1 / 26

Төсвийн хөрөнгө оруулалтын эрхзүйн шинэчлэл, 2013 оны бодлого, чиглэл, анхаарах зарим асуудлууд

Төсвийн хөрөнгө оруулалтын эрхзүйн шинэчлэл, 2013 оны бодлого, чиглэл, анхаарах зарим асуудлууд. Улаанбаатар хот, 2012 он. Нэр томъёо хуулиар тодорхойлогдсон. Төсвийн тухай х уулийн 4.1.24 дэх заалт:

brady-boyer
Download Presentation

Төсвийн хөрөнгө оруулалтын эрхзүйн шинэчлэл, 2013 оны бодлого, чиглэл, анхаарах зарим асуудлууд

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Төсвийн хөрөнгө оруулалтын эрхзүйн шинэчлэл, 2013 оны бодлого, чиглэл, анхаарах зарим асуудлууд • Улаанбаатар хот, 2012 он

  2. Нэр томъёо хуулиар тодорхойлогдсон. Төсвийн тухай хуулийн 4.1.24 дэх заалт: “Хөрөнгө оруулалт” гэж төсвөөс санхүүжүүлж, тухайн шатнытөсөвт хамаарах хуулийн этгээдийн өмчлөлд шилжих хөрөнгийн зарлагыг; Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг: “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна” “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна” Төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжих боломжгүй хөрөнгө оруулалт төлөвлөгөөнд тусгахгүй, хэрэгжих боломжгүй. Урсгал үйл ажиллагааны шинжтэй зардлыг санхүүжүүлэхгүй.

  3. Хөрөнгө оруулалтыг дунд хугацаанд төлөвлөнө. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр: • Эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хангахад чиглэгдсэн, 1-ээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбумаас дээш төсөвт өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн төсөл, арга хэмжээний төлөвлөгөө байна. • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийг боловсруулж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хөтөлбөрт тусгах төслийн тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг тогтооно. • 30.0 тэрбумаас дээш өртөгтэй төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааг хийж, хэрэв төсөл нь эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдолтой болох нь тогтоогдвол зураг төсөв, ТЭЗҮ-ийн тооцоог хийж хөтөлбөрт тусгана. • 30.0 тэрбумаас дээш төсөвт өртөгтэй төслийн зураг төсөв, ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн ТЗБ, 30.0 тэрбумаас доош төсөвт өртөгтэй төслийн зураг төсөв, ТЭЗҮ-ийг тухайн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хийнэ. • Хөтөлбөр улсын болон орон нутгийн төсөв, зээл, тусламж, концессийн гэрээ, Хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгана. • Хөтөлбөрийг ЗГ 4 жилд 1 удаа баталж, жил бүр тодотгоно.

  4. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдах төсөлд тавигдах шаардлага хуульчлагдсан. “Төсвийн тухай“ хуулийн 29.4 дэх заалт: “Хөрөнгө оруулалтын төсөвт ТЭЗҮ хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” Хуулийн 3.1.8 дахь заалт: “Нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй төслийн ТЭЗҮ-ийн тооцоо, судалгааг тухайн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хийх бөгөөд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 28.6-д заасны дагуу тухайн хөрөнгө оруулалтын төслийн үр дүнтэй болохыг тогтоосон нөхцөлд төсөвт тусгана” Хуулийн 29.3.5 дахь заалт: “Шинээр эхлэх барилга байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртөгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” Хуулийн 28.11 дэх заалт: Хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг харгалзан үр дүнг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.

  5. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний бэлтгэл үе шат Аймаг нийслэлийн ГХХБГ-ын МК-ын хурлаар хэлцэх Аймаг нийслэлийн ЗД-ын захирамжаар газар эзэмших шийдвэр гаргуулах Эскиз зураг төсөл боловсруулах Зураг төсөл боловсруулах зураг төслийн компанитайгэрээбайгуулах ЗД-ын барилга барих тухай захирамж гарна Ерөнхийтөлөвлөгөө Барилгынэскиз Ерөнхий төлөвлөгөөг баталх Эскизний нүүр хуудас баталх Архитектур төлөвлөлт даалгавар Техникийн нөхцөл авах Ажлын зураг зөвшилцөх Дулаан Ус суваг Цахил гаан Ажлын зураг төсөл боловсруулах /2үе шаттай бол техникийн зураг, ТЭЗҮ боловсруулна / Холбоо Хөрөнгөоруулалтанд тусгах ОБГ ГХХБГ Гадна шугам Магадалал хийлгэх Магадлал хийлгэх Захиалагч-1 Зураг төслийн компани-2 Аймаг нийслэлийн ГХХБГ

  6. ТЕЗ-ын хөрөнгө оруулалтын төсөвлөлтөд тавигдах шаардлагууд хуульчлагдсан. -Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдамжид заагдсан дагуу ерөнхий болон тусгай шаардлагын дагуу хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг бэлтгэнэ. /Хуулийн 27.4.4, 29.1 дэх заалт/ -ТЕЗ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслөө жилийн төсвийн хязгаартаа багтаасан байх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол төсвийн төслийг буцаана. /Хуулийн 29.3.1, 31.1.3, 31.3 дэх заалт/ -Төсвийн хязгаарт багтаагүй саналаа төсвийн тооцоонд тусгахгүйгээр холгогдох үндэслэл, тайлбарын хамт ирүүлнэ. /Хуулийн 31.2 дахь заалт/ -Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг хавсаргана. /Хуулийн 31.1.6 дахь заалт/ -Хөрөнгө оруулалтын төслийн саналд үндсэн хөрөнгийн ашиглалттай холбоотой урсгал зардал, орон тоо, санхүүжүүлэх эх үүсвэр зэрэг холбогдох тооцоог хавсаргаж, төсөвт нөлөөлөх ачааллын талаар дүгнэлт гаргасан байна. /Хуулийн 29.2 дахь заалт/

  7. ТЕЗ-ын хөрөнгө оруулалтын төсөвлөлтөд тавигдах шаардлагууд хуульчлагдсан. -Шинээр эхлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний тооцоог боловсруулж ирүүлнэ. /Хуулийн 31.4.3 дахь заалт/ -Санхүүжүүлэх эх үүсвэрээс үл хамааран төсөл, нэг бүрийг бүрэн хэмжээгээр тусгана./Хуулийн 29.3.4 дахь заалт/ -Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг нэр төрөл, объект, үнийн дүнгээр тусгана. /Хуулийн 32.2.8 дахь заалт/ -Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үндэслэл тооцоог бэлтгэж ирүүлнэ. /Хуулийн 31.4.3 дахь заалт/ -Тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвөөр санхүүжилтээр хэрэгжүүлнэ. /Хуулийн 6.6.6 дахь заалт/

  8. Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна. -Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна. /Төсвийн тухай хуулийн 30.4 дэх заалт/ -Төрийн өмчийн концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үндэслэл тооцоог Төсвийн ерөнхийлөн захирагч бэлтгэж, жилийн төсвийн хамт ирүүлэх бөгөөд уг жагсаалтыг УИХ төсвийн тухай хуульд тусган батална. /Төсвийн тухай хуулийн 33.2.7, Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 10.1 дэх хэсэг/ -Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, нь эдийн засгийн хувьд үр ашигтай нь ТЭЗҮ-ээр нотлогдсон байна. /Төсвийн тухай хуулийн 30.2.3 дахь заалт/ -Орон нутгийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга бэлтгэх бөгөөд жагсаалтыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж батална. /Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 7.1, 7.2 дахь хэсэг/ -Төсвийн санхүүжилтийн дутууг нөхөх, төсвөөс төлөх төлбөрийг хойшлуулах зорилгоор төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхийг хориглоно. /Төсвийн тухай хуулийн 30.3 дахь заалт/

  9. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бие даан хэрэгжүүлэх чиг, үүргийг тогтоосон. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт: -Хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох; -Нийслэлийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох; -Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх; -Усан хангамж, бохир ус, цэвэрлэх байгууламж бий болгох; -Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ; -Үерийн хамгаалалт; -Нийслэлийн доторхи томоохон авто зам, гүүр, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон бусад холбогдох байгууламжуудийг бий болгох; -Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх том хэмжээний тохижилт, нийтийн эзэмшлийн ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг; -Нийслэлийн доторхи өндөр хүчдэлийн болон цахилгааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ;

  10. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бие даан хэрэгжүүлэх чиг, үүргийг тогтоосон. Аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт: -Хот төлөвлөлт, барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох; -Орон нутгийн өмчийн барилга байгууламжийн их засвар, шинээр өмч бий болгох; -Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх; -Малжуулах; -Усан хангамж, бохир ус, цэвэрлэх байгууламж бий болгох; -Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ; -Үерийн хамгаалалт; -Аймгийн доторхи болон сум хоорондын авто зам, гүүр, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон бусад холбогдох байгууламжуудийг бий болгох; -Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх том хэмжээний тохижилт, нийтийн эзэмшлийн ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг; -Аймгийн доторхи өндөр хүчдэлийн болон цахилгааны шугам, дэд өртөөний ашиглалт, засвар үйлчилгээ;

  11. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бие даан хэрэгжүүлэх чиг, үүргийг тогтоосон. Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт: -Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ; -Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх; -Дүүргийн доторхи нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн засвар; -Дүүргийн тохижилт, цэцэрлэгжүүлэлт явган зам, амралт болон хүүхдийн тоглоомын талбай тохижуулах; Сумын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт: -Сумын нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн ариун цэвэр, гудамж талбайн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ; -Малжуулах -Сумын нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах; -Дүүргийн доторхи нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн засвар; -Сумын тохижилт, мод ургамал цэцэрлэгжүүлэлт, явган зам, амралт болон хүүхдийн тоглоомын талбай тохижуулах;

  12. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа хангалттай урт болсон. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Барилгаугсралтын үндсэн ажиллагаа Сул зогсолт /тайлан тооцоо гаргах, гүйцэтгэлхянагдах/ Гүйцэтгэгчийгсонгон шалгаруулахүйл ажиллагаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Санхүүжилт Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх хугацаа 16.5 сар, санхүүжүүлэх хугацаа 15 сар болсон. 111/2 12 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 1 2 3 Хуулийн 7.5 дахь заалт Хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх хугацаа 1 2 3 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Санхүүжилт

  13. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа хангалттай урт болсон. • “Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1.2-т заасан төсвийг дараагийн төсвийн жилийн 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд зарцуулах эрхтэй” /Хуулийн 43.4 дэх заалт/ • 43.1.2.төсөл, арга хэмжээний онцлогоос шалтгаалан түүнийг хэрэгжүүлэх мөчлөг нь төсвийн жилээс зөрүүтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөв; Сангийн сайдын 2012 оны 01 сарын 31-ний өдрийн “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 28 тоот тушаал: /Журмын 3.26 дахь заалт/ Төсвийн тухайн жилд нь тендер нь зарлагдсан, гэрээ нь байгуулагдан үр дүн нь гарсан, гэрээ нь байгуулж, ажил нь эхэлсэн буюу эхлээгүй, тендер зарлагдсан боловч гэрээ нь байгуулагдаагүй байгаа, тендер нь зарласан боловч захиалагчаас үл хамаарах шалтгааны улмаас тухайн тендер шалгаруулалт хүчингүй болсон төсөл, арга хэмжээ, түүнчлэн, он дамжин хэрэгжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн санхүүжилтийг төсвийн дараа жилийн 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл санхүүжүүлж болно. /Журмын 3.27 дахь заалт/ Энэхүү журмын 3.26-д зааснаас бусад зааснаас бусад төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн санхүүжилтийг төсвийн жил дамжуулан санхүүжүүлэхгүй. /Журмын 3.28 дахь заалт/ Энэ журмын 3.26, 3.27 дахь хэсэгт заасан санхүүжилтийг “урьд оны хөрөнгө оруулалт” гэсэн ангилалд оруулж зарцуулна. /Журмын 3.26 дахь заалт/ Төрийн сан дахь хөрөнгө оруулалтын төсвийн дансны үлдэгдэл дараа оны 3 дугаар сарын 31-ний байдлаар “Тэг” үлдэгдэлтэй болсон байх бөгөөд энэ нь барьцаа хөрөнгөнд хамаарахгүй.

  14. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийх боломжтой болсон.

  15. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийх боломжтой болсон. Засгийн газрын бүрэн эрх: “Тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан төсөл, арга хэмжээний жагсаалтад шинэ арга хэмжээ нэмж тусгахгүйгээр, тэдгээрийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх” /Хуулийн 10.1.14 дэх заалт/ Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан орон нутгийн төсөвт зохицуулалт хийх эрх нь зөвхөн төсвийн тодотголын санал боловсруулах чиг үүргээр тодорхойлогдоно. -Батлагдсан хөрөнгийг бүрэн ашиглах; -Тодорхой шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй, эсхүл төлөвлөгөөний дагуу хийгдээгүй ажилд төсөвлөгдсөн хөрөнгийг “үхүүлэхгүй” байх; -Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад “суларсан”, ашиглаж чадаагүй хөрөнгийг гүйцэтгэл илүү гарсан төсөл, арга хэмжээнд шилжүүлэх, ингэснээр уг төслийн хэрэгжилтийг түргэтгэж, дараа оны төсвийн ачааллыг хөнгөлөх;

  16. Төсөвт өртгийг өөрчлөх боломж хязгаарлагдмал болсон. 2011 оны төсвийн тодотголоор: Боловсрол, соёлын 49 барилгын төсөвт өртөг 16.1 тэрбум төгрөгөөр; Эрчим хүч, түлшний салбарын 14 барилгын төсөвт өртөг 9.9 тэрбум төгрөгөөр; Эрүүл мэндийн салбарын 17 барилгын төсөвт өртөг 6.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж батлагдсан. “Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс 2 дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө” /Хуулийн 29.7 дахь заалт/ “Гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч энэ хуулийн 29.7 заасан нөхцөл байдал үүссэн нь хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг өөрчлөх үндэслэл болохгүй. ” /Хуулийн 29.8 дахь заалт/ Үйлдвэрлэлийн үнийн индексийг Үндэсний статистикийн хороо тооцоолох бөгөөд түүнд барилгын төсөвт өртгийн шууд зардал болох материал, механизм, тээвэр, цалингийн зардлыг хамруулан авч үзнэ.

  17. Гүйцэтгэлийн тайлагналт • Хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаарх тайланг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Хуулийн 14.2.9 дэх заалт/ • ТЕЗ өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллага, Засгийн газрын тусгай сан, гадаадын зээл тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас болон жилийн эцсийн тайланг нэгтгэн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Хуулийн 14.2.7 дэх заалт/ • Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тайлагнана. /Хуулийн 14.2.8 дэх заалт/

  18. Төсвийн хөрөнгө оруулалт төр, орон нутгийн өмчлөлийн зүйл болно. • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг: “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна” “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна”

  19. Хариуцлага I. Дараах заалтуудыг зөрчвөл төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулна. Үүнд: /Хуулийн 70.3 дахь заалт/: А/ Хуулийн 6 дугаар зүйл: -Санхүүгийн аливаа үйл ажиллагааг НББОУ-ын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах; -Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох; -Төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийнхаръяалах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх; -Төсвийн захиарагч нь өөрийн эрх үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй; -Тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх;

  20. Хариуцлага Б/ Хуулийн 24.4 дүгээр зүйл: -Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно. Тухайлбал: • Худалдан авах ажиллагааны журмыг буруу хэрэглэсэн. • Гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ нь хуулиар тодорхойлогдсон ажил, үйлчилгээний нэр томъёоноос зөрүүтэй. • Хуулинд заасан төсөвт өртгөөс илүү өртгөөр гэрээ байгуулсан. • Тусгай зөвшөөрөл шаардах ажил, үйлчилгээг зөвшөөрөлгүй этгээдээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. • Тендер хүчинтэй байх хугацаа өнгөрсөний дараа гэрээ байгуулсан. • Санхүүжилтийн эх үүсвэр нь батлагдахаас өмнө худалдан авах ажиллагааг эхлүүлсэн. • Хуульд заасан бусад үндэслэл.

  21. Хариуцлага II. Дараах заалтуудыг зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Үүнд: /Хуулийн 70.4.2 дахь заалт/: А/ Хуулийн 14.2.7 дахь заалт: ТЕЗ өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллага, Засгийн газрын тусгай сан, гадаадын зээл тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас болон жилийн эцсийн тайланг нэгтгэн Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Б/ Хуулийн 14.2.8 дахь заалт: Хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тайлагнана. В/ Хуулийн 16.5.7 дахь заалт: Байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлитйн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах; Г/ Хуулийн 28.6 дахь заалт: ХБТАЭТЗТБайгууллага энэ хуулийн 28.3.2, 28.3.3-т заасан эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэхэд үр дүнтэй болох нь урьдчилсан судалгаагаар тогтоогдсон нөхцөлд зураг төсөв, ТЭЗҮ-ийн тооцоо хийнэ. Д/ Хуулийн 29.6 дахь заалт: Нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгнөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ-ийн тооцоо судалгааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хийх бөгөөд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 28.6-д заасны дагуу тухайн хөрөнгө оруулальтын төслийн үр дүнтэй болохыг тогтоосон нөхцөлд төсөвт тусгана.

  22. Хариуцлага • III. Дараах заалтуудыг зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Үүнд: /Хуулийн 70.4.6 дахь заалт/: • А/ Хуулийн 41.2 дахь заалт: • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүлэх; • Б/ Хуулийн 43 дугаар зүйл: • 43.1 Тухайн төсвийн жилд ашиглагдаагүй төсвийн дараах үлдэгдлийг төсвийн дараагийн жилд үргэлжүүлэн зарцуулж болно: • 43.1.2 Төсөл, арга хэмжээний онцлогоос шалтгаалан түүнийг хэрэгжүүлэх мөчлөг нь төсвийн жилээс зөрүүтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөв; • 43.4 Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1.2-т заасан төсвийг дараагийн төсвийн жилийн 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд зарцуулах эрхтэй. • 43.5 Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1, 43.1.5-д зааснаас бусад төсвийг 2 төсвийн жил дамжуулан зарцуулахгүй. • 43.6 Төсөв зарцуулах эрхийг дараагийн төсвийн жилд шилжүүлсэн нь батлагдсан төсвөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний тухайн жилд хүрэх үр дүнгийн зорилтот түвшинг бууруулах үндэслэл болохгүй.

  23. 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал • Хөрөнгө оруулалтын бэлтгэл үе шатыг сайтар хангах. /1. Зургийн даалгаврыг алдаагүй боловсруулах; 2. Зураг төсөвт ажлын нэр төрөл, тоо хэмжээг бүрэн тусгах; 3. Хөрсний судалгааг бүрэн хийлгэж байх; 4. Техникийн нөхцлийг бүрэн авч, “мухар” барилга төлөвлөхгүй байх; 5. Зураг төсвийг Ерөнхий менежерээр батлуулж байх; 6. Боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын барилгуудыг аль болох нэг зураг, төсвөөр гүйцэтгэж байх; • Эрх шилжүүлэх асуудлыг хуульд нийцүүлэх. “Төсвийн тухай” хуулийн 14.4 дэх заалт: “ТЕЗ нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч эсхүл харъяалах шууд захирагчид шилжүүлж болно.Ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” /ТЕЗ нар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрхээ шилжүүлж байгаа нь 1. Барилгын ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг сулруулж, хариуцлага тооцох эзэнгүй болгодог. 2. Хөрөнгө оруулалтын арга хэмжээний төсвийн хуулиар тодорхойлогдсон зорилт, агуулга өөрчлөгдөхөд хүргэдэг. 3. ТЕЗ-ын санхүүгийн тайлан зөрүүтэй гарахад хүргэдэг. 4. Төслийн хэрэгжилтийн явц, тайлан мэдээ зөрүүтэй гардаг; 5. Он дамжих барилга дараа оны төлөвлөгөөнд тусгагдахгүй орхигдох, ажил нь эхэлсэн барилга тодотголоор хасагдах тохиолдол гардаг; ҮАГ-ын зөвлөмжид “Орон нутагт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын хяналт сул байгааг дурдсан.

  24. 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал • Ажлын гүйцэтгэлийн талаар хүлээх албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлэх. 1. Барилгын ажлын гүйцэтгэл дээр хяналтын инженер, захиалагчийн товчоо, яамны санхүү, хөрөнгө оруулалтын газар, хэлтсийн холбогдох албан тушаалтнууд хянаж гарын үсэг зурж байх; 2. Захиалагчийн хяналтын инженерүүд гүйцэтгэл шалгахдаа заавал тэмдэглэл үйлдэж, хяналтын дэвтэр нээж хөтөлж байх; 3. Далд ажлын актыг хяналтын инженер газар дээр нь шалган үзэж акт үйлддэг байх; • Гүйцэтгэлийг зөвхөн угсралтын ажлын хэмжээгээр гаргадаг байх. 1. “Материалын гүйцэтгэл“ нь ажлын гүйцэтгэлээс зөрүүтэй гардаг тул хуурамч гүйцэтгэл гаргасан асуудалд орно; 2. Барилгын материал нь хадгалалтын тодорхой зорим шаарддаг бөгөөд энэ нь зөрчигдвөл чанарын шаардлага хангахгүй болж, барилга чанаргүй баригдах үндэслэл болно. 3. Татвар төлөгчдийн хөрөнгийг эрсдэлд учруулах аюултай. • Гүйцэтгэгчтэй хариуцлага тооцох. Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгыг чанаргүй барьсан, хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гүйцэтгэгч нарын тендерт орох эрхийг хязгаарлах;/ТБОНӨХБАҮХА-ийн 52.1.14 дэх заалт, ЗГ-ын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тэмдэглэл, Үндэсний аудитын газрын 2011 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн аудитын тайлангаар өгсөн зөвлөмж/ • Зураг төсөл боловсруулах ажлын нормыг мөрдөж ажиллах. /Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар тушаалаар “Зураг төслийн ажлын жишиг үнэ” батлагдсан/

  25. 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал • Нэмэлт гэрээг хуульд нийцүүлж байгуулах. ТБОНӨХБАҮХА-ийн 34.1.1, 34.1.2, 34.1.3 дахь заалтын дагуу нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь, нэмэлт тоног төхөөрөмжийн нийлүүлэлт нь анхны гэрээний үнийн 20 хувиас хэтрэх тохиолдолд нээлттэй тендер зарлаж гэрээ байгуулна. • Хөрөнгө оруулалтын хэмнэлтийг зарцуулахгүй байх. • Хуулийн 45.2 дахь заалтын дагуу Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ: -төлөвлөсөн төсөл, арга хэмжээ хэрэгжээгүйн улмаас, эсвэл тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл -хөрөнгө оруулалтын худалдан авах үйл ажиллагааны үед нэгжид ногдох өртөг, үнэ, тоо хэмжээ нь буурснаас бий болсон үлдэгдэл; • Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэгдэх боломжгүй хөрөнгө оруулалтыг анхаарах. 2013 оны төсвийн хуулинд ахмад дайчдад орон сууц олгох, прокурорын байгууллагын ажилчдын орон сууц, услалтын систем сэргээн засварлах, хүлэмжийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх, сум дундын загвар нядалгааны цех байгуулахад дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах г.м • Он дамжих боловч 2013 оны төсөвт тусгагдаж чадаагүй барилгын асуудлыг анхаарах

  26. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

More Related