1 / 19

ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО. Төсвийн орлогын өнөөгийн байдал Монгол Улсын 2011-2013 оны төсвийн бодлого, зорилт, баримтлах зарчим Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, цаашдын хандлага. 1. ТӨСВИЙН ОРЛОГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын бүрдэлт:

dori
Download Presentation

ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО Төсвийн орлогын өнөөгийн байдал Монгол Улсын 2011-2013 оны төсвийн бодлого, зорилт, баримтлах зарчим Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, цаашдын хандлага

  2. 1. ТӨСВИЙН ОРЛОГЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын бүрдэлт: - Улсын төсөв - Орон нутгийн төсөв - Нийгмийн даатгалын сан Хүний хөгжлийн сангаас бүрдэж байна. 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого ДНБ-ий 38.1 хувийг, орон нутгийн төсвийн орлого ДНБ-ий 4.3 хувийг тус тус эзлэхээр байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн төсвийн орлого нэгдсэн төсвийн орлогын 11.3 хувийг эзэлж байна.

  3. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 2010 оны хүлээгдэж буй гүйцэтгэл /тэрбум төгрөгөөр/

  4. 2. БАРИМТЛАХ БОДЛОГО, ЗОРИЛТ, ЗАРЧИМ Төсвийн орлогын бодлого нь төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэх бодлого баримтална. Мөн орон нутгийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг орон нутагт олгох зорилгоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн татварын хувь хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлаас хамааруулан тогтоож байх бодлогыг баримтална.

  5. Төсвийн орлогын талаар баримталж буй томоохон бодлогын өөрчлөлтүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхлэх ЗБҮӨАТ-ын тухай хууль хүчингүй болох Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр ногдуулах шинэ хууль боловсруулах Агаарын бохирдол, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээнд онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, агаарын бохирдлын төлбөр ногдуулах Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилгоор АТӨЯХАТ, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд зарчмын хувьд өөрчлөлт оруулах Төрөөс үзүүлж буй үйлчилгээнд тэмдэгтийн хураамжийг бүрэн ногдуулах зорилгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах

  6. ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр Тогтворжуулалтын санд 164.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцсон.

  7. 2011 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу • Зэс 8425 $ • Алт 1250 $ • Нүүрс 65-128.8 $ • Молибден 34000 $ • Цайр 2000 $ • Хар тугалга 2000 $ • Жоншны баяжмал 80-240 $ • Төмрийн хүдэр 81-102.5 $ • Зэс 5983.1 $ • Нүүрс 98.8 $ Тайлбар: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тухайн жилийн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлэх ашигт малтмалд зэс, нүүрс орсон байна. Эрдэс баялгийн үнийн тооцоо

  8. Зэсийн үнийн төсөөлөл

  9. ЗБҮӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болно. 2010 оны ХБГ-ээр 391.1 тэрбум төгрөг төвлөрөх тооцоотой байна.

  10. АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр ногдуулах зорилготой. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжтой.

  11. АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдөр УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан. - Олборлосон түүхий нүүрсний кг тутамд 1-2 төгрөг - Органик уусгагчийн кг тутамд 10-30 төгрөг - Автотээврийн хэрэгсэлд нүүрсхүчлийн хийн хэмжээгээр А-Е ангилалд 1800-9500 төгрөг - Агаарын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын кг тутамд 1-10 төгрөгийн албан татвар ногдуулна. Хууль хэрэгжсэнээр төсөвт 30.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжтой.

  12. ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ Монгол Улсад сүүлийн үед импортоор орж ирж буй суудлын авто машины тоо эрс өссөнөөс автозамын ачаалал нэмэгдэж, автозамын хөдөлгөөнд нилээдгүй хүндрэл учруулах болсон төдийгүй улмаар нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдолд ч нөлөөлж байгаа тул автозамын ачаалал, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор онцгой албан татварын хувь хэмжээг одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

  13. АТӨЯХАТ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилгоор автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зам засварын хөрөнгө оруулалтын бодлого, хил гаалийн ачаалал, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэгтэй уялдуулан тогтоож байхаар хуулийн төсөл боловсруулсан.

  14. ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийн онцлог, хүн амын нягтаршил зэрэгтэй уялдуулан тогтоож байхаар хуулийн төсөл боловсруулсан.

  15. УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан. Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тэмдэгтийн хураамжийн суурийг өргөтгөж, хувь хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоож, боловсронгуй болгох өөрчлөлтийг хийж байна.

  16. БУСАД ТАТВАРЫН ТАЛААР Төсвийн орлогын талаар дээрх нэмэлт, өөрчлөлтүүдээс гадна дараах хуулиудыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнд: Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хууль Нийслэл хотын албан татварын тухай хууль Жижиг хэмжээний ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн орлогын албан татварын тухай хууль Өнөөгийн татварын хуулиудад хэрэглэж буй ач холбогдол багатай татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулахаар бодлого баримталж ажиллаж байна.

  17. 3. МОНГОЛ УЛСЫН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ Төсвийнорлогынтөлөвлөгөөний төслийг боловсруулахдаатөсвийнорлогынболомжитэхүүсвэрүүдийгбүрэндайчилж, өнөөгийнхүчинтөгөлдөрмөрдөгдөжбуйхуульэрхзүйнорчинболонирэхоноосхэрэгжижэхлэхээрбатлагдсанхуулийнхүрээндЗасгийнгазраасэдийнзасаг, нийгмийгхөгжүүлэхчиглэлээрбаримталжбуйбодлого, хөтөлбөр, аргахэмжээ, эдийнзасгийнөсөлт, гадаад, дотоодорчнынөлөөлөлзэргийгтооцож, МонголУлсыннэгдсэнтөсвийнорлогыг2011 онд 3056.9 тэрбум төгрөгт хүрэхээр тооцлоо.

  18. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2005-2011 он /тэрбум төгрөгөөр/

  19. АНХААРАЛ ТАВЬСАН ЯВДАЛД БАЯРЛАЛАА

More Related