250 likes | 437 Views
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН. 201 4 - 01-10. - V V Р Э Г Д А А Л Г А В А Р -. № 1.
E N D
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН 2014-01-10
- V V РЭГ ДААЛГАВАР - № 1 Нийслэл, дүүргийн 2014 оны төсөв батлагдсантай холбогдуулж төсвийг ил тод болгон сурталчилах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд 2013 оны 12 дугаар сард багтаан Үнэлгээний хороодыг байгуулах. Хөрөнгө оруулалтаар 2014 онд хийгдэх ажлын /Нийт 210,0 тэрбум төгрөгийн ажлаас өнөөдрийн байдлаар 160,0 орчим тэрбум төгрөгийн/ захирамжууд гараад байна. 2014 онд хийгдэх ажлын тендерүүд 1 дүгээр сард зарлагдаж эхлэхтэй холбогдуулж нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс захирамжуудыг энэ сард гаргаж дуусгах. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Боловсролын газар зэрэг холбогдох бусад байгууллагууд тус тусын чиглэлээр эрчтэй, хурдтай ажиллаж захирамжийг хэрэгжүүлэх.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс 2014 онд нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын задаргааны захирамжийг 2013 оны 12 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, тус газар 23 хоногийн дараа буюу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээний хороо байгуулж эхэлсэн байна.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Өнөөдрийнбайдлаар2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлаас 112,786,6 сая төгрөгийн 84 ажлын эрх шилжүүлсэн шийдвэр /Хянагдаж байгаа захирамжууд бий/ гараагүй нь гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх дотоод эх үүсвэрийн болон улирлын чанартай замын ажлууд байна. • Багануурдүүрэг • Налайх дүүрэг • Багахангай дүүрэг • Сүхбаатар дүүрэг • Захирагчийн ажлын алба, • нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт эрх шилжүүлсэн.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 2 Ирэх онд иргэдээр хэлэлцүүлээгүй арга хэмжээг санхүүжүүлэхгүй учир дүүргүүд 2014 оны 01 дүгээр сард багтаан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хаана, юу хийхээ иргэддээ танилцуулж шийдвэр гаргасан байх. Бичил бизнесийг хөгжүүлэх 15,0 тэрбум төгрөгийг зарцуулах хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд оруулах. Нийслэлд үйлдвэрлэл эрхлэх 5,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргах.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Дүүргүүдийн ЗДТГ орон нутгийн хөгжлийн сангийн 19,8 тэрбум төгрөгөөр хийгдэх ажлыг хороодод хийгдсэн төсвийн хэлэлцүүлэгт үндэслэн санал боловсруулан нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлж байна. Тус хэлтэс ирүүлсэн саналыг судалж хуваарлалт хийсний дараа буюу 2014 оны 01 дүгээр сард багтаан хороодын Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлнэ. Бичил бизнесийг хөгжүүлэх 15.0 тэрбум төгрөгийг зарцуулах хөтөлбөрийг нийслэлийн Хөдөлмөрийн газар, нийслэлд үйлдвэрлэл эрхлэх 5.0 тэрбум төгрөгийг зарцуулах журмыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар тус тус боловсруулж байна.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 3 Засгийн Газраас шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, үргүй тансаг хэрэглээний зардал гаргахаас татгалзах, төсвийн хөрөнгө, байгууллагын мөнгөөр урлагийн өндөр үнэтэй тоглолт авахгүй байх, хамтран ажилладаг байгууллагуудад бэлэг дурсгалын зүйл бэлэглэхгүй, шинэ жилийн мэндчилгээ илгээхдээ цахим хэлбэрээр явуулдаг болох гэсэн тэмдэглэлээр өгсөн заалтыг хэрэгжүүлж ажиллах. Нийслэлийн хэмжээнд шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд батлагдсан арга хэмжээнүүдийг хугацаанд нь зохион байгуулалт сайтай явуулахад ажил хариуцсан удирдах албан тушаалтнууд анхаарах. Шинэ жилийн баярын өдрүүдэд бүх байгууллагууд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах. Шинэ жилийг хэрэг зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх, хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, ахуйн хогийг тээвэрлэх, нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж мөрдүүлэх, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд ажиллах авто машин, эмчийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Захирагчийн ажлын алба, холбогдох байгууллагууд ажлаа зохион байгуулах.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 4 Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын жилийн ажил дүгнэх журмыг шинэчлэн баталсан. Шинэ журмаар 2014 оны 01 дүгээр сард ажил дүгнэгдэх учир ажлаа дүгнүүлэхэд бэлтгэж байх.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1146 дугаар захирамжаар шинэчлэн баталсан журамд үндэслэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажил үргэлжилж байна.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 5 Нийслэлийн ЗДТГ удирдамж гарган нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичгийн хөтлөлтийн байдал, ажилтнуудын ажлын байрны ачаалал, хэрэгцээ шаардлага зөв тодорхойлогдсон эсэх, ажлын давхардал, батлагдсан орон тооны норматив, төсвийн зарцуулалтад 2014 оны 01 дүгээр сарын 06-наас шалгалт хийж дүнг танилцуулах.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2013 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах ажлын 6 хэсэг нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичгийн хөтлөлтийн байдал, ажилтнуудын ажлын байрны ачаалал, хэрэгцээ шаардлага зөв тодорхойлогдсон эсэх, ажлын давхардал, батлагдсан орон тооны норматив, төсвийн зарцуулалтыг 2014 оны 01 дүгээр сарын 06-наас шалгаж эхэлсэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Архивын газрын болон Төрийн албаны нийслэлийн салбар зөвлөлийн гишүүд ажиллаж байна.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 6 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудын саналаа нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст 2013 оны 12 дугаар сард багтаан ирүүлэх.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- • Дээрх хугацаанд байгууллагуудаас санал ирээгүй учир нийслэлийн ЗДТГ-аас энэ чиглэлээр албан бичгийг хүргүүлсэн байна. • 2014 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар: • НЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс • Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс • Цэргийн штаб • Захирагчийн ажлын алба • нийслэлийн Цагдаагийн газар • Замын цагдаагийн газар • Архивын газар • Нийгмийн даатгалын газар • Мэдээлэл технологийн газар • Эдийн засгийн хөгжлийн газар • Байгаль орчин, ногоон хөгжлийн газар • Монгол наадам цогцолбор зэрэг 12 байгууллага санал ирүүлжээ.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 7 Чандмань-Налайх НӨҮГ-ын өр авлагын байдал , бүтэц зохион байгуулалтыг нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба хамтарсан ажлын хэсэг гаргаж шалган танилцуулах. Шаардлагатай гэж үзвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд энэ асуудлыг оруулах.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Налайх дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг цэвэр усаар хангах, гарч буй бохир усыг цэвэршүүлэн байгальд хаях үүрэг бүхий Чандмань-Налайх ОНӨААТҮГ нь хэрэглэгчдээс төлбөрийг бүрэн хураан авсан атал усны үнийн зөрүү алдагдал нэрийн дор Ус сувгийн удирдах газарт төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс 971,6 сая төгрөгийн өр, авлагыг үүсгээд байна. Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөл газар дээр нь нөхцөл байдалтай танилцан, хамтран ярилцаад үүссэн өр, авлагыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар санал, тооцоо боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн энэ сарын 16-ны өдрийн хуралдаанд оруулахаар бэлтгэж байна.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 8 Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл золбин нохой, муурын устгалын ажлыг ирэх оноос дүүргүүдэд шилжүүлж өгөх.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг золбин нохой, муурын устгалын ажлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дүүргүүдээр гүйцэтгүүлэхээр батлагдсан зардал, ангийн бригадуудыг хуваарлаад байна.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 9 Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх дулааны 8 дугаар магистрал шугамыг лоткитой болгохын дээр дулааны шугамуудын судалгаа гаргаж солих зардлыг тооцон гаргаж танилцуулах.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийн ажлыг “Гандарис Од” ХХК энэ оны нэгдүгээр улиралд гүйцэтгэж дуусгана. Хөрөнгийг 2015 оны улсын төсөвт суулгахаар төлөвлөөд байна.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 10 Хороод дүүргийн ЗДТГ-т, дүүргүүд нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба болон хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудад асуудлаа тавьдаг байх.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Нийслэлийн ИТХ-ын даргын өгсөн энэ үүргийг хэрэгжүүлэх асуудлыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд байгууллагынхаа шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан ба хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлэл ирүүлсэн.
- V V РЭГ ДААЛГАВАР - № 11 Нийслэлийн Агаарын чанарын алба Баянгол дүүрэгт түлш, нүүрсний асуудлыг ойрын өдрүүдэд шийдэж өгөх. Багануурын нүүрсийг хөнгөлөлттэй үнээр иргэдэд худалдаалдаг цэгийн тоог нэмэгдүүлэх.
- VV Р Г И Й Н Б И Е Л Э Л Т- Нийслэлийн Агаарын чанарын алба боловсруулсан түлшийг борлуулалтын цэгт тээвэрлэн хүргэх ажлыг гүйцэтгэх гэрээг Био Монголиа рич ХХК-тай байгуулан ажиллажээ. Баянгол дүүргийн хязгаарлалтын бүсэд суурьшилтай өрхүүдийн түлш, нүүрсний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Нийслэлийн Агаарын чанарын алба шууд хариуцан гүйцэтгэдэггүй учир 2013-2014 оны халаалтын улиралд нийслэлийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж буй Багануурын нүүрсийг борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар Засгийн Газарт иргэдийн хүсэлтийг уламжилсан, одоогоор хариу ирээгүй байна. Борлуулалтын нэг цэг ажиллуулах сарын зардал 900.0 мянган төгрөгийг дүүргүүд шийдээд цэгийн тоог нэмэгдүүлж болох талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ дүүргүүдийн ЗДТГ-т албан тоот хүргүүлсэн.