1 / 59

МОНГОЛ УЛСЫН 201 3 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН 201 3 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ. Агуулга. Монгол Улсын 2013 оны төсвийг боловсруулахад баримталсан зарчим, онцлог Орлого Урсгал зарлага Хөрөнгө оруулалт Хүний хөгжил сан Орон нутаг Төсөвт тулгарч болзошгүй эрсдлүүд. “Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал.

laith-oneal
Download Presentation

МОНГОЛ УЛСЫН 201 3 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

  2. Агуулга • Монгол Улсын 2013 оны төсвийг боловсруулахадбаримталсан зарчим, онцлог • Орлого • Урсгал зарлага • Хөрөнгө оруулалт • Хүний хөгжил сан • Орон нутаг • Төсөвт тулгарч болзошгүй эрсдлүүд

  3. “Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал. Монгол улсын 2013 оны төсвийн төсөл нь “Төсвийн тухай хууль”, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн тусгай шаардлага, зарчмуудыг зэрэг хангаж байгаа болно. 1. “Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх” Төсвийнтогтвортойбайдлынтухайхуулийн 11.1.3-т тухайнтөсвийнжилийндараахьжилийнтөсвийнтөсөлдбаримтлахголэрдэсбаялгийнбүтээгдэхүүнийтэнцвэржүүлсэнүнийгөмнөх 12 жилийнүнийндундажболонтухайнтөсвийнжил, түүнийдараахь 3 жилийндундажүнийнтөсөөллийгдундажлантустустооцохоорзаасан. Ийнхүү тооцоход ирэх онднэгтоннзэсийннүнэдунджаар6328.9ам.доллар, нэгтонннүүрснийүнэнүүрснийнэртөрлөөсхамааран65.5-131.5ам.долларбайна. Үүнтэй уялдуулан төсөвт тусгасан тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс Тогтворжуулалтынсанд 169.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцлоо.

  4. “Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал. 2. “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” Хуулийн шаардлага болон хямралын үед төсвийг тэлэхгүй байх бодлогын хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар төлөвлөсөн. Монгол улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал 2011 онд 988.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.7 хувь, 2012 онд 781.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 4.8 хувь байсан бол 2013 оны хувьд төсвийг тэлэхгүй байх зарчмыг баримтлан нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 360.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцүүбайхаар тооцлоо.

  5. “Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал. 3. “Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх” Зарлагын өсөлтийн дээд хэмжээ нь 2001-2012 оны эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж 22.4 хувьтай байхаар тооцогдсон бол 2013 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,449.2 тэрбум төгрөгөөр тооцож, нийт зарлагын өсөлт 18.0хувь буюу боломжит хэмжээнээс 4.4 пунктээр бага байхаар боловсруулсан нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна.

  6. “Төсвийн тусгай шаардлага”-уудыг хангасан байдал. 4. “Улсынөрийнөнөөгийнүнэцэнээрилэрхийлсэнүлдэгдэлньтухайнжилийноныүнээртооцсондотоодыннийтбүтээгдэхүүний 40 хувиасхэтрэхгүйбайх“ Улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж заасан байна. 2013 оныхувьдулсынөрийнөнөөгийнүнэцэнээрилэрхийлэгдсэнүлдэгдэлньдотоодыннийтбүтээгдэхүүний46.0 хувьтайтэнцүүбайхаарбайна.

  7. Баримталсан зарчим, онцлог • Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудад бүрэн нийцүүлсэн байдлаар төсвийн төслийг боловсрууллаа. • Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилготой “орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” бий болгох замаар орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх бодлогыг баримталлаа. • Татвартөлөгчдийнцагхугацаа, зардлыгхэмнэх, түүнчлэнтатвар, гаалийналбаныүйлажиллагаагнийтэдилтод, нээлттэйболгохаргахэмжээгавчхэрэгжүүлнэ. • Төсвийнорлогынтөлөвлөлтөндтатварынхувь, хэмжээгөөрчлөхгүй байх, эдийнзасагдахьтатварыначааллыгнэмэгдүүлэхгүйбайхгэсэнбодлогыгбаримталлаа.

  8. Баримталсан зарчим, онцлог • Нэгдсэн төсвийн нийт алдагдлыг ДНБ-ий 5 хувиас 2 хувь хүртэл бууруулах шаардлагын хүрээнд төсвийн зарлагыг тэлэхгүй байх. • Зарим стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг эргэн авч үзэж, гэрээнд өөрчлөлт оруулах замаар 445.8 тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. • Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих, бэлэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан эдийн засгийн халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялгийн сангийн хэлбэрээр ажиллуулах зарчмыг баримтлахзорилтын хүрээнд ирэх онд 169.8 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тусгалаа.

  9. Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл УИХ-аар батлагдсан “МонголУлсыннэгдсэн төсвийн 2013 оны Төсвийнхүрээниймэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хууль”-ийг боловсруулах үедмакроэдийнзасгийнүндсэн үзүүлэлтүүдийн түвшин нилээд өндөр байсан бөгөөд 2013 оны ДНБ-ийхэмжээгоны үнээр 19.0ихнаяд төгрөг байхаартооцсон боловчгадаад, дотоодэдийнзасгийн нөхцөл байдлаасшалтгаалан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд үүнд ДНБ нэг их наяд гаруй төгрөгөөр буурч 17.6 орчим их наяд төгрөг болсон тул УИХ-аар батлагдсан Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж байна. Монгол Улсын 2013 оны төсвийн төслөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,449.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 360.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.0 хувьтай тэнцэхээр байгаа

  10. 2. ТӨСВИЙН ОРЛОГО

  11. Төсвийн орлого • Ирэх оны төсвийнорлогынтөлөвлөгөөгболовсруулахдаа 2012 оныхүлээгдэжбуйгүйцэтгэлдүндэслэнтөсвийнорлогынболомжитэхүүсвэрүүдийгбүрэндайчилж, өнөөгийнхүчинтөгөлдөрмөрдөгдөжбуйхуульэрхзүйнорчныхүрээнд боловсруулсан. • Засгийнгазраасэдийнзасаг, нийгмийгхөгжүүлэхчиглэлээрбаримталжбуйбодлого, хөтөлбөр, аргахэмжээ, эдийнзасгийнөсөлт, гадаад, дотоодорчнынөлөөлөлзэргийгтусганМонголУлсыннэгдсэнтөсвийнтэнцвэржүүлсэнорлогыг тооцоход2012 онытөсвийнтодотголоос1,558.0 тэрбумтөгрөгөөрнэмэгдэж7,088.3 тэрбумтөгрөгбайхаар байна.

  12. Төсвийн орлого

  13. Уул уурхайн салбараас орж буй татварын орлого • Ирэх онд уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас төсөвт нийт 1257.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байна. • Уул уурхайн салбараас орох татварын орлогын 36 хувь зэсийн, 37 хувь нүүрсний, 12 хувь нь төмрийн, 10 хувь алтны олборлолт борлуулалтаас орохоор байна.

  14. Уул уурхайн салбараас орж буй татварын орлого

  15. Уул уурхайн салбараас орж буй татварын орлого • 2013 онд уул уурхайн салбараас нийт 1257.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа нь төсвийн нийт орлогын 17.3 хувьтай тэнцэхээр байна.

  16. Уул уурхайн салбараас орж буй татварын орлого • УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу зарим стратегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг хийснээр тус компаниас ирэх оноос эхлэн ашигт малтмалын нэмэлт нөөц ашигласны төлбөрийг авах, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зарим хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулах замаар төсвийн орлогыг 445.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцлоо.

  17. Орон нутгийн төсвийн орлого Төсвийн тухай хуулиар “орон нутгийн төсвийн суурь орлого” гэж тухайн шатны төсөвт орох татварыг доод хувь, хэмжээгээр тооцсон орлого болон татварын бус орлогын нийлбэрийг хэлэх бөгөөд “орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлдэг. Ирэх 2013 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа орон нутгийн төсвийг УИХ-аас баталсан татварын хувь хэмжээний хамгийн бага хувь хэмжээгээр буюу суурь орлогоор тооцсон бөгөөд энэ нь 596.1 тэрбум төгрөг байхаар байна.

  18. Тогтворжуулалтын сангийн орлогын талаар • Ирэх онд Тогтворжуулалтын санд нийт 169.8 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой байна. • Ингэснээр 2013 оны эцэст Тогтворжуулалтын сангийн хуримтлалын хэмжээ 512 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ний 2.75 хувьтай тэнцэхээр байна.

  19. 3. ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДАЛ

  20. Урсгал зарлага: Баримталсан зарчим • Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн алдагдлыг ДНБ-ий 5 хувиас 2 хувь хүртэл бууруулах шаардлагын хүрээнд; • Болзошгүй хямралыг тооцон, урсгал зардлыг тэлэхгүй байх; • 2012 оны төсөвт хийгдсэн огцом тэлэлтийг саармагжуулах; • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтвортой байлгах (2012 онд цалин дунджаар 53 хувь, тэтгэврийн доод хэмжээ 71.2 хувь, халамжийн тэтгэвэр 1.9 дахин өссөн); • Засгийн газрын байгууллагуудын (гадаад харилцааны яамнаас бусад) гадаад томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх; • Нормын хувцасны зардлыг нэмэгдүүлэхгүй байх, шинэ төрлийн хангалтыг хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдийг авлаа.

  21. Урсгал зарлага: Баримталсан зарчим • Төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг бууруулахгүй байх • Засгийн газрын бус эрх мэдлийн байгууллагуудын төсвийн хараат бус байдлыг хангах зорилгоор Ерөнхийлөгч, Шүүх эрх мэдлийн байгууллагууд, УИХ болон түүнд ажлаа тайлагнадаг ТЕЗ нар, Прокурор зэрэг байгууллагуудын төсвийг зохих журмын дагуу зөвшилцсөн хэмжээнд төсөвт суулгах. • 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш шинээр батлагдсан хууль, эрхзүйн актын дагуу нэмэгдэх зардлыг тусгах; • Монгол улсын 2012 оны төсвийн тодотголд нэмж тусгагдсан арга хэмжээг 2013 онд үргэлжлүүлэх; • Нэн шаардлагатай зардалд инфляцийн тохируулга хийх;

  22. Урсгал зарлага: Тооцоонд харгалзан үзэх таамаглал • Цахилгаан, дулаан, ус, шатахуун, нүүрсний үнэ нэмэгдэхгүй байх; • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхгүй байх (140,400 төгрөг); • Валютын ханшны огцом хэлбэлзэл гарахгүй харьцангуй тогтвортой байхаар тооцож төсвийн төслийг боловсрууллаа;

  23. Урсгал зарлага: Баримталсан бодлого • Зөвхөн боловсрол, эрүүл мэнд, хүчний байгууллагуудынэм, хоолны зардалд үнийн өсөлтийн тохируулга хийх; • Засгийн газрын байгууллагуудын (гадаад харилцааны яамнаас бусад) гадаад томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх; • Хямрал болох эрсдлийг тооцон, урсгал зардлыг тэлэхгүй, шинээр эхлэх арга хэмжээг хязгаарлах;

  24. Урсгал зарлага: 2013 оны суурь зарлагыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлс • 2012 онд нэмэгдүүлсэн цалин, тэтгэврийн нэмэгдлийн улмаас 254.6тэрбум төгрөг; • 2012 оны төсөвт туссан боловч 2013 оноос эхлэн бүтэн жилээр хэрэгжиж эхлэх бусад арга хэмжээний нэмэгдэл зардал 32.9 тэрбум төгрөг; • Хөрөнгө оруулалтаар бий болсон объект, өргөтгөл зэргийн улмаас нэмэгдэх зардал 12.2 тэрбум төгрөг;

  25. Урсгал зарлага: ТЕЗ-дын саналын дагуу нэмэгдүүлэхээр тооцсон зардлууд • Шинээр хэрэгжүүлж эхлэх хөтөлбөр, арга хэмжээнд нийт 276.6 тэрбум төгрөг тусгалаа. • Хууль, эрх зүйн орчны өөрчлөлтөөр 59.2 тэрбум төгрөг; • Шинээр хэрэгжүүлж эхлэхээр санал болгосон хөтөлбөр, арга хэмжээ – 47.9 тэрбум төгрөг; • Хамрах хүрээ, үйлчилгээний тоо хэмжээ нэмэгдсэн хөтөлбөр, арга хэмжээ – 100.4 тэрбум төгрөг; • Өөрийн үйл ажиллагааны нэмэгдэл орлогыг зарцуулах байдлаар нэмэгдсэн зардал-37.5 тэрбум төгрөг;

  26. Төсвийн урсгал зарлага • Монгол улсын 2013 оны нэгдсэн төсвийн нийт урсгал зарлага 4,870.7 тэрбум төгрөг байхаар тооцсоноос улсын төсвийн урсгал зарлага 3,956.1 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн урсгал зарлага 1,308.8 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн урсгал зарлага 1,061.4 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн зарлага 284.2 тэрбум төгрөг байна. • УИХ-аар 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, томоохон чиг үүргүүдийг орон нутагт шилжүүлсэн. Үүний дүнд орон нутгийн төсөв 2012 онд нийт төсвийн 9.0 хувийг эзэлж байснаас 2.3 дахин нэмэгдэн 2013 онд 20.7 хувь болж байна.

  27. 4. ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

  28. 4. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахдаа “Төсвийн тухай хууль”-ийн дагуу дараах зарчмуудыг баримтлана: • Урьдоноосшилжинбаригдажбуйбарилгабайгууламжийгдуусгах, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа барилга, байгууламжийн хөрөнгийг УИХ-ын 2009 оны 49 дүгээр тогтоолын дагуу тооцож төсөвт тусгах; • 3-аас дээш жилийн хугацаатай төсөл, обьектыг санхүүжүүлэхийг зогсоох, нэгээс хоёр жилийн дотор хэрэгжиж дуусах богино хугацааны хөрөнгийн урсгал засвар, хөрөнгийн шинэчлэл, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийн төсөл, хөтөлбөрийг тусгах; • Шинээр эхлэх барилгабайгууламжийнтехник, эдийнзасгийнүндэслэл,зурагтөсөвньбэлэнболсонбайх; • Улсын төсвийн хөрөнгө оруулалтад дэд бүтэц, нийгмийн зориулалтын обьектуудад зарцуулах, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглүүлэх

  29. ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛЫН ДАГУУ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2013 ОНД НИЙТ 1,478.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙГДЭНЭ.

  30. ЗУРАГ ТӨСЛИЙН АЖИЛД ЦАГ АЛДАХГҮЙН ТУЛД НЭГ МАЯГИЙН ЗУРГИЙГ ТҮЛХҮҮ АШИГЛАХ НЬ ЗҮЙТЭЙ.

  31. 5. ХҮНИЙ ХӨГЖИЛ САН

  32. Хүний хөгжил сан • УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2009 онд баталж, тус санг байгуулсан. • Сангийн үндсэн зорилго ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх явдал. • Сангийн хөрөнгө, эх үүсвэрийг Иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох зорилтыг 2008-2012 оны хугацаанд хангахад ашиглаж ирсэн.

  33. Хүний хөгжил сан Хүний хөгжил санд 2013 онд нийт 621.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх, 284.2 тэрбум төгрөгийн зарлага санхүүжүүлэхээр байна. Орлого, зарлагын зөрүүгээс 95.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн өглөг, 192.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод зээлийн өглөгийн барагдуулахаар тус тус тооцож төсвийн төслийг боловсрууллаа.

  34. Хүний хөгжил сангийн 2010-2012 оны төсвийн гүйцэтгэл

  35. ХХС-ийн 2013 оны төсвийн төсөл ХХС-ийн 2013 оны төсвийн бодлого, зарчим: • Нэмж өр үүсгэхгүй байх; • Хүний хөгжил сангаас гарах зарлагыг хязгаарлаж, үүссэн өглөгийг барагдуулах; • Ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялгийн сангийн хэлбэрээр ажиллуулах зарчмыг цаашид баримтлах; • Тус санд хуримтлагдах хөрөнгийг ирээдүйд төсвийн бодлогод учрах нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс зайлсхийхэд ашиглах бодлогыг цаашид баримтлах, нөхөн сэргээгдэхгүй баялгийг ирээдүй үеийнхэнд хүртээх боломжийг бий болгох;

  36. ХХС-ийн 2013 оны төсвийн төсөл Орлого: • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 257.1 тэрбум төгрөг; • Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 139.3 тэрбум төгрөг; • Ногдол ашиг 70.0 тэрбум төгрөг; • Бусад татвар 154.9 тэрбум төгрөг;

  37. ХХС-ийн 2013 оны төсвийн төсөл Зарлага: • Төр хариуцах иргэний ЭМД-ын шимтгэл 12.2 тэрбум төгрөг; • 2010-2012 оны хооронд иргэдэд хуваарилагдсан боловч аваагүй хишиг, хувийг нөхөж олгоход 32.0 тэрбум төгрөг; • Хүүхдийн мөнгө олгоход 240.0 тэрбум төгрөг;

  38. ХХС-ийн 2013 оны төсвийн төсөл Эх үүсвэр, өр төлбөр: • Эрдэнэс МГЛ, Эрдэнэс Тавантолгой ХК-иудаас авсан урьдчилгаа төлбөрийг татварын өглөг хаахад ирэх онд 95.3 тэрбум төгрөгийг барагдуулах; • ХХС-гийн төсөвт авсан богино хугацаат өр, төлбөрийг барагдуулахад 192.1 тэрбум төгрөг;

  39. 6. ОРОН НУТГИЙН ТӨСӨВ

  40. Орон нутгийн төсвийн бүтэц Орон нутгийн татварын хувь хэмжээгээгээр тооцох Орон нутгийн төсвийн орлого Орон нутгийн төсвийн зарлага = Суурь тэнцлийн алдагдалд татаас олгох Улсын төсвөөс олгох татаас ИТХ батална Орон нутгийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр олох орлого Орон нутгийн нэмэгдэл орлого Орон нутгийн хөгжлийн сан = НӨАТ-ын 25% АМНАТ-5% Улсын төсвөөс авах орлогын шилжүүлэг Уг төсвийн хувьд төвлөрүүлэн захирагчийн бүх эрхийг эдэлнэ Улсын төсвөөс гэрээгээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв Улсын төсвөөс гэрээгээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөв =

  41. Орон нутгийн 2013 оны төсвийн орлого • Орон нутгийн төсвийн суурь орлого 596.1 тэрбум төгрөг • Орон нутгийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар олох боломжтой нэмэлт орлого 33.1 тэрбум төгрөг (энэхүү зөрүү дүнгээр тухайн аймаг, нийслэл орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ) • Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгээс 152.0 тэрбум төгрөг • Улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлгээс 777.3 тэрбум төгрөг • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 247.6 тэрбум төгрөг • Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлж байгаа улсын төсөвт байгууллагуудын өөрийн орлого 7.4 тэрбум төгрөг тус тус байхаар төлөвлөгдлөө.

  42. Орон нутгийн 2013 оны төсвийн орлого Орон нутгийн төсвийн нийт орлогын эх үүсвэр санхүүгийн дэмжлэгийн дүнг оруулан тооцсоноор 2011 онд 628.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, 2012 оны төлөвлөгөөгөөр 799.6 тэрбум төгрөг байгаа бол шинэчлэн батлагдсан “Төсвийн тухай хууль”-ийн дагуу орон нутгийн төсвийн харилцаанд шинэ тогтолцоо үүссэнтэй холбогдуулан, орон нутгийн 2013 оны төсвийн орлогын эх үүсвэр 1,813.6 тэрбум төгрөг болон өсч, эдийн засгийн хувьд чадавхижих, төсвийн төвлөрлийг сааруулах боломж нэмэгдэж байна.

  43. Улсын төсвөөс орон нутагт шилжиж буй чиг үүрэг Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.3,4-т нийгмийн асрамж, халамжийн үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах; 58.2.13,14-т байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагааг орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт хамааруулсны дагуу дараах байгууллагуудын үйл ажиллагааны зардлын төсвийг орон нутгийн төсөвт шилжүүлсэн. Үүнд:

  44. Орон нутгийн 2013 оны төсвийн зарлага • Орон нутгийн 2013 оны төсвийн суурь зардал 508.7 тэрбум төгрөг; • Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих Засгийн газрын зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэхтэй холбогдолтой урсгал зардал 784.7 тэрбум төгрөг; • Гадаад төслийн зээлээс санхүүжүүлэх төслүүдийн урсгал болон хөрөнгийн зардал 44.8 тэрбум төгрөг; • Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих хөрөнгийн болон хуулиар зөвшөөрөгдсөн зарим төрлийн урсгал зардал 490.2 тэрбум төгрөг тус тус байхаар төлөвлөлөө.

  45. Тусгай зориулалтын шилжүүлгээр орон нутагт шилжүүлэх чиг үүрэг • Төсвийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан дараах чиг үүргийг улсын төсвөөс тусгай зориулалтын шилжүүлэг хэлбэрээр орон нутагт шилжүүлнэ: • Сургуулийн өмнөх боловсрол • Ерөнхий боловсрол • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ • Газрын харилцаа, кадастр • Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ • Нийтийн биеийн тамир

  46. Орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх эдгээр чиг үүрэгтэй холбоотойгоорулсын төсвөөс 2013 онд орон нутгийн төсөвт нийт 777.3 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг олгогдохоор тооцлоо. Тусгай зориулалтын шилжүүлгийг Төсвийн ерөнхийлөн захирагчаар авч үзвэл: Тусгай зориулалтын шилжүүлгээр орон нутагт шилжүүлэх чиг үүрэг /мян.төг/

  47. Орон нутгийн төсвийн шинэчлэл • Төсвийн тухай хуулийн 4.1.28-нд “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийгхэлнэ гэж заасан

  48. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэр болон хуваарилалтын схем Эх үүсвэр: • Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан 1.Итгэлцүүрт харгалзан хуваарилна 2. Нэг хүнд ногдох АМНАТ-ийн орлого

  49. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орлогын шилжүүлэг тооцоход итгэлцүүрт харгалзах хувь • Орон нутгийн хөгжлийн индекс - 25 хувь; • Хүн амын тоо - 25 хувь; • Хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ - 25 хувь; • Орон нутгийн татварын идэвх санаачилга -25 хувь.

  50. Орон нутагт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгогдох хөрөнгийн тооцоолол Монгол Улсын 2013 оны төсвийн төслийн тооцооллын явцад ОНХНС-д нийт 247.6 тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Үүнд: • АМНАТ-ийн 5 хувийн орлого – 28.3 тэрбум төгрөг • Дотоодын НӨАТ-ийн 25 хувь – 189.4 тэрбум төгрөг • Хандив тусламжийн орлого – байхгүй • Үндсэн тэнцлийн ашгаас суурь зардлыг хасч тооцон үлдэх хэсгийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх дүн – 29.9 тэрбум төгрөг. Орон нутагт ОНХНС-аас эргэн хуваарилагдах /үндсэн тэнцлийн ашиг ороогүй дүн/ нийт 247.6 тэрбум төгрөгнь: • ДНБ-ний - 1.4 хувь • Монгол Улсын төсвийн нийт орлогын - 4.7 хувь • МУ-ын нэгдсэн төсвийн нийт хөрөнгө оруулалтын– 9.9 хувь • Орон нутгийн төсвийн нийт зарлагын хувь – 13.3 хувь

More Related