсын хөрөнгө оруулалтын зэрэг уламжлалт санхүүжилтийг огцом хасах шаардлага гарч, энэ нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, улмаар макро эдийн засаг, санхүүгийн тогтворгүй байдал үүсгэн, улсын төсөв санхүүгийн эрсдлийг бий болгоно.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн шинжилгээ
ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ Дунд хугацаанд төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв зохиох, хэрэгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах, төсвийн төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох, төсвийн сахилга батыг сайжруулах, улсын төсвийн тогтвортой байдлыг хангах тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, батлагдсан төсвийг тоон хязгаарт барьж ажиллах зарчимд шилжих зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийн үндсэн зорилго нь Монгол Улсын “Мянган Хөгжлийн Зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2010-2015 оны тэргүүлэх чиглэлүүд”, “Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т суурилсан Засгийн газрын дунд хугацааны бодлогын зорилтуудыг санхүүгийн нөөц хөрөнгийн боломжтой уялдуулан төлөвлөхөд оршино. Бодлогын зорилтуудыг санхүүгийн нөөц хөрөнгөтэй уялдуулан төлөвлөх, үйл ажиллагааг хүрсэн үр дүнгээр нь тооцдог төсвийн гүйцэтгэлийн тогтолцоонд шилжих ажлын хүрээнд “Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үе шатыг батлах тухай” Засгийн газрын 2008 оны 256 дугаар тогтоолыг батлуулж, мөрдөн ажиллаж байна. Энэхүү тогтоолын дагуу Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үйл ажиллагаа нь дараахь үе шатуудаас бүрдэх юм.
ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ ДХТХ нь төсвийн бодлогын газрын зураг юм. Гэхдээ ДХТХ-ээр тавигдсан зорилтууд нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд шинэ хэв маягт шилжих боломжтой тул заавал тавигдах зорилт биш юм. Нөгөөтэйгүүр ДХТХ нь даяаршилж байгаа зарлагын тулгамдсан асуудлуудыг зохицуулах, макро болон төсвийн хүрээний гол төсөөөлөл хийх аргачлал болдог. ДХТХ-ний зорилго нь хөрөнгийн хуваарилалтыг оновчтойгоор хуваарилах бус хөрөнгийн нөөц, санхүүжилтын эх үүсвэрийг тодорхойлоход оршино. ДХТХ болон НЭЗХҮЧ нь хоорондоо нарийн уялдаа холбоотой билээ. Эхнийх нь макро хүрээ, дунд хугацааны төлөв болон зарлагын макро дээд хязгаарыг тодорхойлно (санхүүжилтын эх үүсвэрийг харгалзахгүйгээр). Харин сүүлийнх нь дунд хугацаанд Засгийн газрын өргөн хүрээн дэх тэргүүлэх чиглэлүүдийг төсөвт тусгана. Энэ нь ирэх төсөвт анхаарах гол чиглэлүүд, төсвийн бодлогын талаар төсвөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг төсвийн талаарх шийдвэрүүдийг гаргах бодлогын зорилтуудыг хураангуйлан гаргана. Эдгээр зорилтууд нь ерөнхий шинжтэй зүйл заалтуудаас бүрддэг. Тэдгээр зорилтуудыг бүлэглэн авч үзвэл дараах байдалтай байна. Одоогоор УИХ-д өргөн бариад буй 2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийн зорилтуудыг жишээ болгон дор үзүүлэв.
ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ МОНГОЛ УЛСЫН 2011-2013 ОНУУДАД БАРИМТЛАХ ТӨСВИЙН БОДЛОГО, ЗАСГИЙН ГАЗРЫН ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТУУД Засгийн газрын дунд хугацааны зорилт нь хөгжлийн тэргүүлэх чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн удирдлагын ил тод, шуурхай, шударга, хариуцлагатай байдлыг хангах, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглэгдэнэ. Дараах чиглэлээр бодлого хэрэгжүүлнэ. Нэг. Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр Хоёр. Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Гурав. Бизнесийн орчныг сайжруулах, үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бодит салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр Дөрөв. Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай, ногоон эдийн засгийн хөхиүлэн дэмжих чиглэлээр Тав. Иргэдээ эрүүл чийрэг, боловсролтой, ажил орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Зургаа: Төрийн үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр.
НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь ирэх жилд хийгдэх бодлогын бүх арга хэмжээг тусгасан өргөн хүрээг хамарсан бодлогын баримт бичиг юм. Энэхүү баримт бичиг нь төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ нийцтэй байдлаар хийгддэг. Гэхдээ гагцхүү төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалт, урсгал зардлын хэмжээгээр энэхүү үндсэн чиглэл бүрэн санхүүждэг гэж ойлгож болохгүй. Учир нь гадаадын зээл, тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хийгдэх олон төрлийн хөтөлбөр арга хэмжээ тусгагддаг. Энэхүү бодлогын баримт бичиг нь тухайн нэг жил засгийн газрын үйл ажиллагаа юунд голчлон чиглэхийг зааж өгөх бодлого, төлөвлөлтийн үүрэгтэй юм. Нийгэм, эдийн засгийг хөгжүлэх үндсэн чиглэлийг боловсруулахад яамд, агентлагуудаас санал авах байдлаар хийдэг. Энэ нь салбарын бодлогыг хариуцсан яам нь илүү мэднэ гэдэг утгаар энэ процесс явагддаг. Үндсэн чиглэлийг боловсруулахад ирүүлж буй саналд ҮХЦБ, тэргүүлэх чиглэлүүдтэй хэрхэн уялдаж байгааг тодруулсан шалгуур байхгүй байна. Зарчмын хувьд үндсэн чиглэл нь бодлогын бүх баримт бичгийн уялдааг хангасан, өөртөө агуулсан, нарийн тооцоо судалгаатай бодлогын баримт бичиг байх ёстой.
НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ Үндсэн чиглэл нь засгийн газрын үйл ажиллагааны богино хугацааны баримтлах бодлого тул энэ нь бүх салбарын хөгжлийн бодлого, мөнгө санхүүгийн бодлогыг хангасан байх ёстой. НЭЗХҮЧ-д тусгагдсан арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг нэг хэсэг нь л улсын төсөв юм. Энэ нь УИХ-аар батлагддаг төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцтэй байх ёстой. Үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүд нь он дамжсан арга хэмжээнүүд байдаг тул төсвийн хүрээний мэдэгдэл төсөөлөлтэй нарийн уялдаатай байхыг шаарддаг. 2011 оны ЭЗНХҮЧ-т тусгагдсан нийт хөтөлбөр, арга хэмжээний 89 нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд, 20 нь ҮХЦБ-ийн зорилтуудыг хангах чиглэлд төлөвлөгджээ. Үүнээс үзвэл ЭЗНХҮЧ нь ЗНҮАХ-ийн биелэлтийг хангахад ерөнхийдөө чиглэгджээ.
САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД • Төсвийн дээд хязгаарт салбар хоорондын тэргүүлэх чиглэлийг тусгаж тодорхойлоход үндэсний стратегиудыг ашиглах хэрэгтэй. Үндэсний хөгжлийн стратегид заасан тэргүүлэх чиглэл тогтоосон үр дүнд хүргэхэд үүрэгтэй салбарын яамдуудын үйл ажиллагаатай холбож өгөхийн тулд салбаруудын хэмжээнд тэргүүлэх чиглэл тогтоож болно. Жишээлбэл, хэрвээ уялдаа холбооны түвшин өндөр бол тухайн яамны тэргүүлэх чиглэлүүдийг өндөр ач холбогдолтойд тооцож болно. Харин эсрэг тохиолдолд буюу уялдаа холбоо бага буюу огт байхгүй тохиолдолд тухайн яамны тэргүүлэх чиглэлүүд юунд хүрэхээр зорьж байгааг асуух шаардлагатай. Яамны болон үндэсний тэргүүлэх чиглэлийн уялдаа холбоо бага байгаа тохиолдолд дараахь асуултууд тавьж болно: Яамны тэргүүлэх чиглэл нь: • Үндэсний хөгжлийн стратегид ороогүйг ч гол бөгөөд туйлын чухал тэргүүлэх чиглэл үү? • Олон нийтийн эрх ашгийг хохироож хойш тавьж болохгүй онц чухал тэргүүлэх чиглэл үү? • Ард иргэдэд онцгой ая холбогдолтой хүсүүштэй тэргүүлэх чиглэл үү? • Орхиж болох ч, чухал зорилготой, ард олны эрх ашгийн төлөө төрөөс авч хэрэгжүүлвэл зохих хэрэгтэй тэргүүлэх чиглэл үү? • Орхиж болох, магадгүй олон нийтийн эрх ашигт хохирол багатайгаар татгалзаж эсвэл хойш тавьж болох тэргүүлэх чиглэл үү?
САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД Үндэсний тэргүүлэх чиглэлүүдтэй нийцүүлэх үйл явцыг харуулахын тулд Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц стратегид (2007 оны төсөл) дараахь тэргүүлэх чиглэлүүдийг дэвшүүлжээ: • МХЗ-ыг биелүүлж, хүний хөгжлийг хангах. Боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, шинжлэх ухаан, технологийн хөгжил • Гэр бүлд тулгуурласан хөгжил: эх, хүүхдийн хөгжил, хүн амын бодлого. • Нийгмийн шударга ёс, улс төрийн тогтвортой байдал, уламжлалт соёл, ёс заншлаа хадгалах • Эдийн засгийн өсөлтөөр дамжуулан ажилгүйдэл, ядуурлыг бууруулах • Хувийн хэвшийн хөгжил, экспорт, технологийн салбарыг дэмжих замаар мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөхиүлэн дэмжих • Бизнесийн таатай орчинг бүрдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх, хот хөдөөгийн ялгааг багасгах. • Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа • Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалалт • Улс төрийн тогтолцооны хөгжил, төрийн албаны чадавхийг бэхжүүлэх, авилгыг багасгах замаар ардчилалыг дэмжин хөгжүүлэх.
САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД Хүснэгт 1: Үндэсний хөгжлийн стратегидзаасан 1 дүгээр тэргүүлэх чиглэлийн задаргаа (НХХЯ-ыг жишээ болгон авав)
Бодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан ҮХЦБодлого 2021 t=15 Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2008-2012 t=4 Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэл 2010-2015 t=5 t=1 t=1 Төсвийн төсөл Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл Төрийн үйл ажиллагааны зорилт Сангийн бодлого Төсвийн хүрээний мэдэгдэл Зарлагын хязгаар Салбаруудын хөгжлийн бодлогууд t=1 t=1 Төрийн мөнгөний бодлого Нийгмийн тулгамдсан хэрэгцээ шаардлага t=1
Бодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь Төсвийн төлөвлөлтийн процесс төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг бэлтгэхээс эхэлдэг. Энэ нь ирэх жилүүдийн макро эдийн засгийн төлөв байдалтай холбоотойгоор төсвийн тэлэлтийн боломжит түвшинийг тодорхойлж өгдөг. Төсвийн орлого ирэх жилүүдийн эдийн засгийн идэвхижил, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ямар байхыг холбогдох байгууллагуудаас авсан тоон мэдээлэл, дээр үндэслэн тооцоолдог. Энэ нь төсвийн төлөвлөлтийн суурь болно. Үүний дараа төсвийн зарлагыг ямар түвшинд байхыг тодорхойлно. Хэрвээ төсвийн алдагдлыг зорилтот түвшингээ болгодог бол орлого дээрээ төсвийн алдагдлыг нэмж төсвийн нийт зарлагыг тодорхойлдог. Одоогийн байдлаар манай улс Олон Улсын Валютын сантай тогтворжуулах хөтөлбөр тохирон хамтран ажиллаж байна. Энэ нь төсвийн алдагдлын түвшинг зорилтот түвшин болгон төсвийн төлөвлөлт хийхийг шаардаж байна. Тиймээс төсвийн орлого дээр төсвийн алдагдлын зорилтот түвшинг нэмээд төсвийн зарлага автоматаар тодорхойлогдож байгаа юм. Энэ төсвийн нийт зардал дотор бодлогын суурь түвшин буюу бодлогын өөрчлөлтгүй дараа онд үргэлжлэх нэг хэсэг байхад, үүнээс бусад нь бодлогын өөрчлөлтийг агуулсан зарлагын нэмэгдэл хэсэг байна. Энэхүү нэмэгдэл хэсэг нь төсвийн урсгал зардал дээр нэмэгдэх хэсэг, хөрөнгийн зардал дээр нэмэгдэх хэсэг, эргэж төлөгдөх цэвэр зээл дээр нэмэгдэх хэсэг гэж задрана. Эдгээр нь төсвийн зарлагыг дараа онд хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байгааг ерөнхий дүнгээр нь тодорхойлж өгч байгаа юм.Эдгээрийг схемчилж харуулбал:
Бодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах Мянганы хөгжлийн зорилтод суурилсан ҮХЦБодлого Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2008-2012 Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэл Макро, эдийн засгийн төсөөлөл Нийгмийн тулгамдсан хэрэгцээ шаардлага Салбаруудын хөгжлийн бодлогууд Төсвийн алдагдлын зорилтот түвшин Төсвийн орлогын төсөөлөл Бодлогын өөрчлөлтгүй суурь зарлага / дараа онд үргэлжлэх / ТЕЗ хариуцах хөтөлбөр Нэмэгдэх урсгал зардал Төсвийн нийт зарлагын дээд хязгаар Нэмэгдэх эргэж төлөгдөх цэвэр зээл Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл Шинэ бодлого хэрэгжүүлэх төсөв Зарлагын хязгаар Төсвийн төсөл Нэмэгдэх хөрөнгө оруулалт Улсын хөрөнгө оруулалтын төсөл тодорхойлогдох Төслийг эрэмбэлэх, үнэлэх
Бодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах арга хэмжээг тодорхойлохдоо урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдаа, төсвийн хүрээтэй нийцсэн байдлаар хийх арга хэмжээнүүдийг оруулж ирнэ. Бүх хөтөлбөр арга хэмжээ нь бодлогын уялдаа холбоог хэрхэн хангаж байгаа талаар тайлбар, дүгнэлт байх ёстой болж байна. • Бодлогын баримт бичгүүдийг цэгцлэх, тэдгээрийг хэрхэн дүгнэхийг нарийн тодорхойлох, бэлгэдлийн, хэрэгжилтийг хянах боломжгүй баримт бичгүүдийг батлахгүй байх үүднээс эдгээрт доорх бүрэлдэхүүн хэсгүүд заавал байлгах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд: • Бодлогын баримт бичгийн нэр • Батлагдсан он, тогтоол, тушаалын дугаар • Хэзээнээс хэрэгжиж эхэлсэн, хэзээ дуусах он • Хэрэгжүүлэх субьект • Санхүүжилтийн хэлбэр • Үр ашгийн судалгаа • Хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах байгууллага • ҮХЦБ, ЗГ-ийн ҮАМХ, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан эсэх тайлбар /бусад бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгаа талаарх дэлгэрэнгүй тайлбар/
Бодлогын уялдаа холбоог хангах асуудлыг сайжруулах нь • Төсвийн төсөвлөлтийг хөтөлбөрт суурилсан байдлаар явуулахаар өөрчлөх гэж байгаатай холбоотойгоор ТЕЗ нарын сангийн яаманд ирүүлэх төсвийн төсөлд тусгасан хөтөлбөрүүд нь дараах шаардлагыг хангасан дараах бүтэцтэй байх ёстой гэж үзэж байна.Үүнд: • Хөтөлбөрийн нэр • Батлагдсан он, тогтоол, тушаалын дугаар • Эхлэх, дуусах огноо • Хөтөлбөрийн танилцуулга • Хэрэгжүүлэх субьект • Хөтөлбөрийн хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн үр дагавар • Санхүүжилтийн хэлбэр / Үүнээс улсын төсвөөс хэд болохыг заана / • Хөтөлбөрийн үр ашиг /эдийн засаг, байгаль орчин, хүн ам, технологи, нийгэм/ • Хөтөлбөр нь бодлогын ямар бичиг баримтанд үндэслэсэн /Дэлгэрэнгүй тайлбар/ • Хөтөлбөр нь ҮХЦБ, ЗГ-ийн ҮАМХ, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан эсэх тайлбар • Хөгжлийн асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллага / Манай нөхцөлд үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байж болно/-ийн хөтөлбөр, төлөвлөгөөнд хийсэн дүн шинжилгээний албан ёсын мэдэгдэл
Цаашид авах бодлогын арга хэмжээнүүд 1. Засгийн газраас хэрэгжүүлж буй 216 хөтөлбөрийг нэгдсэн аргачлал, шалгуур үзүүлэлтээр хянан шүүж үзэх шаардлагатай. 2.Төрийн захиргааны төв байгууллагуудад Засгийн газраас хугацаа заан үүрэг болгож, нэгдүгээрт дурдсан шалгуураар бодлогын баримт бичгүүдэд шүүлт хийж, багцлах, уялдуудах, тоог цөөрүүлэх тухай саналыг шуурхай боловсруулах 3. Бодлогын баримт бичгүүдийн үр ашгийн тооцоо, тайланг түүнийг хэрэгжүүлж буй субьектуудээр гаргуулж, ҮХШХ дээр нэгтгэн цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргаж ЗГХЭГ-т хүргүүлэх, 4. 2010 онд 53 хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусч байна. Тиймээс 2010 онд Засгийн газраас шинээр нэмж хөтөлбөр батлахгүйгээр түр “царцааж”, дээр дурдсан нэгтгэх, цэгцлэх, цөөлөх, ойлгомжтой болгох ажлуудыг хийж дуусгах 5. Шинээр боловсруулж буй “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-д эдүгээ долоон янзаар нэрлэгдэж буй бодлогын баримт бичгүүдийг цэгцлэн ангилж эрэмбэлээд зөвхөн өндөр эрэмбэтэй бодлогын баримт бичгийг Засгийн газраар хэлэлцүүлж, батлуулан, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байх тогтолцоонд шилжих 6. Төсвийн төлөвлөлтөнд бодлогын уялдааг хангах талаар нарийн шаардлага тавих