1 / 29

СХЗГ-ын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Даш-Янжмаа

Бялууны төрлийн бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага MNS 0464:2010. СХЗГ-ын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Даш-Янжмаа. ХАМРАХ ХҮРЭЭ.

hawa
Download Presentation

СХЗГ-ын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Даш-Янжмаа

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Бялууны төрлийн бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага MNS 0464:2010 СХЗГ-ын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Даш-Янжмаа

  2. ХАМРАХ ХҮРЭЭ Энэ стандарт нь зориулалтын үйлдвэр, цехэд бялууны төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, савлах, шошголох, шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд хамаарна.

  3. Ангилал 3.1 Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг дараах байдлаар ангилна. Үүнд: 3.1.1 Хотол бялуу 3.1.2 Бялуу 3.1.3 Ороомог 3.1.4 Сувиллын бялуун бүтээгдэхүүн

  4. Ангилал 3.2 Бялууны төрлийн бүтээгдэхүүн нь суурь ба чимэглэлийн хэсгээс бүрдэх бөгөөд суурийн төрлөөр нь дараах байдлаар ангилна. Үүнд: 3.2.1 цохимол суурьтай 3.2.2 өрмөнцөрөн суурьтай 3.2.3 үелсэн суурьтай 3.2.4 бутармаг суурьтай 3.2.5 үйрмэгэн суурьтай 3.2.6 самран суурьтай 3.2.7 чанамал суурьтай 3.2.8 цэлцэн суурьтай

  5. Ангилал 3.4 Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй аргаар нь: Уламжлалт арга Огцом, гүн хөлдөөх аргаар бэлтгэсэн гэж ангилна. Огцом гүн хөлдөөх арга нь зөвхөн цэлцэн суурьтай төрөлд хамаарна.

  6. Нэртомьёо, тодорхойлолт хотол бялуу - 500 г, түүнээс дээш жинтэй, цохимол, үелсэн ба өрмөнцөрөн суурьтай, суурийн хэсэг нь хоёр ба түүнээс дээш үеэс тогтсон, олон янзын хэлбэр, хэмжээтэй, дээд гадаргууг гоёмсог чимэглэж хажуу гадаргууг бүрсэн бүтээгдэхүүн. Бялуу - 500 г хүртэл жинтэй, төрөл бүрийн (3.2-д заасан) суурьтай, гадаргууг бүрж чимэглэсэн, олон янзын хэлбэр дүрс буюу зүсэм байдалтай бүтээгдэхүүн ТАЙЛБАР: Бүтээгдэхүүний онцлогоос хамаарч 2-3 төрлийн суурийг хослуулан бэлтгэсэн байж болно. Гадаргууг хагас бүрсэн буюу чимэглээгүй байж болно. .

  7. Нэртомьёо, тодорхойлолт Ороомог -цохимол суурийн бэлдмэлийг крем (чанамал бусад бэлдмэл)-ээр үелүүлэн, ороож бэлтгэсэн ороомог байдалтай, гадаргууг бүрсэн, чимэглэсэн буюу чимэглээгүй бүтээгдэхүүн. Нэр төрлөөс хамаарч 2 кг хүртэл жинтэй цувимал буюу хэрчим байдалтай байна. Сувиллын бялуун бүтээгдэхүүн -хэрэглээний шаардлагад нийцүүлэн тослог, чихэрлэг, илчлэгийг бууруулсан буюу сувиллын өвөрмөц чанар бүхий түүхий эд ашиглан үйлдвэрлэсэн бялууны төрлийн бүтээгдэхүүн. Цохимол суурь -өндөг, гурил бусад түүхий эдийг цохиж хөвсийрүүлэн жигнэж бэлтгэсэн, жижиг нүхтэй уян харимхай сэвсгэр хагас бэлэн бүтээгдэхүүн

  8. Нэртомьёо, тодорхойлолт Өрмөнцөрөн суурь - өрмөнцөрийн хавтан ба шанзыг үелүүлэн бэлтгэсэн хагас бэлэн бүтээгдэхүүн. Шанзны төрлөөс хамаарч тослог, жимсэн ба бусад төрлийн шанзтай байна. Үелсэн суурь - тослогтой ихтэй уян харимхай зуурмагаар бэлтгэсэн хавтанг хавчуургаар үе давхарласан хагас бэлэн бүтээгдэхүүн. Хавчуурга нь крем, чанамал бусад бэлдмэл байна. Бутармаг суурь -элсэн чихэр, тос, өндөг ихтэй налархай зуурмагаар бэлтгэсэн, маш бутрамхай, амархан дэвтэмхий хагас бэлэн бүтээгдэхүүн.

  9. Нэртомьёо, тодорхойлолт Үйрмэгэн суурь - жижиглэж ширхэгийг жигдрүүлсэн бялууны хэрчдэс, үйрмэгээр бэлтгэсэн хагас бэлэн бүтээгдэхүүн Самран суурь - элсэн чихэр, уураг, самрын агууламж ихтэй, гурил бага агуулсан зуурмагаар бэлтгэсэн, хөвсгөр сийрэгжилттэй жижиг ан цав бүхий барзгардуу гадаргуутай хагас бэлэн бүтээгдэхүүн Чанамал суурь- өндөг, тос ихтэй, чихэргүй халуун зуурмагийг голд нь хөндий зай үүстэл хөөлгөж жигнэж бэлтгэсэн хагас бэлэн бүтээгдэхүүн.

  10. Нэртомьёо, тодорхойлолт Цэлцэн суурь - нимгэн зүсч бэлтгэсэн 40 %-иас ихгүй цохимол суурийн хэсгийг цэлцэн үүсгэгч бүхий 60%-иас ихгүй шингэн хольцоор үелүүлэн зориулалтын хэвэнд цутгаж, - 20 0С-аас – 25 0С-ийн температуртогцом хөргөн хөлдөөж биежүүлсэн хагас бэлэн бүтээгдэхүүн. Цэлцэн сууринд орж буй түүхий эдээс хамаарч аарцтай, тарагтай, ээдэмтэй, бяслагтай гэх мэт нэр төрөл байна.

  11. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд тавих шаардлага Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардагдах түүхий эд нь Олон улсын болон Монгол улсын стандарт, техникийн норматив баримт бичгийн шаардлагыг хангасан байна. Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэх амтлагч, өнгө, үнэр оруулагч, жигдрүүлэгч, хөвсийрүүлэгч, эмульгатор зэрэг хүнсний нэмэлт нь “Хүнсний нэмэлт MNS CAC 192:2007” стандартын шаардлагыг хангасан байх бөгөөд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна

  12. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд тавих шаардлага Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг “Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим (олон улсын зөвлөмж) MNS CAC/RCP 1:2003” стандартын дагуу хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлагыг хангасан үйлдвэр, цехэд, батлагдсан жор, технологийн зааврын дагуу үйлдвэрлэнэ. Бялууны төрлийн бүтээгдэхүүний нэр төрөл, онцлогоос хамаарч тухайн нэр төрөлд зориулсан байгууллагын стандартыг боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулан мөрдөнө. Байгууллагын стандартад бүтээгдэхүүний төрөл, ангилал, жин хэмжээ, хэлбэр дүрс, суурийн төрөл, үелэлт, чимэглэл, чанарын үзүүлэлт, технологийн онцлог, савлалт, хадгалалт, тээвэрлэлтийн горим зэргийг тусгасан байна. Байгууллагын стандартын шаардлага нь энэхүү стандартын үзүүлэлт, шаардлагын хязгаарт багтсан байна.

  13. Бялууны төрлийн бүтээгдэхүүний мэдрэхүйн үнэлгээ

  14. Бялууны төрлийн бүтээгдэхүүний суурийн биет байдал

  15. Бялууны төрлийн бүтээгдэхүүний чанарыг үнэлэх баллын үнэлгээ

  16. Бялууны төрлийн бүтээгдэхүүний суурийн физик-химийн үзүүлэлт

  17. Чимэглэлийн кремийн физик-химийн үзүүлэлт

  18. Бялууны төрлийн бүтээгдэхүүний нян судлалын үзүүлэлт

  19. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд тавих шаардлага Пестицидийн үлдэгдлийг түүхий эдийг нийлүүлэх бүрт тодорхойлно. Пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5868:2008” стандартын шаардлагыг хангасан байна. Хүнд металлынагууламжийг түүхий эдийг нийлүүлэх бүрт тодорхойлох бөгөөд дээд хэмжээ нь “Хүнсний бүтээгдэхүүн дэх хүнд металлын үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээMNS 4504:2008” стандартын шаардлагын хангасан бахй бөгөөд зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь: Хар тугалга - 0,5 мг/кг Хүнцэл - 0,3 мг/кг/ Кадми - 0,1 мтг/кг Зэс - 15 мг/кг Цайр - 30 мг/кг

  20. Түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнд тавих шаардлага Цацрагийн бохирдлыг түүхий эдийг нийлүүлэх бүрт тодорхойлох бөгөөд зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь: “Стронций – 90” 30 Бк\кг-аас ихгүй “Цезий – 137” 50 Бк\кг-аас ихгүй байна. Хор судлал, пестицидийн үзүүлэлтийг түүхий эдийг нийлүүлэх бүрт тодорхойлох бөгөөд зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь: “Афлатоксин В1 0,005 мг\кг “Дезоксиниваленол” 0,7 мг\кг -аас ихгүй байна

  21. Савлалт, хаяглалт Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг хэлбэр, хэмжээнд нь тохирсон “Хүнсний бүтээгдэхүүнийг жижиглэн савлах картон хайрцаг. Техникийн шаардлага MNS 4082:2006” стандартын шаардлага хангасан, нэг удаа ашиглах зориулалтын картон буюу нийлэг хайрцагт ширхэгчлэн савлаж худалдаанд гаргана. Зарим нэр төрлийн бялуу ба ороомгийг хайрцагт 2, түүнээс дээш ширхэгээр савлаж болно. Хайрцаг нь хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалтын материалаар хийсэн, гаднын үнэргүй, цэвэрхэн, битүүмжлэх боломжтой, “Сав баглаа боодлын материалд агуулагдах, хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ MNS 5684:2006” стандартын шаардлагыг хангасан байна.

  22. Савлалт, хаяглалт Ширхэгчлэн савласан бялууны төрлийн бүтээгдэхүүний шошгололт нь “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага MNS CAC 1:2007” стандарт, шошгон дээрх мэдээлэл нь “Хүнсний бүтээгдэхүүний тухай хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл. Ерөнхий шаардлага” MNS 4579:1998 стандартын шаардлагыг тус тус хангасан байна. Үүнд: үйлдвэрлэгчийн нэр, хаяг; бүтээгдэхүүний нэр төрөл; нэр төрлийн ангилал ; цэвэр жин; орц, найрлагын тухай мэдээлэл; технологийн онцлогийн тухай мэдээлэл; хүнсний нэмэлтийн дугаар, тэмдэглэгээ; үйлдвэрлэсэн сар, өдөр, цаг; хадгалах нөхцөл, хадгалах хугацаа.

  23. Савлалт, хаяглалт Шошгын мэдээлэлд доор дурьдсан зүйлсийг заавал үзүүлнэ. Үүнд: Технологийн онцлогийн тухай мэдээлэлд уламжлалт арга, гүн хөлдөөх арга зэрэг тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигласан аргыг заавал бичсэн байна. Үйлдвэрлэлийн аль ч үе шатанд хэрэглэснээс үл хамааран хэрэглэсэн хүнсний нэмэлтийн нэр, олон улсын дугаар, кодыг заавал бичсэн байна. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бэлэн болгосон өдөр, цагийг заавал тэмдэглэсэн байна. Огцом, гүн хөлдөөх арга ашиглаж буй тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг хөлдөөлтөөс гаргасан өдөр, цагийг тэмдэглэсэн байна.

  24. Савлалт, хаяглалт Бялууны төрлийн бүтээгдэхүүний цэвэр жингийн хэлбэлзэл доор дурьдсан хэмжээнд байна. Үүнд: 100 г хүртэл жинтэйд ± 7,0 % 100 - 250 г жинтэйд ± 5,0 % 250 - 500 г жинтэйд ± 2,5 % 500 г хүртэл жинтэйд ± 3,0 % 500 – 1000 г жинтэйд ± 1,5 % 1000 г-аас дээш жинтэйд ± 1,0 % 6500 г-аас доош жинтэй бялууны төрлийн бүтээгдэхүүнийг хэд хэдэн ширхэгээр нь эргэлтийн тэвш, дэлгэц, сагсанд эгнүүлэн өрж дарагдаж шахагдахааргүй, холхиж хөдлөхгүйгээр тохируулан савлана. Тэвш, дэлгэц, сагс нь битүүмжлэх зориулалтын тагтай байна. Тэвш, дэлгэц, сагсыг цэвэрлэж ариутган зориулалтын цаасаар доторлосон байна.

  25. Савлалт, хаяглалт Бүтээгдэхүүнийг бөөнөөр савласан тохиодолд сав боодол бүрт дараах мэдээлэл бүхий шошго дагалдуулна. Үүнд: үйлдвэрлэгчийн нэр, хаяг; бүтээгдэхүүний нэр; нэр төрлийн ангилал; тоо, ширхэг; цэвэр, бохир жин; үйлдвэрлэсэн сар, өдөр, цаг; хүнсний нэмэлтийн дугаар, тэмдэглэгээ; хадгалах нөхцөл, хадгалах хугацаа; ээлж, чанар шалгагчийн дугаар; “Хүчтэй доргиож болохгүй”, “Хазайлгаж болохгүй” анхааруулга. Энд шошгын заавал үзүүлэх мэдээллийн тодотгол анхааруулга мөн хамаарна.

  26. Хадгалалт, тээвэрлэлт Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг зөвхөн хадгалах. худалдан борлуулах онцгой нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан худалдааны цэгт нийлүүлнэ.

  27. Хадгалалт, тээвэрлэлт Хадгалатын онцгой нөхцөл шаарддаг түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь термограммтай байна. Савласан бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүртэй, битүүмжлэл сайтай тээврийн хэрэгслээр, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд тээвэрлэнэ.

  28. Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг хадгалах горим

  29. www.estandard.mn АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

More Related