610 likes | 3.44k Views
Дунд шатны бүртгэл-2, Лекц 1. Үнэт цаасаарх хөрөнгө оруулалтын бүртгэл. Хөрөнгө оруулалт. Өрийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт. Өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт. Бусад бүртгэлийн асуудлууд. Дуусгавар хугацаа хүртэл эзэмших үнэт цаас Худалдах боломжтой үнэт цаас Худалдааны үнэт цаас.
E N D
Дунд шатны бүртгэл-2, Лекц 1 Үнэт цаасаарх хөрөнгө оруулалтын бүртгэл
Хөрөнгө оруулалт Өрийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт Өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт Бусад бүртгэлийн асуудлууд Дуусгавар хугацаа хүртэл эзэмших үнэт цаас Худалдах боломжтой үнэт цаас Худалдааны үнэт цаас 20-оос бага хувийг эзэмшдэг 20-50 хувийг эзэмшдэг 50-аас дээш хувийг эзэмшдэг Санхүүгийн тайлангийн толилуулга Үнэ цэнийн бууралт Ангилал хооронд шилжих Бодит үнэ цэнэ
Хөрөнгө оруулалт • Үнэт цаасаарх хөрөнгө оруулалт хийх үндсэн шалтгаан: • Хүү болон ногдол ашгийн орлого олох • Зах зээлийн үнийн өөрчлөлтөөс ашиг олох • Бусад компанитай үйл ажиллагааны болон санхүүгийн хувьд холбоо тогтоох
Хөрөнгө оруулаллт • Компани үнэт цаасаарх хөрөнгө оруулалтаа бүртгэхдээ дараах зүйлүүдийг харгалзана: • Хөрөнгө оруулалтын төрөл (өрийн эсвэл өмчийн) • Тухайн хөрөнгө оруулалтыг ирээдүйд яаж ашиглах
Өрийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт Өрийн үнэт цаасаарх ХО-ын бүртгэл: ангиллаар
Дуусгавар хугацаа хүртэл эзэмших ҮЦ • Өрийн үнэт цаасыг дараах нөхцөлүүд бүрэн хангагдсан тохиолдолд дуусгавар хугацаа хүртэл эзэмших үнэт цаас гэж ангилна. • Дуусгавар хугцаа хүртэл эзэмших бодит эрмэлзлэл • Дуусгавар хугацаа хүртэл эзэмших санхүүгийн боломжтой байдал Худалдаж авснаас хойш бодит үнэ цэнийг харгалзахгүйгээр хорогдуулсан өртгөөр бүртгэнэ. Анх худалдан авахад үүссэн бондын хөнгөлөлт, урамшууллыг үр ашигт хүүгийн арга эсвэл шулуун шугамын аргаар хорогдуулна.
Дуусгавар хугацаа хүртэл эзэмших ҮЦ Жишээ 1. 2006 оны 1 сарын 1-нд Х компани 12 хувийн хүүтэй, 300,000 долларын бондыг 322,744-өөр худалдан авсан. Зах зээлийн хүү 10%. 2011 оны 1 сарын 1-нд хугацаа нь дуусна. Хүүг жилд нэг удаа 12 сарын 31-нд төлдөг. Компани уг бондыг дуусгавар хугацаа хүртэл эзэмшинэ гэж үзэж байгаа. Хөнгөлөлт урашууллыг шулуун шугамын аргаар хорогдуулдаг. Бондыг худалдан авах үеийн журналын бичилтийг гүйцэтгэ. Бондын урамшууллын хорогдуулалтын хүснэгтийг бэлтгэж 2006, 2007 оны 12 сарын 31-ний бичилтийг тус тус гүйцэтгэ.
Дуусгавар хугацаа хүртэл эзэмших ҮЦ Бондыг худалдан авах үеийн бичилт: 2006 оны 1 сарын 1: Дуусгавар хугацаа хүртэл эзэмших ҮЦ322,744 Мөнгөн хөрөнгө 322,744 LO 2 Understand the procedures for discount and premium amortization on bond investments.
Дуусгавар хугацаа хүртэл эзэмших ҮЦ Бондын урамшууллын хорогдуулалтын хүснэгт *
Дуусгавар хугацаа хүртэл эзэмших ҮЦ 2006 болон 2007 оны 12 сарын 31-ны бичилтийг гүйцэтгэ. 12 сарын31, 2006 он: Мөнгөн хөрөнгө 36,000 Дуус хугацаа хүртэл эзэмших ҮЦ 3,726 Хүүгийн орлого 32,274 12 сарын 31, 2007 он: Мөнгөн хөрөнгө 36,000 Дуус хугацаа хүртэл эзэмших ҮЦ 4,098 Хүүгийн орлого 31,902
Дуусгавар хугацаа хүртэл эзэмших ҮЦ 2006 оны 12 сарын 31-ний балансын эргэлтийн бус хөрөнгөд 319,018 долларын бондоорх хөрөнгө оруулалтыг тайлагнана. Харин 2006 оны 12 сарын 31-ний орлогын тайланд 32,274 долларын хүүгийн орлогыг тайлагнана.
Борлуулах боломжтой үнэт цаас • Компани худалдаж авсан өрийн үнэт цаасаа борлуулах боломжтой гэж үзсэн бол: • Бодит үнэ цэнээр тайлагнана, гэхдээ • Хэрэгжээгүй олз, гарзыг эздийн өмчийн тайланд иж бүрэн орлогоор хүлээн зөвшөөрнө. Хөнгөлөлт, урамшуулал байвал тохиромжит аргаар хорогдуулна. LO 2 Understand the procedures for discount and premium amortization on bond investments.
Худалдах боломжтой үнэт цаас Дээр үзсэн Х компаний жишээг дахин авч үзье. Компани худалдаж авсан бондоо дуусгавар хугацаа хүртэл эзэмших үнэт цаас биш худалдах боломжтой үнэт цаас гэж ангилсан. 2006 болон 2007 оны 12 сарын 31-нээрх бондын зах зээлийн үнэ тус тус $320,500 $309,000 байв. Гүйцэтгэх нь: • Бондыг худалдан авах үеийн журналын бичилтийг хий. • 2006, 2007 оны 12 сарын 31-ний бичилтийг хий.
Худалдах боломжтой үнэт цаас Бондыг худалдан авах үеийн бичилт: 2006 оны 1 сарын 1: Худалдах боломжтой үнэт цаас 322,744 Мөнгөн хөрөнгө 322,744
Худалдах боломжтой үнэт цаас 2006 оны 12 сарын 31-ний бичилтийг гүйцэтгэ: 2006 оны 12 сарын 31: Мөнгөн хөрөнгө 36,000 Худалдах боломжтой үнэт цаас 3,726 Хүүгийн орлого 32,274 Үнэт цаасны бодит үнэ цэнийн тохируулга 1,482 Хэрэгжээгүй олз 1,482 ($320,500 – $319,018 = $1,482)
Худалдах боломжтой үнэт цаас 2006 оны 12 сарын 31 ны баланс: Эргэлтийн бус хөрөнгө: Худалдах боломжтой үнэт цаас 319,018 Үнэт цаасны бодит үнэ цэнийн тохируулга1482 320,500 Эздийн өмч: Үнэт цаасны хэрэгжээгүй олз 1,482 2006 оны 12 сарын 31 ны орлогын тайлан: Хүүгийн орлого 31,902
Худалдах боломжтой үнэт цаас 2007 оны 12 сарын 31-ний бичилтийг гүйцэтгэ. Мөнгөн хөрөнгө 36,000 Худалдах боломжтой үнэт цаас 4,098 Хүүгийн орлого 31,902 Хэрэгжээгүй гарз 7,402 Үнэт цаасны бодит үнэ цэнийн тохируулга 7,402
Худалдах боломжтой үнэт цаас 2007 оны 12 сарын 31 ны баланс: Эргэлтийн бус хөрөнгө: Худалдах боломжтой үнэт цаас 314,920 Үнэт цаасны бодит үнэ цэнийн тохируулга(5920) 309,000 Эздийн өмч: Үнэт цаасны хэрэгжээгүй гарз 7402 2007 оны 12 сарын 31 ны орлогын тайлан: Хүүгийн орлого 32,274
Худалдааны үнэт цаас • Компани өрийн үнэт цаас худалдан авахдаа анхнаасаа хүүгийн орлого хүлээх богино хугацаанд буцаан борлуулах зорилготой байсан бол уг үнэт цаасыг худалдааны үнэт цаас гэж ангилна. Уг үнэт цаасыг: • Бодит үнэ цэнээр нь тайлагнана • Хэрэгжээгүй олз гарзыг эздийн өмчийн тайланд биш орлогын тайланд хүлээн зөвшөөрнө. • Хөнгөлөлт урамшууллыг хорогдуулна.
Худалдааны үнэт цаас П компани $ 40,000-оор бонд худалдаж авсан. 12 сарын 31-нд $2,000 –ийн жилийн хүүгийн орлого хүлээн авсан. Энэ үед бондын зах зээлийн үнэ $38,400 байсан. Гүйцэтгэх нь: • Хөрөнгө оруулалтыг худалдан авах үеийн журналын бичилтийг бэлтгэ. • Хүүг хүлээн авах үеийн журналын бичилтийг бэлтгэ. • Бодит үнэ цэнийн тохируулах бичилтийг гүйцэтгэ.
Худалдааны үнэт цаас (a) Бондыг худалдан авах үеийн,(b) хүүг хүлээн авах үеийн(c) үнэ цэнийн тохируулгын журналын бичилтийг хий. (a)Худалдааны үнэт цаас 40,000 Мөнгөн хөрөнгө 40,000 (b)Мөнгөн хөрөнгө 2,000 Хүүгийн орлого 2,000 (c)Хэрэгжээгүй гарз-орлогын тайланд 1,600 Үнэт цаасны бодит үнэ цэнийн тохируулга 1,600
Өмчийн үнэт цаас дахь хөрөнгө оруулалт • Өмчийн үнэт цаас нь өмчлөлийн эрхийг илэрхийлдэг. Хөрөнгө оруулалтын өртөгт: • Үнэт цаасанд төлсөн төлбөрөөс гадна • Үнэт цаасыг худалдан авахтай шууд холбогдон гарсан брокерын хөлс зэрэг зардлууд • Хөрөнгө оруулагч нь нөгөө компанийхаа энийн хувьцааны хэдэн хувийг эзэмшиж байна вэ гэдгээс хамаараад өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалтын бүртгэл ялгаатай байна.
0 --------------20% ------------ 50% -------------- 100% Өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт Өмчлөлийн хувь Хөрөнгө оруулагчид тодорхой нөлөөлөл байхгүй Хөрөнгө оруулагч нь мэдэгдэхүйц нөлөөтэй Хөрөнгө оруулагч нь хянахуйц нөлөөтэй Зах зээлийн үнийн аргыг ашиглана Өмчийн аргыг ашиглана Нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэнэ. LO 3 Identify the categories of equity securities and describe the accounting and reporting treatment for each category.
20-оос бага хувийг эзэмшдэг Худалдан авалтын дараах үеийн бүртгэл Зах зээлийн үнэ тодорхой Зах зээлийн үнэ тодорхой биш Хөрөнгө оруулалтыг зах зээлийн үнээр үнэлж тайлагнана. Хөрөнгө оруулалтыг өртгөөр нь үнэлж тайлагнана. * *Үнэт цаасыг өртгөөр нь бүртгэж тайлагнана. Ногдол ашгийн орлогыг хүлээн авсан үедээ хүлээн зөвшөөрч үнэт цаасыг борлуулах үед борлуулсан үнэ, өртгийн зөрүүгээр олз гарзыг хүлээн зөвшөөрнө.
20-оос бага хувийг эзэмшдэг Зах зээлийн үнийн арга: Өмчийн үнэт цааст дуусгавар хугацаа байдаггүйгээрээ өрийн үнэт цаасаас ялгаатай учраас өмчийн үнэт цааст ийм ангилал байдаггүй. .
20-оос бага хувийг эзэмшдэг Л компани 2007 оны 9 сарын 30-ны байдлаар дараах өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалтын багцтай байсан. . 2007 оын 10 сарын 10-нд Fogelberg–ийн хувьцааг нэгж бүрийг $54-оор борлуулсан. Үүнээс гадна Los Tigres-ийн 3000ш хувьцааг $59.50-аар 11 сарын 2-нд худалдаж авав. 12 сарын 31-ний байдлаар хөрөнгө оруулалтын багц дахь хувьцаануудын зах зээлийн үнэ: Petra $96,000, Los Tigres $132,000, Weisberg common $193,000.
20-оос бага хувийг эзэмшдэг Үнэт цаасны борлуулалт, худалдан авалт, үнэ цэнийн тохируулах бичилтүүдийг худалдааны үнэт цаасны багцын хувьд гүйцэтгэ. 2007 оны 9 сарын 30-наарх худалдааны ҮЦ-ны багц Үнэт цаасны бодит үнэ цэнийн тохируулга кредит талдаа ($19,000)
20-оос бага хувийг эзэмшдэг Л компаний худалдааны гэж ангилсан өмчийн үнэт цаасны багцын хувьд 4-р улиралд хийгдсэн ажил гүйлгээг бүртгэ. 2007 оны 10 сарын 7(Fogelberg): Мөнгөн хөрөнгө(5,000 x $54) 270,000 Худалдааны үнэт цаас 225,000 ҮЦ борлуулсны олз 45,000 2007 оны 11 сарын 2(Los Tigres): Худалдааны үнэт цаас(3,000 x $59.50) 178,500 Мөнгөн хөрөнгө 178,500
20-оос бага хувийг эзэмшдэг 2007 оны 12 сарын 31-ний байдлаарх Л-ийн багц 2007 оны 12 сарын 31 Хэрэгжээгүй гарз-орлогын тайланд 51,500 ҮЦ-ны бодит үнэ цэнийн тохируулга 51,500
20-оос бага эзэмшдэг Хэрвээ Л компани уг өмчийн үнэт цааснуудаа худалдах боломжтой гэж ангилсан бол бүртгэлд ямар өөрчлөлт орох вэ? Журналын бичилт дараахаас бусдаар ижил байна Хэрэгжээгүй олз гарзыг орлогын тайланд бус эздийн өмчийн тайланд тайлагнана. Хэрэгжээгүй олз гарз нь тайланд үеийн ашгийн тооцоололд оролцохгүй, харин эздийн өмчийг ихэсгэж багасгана.
20-50 хувийг эзэмшдэг Хэрвээ хөрөнгө оруулагч санхүүжигчийн гаргасан саналын эрхтэй энгийн хувьцааны 20-оос их хувийг эзэмшдэг бол тухайн хөрөнгө оруулагчийг мэдэгдэхүйц нөлөөтэй гэж үзнэ. Хөрөнгө оруулагч санхүүжигчид мэдэгдэхүйц нөлөөтэй бол хөрөнгө оруулалтаа өмчийн аргаар бүртгэнэ.
20-50 хувийг эзэмшдэг Өмчийн арга • Хөрөнгө оруулалтыг анх өртгөөр нь бүртгэж дараах тохиолдол бүрт хөрөнгө оруулалтын өртөгт тохируулга хийнэ. • Санхүүжигчийн зарласан ашиг алдагдлын хөрөнгө оруулагчид ногдох хувиар • Хөрөнгө оруулагчийн хүлээн авсан ногдол ашгаар. Санхүүжигчийн зарласан алдагдлын хөрөнгө оруулагчид ногдох хувь нь хөрөнгө оруулалтын өртгөөс давбал хөрөнгө оруулагч өмчийн аргыг хэрэглэхээ зогсооно.
20-50 хувийг эзэмшдэг (Өмчийн арга) 2007 оны 1 сарын 1 нь П компани Е компаний гаргасан энгийн хувьцааны 30%-ийг $180,000 –аар худалдаж авсан. 2007 онд Е компани $80,000 –ийн ашигтай ажиллаж үүнээс $20,000 –ийг ногдол ашигт олгосон. Гүйцэтгэх нь П компаний Е-д оруулсан хөрөнгө оруулалтын хувьд 2007 оны бичилтүүдийг гүйцэтгэ.
20-50 хувийг эзэмшдэг П компаний Е-д оруулсан хөрөнгө оруулалтын хувьд 2007 оны бичилтүүдийг гүйцэтгэ. Хувьцаагаарх ХО 180,000 Мөнгөн хөрөнгө 180,000 Хувьцаагаарх ХО24,000 ХО-ын орлого 24,000 ($80,000 x 30%) Мөнгөн хөрөнгө 6,000 Хувьцаагаарх ХО 6,000 ($20,000 x 30%)
50-аас дээш хувийг эзэмшдэг • Хянахуйц нөлөөтэй Хэрвээ нэг компани нөгөө компанийхаа саналын эрхтэй хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшдэг бол: • Хөрөнгө оруулагч нь толгой /parent/ компани болно. • Санхүүжигч нь охин /subsidiary/ компани болно. • Охин компанид оруулсан хөрөнгө оруулалт нь толгой компаний баланс дээр урт хугацаат хөрөнгө оруулалт байдлаар бүртгэгдэнэ. • Толгой компани нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэнэ.
Санхүүгийн тайлангийн толилуулга Худалдааны гэж ангилсан үнэт цааснуудыг баланст нийт дүнгээр нь эргэлтийн хөрөнгө хэсэгт тайлагнана. Дуусгавар хугацаа хүртэл эзэмших болон худалдах боломжтой гэж ангилсан үнэт цааснуудыг баланст нийт дүнгээр нь эргэлтийн юмуу эргэлтийн бус хөрөнгийн хэсэгт тайлагнана.
ҮЦ-ны ангиллыг өөрчлөх Худалдааны болон худалдах боломжтой гэсэн ангилал хоорондох өөрчлөлт • Ангилал өөрчлөгдөж байгаа үнэт цаасыг зах зээлийн үнээр нь шинэчлэн бүртгэнэ. • Ангиллыг өөрчлөх үед байсан хэрэгжээгүй олз, гарзын дүнгээр эздийн өмч өснө эсвэл буурна. • Ангиллыг өөрчлөх үед байсан хэрэгжээгүй олз, гарз нь орлогын тайланд нөлөө үзүүлнэ.
ҮЦ-ны ангиллыг өөрчлөх Дуусгавар хугацаа хүртэл эзэмших ангиллаас худалдах боломжтой гэж өөрчлөх • Ангилал өөрчлөгдөж байгаа үнэт цаасыг зах зээлийн үнээр нь шинэчлэн бүртгэнэ. • Ангиллыг өөрчлөх үед байсан хэрэгжээгүй олз, гарзын дүнгээр эздийн өмч өснө эсвэл буурна. • Орлогын тайланд ямар нөлөө үзүүлэхгүй. LO 7 Describe the accounting for transfer of investment securities between categories.
Transfers Between Categories Худалдах боломжтой ангиллаас дуусгавар хугацаа хүртэл эзэмших гэж өөрчлөх • Ангилал өөрчлөгдөж байгаа үнэт цаасыг зах зээлийн үнээр нь шинэчлэн бүртгэнэ. • Ангилал өөрчлөгдөх өдрөөр байсан хэрэгжээгүй олз гарзыг үнэт цаасны хүчинтэй байх үлдсэн хугацаанд элэгдүүлнэ. • Орлогын тайланд нөлөө үзүүлэхгүй