290 likes | 1.39k Views
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ. Бэлтгэсэн: ҮЦГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн а жилтан: Э.Мөнх-эрдэнэ. Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь?.
E N D
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ Бэлтгэсэн: ҮЦГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ажилтан: Э.Мөнх-эрдэнэ
Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь? • 2 ба түүнээс дээш хөрөнгө оруулагчаас хөрөнгө татан төрөл бүрийн ашиг өгөх хөрөнгөд хөрөнгө оруулалтыг хийж хөрөнгө оруулалтаас хүртсэн ашгийг хөрөнгө оруулагчид эргүүлэн тараах зорилготой санхүүгийн хэрэгсэл • Сангийн үндсэн гурван төрөл • Хамтын хөрөнгө оруулалтын сан / public fund / • Хувийн хөрөнгө оруулалтын сан /private equity fund/ • Үйл ажиллагаа нь саарсан компанийг худалдан авах зорилготой сан / private equity fund / • Үүсмэл санхүүгийн зах зээл, валютын зах зээлд гэх мэт эрсдэл ихтэй хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх зорилготой сан /hedge fund /
Дэлхий дээрх хөрөнгө оруулалтын сангийн нийт актив
Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлагдан 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14.1-т хөрөнгө оруулалтын санг зөвхөн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд үүсгэн байгуулна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44.1-т хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үндсэн үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх, түүнийг төлөөлөх ажиллагаа байна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Хамтын болон Хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах
Хөрөнгө оруулалтын сан нь: • Хөрөнгө оруулалтын санд иргэн, хуулийн этгээд хөрөнгө оруулах, • Хөрөнгө оруулалтын хэлбэр • Хамтын хөрөнгө оруулалтын санд зөвхөн мөнгөн хэлбэр • Хувийн хөрөнгө оруулалтын санд мөнгөн хэлбэрээс гадна тухайн сангийн дүрмээр зөвшөөрсөн тохиолдолд бусад санхүүгийн хэрэгслээр • Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа нь хуулийн 10.1-т заасны дагуу 10 хүртэл жил байна
Хөрөнгө оруулалтын сангийн актив • Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26.1-т заасны дагуу • Засгийн газрын өрийн хэрэгсэл / хамтын сан / • Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл / хамтын сан / • Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа /хамтын сан / • Хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хуьцаа • Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл / хамтын сан / • Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл • Гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас / хамтын сан / • Үүсмэл санхүүгийн хэрэгсэл • Гадаадын болон үндэсний валют • Алт болон бусад таваарын бүтээгдэхүүн • Үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх
Менежментийн үйл ажиллагаа Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг өөрийн хөрөнгөнөөс тусдаа дансанд байршуулах бөгөөд уг хөрөнгийн нягтлан бодох бүртгэл нь салангид байна. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг тухайн сангийн нэр дээр нээсэн кастодианы тусгаарласан дансанд байршуулна. Хөрөнгө оруулалтын менежментийн компани болон кастодианы үйлчилгээний зардлыг тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөнөөс төлөх бөгөөд уг зардлын жилийн нийлбэр дүн нь хөрөнгө оруулалтын сангийн тухайн жилийн активын дундаж үлдэгдлийн 3 хувиас хэтрэхгүй байна. Хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулсан гэрээнд сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч хөрөнгө оруулалтын менежментийн компанид гүйцэтгэлийн урамшуулал олгохоор зааж болох бөгөөд жилийн урамшууллын хэмжээ нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанаас олсон нийт ашгийн 30 хувиас хэтрэхгүй байна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны явцад хөрөнгө оруулалтын сангийн цэвэр активийн хэмжээ нь дараалсан 10 хоногийн туршид тухайн сан үйл ажиллагаагаа эхлүүлсэн өдрийн хэмжээнээс 40 хувь, эсхүл түүнээс илүү хэмжээгээр буурсан нөхцөлд тухайн сангийн хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн ажлын 15 өдөрт багтаан хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зарлан хуралдуулна.
Хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн бүртгэл болон нэгж эрх эзэмшигчдийн хурал Хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн бүртгэлийг хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн нэгж эрхийн тухайлсан бүртгэлд үндэслэн хөтлөнө. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн тухайлсан бүртгэлийг тухайн санд үйлчилгээ үзүүлж байгаа кастодиан хөтөлнө. нэгж эрх эзэмшигч нь өөрийн өмчлөл дэх нэгжийн тухайд номиналь эзэмшигч томилсон тохиолдолд гишүүний бүртгэлд давхар тусгана. Хөрөнгө оруулалтын сангийн эрх барих дээд байгууллага нь сангийн нэгж эрх эзэмшигч сангийн гишүүдийн хурал байх бөгөөд гишүүдийн бүрэн эрхийг компанийн хуульд нийцүүлэн баталсан хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр тодорхойлно. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь ТУЗ-ийн гишүүнтэй байх бөгөөд Хувийн хөрөнгө оруулалтын сан нь ТУЗ-гүй байж болно. Хөрөнгө оруулалтын компани, кастодиан татан буугдах, дампуурах нөхцөл байдал бий болсны улмаас шинээр хөрөнгө оруулалтын менежментийн компанид хөрөнгө итгэмжлэн удирдах эрхийг шилжүүлэх, шинээр кастодиантай гэрээ байгуулах нөхцөл үүссэн тохиолдолд,
Хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ мэдээлэл Сангийн хөрөнгийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу хөтөлнө. Хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компани нь тусгай зөвшөөрөл авсанаас хойш 1 сарын дотор Хороонд бүртгүүлсэн аудитын байгууллагаас сонгон гэрээ байгуулж Хороонд мэдэгдэх ёстой. Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн бүтцэд байгаа үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, эрхийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн үнэлгээчин гүйцэтгэнэ. Хөрөнгө оруулалтын санд хөрөнгийг хүлээн авах, аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхэд тухай бүр үнэлэх бөгөөд хөрөнгө оруулалтын сангийн актив дахь хөрөнгөд дахин үнэлгээг жилд 1-ээс доошгүй удаа хийлгэнэ.
Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан, түүний охин болон хараат компанийн зүгээс Монгол улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх бол Хороонд бүртгүүлнэ. Гадаад улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан нь Монгол улсын нутаг дэвсгэрт сангийн хувьцаа, нэгж эрхээ нийтэд санал болгон худалдахыг хориглоно. Гадаад улсад бүртгэлтэй сан нь хаалттай хүрээнд хувьцаа,нэгж эрхээ санал болгох үйл ажиллагааг Хорооноос баталсан шалгуур, зөвшөөрөл олгох журмын дагуу гүйцэтгэнэ.
Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам
Менежментийн компанид тавигдах шаардлага Компанийн тухай хуульд заасан компани хэлбэртэй Хөрөнгө оруулалтын санг удирдах үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагааг эрхэлдэггүй Хувьцаа эзэмшигч дунд кастодиан, үнэлгээчин болон аудитор байхгүй ТУЗ нь 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд санхүүгийн чиглэлээр мэргэшсэн,ямар нэгэн хэлбэрээр ял шийтгэл,торгууль,өр зээлгүй байх ТУЗ-аас гадна хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх удирдлага,эрх бүхий албан тушаалтан нь банк,даатгал,бусад санхүүгийн компанийн гүйцэтгэх удирдлага,бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх Дотоод хяналтын албаны 3-аас доошгүй ажилтантай байх Өөрийн хөрөнгийн хэмжээ нь 100 сая төгрөгөөс доошгүй байх
Менежментийн компанийн ажиллах хүчинд тавигдах шаардлага Гүйцэтгэх удирдлага болон эрх бүхий албан тушаалтан нь үнэт цаасны зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанийн гүйцэтгэх удирдлага,бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх Гадаадын эсхүл өөрийн орны санхүүгийн зах зээлд 3-аас доошгүй жил хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах түвшний албан тушаал эрхэлж байсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-д заасан мэргэжлийн холбооноос үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах эрх авсан байх. Дотоод хяналтын албаны ажилчдын 1-ээс доошгүй нь аудитын үйл ажиллагаа явуулах эрх авч энэ чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх.
Бүрдүүлэх баримт бичиг Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл Нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбар Менежментийн үйл ажиллагаа эрхлэх талаар шийдвэр Компанийн дүрэм Оруулсан хөрөнгийн хууль ёсны орлого болох нотолгоо, үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол сүүлийн 3 жилийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан Компанийн хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээлэл ТУЗ,гүйцэтгэх удирдлага,менежер,мэргэжилтэний дэлгэрэнгүй мэдээлэл Мэргэжлийн үнэмлэхний хуулбар ТУЗ-ийн үйл ажиллагааны журам Менежментийн компанийн дотоод хяналтын журам
Тусгай зөвшөөрөл олгох Хороо тусгай зөвшөөрөл хүссэн материал ирүүлсэн өдрөөс 30 хоногийн дотор хянан шийдвэр гаргана Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулж Хорооны ажлын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг гарах Тусгай зөвшөөрлийн хугацаа нь 10 жилээр олгогдоно
Менежментийн компанийн үйл ажиллагаа Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний дагуу хөрөнгө оруулалтын санг удирдах Сангийн хөрөнгийг кастодианд хадгалуулах Санхүүгийн тайлан, мэдээг Хороонд ирүүлэх
Хориглох зүйлс Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг барьцаалж зээл авах, бусдад зээл олгох, зээлийн баталгаа гаргах, өр төлбөр барьцаа төлөх Сангийн хөрөнгөөр хувийн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг авах 2-оос дээш хөрөнгө оруулалтын санг удирддаг бол нэг сангийн хөрөнгөөр нөгөөд хөрөнгө оруулалт хийх Өөрөө удирдаж байгаа сангийн нэгж эрхийг худалдан авах Хөрөнгө удирдах үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагааг эрхлэх Сангийн хөрөнгийг өөртөө ямар нэгэн хэлбэрээр шилжүүлж авах Хорооноос тогтоосон хэм хэмжээ, шалгуур үзүүлэлт зөрчигдөхөд хүргэх хэлцэл хийх Сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын бодлогод заасан хэмжээнээс илүү хэмжээний санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр хүлээсэн үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, бусдаар гүйцэтгүүлэх
Хяналт тавих • Сангийн нэгж эрхийг зөвхөн кастодианд тухайн сангийн нэр дээр нээсэн дансанд бүртгэж хадгалуулах • Нэг сангийн гаргасан нэгж эрхийг бүртгэх,хадгалах үйл ажиллагааг зөвхөн нэг кастодиан гүйцэтгэнэ • Сангийн эзэмшилд байгаа үнэт цаасыг кастодианд нэрийн дансанд бүртгэх • Кастодиан нь сантай байгуулсан гэрээний дагуу сангийн гэрээгээр хийсэн үүрэг, хөрөнгө оруулалтын бодлогод хяналт тавих • Кастодиан нь дараах тохиолдолд менежментийн компанид хориг тавих эрхтэй • Сангийн хөрөнгийг шилжүүлэх • Дүрэм,журам,итгэмжлэлийн гэрээ,бодлогын барим бичгийг зөрчих
Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ үзүүлж буй үйлчилгээний төрөл, хэлбэр; итгэмжлэлийн хөрөнгө болон үнэт цаасны талаар; талуудын эрх, үүрэг; нэгж эрхийн эзэмшигчдийн хурал, нэгж эрхийг эргүүлэн худалдаж авах хөрөнгө оруулалт хийх хөрөнгийн төрөл болон хэмжээ үйлчилгээний төлбөр, урамшуулал болон түүнтэй холбоотой бусад мэдээлэл; хөрөнгө итгэмжлэн удирдах хөрөнгийн удирдлага болон хадгалалтын талаар; хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг эзэмшигч-гишүүдэд хүргэх мэдээллийн төрөл, мэдээлэл хүргэх хэлбэр, давтамж; хөрөнгө оруулалтын менежментийн компанийн санхүү, тооцоо, бүртгэлийн талаар; гэрээг цуцлах үндэслэл, журам; давтагдашгүй хүчин зүйл (форс-мажор)-ийн нөхцөлүүд; хэрэглэх хууль тогтоомжийн хүрээ болон маргаан шийдвэрлэх журам; хууль тогтоомжоор хориглоогүй шаардлагатай бусад.