140 likes | 489 Views
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН НЭМЭЛТ ПРОТОКОЛ. Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үндсэн асуудлууд. ЭЗНСЭ-ийг шүүхээр шийдвэрлэж болох уу ? Улс орнуудын олонхи нь ЭЗНСЭ-ийг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэдгийг үндэсний болон бүсийн шүүх ийн т уршлагаас харж итгэсэн.
E N D
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, СОЁЛЫН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН НЭМЭЛТ ПРОТОКОЛ
Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн үндсэн асуудлууд • ЭЗНСЭ-ийг шүүхээр шийдвэрлэж болох уу? • Улс орнуудын олонхи нь ЭЗНСЭ-ийг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэдгийг үндэсний болон бүсийн шүүхийн туршлагаас харж итгэсэн. -Гэхдээ зарим улс өнөө хирнээ эргэлзсэн хэвээр байгаа
ЭЗНСЭ –ийн мөн чанар нь тусгай процедурыг шаарддаг уу ? • Хамтын гомдол гаргах механизм байгуулах зөвшилцөлд хүрээгүй. Нэмэлт протокол нь бусад ижил төрлийн механизмын (ЭЯГБХУК-ийн НП, ХБХЭТК-ийн НП)жишгийг дагасан. • Нэмэлт протокол хэд хэдэн шинэ санаа агуулсан ба энэ нь хүлээж авах гомдол хир зэрэг чухал байх мөн түүнийг шалгах стандарт ямар байхыг тодорхойлох шаардлагатай холбоотой.
ОУ-ын дэмжлэг ба хамтын ажиллагааг Нэмэлт протоколд тусгах ёстой юу? • Бусад төсөөтэй (ИУТЭТК-НП, ЭЭАБХУТК –НП, ХБЭЭТБ-НП)актуудтай харьцуулахад ЭЗНСЭТОУП-д агуулагдах ОУ-ын дэмжлэг ба хамтын ажиллагааны үүрэг хариуцлагын талаар зарим шинэ санаа тусгасан.
Процедурууд • Нэмэлт протокол дараах гурван төрлийн процедурыг агуулна: • Өргөдөл хүлээн авах, түүнийг хянах хэлэлцэх процедур • Улс хоорондын шинжтэй өргөдөл хүлээн авах, хянан хэлэлцэх процедур • Хянан шалгах ажиллагааны процедур
Тус процедур нь ИУТЭТОУП, ЭЯГХУТК, ХБИЭТК-ийн НП-дын өргөдөл хүлээн авах, хянан хэлэлцэх процетуртай ерөнхийдөө адилхан. Өргөдөл гаргах: Өргөдлийг Гишүүн улсын харъяалалд байгаа хувь хүмүүс, эсвэл бүлэг хүмүүс, эсвэл тэднийг төлөөлөх итгэмжлэгдсэн нэгэн (боломжгүй бол нотолсон байх) ЭЗНСЭ-ийг зөрчснийг батлах Өргөдөл хүлээн авах, хянан хэлэлцэх
Өргөдөл хүлээн авах шаардлага: Дотоодын арга замыг дуусгасан Ижил хэргийг ижил процедураар хэлэлцээгүй эсвэл хэлэлцэж байгаагүй Дотоодын арга замыг дууссанаас хойш 1 жилийн дотор Хохирогч тодорхой хохирол амссаныг батлаагүй тохиолдолд хэрэв нийтийн эрх ашигийг хөндөөгүй бол ЭЗНСЭХороо тус хэргийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж болно. ... үргэжлэл
...үргэжлэл • Шинэ үзүүлэлтүүд: - Найрсаг зохицуулалт - ЭЗНСЭХороо НҮБ болон бусад бүсийн байгууллагуудаас гаргасан холбогдох баримт бичгүүдийг ашиглаж болно. -Хянан хэлэлцэх стандарт: “гишүүн улсаас хэрэгжүүлсэн алхмууд оновчтой эсэх”
Улс хоорондын өргөдөл хүлээн авах, хянан хэлэлцэх • Бусад Нэмэлт протоколууд, тэдгээрийн процедуртай адилхан • Хэрэглэх гэж байгаа улсууд энэ процедурыг хүлээн зөвшөөрсөн байхыг шаардана. • Гишүүн орон өөр гишүүн орныг Пактаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж өргөдөл гаргана.
Хянан шалгах ажиллагаа • Бусад НП-дын процедуртай ижил процедуртай. • Хэрэглэх гэж байгаа улс орон нь энэхүү процедурыг хүлээн зөвшөөрсөн байна. • ЭЗНСЭХороо Пактадд тусгасан ЭЗНСЭ-ийг аль нэгэн оролцогч улс ноцтой эсвэл байнга зөрчиж байгаа тухай бодитой мэдээлэл авсан тохиолдолд хэрэглэнэ.
ОУ-ын дэжлэг ба хамтын ажиллагаа • ЭЗНСЭ-ийн хэрэгжилтэд дэвшил гаргах олон улсын арга хэмжээг шийдэхэд тус болох эсвэл шаардлагатай техникийн туслалцаа, зөвлөгөөг тодорхойлох санал, зөвлөмжийг ЭЗНСЭХорооноос НҮБ болон бусад эрх бүхий байгууллагуудад уламжилна. • ЭЗНСЭ-ийн хэрэгжилтийг хангахад Гишүүн орнуудад мэргэжилтний болон техникийн туслалцаа үзүүлэх Итгэлцлийн сан байгуулна
Хүчин төгөлдөр болох • Хүчин төгөлдөр болоход шаардагдах 10 дахь улс 2013 оны 2 сарын 5-нд соёрхон баталсан. НП 2013 оны 5 сарын 5-нд хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлнэ. • НП-ыг соёрхон баталсан орнууд: Аргентин, Болив, Босни-Герцеговин, Эквадор, Эл Салвадор, Монгол, Португали, Словак, Уругвай.