1 / 22

Эрэлт, нийлүүлэлт

Эрэлт, нийлүүлэлт. илтгэл. Эрэлт, нийлүүлэлт. Энэ сэдвийн хүрээнд : Эрэлт, нийлүүлэлт гэж юу вэ? Эрэлтийн хууль Эрэлтийн муруй Эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт Нийлүүлэлт ба нийлүүлэлтийн хууль Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт Зах зээлийн тэнцвэр Үнийн тэнцвэржүүлэх үүрэг

latif
Download Presentation

Эрэлт, нийлүүлэлт

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Эрэлт, нийлүүлэлт илтгэл

  2. Эрэлт, нийлүүлэлт Энэ сэдвийн хүрээнд : • Эрэлт, нийлүүлэлт гэж юу вэ? • Эрэлтийн хууль • Эрэлтийн муруй • Эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт • Нийлүүлэлт ба нийлүүлэлтийн хууль • Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт • Зах зээлийн тэнцвэр • Үнийн тэнцвэржүүлэх үүрэг • Зах зээлийн тэнцвэр рүүгээ тэмүүлэх зүй тогтол (үнийн тааз ба үнийн шал)зэргийг авч үзнэ. м :

  3. Эрэлт Эрэлт гэж юу вэ? Хэрэглэгчийн худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээ.Үнэ өсөхөд эрэлтийн тоо хэмжээ буурна. Энэ зүй тогтлыг эрэлтийн хууль гэнэ. Өөрөөр хэлбэл үнэ ба тоо хэмжээний урвуу хамаарлыг хэлнэ. Q=f(P) Эрэлтийн функц нь тавааруудын үнэ, хэрэглэгчийн орлого, хэрэглэгчийн хүсэл ташаал, хэрэглэгчдийн тоо зэргээр тодорхойлогддог. Qd=f(P, Pa, …Pn, I, T, N, W)

  4. Эрэлтийн муруй гэж юу вэ? • Эрэлтийн муруй нь тодорхой хугацааны дотор хэрэглэгч ямар үнээр ямар хэмжээний бүтээгдэхүүн үйлчилгээ олж авч чадах вэ? Гэдгийг харуулдаг. Өөрөөр хэлбэл эрэлтийн үнэ ба тоо хэмжээг харуулсан графикийг эрэлтийн муруй гэнэ.

  5. Зах зээлийг тодорхойлох нь • Эрэлтийг тодорхойлох хүчин зүйлсийн нөлөөгөөр эрэлтийн шилжилт тодорхойлогдоно. Жишээ нь: баянзүрх дүүргийн 9-р сарын 5-ны өдрийн төмсний эрэлтийг авч үзье.

  6. Батын эрэлт

  7. Үнийн бус хүчин зүйлс • Эрэлт өөрчлөгдөхөд(эрэлтийн муруй шилжихэд) үнийн бус хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд: • Хүсэл ташаал • Орлох барааны үнэ ба тоо хэмжээ • Хослох барааны үнэ ба тоо хэмжээ • Орлого • Орлогын хуваарилалт зэрэг орно. • Эрэлт өссөн бол эрэлтийн муруй баруун гар тийш, эрэлт буурсан бол эрэлтийн муруй зүүн гар тийш шилжинэ.

  8. Нийлүүлэлт • Нийлүүлэлт гэж юу вэ? • Худалдагчийн зах зээл дээр барааг худалдах хүсэл, чадварыг нийлүүлэлт гэнэ. Үнэ өсөхөд нийлүүлэлт нэмэгдэнэ. Үүнийг нийлүүлэлтийн хууль гэнэ. Үнэ, тоо хэмжээний шууд хамаарал. Qs=f(P) • Нийлүүлэлтийн функц нь үйлдвэрлэлийн технологи, нөөцийн үнэ, бусад бүтээгдэхүүний үнэ, татвар, татаас өрсөлдөөн, байгаль цаг уурын нөхцөл байдал зэргээр тодорхойлогдоно. • Qs=f(P, Pa,Pb, ..., Pn, Ns,I)

  9. Нийлүүлэлтийн хууль ба функц • Нийлүүлэлтийн хууль график дүрслэлийг нийлүүлэлтийн муруй гэнэ. • Нийлүүлэлтийн функцыг: • Энгийн функц Qs=a+bp • Нийлмэл функц Qs=a+bp+cC+dP3-ePj

  10. Зах зээлийн эрэлтийг тодорхойлох нь

  11. Нийлүүлэлт

  12. Нийлүүлэлтийн муруй • Нийлүүлэлтийн муруй бол тодорхой хугацааны дотор ямар үнээр ямар хэмжээний бүтээгдэхүүн борлуулж чадах вэ? Гэдгийг харуулдаг. Нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт нь үнээс хамаардаг бол нийлүүлэлтийн өөрчлөлт (нийлүүлэлтийн муруйн шилжилт) нь үнийн бус хүчин зүйлтэй холбоотой. Үнийн бус хүчин зүйлд дараах зүйлүүд орно.

  13. Үнийн бус хүчин зүйлүүд • Зах зээл дэх үйлдвэрлэгчдийн тоо • Үйлдвэрлэгчдийн зардалд нөлөөлөх хүчин зүйлс Үүнд: нөөцийн үнэ, нөөцийн чанар, үйлдвэрлэлийн технологи, татвар, дотаци • Үйлдвэрлэгчдийн хүлээлт • Үйлдвэрлэл эрхлэгчийн зан төлөв

  14. Зах зээлийн тэнцвэр • Эрэлт нийлүүлэлт хоёрын харилцан үйлчлэлийг зах зээлийн тэнцвэр гэнэ. Өөрөөр хэлбэл нэг талаас хэрэгцээгээ хангах гэсэн хэрэглэгчид, нөгөө талаас ашиг олох сонирхолтой үйлдвэрлэгчдийн үнэ болон тоо хэмжээ давхцах тохиолдолд зах зээлийн тэнцвэр үүснэ.

  15. Зах зээлийн тэнцвэр • Төрийн бодлогоор зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх – Эдийн засагт оролцогч гол субъект бол төр юм. Төр өмнө нь хэлсэнчлэн дараах 5 байдлаар ЗЗ-ийн тэнцвэрт нөлөө үзүүлнэ • 1. Үнийн тааз тогтоох2. Үнийн шалыг тогтоох3. Татвар ноогдуулах4. Татаасын хөнгөлөлт үзүүлэх5. Квот тогтоох

  16. Үнийн тааз • 1. Үнийн тааз –хэрэглээг урамшуулах. /дээд түвшинг тогтоох/ Qd-Qs • ЗГ үнийн тааз буюу дээд түвшинг тогтоохдоо хэрэглэгчийг дэмжин ЗЗ-ийн тэнцвэрт үнэээс доогуур тогтооно. ЗГ-аас үнийг бага тогтоосноор нийлүүлэгчид нийлүүлэгчдийн ашиг буурах учраас нийлүүлэлтийнхээ тоо хэмжээг бууруулдаг. Харин хэрэглэгчдийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаа учраас худалдан авалтаа нэмэгдүүлэхэд хүргэнэ. Ингэж үнийн тааз тогтоосноор хомсдол бий болно. Зах зээл дээр эрэлтийн хэмжээ нийлүүлэлтээс давахыг хомсдол гэнэ. ӨХ хангагдаагүй эрэлт бий болно. • Энэ тохиолдолд бусдаасаа давуу байдал олж авсан компануудын хувьд ашиг багасч бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тоо хэмжээг бууруулна

  17. Үнийн шал • 2. Үнийн шал буюу үйлдвэрлэлийг урамшуулах /доод түвшинг тогтоох/ Qs-Qd ЗГ үнийн шал буюу доод түвшинг тогтоохдоо үйлдвэрлэгчийг дэмжин ЗЗ-ийн тэнцвэрт үнэээс дээгүүр гэж тогтооно. ЗГ-аас үнийг өндөр тогтоосноор нийлүүлэгчид нийлүүлэгчдийн ашиг өсөх учраас нийлүүлэлтийнхээ тоо хэмжээг өсгөж -д аваачина. Харин хэрэглэгчдийн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учраас худалдан авалтаа бууруулж - д аваачина. Ингэж үнийн шал тогтоосноор илүүдэл бий болно. Зах зээл дээр нийлүүлэлтийн хэмжээ эрэлтээс давахыг илүүдэл гэнэ. ӨХ илүүдэл бараа бий болно.

  18. Татвар ногдуулах • Татвар ноогдуулалт – ЗГ-ын төсөвөө бүрдүүлэх гол эх үүсвэр нь татвар бөгөөд энэ татвараа буцаагаад эдийн засагт үр ашигтай хуваарилахыг зорьдог. Татварыг өөрчилснөөр бүтээгдэхүүн үйлчилгээний тэнцвэрт дараах байдлаар нөлөөлнө. ЗГ-аас бүтээгдэхүүн үйлчилгээнд хэмжээний татвар /бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүнгээс үл хамааран борлогдож байгаа нэг бүрээс тогтмол хэмжээгээр авдаг татвар/ ноогдуулснаар эрэлт тогтмол үед нийлүүлэлт буурч, нийлүүлэлтийн муруй зүүн дээш шилжинэ.

  19. Татвар • Хэмжээний татвар ноогдуулна гэдэг нь • Пүүс ЗГ-аас ноогдуулж байгаа татварыг шууд үйлдвэрлэлийн зардал гэж үзэн, өөрийн зарах гэж байсан үнэ дээрээ нэмж тооцдог. Хэмжээний татвар ноогдуулснаар хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн үнэ ялгаатай болно. Өх татварын хэмжээгээр ялгагддаг. Энэ татварыг хэрэглэгч, үйлдвэрлэгч хэн хэн нь үүрдэг. Ингэснээр хэрэглэгч, үйлдвэрлэгчийн аль аль нь хожоогоо алдана. • - хэрэглэгчид ногдож буй татварын ачаалал • - үйлдвэрлэгчид ногдож буй татварын ачаалал

  20. Татаасын хөнгөлөлт үзүүлэх • Татаасын хөнгөлөлт үзүүлэх – эдийн засгийн байдлаас хамааран төр өөрийн үйлдвэрүүдэд татаас өгч байдаг. Нийтийн тээвэр, нийтийн орон сууцны ус, суваг ашиглалт, эрчим хүчний үйлдвэрлэл гэх мэт. Татаас өгснөөр бүтээгдэхүүн үйлчилгээний тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг авч үзнэ. Эрэлт тогтмол байхад нийлүүлэлт өсч нийлүүлэлтийн муруй баруун доошоо шилжинэ.

  21. Татаасын хөнгөлөлт үзүүлэх • Татаасын хөнгөлөлт үзүүлэх – эдийн засгийн байдлаас хамааран төр өөрийн үйлдвэрүүдэд татаас өгч байдаг. Нийтийн тээвэр, нийтийн орон сууцны ус, суваг ашиглалт, эрчим хүчний үйлдвэрлэл гэх мэт. Татаас өгснөөр бүтээгдэхүүн үйлчилгээний тэнцвэрт хэрхэн нөлөөлөхийг авч үзнэ. Эрэлт тогтмол байхад нийлүүлэлт өсч нийлүүлэлтийн муруй баруун доошоо шилжинэ. • ЗГ-аас өгсөн татаас • Хэрэглэгч үйлдвэрлэгч хоёр ялгаатай үнээр бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авч худалдана. Энэ татаасны хөнгөлөлтийг хэрэглэгч, үйлдвэрлэгч хэн хэн нь эдэлдэг. Ингэснээр хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хожоо нэмэгдэнэ. • - хэрэглэгчид авч буй татаасны хөнгөлөлт • - үйлдвэрлэгчид авч буй татаасны хөнгөлөлт

  22. Тэнцвэрийн зүй тогтол • Зах зээл дэх тэнцвэр 4 зүй тогтолтой. • Эрэлт өсөхөд тэнцвэрт үнэ, тэнцвэрийн тоо хэмжээ өснө. • Нийлүүлэлт буурахад тэнцвэрт үнэ өсөж, тэнцвэрийн тоо хэмжээ буурна. • Эрэлт буурахад тэнцвэрт үнэ, тэнцвэрийн тоо хэмжээ буурна. • Нийлүүлэлт өсөхөд тэнцвэрт үнэ буурч, тэнцвэрийн тоо хэмжээ өснө.

More Related