1 / 66

УМАЙН ХҮЗҮҮ БА ХӨХНИЙ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. УМАЙН ХҮЗҮҮ БА ХӨХНИЙ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ. АГУУЛГА БА СЭДВҮҮД. Эмэгтэй нөхөн үржихүйн эрхтний бүтэц Умайн хүзүүний хавдрын ( УХХ ) өвчлөл, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс

jud
Download Presentation

УМАЙН ХҮЗҮҮ БА ХӨХНИЙ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ УМАЙН ХҮЗҮҮ БА ХӨХНИЙ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

  2. АГУУЛГА БА СЭДВҮҮД • Эмэгтэй нөхөн үржихүйн эрхтний бүтэц • Умайн хүзүүний хавдрын (УХХ) өвчлөл, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс • Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэлтийн аргууд • Монгол улсад хэрэгжүүлэх эрт илрүүлэлтийн зарчим • Эрт илрүүлэлтээр олон нийтэд хүргэх зөвлөмж • Хөхний хавдрын (ХХ) өвчлөл, эмнэл зүйн шинж тэмдгүүд • Хөхний хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс • Хөхний хавдрын эрт илрүүлэлтийн аргууд • Боломжит илрүүлэлт • Урьдчилан сэргийлэлт • Амьдралын хэв маягийн зөвлөмж

  3. УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ • Та УХХ-аас эрт илрүүлэлтийн үзлэгийн тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой. • Эрт илрүүлэлт гэдэг нь тодорхой шинж тэмдэггүй явагддаг өвчнийг тэр тусмаа хорт хавдрыг эрт илрүүлэх арга юм. • Эрт илрүүлэлтийн аргууд нь мянга мянган амьдралыг хүмүүст бэлэглэсээр ирсэн. • УХХ-ын эрт илрүүлэлтэнд тодорхой удирдамжийн дагуу тогтмол давтамжтайгаар хамрагдснаар ТА Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.

  4. ЭМЭГТЭЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭН • Бэлгийн уруул • Үтрээ • Умайн хүзүү • Умай • Үрийн хоолой • Өндгөвчнүүд Умайн хүзүү • Умайн их биеэс үргэлжлэн умайг үтрээтэй холбох нарийн хэсэг • 2 төрлийн эсээс тогтоно (хавтгай ба булчирхайлаг) • Умайн хүзүүний хавдар нь дээрх 2 эсийн уулзвар хэсэгт үүсдэг.

  5. УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙН ТУХАЙ • Дэлхийд:Эмэгтэйчүүдийн дунд хавдрын шалтгаант нас баралтын 2-рт орж, жил бүр 500,000 шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 80% нь Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн ядуу буурай орнуудад тохиолдож байна. • АНУ-д: Жил бүр 50-60 сая эмэгтэй Пап шинжилгээнд хамрагддаг. • 3-5 сая эмэгтэйн Пап шинжилгээний хариу хэвийн биш гэж гардаг. • Жил бүр 12,200 умайн хүзүүний хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. • Жилд УХХ-аар 4,100 эмэгтэй нас бардаг. Умайн хүзүүний хавдар урьдчилан сэргийлэгддэг.

  6. УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ МАНАЙД • Монголд: Эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн бүтцэд 2-рт орж 2000-2008 онуудад нийт хорт хавдрын 9%, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 18% эзэлж байна. • 100,000 эмэгтэйд өвчлөл нь 6,6-15,0, нас баралт нь 100,000 эмэгтэйд 3,02-4,0 болж ихэссэн дүн байна. • 2009 онд илэрсэн нийт УХХ-ын тохиолдлын 61,5% нь хожуу үедээ буюу III,IV үе шатандаа орсон байсан. • 2009 онд УХХ-аар нас барсан нийт тохиолдлын 45,3% нь 1 жилийн дотор, 31,1% нь 1-2 жил дотор, 13,2% нь 3-4 жил дотор нас барсан байгаа зэрэг нь эрт илрүүлэлтийн арга хэмжээ хангалтгүй, амьдрах хугацаа олон улсын дунджаас доогуур байгааг харуулж байна.

  7. УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭМГЭГИЙНТУХАЙ • ТОДОРХОЙЛОЛТ – Умайн хүзүүний гадаргыг бүрхсэн хучуур эсүүдэд хэвийн бус өөрчлөлт гарахыг дисплази буюу эсийн хэвийн бус өөрчлөлт гэдэг. Энэ нь УХХ урьдал эмгэг бөгөөд эмчлээгүй тохиолдолд УХХ үүсгэж болно. • ШАЛТГААН – Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн шалтгаан нь хүний папилома вирүсын халдвар (ХПВ) юм.

  8. УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭМГЭГИЙН ТУХАЙ ЭРСДЭЛ ХҮЧИН ЗҮЙЛС – Өвчин буюу эмгэг үүсэх магадлалыг ихэсгэдэг хүчин зүйлсийг эрсдэл хүчин зүйлс гэдэг. Умайн хүзүүний эмгэгийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлд: • Хүйс: зөвхөн эмэгтэйчүүд • Бэлгийн олон хамтрагч • Бэлгийн амьдралд эрт орох (18 наснаас өмнө) • Эрт хүүхэд төрүүлэх (16 наснаас өмнө) • Тамхи татах • БЗХӨ (ялангуяа ХПВ) • Бэлгийн эрхтэний герпес • ХПВ-ын халдвар • Жирэмсэн үедээ зулбалтаас сэргийлэх зорилгоор диэтилстилбестрол (ДЭС-эстроген төст бодис) хэрэглэсэн эсэх ШИНЖ ТЭМДГҮҮД – Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах илэрхий шинж тэмдэг байдаггүй ба зөвхөн эсийн шинжилгээгээр эсийн эмгэг оношлогддог.

  9. УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ШАЛТГААН Гол шалтгаан нь хүний хөхөнцөр вирус (ХХВ): • ХХВбэлгийн замаар халдварлана. • ХХВтодорхойлж илрүүлэх боломжтой болсон. • ХХВ нь олон омогтой. • Бага эрсдэлтэй омог нь бэлгийн үү үүсгэнэ. • Өндөр эрсдэлтэй омог нь умайн хүзүүний хавдрын урьдал эмгэг болон УХХ-ыг үүсгэдэг.

  10. ХЭРЭВ ХПВ ИЛЭРСЭН Л БОЛ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААР ӨВЧЛӨХ ҮҮ? • Үгүй! • Ихэнх тохиолдолдХХВ нь эмэгтэйн дархлаа сайн, архи, тамхи, буруу хооллолт зэрэг хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийн хорт зуршилгүй бол аяндаа алга болдог. • Эмэгтэйд шинжилгээгээр ХХВ байнга илрээд, тогтвортой байгаад байвал умайн хүзүүний хавдраар өвчлөх эрсдэлтэй (Вирус эргэн устахгүй байвал).

  11. ХПВ-ЭЭР ХЭРХЭН ХАЛДВАРЛАХ ВЭ? • Бэлгийн замаар халдварлах ба хамгаалалтгүй буюу бэлгийн олон хавьтагчтай, эсвэл хамтрагч нь олон хавьтагчтай тохиолдолд ХХВ халдвар авна. • Бэлгийн идэвхтэй амьдралтай 18-22 насны эмэгтэйн 75%-д ХХВ илэрдэг гэсэн судалгаа байдаг. • ХХВ-ийн олон төрөл, омог байдгаас 16, 18 төрөл нь УХХ-ыг үүсгэх 70% эрсдэлтэй. Иймд ХХВ илрүүлэх болон Папын шинжилгээг 3 жил тутам өгч байх, төрөл зүйлийг тогтоолгох нь УХХ-аас сэргийлэх ач холбогдолтой.

  12. ХЭН ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ ВЭ? • Бэлгийн амьдралын идэвхтэй насанд байгаа эмэгтэй • Бэлгийн 1-ээс илүү хавьтагчтай эмэгтэй • Бэлгийн хавьтагч нь мөн 1-ээс илүү хавьтагчтай байх • Бэлгийн замын бусад халдвартай эмэгтэй • Папын шинжилгээнд 3 жил тутам хамрагддагүй байх • Дархлаа суларсан, хүнд архаг эмгэгтэй - Стеройд эм удаан хэрэглэсэн, хэрэглэж байгаа үед - Эрхтэн шилжүүлэн суулгуулсан - Хими эмчилгээ - ДОХ • Тамхи татдаг байх

  13. ХПВ-ЫН ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛЭЭ ХЭРХЭНБУУРУУЛАХ ВЭ? • Бэлгийн тохиолдлын хавьталд орохгүй байх • Бэлгийн хавьтагчдаа ХХВ-ын талаарх мэдлэг өгөх • Тамхи татахгүй байх • Эрүүл хооллолт, хөдөлгөөний идэвх, эмчийн үзлэгт хамрагдах зэрэг амьдралын зөв зан үйлийг хэвшүүлэх • Аюулгүй бэлгийн харьцаанд суралцах Пап шинжилгээ

  14. ПАП ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ? • Умайн хүзүүний булчирхайлаг болон хучуур эсүүдийг шинжилж эсийн хэвийн бус өөрчлөлтийг илрүүлдэг. • Эсийн хэвийн бус өөрчлөлт илэрвэл умайн хүзүүний хавдар үүсэхээс нь өмнө эмчилж болно. • УХХ нь эрт буюу I,II үе шатандаа илрэх тусмаа төгс эмчлэгдэх магадлал нь өндөр байдаг.

  15. ЭМЭГТЭЙ ХҮН ХЭДЭН НАСАНДАА БОЛОН ЯМАР ДАВТАМЖТАЙ ПАП ШИНЖИЛГЭЭГ ӨГӨХ ВЭ? • Бэлгийн харьцаанд орсноосоо хойш 3 жилээс хэтрэлгүй шинжилгээнд орж эхлэх • Ер нь бэлгийн харьцаанд орсон л бол 3 жил тутам тогтмол шинжилгээ өгч хэвших • Монгол улсад эмэгтэйчүүдийг 30-60 насны хооронд 3 жил тутам шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байгаа. • Эхний Пап шинжилгээг 21 наснаас хойш оройтож болохгүй

  16. ПАП ШИНЖИЛГЭЭ НЬ НАЙДВАРТАЙ ЮУ? • Пап шинжилгээнд тогтмол, залуугаасаа хамрагдвал умайн хүзүүний хавдрыг урьдал үед нь эсийн эмгэгийг илрүүлэх ба эмчлэх боломжтой үед буюу танд ямар нэг зовиур асуудал үүсэхээс нь өмнө илрүүлдэг. • Нэгэнт оройтож өөрт тань зовиур гарч эхэлсэн, эсвэл шинжилгээгээр үе шат нь гүнзгийрсэн бол бүрэн төгс эмчлэхэд хүндрэлтэй болно.

  17. ЯАГААД ПАП ШИНЖИЛГЭЭГ ОЛОН ДАВТАМЖТАЙ ХИЙДЭГ ВЭ? • Шинжилгээ гэдэг бол нэг удаа хийхэд 100% төгс зүйл биш • Эсийн өөрчлөлт нь давтан шинжилгээнд илэрч болох юм. • Өөрчлөлт нь удаан хугацаанд аажим явагдаж, тодорхой хугацааны дараа илэрч болно. • Бэлгийн хавьтагч өөрчлөгдөхөд халдвар авах эрсдэл гарч болно.

  18. ПАП ШИНЖИЛГЭЭГ ХЭЗЭЭ ӨГӨХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ? • Сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө. • Пап шинжилгээ өгөхөөс 2 хоногийн өмнөөс бэлгийн харьцааг тэвчих, үтрээгээр эмчилгээ, лаа, тампон хэрэглэхгүй байх

  19. ХЭРЭВ УМАЙ АВАХУУЛАХ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН БОЛ ПАП ШИНЖИЛГЭЭНД ОРОХ УУ? • Хэрэв та умайн хүзүүний хавдрын урьдал юм уу, хавдрын улмаас эмчилгээ хийлгэж байсан бол • Хэрэв умай авахуулах мэс заслын үед умайн хүзүүг үлдээсэн бол • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн үзлэг болох Пап шинжилгээг чухал гэдгийг санаж Пап шинжилгээнд орно

  20. УХХ-аас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хүн амд суурилсан эрт илрүүлэлтийг янз бүрийн шатлалд хийхээр санал болгож буй загвар • Хамруулах хэсэг: Анхдагч болон хоёрдогч түвшин (аймаг, дүүргийн түвшин) • Зорилтот хүн ам: Доорх насны эмэгтэйчүүд 30,33,36,39,42,45,48,51,54,57,60 • Анхан шатны эмнэлгийн болон хүн амын тооллогын бүртгэлийн жагсаалтыг ашиглан эмэгтэйчүүдийн зорилтот бүлгээ тодорхойлно. • Олон талын оролцоотойгоор зорилтот хүн амын бүлэгт хүсэл зорилго идэвхийг бий болгоно. • Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ажилтнуудыг (ЭЭМА) сургаж, айл өрхөөр эмэгтэйчүүдэд сургалт сурталчилгаа, зөвлөгөөг өгүүлнэ. • ЭЭМА нь хамрагдах хүрээний эмэгтэйчүүдэд нэр, нас, хаягийг бөглөж бичсэн эрт илрүүлэлтийн хуудсыг өгнө. • ЭЭМА нь дээрх мэдээлэлийг агуулсан бүртгэлийг мөн явуулна. Эмэгтэйд ЭМАШТҮТ-д илрүүлэлтийн үзлэг явагдах хугацааг хэлж өгнө.

  21. АНХДАГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ • Анхдагч урьдчилан сэргийлэлтийг явуулах 3 стратеги байдаг. • I.АВС стратеги: А-тэвч, В-үнэнч бай, С-бэлгэвч хэрэглэ • II. Хавдар үүсгэгч вирусийн халдвар тогтвортой байгаа хүмүүст умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин • III. Сургалт сурталчилгаа. Өвчин үүсгэх эрсдэлийг байнга бууруулж амьдралын зөв дэглэм, зан төрхийг хэвшүүлснээр урьдчилан сэргийлж болохыг ойлгуулах.

  22. ХҮН АМ, ОЛОН НИЙТИЙН ТҮВШИНД • Нийтэд тархсан буруу ойлголт, сөрөг хандлага, мэдлэгийн хэмжээг үнэлнэ. • Урьдчилан сэргийлэх талаар гол мэдээллийг боловсруулж эрүүл мэндийн зөвлөгөө, сургалтанд ашиглана. • Тусгай бүлэг хүмүүст (залуу хүмүүс, янз бүрийн насны эрчүүд, эмэгтэйчүүд) өөр өөр газарт эрүүл мэндийн яриа хийнэ. • Сургалт сурталчилгааны материал тараана. • Хувь хүнээс нь хамааруулан УХХ тухай, урьдчилан сэргийлэх, илрүүлэх эмчлэх тухай мэдээлэлийг ганцаарчилсан хэлбэрээр өгөх

  23. ХҮН АМ, ОЛОН НИЙТИЙН ТҮВШИНД • ЭМОНА болон бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид нь эмэгтэйчүүдэд дараах мэдээлэлийг өгч ярилцаж болно: • Зорилтот бүлгийн талаар • Илрүүлэлтийн болон эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэгийг яаж, хэзээ хийх, шинжилгээгээр юу илрүүлэх тухай • Шинжилгээний хариугаа эргэн авч, хяналтын үзлэгт ирэх хэрэгтэйг ойлгуулна • Эмнэлэгт хийгдэх шинжилгээний талаар мэдээлэл өгч зөвшөөрөл авах ба тэд хүсвэл татгалзаж болно, мөн өөр хэн нэгэн хүнтэй хамт ирж болохыг хэлнэ

  24. ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАГЧ НЬ: • Умайн хүзүүний хавдрын талаар орчин үеийн зөв мэдлэгтэй байж харилцааны өндөр ур чадвартай байх хэрэгтэй • Хүмүүсийн боловсролын болон уламжлал соёлын түвшинд нь тохирсон умайн хүзүүний хавдрын талаарх мэдээллийг байнга тогтмол тараана. • Умайн хүзүүний хавдар болон ХПВ-н халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг зан төрх, бэлгийн амьдралын талаар ярихдаа сургагч өөртөө итгэлтэй тайван байх. • Эр эм бэлгэвчийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлахдаа мөн итгэлтэй тайван ярих. • Өгч буй мэдээлэл үндэсний бодлого ба орон нутгийн нөхцөлд нийцтэй байх ёстой.

  25. ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАГЧ НЬ: • УХХ урьдал эмгэгүүд болон УХХ үеийн эмчилгээний хэлбэрүүдийн талаар нарийн мэдээлэлтэй байх • Эмэгтэйчүүдтэй итгэж зөвлөх харилцааг тогтоож, тэднийг ойлгодог зөвлөгч нь байх • Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч нь УХХ-ын ихэнх урьдал эмгэгийн үед шинж тэмдэг илэрдэггүйг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Иймээс шинжилгээнд хамрагдаж байгаа ихэнх эмэгтэйчүүд өөрсдийгөө эрүүл гэж боддог. Тийм учраас УХХ сэргийлэхийн тулд шинжилгээ хийлгэх нь чухал гэдгийг сурталчлана. ЭМАШТҮ-ний хүрээнд (сум, баг) эмэгтэйчүүдэд амбулаториор илрүүлэлтийн шинжилгээний талаарх мэдээллийг өгнө. Хоёр дугаар шатлал(аймаг, дүүрэг) эсийн шинжилгээний эерэг хариуны талаарх мэдэлэл, тайлбарыг өгч дараагийн үзлэг, шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан ойлгуулж, хяналтанд байхыг зөвлөнө. Гурав дугаар шатлал (ХСҮТ), яагаад уг эмнэлэгт үйлчлүүлэхээр болсон тухай болон эмчилгээний талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл, зөвлөгөөг өгнө.

  26. ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН УХХ ТАЛААРХ ГОЛ МЭДЭЭЛЛҮҮД • УХХ нь эмэгтэйчүүдийн дундах хорт хавдрын шалтгаант нас баралтын тэргүүлэх байрыг эзэлж байна. • УХХ нь бэлгийн замаар халддаг ХПВ-ээр үүсгэгддэг ба энэ вирүс их нийтлэг байдаг. Энэ вирүсын халдвар нь энэ талаар мэдээлэл мэдлэг байхгүй залуу эрэгтэй эмэгтэй хүмүүст их байдаг. • Бэлгэвч хэрэглэх нь ХПВ-н халдвараас зарим талаар хамгаалж энэ вирүстай холбоотой үүсэх бэлгийн үү зэрэг өвчин үүсэх эрсдэлийг бууруулна. • Ихэнх ХПВ-н халдвар тогтвортой байдаггүй ба өвчин үүсгэдэггүй. • Зарим ХПВ-н халдвар тогтвортой байх нь хавдрын урьдал эмгэг болон цаашлаад УХХ үүсгэдэг. • ХПВ-н халдвар хавдрын урьдал эмгэгийг үүсгэтэл удаан хугацаа шаардах ба урьдал эмгэг УХХ болохын тулд түүнээс ч удаан хугацаа шаардагдана. • Эрт илрүүлгээр хавдрын урьдал эмгэгийг илрүүлдэг ба ихэнх хэвийн бус байдлыг эмчилж болдог.

  27. ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН УХХ ТАЛААРХ ГОЛ МЭДЭЭЛЛҮҮД • Залуу эмэгтэйтэй харьцуулахад 30 ба түүнээс дээш насныханд умайн хүзүүний урьдал эмгэг илүү байна. 33-36 насанд эмэгтэй хүн хамгийн багадаа нэг удаа илрүүлэлтийн үзлэгт хамрагдсан байх ёстой. Боломжтой бол 30-60 насанд 3 жил тутам (эсвэл үндэсний хөтөлбөрт заасны дагуу) илрүүлэлтийн үзлэг шинжилгээнд орж байх ёстой.. • Илрүүлэлт нь харьцангуй хялбар, хурдан, өвчингүй ажилбар.

  28. ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН УХХ ТАЛААРХ ГОЛ МЭДЭЭЛЛҮҮД • Хавдрын урьдал эмгэгийг энгийн аргаар эмчилж болох ба эмнэлэгт хэвтэх шаардлага ер нь байдаггүй. • Хорт хавдрыг олж эмчилж чадвал эдгэрдэг. • Хэрэв үтрээнээс хэвийн бус ялгадас, цус гарах, бэлгийн ажлын дараа цус гарах, цэвэршсэнээс хойш цус гарах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах ба эдгээр нь УХХ шинж байж болно. • Эмэгтэй хүн эрүүл мэндтэйгээ холбоотой шийдвэрийг бие даан өөрөө (хүсвэл хамтрагч болон гэр бүлийнхэнтэйгээ хамтран) гаргах эрхтэй. Эрт илрүүлэлт ба хяналтын үзлэгийг хэдийгээр зөвлөж байгаа ч эмэгтэй хүсвэл аливаа шинжилгээ, эмчилгээнээс татгалзаж болно.

  29. ХУВИЙН ЗАН ТӨРХИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ • Анхны бэлгийн харьцааг хэт эрт эхлэхгүй байх: • Анхны төрөлтийг хэт залуу төрөхгүй байх: • Төрөлтийн тоог хязгаарлах: • Бэлгийн хамтрагчийн тоог багасгах: • Олон хамтрагчтай хүнээс татгалзах: • Бэлгэвч хэрэглэ: • Тамхи бүү тат: • БЗХӨ-ний шинж тэмдэг илэрвэл эсвэл БЗХ-тай хүнтэй хавьтлаа гэж сэжиглэвэл яаралтай эмнэлэгт хандана. • Хэрэв та 30-аас дээш настай бол илрүүлэлтийн шинжилгээнд хамрагд. • Хөвгүүд болон эрчүүдэд өгөх тусгай зөвлөгөө:

  30. ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТАНД ХЭРЭГТЭЙ ХАНГАМЖ • Эрүүл мэндийн сургалтыг нүүр тулан уулзаж хийх нь хамгийн үр дүнтэй. Өөрийн нөхцөлдөө тохируулан дараах зүйлсийг хэрэглэж болно: • олон хуудастай цаасан самбар; • товхимол; • слайд үзүүлэх; • жүжигчилсэн дүрд тоглох; • видео; • радио телевизийн нэвтрүүлэг • энгийн хэллэгээр харилцах чадвартай мэргэжилтнээр илтгэл тавиулах

  31. ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ (ХОЁРДОГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ) • Умайн хүзүүний эмгэгийн илрүүлэлт хийх гурван арга байдаг. Умайн хүзүүнээс эсийн шинжилгээ авах (Папын шинжилгээ)нь хамгийн анх гарсан арга ба модон савх юм уу сойзоор умайн хүзүүний гадаргууны эсээс сорьц дээж авдаг. Дараа нь эдгээр эсээ слайд дээр тавьж бэхэлнэ. Үүний дараа эс судлаач эмч үзэж шинжилдэг. Папын шинжилгээ нь CIN 2 түүнээс хүнд эмгэгийг илрүүлэх 50% буюу дундаж мэдрэг чанартай, 97%-ийн өвөрмөц чанартай. Шинжилгээг 3 жил тутам давтана.

  32. ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ (ХОЁРДОГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ) • Цууны хүчлийн сорил (ЦХС-VIA) хийж харж шинжлэх арга нь эсийг усгүйжүүлдэг үйлдэлтэй цууны хүчлийн шингэрүүлсэн (3-5%) уусмалыг ашигладаг. Эсийн цитоплазмтай нь харьцуулахад том бөөмтэй дисплазийн эсүүд нь энэ сорилоор цайрч харагддаг. ЦХС-н ач холбогдол нь хэрэв эмгэг илэрвэл сорил хийлгэсэн даруйдаа эмчилгээ хийлгэж болдог. Энэ шинжилгээний мэдрэг чанар нь 41% ба өвөрөц чанар нь 95%. ЦХС 35-45 насны буюу шилжилтийн бүс умайн хүзүүний гадна талдаа байгаа эмэгтэйчүүдэд илүү тохиромж

  33. ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ (ХОЁРДОГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ) • ХПВ-ын шинжилгээг хавдар үүсгэгч ХПВ байгаа эсэхийг тодорхойлдог. Европ ба Канадад хийгдсэн санамсаргүй түүвэрлэлттэй том хэмжээний судалгаагаар энэ шинжилгээ нь өндөр (90%) мэдрэг чанартай нь батлагдсан ба өөрөөр хэлбэл давтан шинжилгээ хийх хугацаа нь 5-8 жил байж болно. Өвөрмөц чанар нь Папын шинжилгээтэй харьцуулбал арай бага (84%) тул Папын шинжилгээгээр өвчтөнд зөвхөн халдвар байна уу эсвэл умайн хүзүүний ноцтой эмгэг байна уу гэдгийг ялгана. • Монгол улсын ЭМЯ 2010 оны 7 сард 30-60 насны эмэгтэйчүүдэд Папын шинжилгээгээр умайн хүзүүний эмгэгийн эрт илрүүлэлтийг 3 жил тутам хийж байх шийдвэрийг гаргасан.

  34. ЭРТ ИЛРҮҮЛЭЛТИЙН ӨМНӨХ ЗӨВЛӨГӨӨ • Умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэсэн эмэгтэйд УХХ өвчний талаар болон шаардлагатай шинжилгээ, дараагийн шатны эмнэлгийн тусламж болон эмчилгээний журмын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Эрүүл мэндийн ажилтнууд нь 30-60 насны бүх эмэгтэйчүүдийг УХХ илрүүлэх шинжилгээнд хамрагдахыг хөхүүлэн дэмжинэ. Шинжилгээг хэрхэн хийдэг талаар ойлгуулж шинжилгээ хяналт хийх зөвшөөрлийн хуудсыг олгоно. [Comprehensive cervical cancer control. A guide to essential practice. WHO 2006].

  35. ЭРТ ИЛРҮҮЛЭЛТИЙН ӨМНӨХ ЗӨВЛӨГӨӨ • Энэ зөвлөгөөгөөр дараах зүйлсийг онцлон тайлбарлана: • Умайн хүзүүний талаар ; • УХХ гэж юу болох хэрхэн илрүүлдэг талаар • УХХ шалтгаан, эрсдэл хүчин зүйлсийн талаар • УХХ урьдчилан сэргийлэх, урьдал эмгэгүүдийн талаар; • Шинжилгээнд хэрэглэдэг сорил болон эмчилгээний талаар тайлбар өгөх.

  36. ЭРТ ИЛРҮҮЛЭЛТИЙН ӨМНӨХ ЗӨВЛӨГӨӨ • УХХ шалтгаан, үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс • УХХ нь хүний папиллома вирүсын шалтгаантай үүсдэг • Эрсдэл хүчин зүйлд: бэлгийн амьдралд эрт орох, бэлгийн олон хамтрагчтай байх, тамхи татах, ХДХВ, жирэмснээс хамгаалах эм удаан хэрэглэх (> 5 жил). • УХХ сэргийлэхийн тулд юу хийх ёстой талаар • Умайн хүзүүг шинжилдэг болон эмчилгээний аргуудыг товч тайлбарлана.

  37. ЭРТ ИЛРҮҮЛЭЛТИЙН ӨМНӨХ ЗӨВЛӨГӨӨ • Асуултанд нь хариулна • Буруу ойлголтыг залруулна • Ерөндөг УХХ эрсдэлийг ихэсгэдэг • Ариун цэвэр сахихгүй байх нь УХХ үүсэх шалтгаан болохгүй • Тампон, өвс ургамал хэрэглэх нь УХХ үүсгэх шалтгаан болдог нь тогтоогдоогүй • Өвчтөнөөс зөвшөөрөл авах • Эмэгтэй Папын шинжилгээнд хамрагдахыг хүсэж бас хүсэхгүй байж болно. Шинжилгээ өгөхийг хүсэж байгаа эсэхийг асууж шинжилгээ авахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг авна.

  38. ЗОРИЛТОТ БҮЛЭГ • Илрүүлэлт хийх насны бүлэг ба илрүүлэлтийн давтамж • Үндэсний удирдамжинд заасны дагуу эрт илрүүлэлтийн хөтөлбөрт хамрагдах • Бэлгийн харьцаанд орсон бүх эмэгтэйчүүдэд 30–60 насандаа Папын шинжилгээ хийлгэхийг зөвлөнө. • Илрүүлэлтээс сөрөг хариу гарсаны дараа 3 жил болоод давтан шинжилгээнд орно. • Эерэг хариутай болон хяналтанд байх эмэгтэйчүүд эмчийн зааврыг дагана.

  39. Зорилтот бүлэг • Илрүүлэлтээс хасах • 60 насанд хийгдсэн эсийн шинжилгээгээр сөрөг гарсан ба 3 жилийн өмнөх шинжилгээ нь мөн сөрөг гарсан 60 настай эмэгтэйчүүдийг илрүүлэлтээс хасна. • Бэлгийн харьцаа эхлээгүй эмэгтэйчүүдэд илрүүлгийн шинжилгээ шаардлагагүй • Гэвч дээрх эмэгтэйчүүдэд ямаг нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид хандана. • Өмнө нь умайн хүзүүний бус өөр өмөнгийн шалтгаанаар гистерэктоми хийлгэсэн бол үтрээнээс эсийн наацын шинжилгээг авна. Хариу нь сөрөг гарвал илрүүлэлтээс хасна.

  40. ИЛРҮҮЛЭЛТ ХИЙХ АРГА ТЕХНИК(ПАПЫН ШИНЖИЛГЭЭ) • Папын шинжилгээ нь умайн хүзүүний хэвийн бус эсүүдийг хавдарт шилжихээс нь өмнө илрүүлэх шинжилгээ юм. Папын шинжилгээг хийлгэж хэвшсэнээр умайн хүзүүний эмгэг эсүүдийг нэвчилтэт хавдарт шилжихээс нь өмнө илрүүлэх магадлал өндөр болох ба хавдрын эмчлэгдэх боломжийг дээшлүүлдэг. • Папын шинжилгээг умайн хүзүүнээс эс авч бэлтгэж хийдэг. Эсийн сорьцыг авахын тулд үтрээнд толь тавина. Толины тусламжтай үтрээг нээж умайн хүзүүг нүдээр харах боломжтой болно. Дараа нь эмнэлгийн ажилтан умайн хүзүүнээс хусаж юм уу сойзоор эсүүдийг зөөлөн шударч аван шинжилгээний шилэн дээр тавина (уламжлалт Папын шинжилгээ) эсвэл шингэн уусмалд хийж (шингэн суурьтай Пап) лаборатори уруу илгээнэ. Лабораторт эсийг микроскопоор харна. Хэрэв хэвийн бус эс илэрвэл эмнэлгийн ажилтан нэмэлт шинжилгээ хийлгэхийг санал болгож болно.

  41. УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ШИНЖ ТЭМДЭГ • Эрт үеийн хавдар шинж тэмдэг өгдөггүй. Хавдрын хэмжээ томроход дараах шинж тэмдгүүд илэрч болно: • Үтрээнээс эмгэгээр цус алдах • Сарын тэмдгийн мөчлөгийн хооронд цус гарах • Бэлгийн ажлын дараа, үтрээний угаалгын дараа, аарцгийн хөндийн үзлэг шинжилгээний дараа цус гарах • Сарын тэмдэг хэвийнхээс удаан хугацаанд их хэмжээтэй ирэх • Цэвэршилт явагдсаны дараа цус алдах • Үтрээнээс гарах шүүрэл ихсэх • Аарцгаар өвдөх • Бэлгийн харьцааны үед өвдөх • Халдвар болон бусад эмгэгийн үед дээрх шинжүүд гарч болох ба эмч л уг шалтгааныг тогтоон оношлоно. • Дээрх шинж тэмдгүүд илэрсэн эмэгтэйчүүд эмчид хандаж оношлогоо эмчилгээ эрт хийлгэх нь зүйтэй.

  42. ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР • Дэлхий дээр: Бүх хавдрын 10% , 2000 оны байдлаар шинээр оношлогдсон хавдрын 22% эзэлж, • Өндөр хөгжилтэй оронд эмэгтэйчүүдийн хавдрын бүтцийн 1-рт орж байна. • Монгол Улсад: 2000-2008 онуудад бүх хавдрын 2%, эмэгтэйчүүдэд шинээр оношлогдсон хавдрын 5% эзэлж, сүүлийн 8 жилд өвчлөл 100,000-д 0,8-1,3 байснаа 2,5-3,5 болж өссөн дүнтэй байна.

  43. ХӨХНИЙ АНАТОМИЙН БҮТЭЦ

  44. ХӨХНИЙ БҮТЭЦ БА ТЭДГЭЭРИЙН ҮҮРЭГ • ДэлбэнгүүдСүү ялгаруулна • ЦоргонуудДэлбэнг хөхний толгойтой холбоно • Хөхний толгойн хэсэг • Өөхөн эд • Холбогч эд • Цусны судаснууд • Тунгалагийн судаснууд

  45. ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫН ТУХАЙ • Хөхний цорго, сувгийн хучуур эдээс гаралтай хорт хавдар юм. Орчны эд рүү болон судас тунгалгийн зайд нэвчиж ургах ба цусны судас, тунгалгийн замаар алсын эрхтнүүд рүү үсэрхийлж тархана. • Орчны тунгалгийн булчирхайд суганы, эгэмний дээд болон хөхний дотнох булчирхайнууд хамаарна • Хөхний хавдрыг TNM ангилаар ангилна • Эмчилгээ • Мэс засал • Химийн эмчилгээ • Туяа эмчилгээ • Даавар эмчилгээ • Иммун эмчилгээ

  46. ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫН ТӨРЛҮҮД Нэвчилтгүй өмөн (in situ) Нэвчилтэт өмөн Хөхний хавдар нь хөхний цорго болон дэлбэнд үүсээд орчны өөхөн эд рүү нэвчинэ Хөхний хавдар нь хөхний цорго болон дэлбэнд үүсээд өөхөн эд рүү нэвчилт өгөөгүй байна

  47. ХӨХНИЙ ХАВДРЫН ТАВИЛАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС Хавдрын хүчин зүйлс Хувийн хүчин зүйл Булчирхайн байдал Нас Хавдрын хэмжээ Цэвэршилтийн байдал Гистологийн/бөөмийн зэрэг Гэр бүлийн түүх Тунгалаг/цус.судасны нэвчилт Хорт хавдраар өвдсөн эсэх Патологийн үе шат (TNM) Дархлааны байдал Стеройд рецептор (ER/PR) Үрэвслийн хариу урвал DNA content (ploidy, S-phase) Хоол тэжээл EIC (in situ) Урд нь хими эмчилгээ Урд нь туяа эмчилгээ

  48. ХӨХНИЙ ХАВДРЫН ҮЕ ШАТНААС ХАМААРЧ 5 ЖИЛ АМЬДРАХ ЧАДАМЖ Source: [Guidelines for the early detection and screening of breast cancer WHO. 2006 , p 19].

  49. ХӨХНИЙ ХАВДРЫГ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС • Хөхний хавдрыг үүсгэх магадлалыг тодорхой хувиар нэмж байгаа хүчин зүйлийг эрсдэлт хүчин зүйлс гэдэг. • Хөхний хавдар үүсэх магадлалыг тодорхой хувиар бууруулж байгаа хүчин зүйлийг хамгаалах хүчин зүйлс гэдэг.

More Related