1 / 14

Нягтлан бодох бүртгэл

1231111111111111111111111111111111111111111111111111111111111111111

Download Presentation

Нягтлан бодох бүртгэл

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Ажил гүйлгээг ерөнхий болон тусгай дэвтэрт хөтлөх: Журнал нь ажил гүйлгээг утга тайлбарынх нь хамт дэс дараалалтай бүртгэлд тусган шинжилгээ хийх алдаа ч олох боломжийг олгодог давуу талтай боловч данс бүрийн үлдэгдлийг тодорхойлох боломжгүй байдаг. Ийм учраас журналаас ерөнхий болон туслах дэвтэр лүү шилжүүлэн бичилт хийдэг. Дэвтрийг дотор нь: Ерөнхий дэвтэр Тусгай дэвтэр гэж 2 ангилна.

  2. Ерөнхий болон тусгай дэвтэр Ерөнхий дэвтэр гэдэг нь данснаас бүтсэн дэвтэр бөгөөд данс тус бүр нь тусдаа дугаар бүхий хуудастай байна. Туслах дэвтэр нь ерөнхий дэвтрийн тодорхой нэг дансуудад байгаа мэдээлэлийг нарийвчлан харахад зориулагддаг. Жнь: авлага өрийн дансуудыг худалдан авагч бэлтгэн нийлүүлэгч нэг бүрээр, мөнгөн хөрөнгийн дансыг банкны нэр эд хариуцагч бүрээр шаардлагатай гэсэн данс бүрд туслах дэвтрийг нээж хөтөлж болно. Туслах дэвтрийн нийт хөлийн дүнгээр ерөнхий дэвтэрт шилжүүлэх бичилт хийнэ.

  3. Шилжүүлэх бичилт нь дараах алхамуудаас бүрдэнэ: Журналын бичилтэнд үндэслэн бичилт хийгдсэн дансыг ерөнхий дэвтэрт байрлуулждансны нэр болон кодыг бичнэ. Байрлуулсан ерөнхий дэвтрийн дансны огноо баганын дор журналын огноог хуулж бичнэ. Лавлагаа баганын дор бичилт хийсэн журналын хуудас ба ажил гүйлгээний дугаарыг бичнэ. Журналын дт багананд тусгагдсан дүн бүрийг ерөнхий дэвтрийн тухайн дансны дебит багананд, журналын кредит багананд тусгагдсан дүн бүрийг ерөнхий дэвтрийн тухайн дансны кредит багананд шилжүүлэн бичнэ. Ажил гүйлгээ гарсан тухай бүрд үлдэгдлийг тодорхойлно.

  4. Шалгах баланс: Шалгах баланс нь ажил гүйлгээ буюу дансуудын ДТ, КТ талд тэнцүү дүнгээр тусгадаг учраас ерөнхий дэвтэр дээр ДТ гүйлгээний дүн түүний КТ гүйлгээний ерөнхий дүнтэй тохирч байх ёстой. Баланс бэлтгэхийн өмнө дансны ДТ үлдэгдэл дансны КТ үлдэгдэлтэй тохирч байгаа эсэхийг шалгах шаардлагатай болдог. Үүнийг шалгах балансаар гүйцэтгэнэ. Шалгах баланс гэдэг нь бүх ерөнхий дэвтэрийн “Т” дансны үлдэгдлийн жагсаалтыг хэлнэ. (Тогтмол болон түр данс).

  5. Шалгах баланс: Шалгах балансын зүүн гар талын багана нь ДТ үлдэгдлийг баруун талд КТ үлдэгдлийг тус тус бүртгэнэ. Шалгах балансыг хэдийд ч бэлтгэж болно. Өөрөөр хэлбэл тухайн бизнесийн байгууллага гарсан үйл ажиллагаануудыг ерөнхий дэвтэрт тусгаснаар шууд шалгах балансыг бэлтгэнэ. Энэ нь санхүүгийн тайлан тэнцэлийн бэлтгэх нөхцөл нь болж өгнө. Шалгах баланс нь бүх ажил гүйлгээний ДТ, КТ дүнгийн тэнцвэртэй байх үзэгдлийг нь зөв тооцсон байх мөн зөв дүгнэж байх нөхцөлөөр хангана. Бүртгэл хөтлөлтийн явцад янз бүрийн алдаа гарч шалгах балансын ДТ, КТ дүн хоорондоо тохирохгүй байх тохиолдол байж болно.

  6. Шалгах баланс: ДТ ба КТ үлдэгдлийг сольж бичих дансны үлдэгдлийг буруу гаргасан байх, дансны үлдэгдлийг андуурч буруу бичих ерөнхий үлдэгдлийг буруу бодох шалгах балансын дүнг буруу бодох алдааг дараах байдлаар илрүүлж болно. Бичилт хийсэн дүн цаг хугацаа нэг бүрээр үр дүн анхан шатны байдалтай тулган шалгах Хэрвээ буруу нэмээгүй бол үлдэгдэл бүрийн дүнг дахин шалгах Шалгах балансын дүнг дансны дүнтэй тулгах Дансан дээр үйлчилгээ төрөл тус бүрээр дахин тооцох Данс тус бүрээр журналаас ерөнхий дэвтэрт шилжүүлэн буулгасан дүнг шалгах юм.

  7. Шалгах баланс: Шалгах баланс нь зарим талаараа хязгаарлагдмал байдаг. Учир нь харилцсан данснуудын нэрийг андуураад дүнг нь зөв бичсэн эсвэл харилцсан данснуудын нэр нь зөв дүнг нь буруу бичсэн алдаа шалгах балансаар илрэхгүй. Бүртгэлийн явцад гарсан алдааг илрүүлж залруулах нь нягтлан бодогчийн үүрэг юм. Бүртгэлийн алдааг дараах байдлаар залруулна. Үүнд: Ажил гүйлгээг бүртгэх явцад дансны ангилалыг буруу хийх эсвэл дансаа андуурч бичих зэрэг алдаа гардаг. Энэ үед НББ-ийн журналын бичилтээр алдааг залруулдаг. Жишээ нь: 120,000₮-ийн бэлнээр хийсэн борлуулалтыг авлага дансанд андуурч бичсэн алдааг нягтлан бодогч илрүүлжээ. Авлага дансаа хаагаад мөнгөн хөрөнгийн дебетэд бичиж засна.

  8. Тохируулах бичилт түүний төрөл тэдгээрийн зориулалт: ААНБайгууллагын тайлангийн хугацаа ямар нэг тодорхой өдрөөр тасалбар болдог бөгөөд энэ өдөр балансад тухайн өдрийн байдлаарх хөрөнгө өр төлбөр, эзний өмчийн тусган харуулдаг. Орлогын тайланд тухайн тайлангийн хугацааны бүх орлого зардлыг харуулсан байдаг. Зарим ажил гүйлгээнд зөвхөн тухайн тайлангийн хугацаанд хамаарахгүй 2 болон түүнээс дээш тайлангийн хугацаанд хамаардаг тул эдгээр ажил гүйлгээнүүдийг жинхэнэ хэрэгжилтийн зарчмын дагуу холбогдох тайлангийн үеүдэд хуваарилж бичилт хийдэг. Ө/х зарим дансуудад тохируулах бичилт хийх шаардлагатай байдаг. Тайлангийн хугацааны эцэст хийгддэг тохируулах бичилт нв тухайн үед олсон орлогыг мөнгөөр орж ирсэн эсэхээс үл хамааран гарсан зардлыг төлөгдсөн эсэхээс үл харгалзан дансанд бүрэн гүйцэд тусгаж зардлыг орлоготой нь цаг хугацаагаар нь уялдуулан хэрэглэгдэнэ.

  9. Тайлант хугацааны эцаст хийгдэх тохируулах бичилтийн үндсэн 5 төрөл: Урьдчилж төлсөн зардал - Энэ нь 2 болон түүнээс дээш тайлант хугацаанд хамаарагдах зардал юм. Урьдчилж олсон орлого - Энэ нь 2 болон түүнээс дээш тайлангийн хугацааны орлого юм. Хуримтлагдсан орлого - Тухайн тайлангийн хугацаанд олсон орлого мөн боловч мөнгийг нь хараахан цуглуулж амжаагүй байгаа зүйлсийг хуримтлагдсан орлого гэнэ.Ө/х тайлант хугацаанд гүйцэтгэсэн боловч түүний төлбөр нь дараагийн тайлант хугацаанд хийгдэх орлого юм. Хуримтлагдсан зардал буюу өр төлбөр - Тухайн тайлангийн хугацаанд гарсан боловч төлбөрийг дараагийн тайлант хугацаанд хийж болох бүртгээгээгүй зардлыг хуримтлагдсан зардал гэнэ. Хангамжийн материал болон элэгдлийн зардлын тохируулах бичилт - Элэгдэл гэдэг нь үндсэн хөрөнгийн анхны өртөгийн системтэйгээр зардалд шингээх үйл явц юм. Элэгдлийн тооцоход анхны өртөг, үлдэх өртөг, ашиглах хугацаа зэргийг харгалзана. Хуримтлагдсан элэгдэл данс нь сөрөг данс ба санхүүгийн тайланд холбогдох данснаасаа хасагдаж тусгагдана.

  10. Тохиргоо бичилт хийх: Тохиргоо бичилтийг бас тохируулах бичил гэж нэрлэдэг. Тохиргоо бичилт гэж хэд хэдэн тайлант үе хугацааг хамарч гарсан орлого болоод зарлагуудын зөвхөн тухайн тайлант хугацаанд оногдохыг нь хүлээн зөвшөөрч байгаа бичилтийг хэлнэ. Хүлээн зөвшөөрөгдөөгүй орлого, зарлага гэж орлого болоогүй орлого, зарлага болоогүй зарлага юм. Үүнд: урьдчилж төлсөн зарлага, урьдчилж орсон орлого хамаарна.

  11. Хаалтын бичилт ба санхүүгийн тайлан бэлтгэх Хаалтын бичилтийн тохируулах бичилт хийсний дараа хийх бөгөөд бүх түр дансдыг хааж, үр дүнг тодорхойлж санхүүгийн тайланг бэлтгэнэ. Энэ үйл ажиллагааны үр дүнд бүх орлого үр дүнгийн дансууд 0 үлдэгпэлтэй болно. Түр дансууд нь тодорхой нэг хугацааны ажил гүйлгээг бүртгэж үр дүнг харуулахад чиглэдэг учир эдгээр дансууд нь тухайн тайлангийн хугацааны эцэст хаагдана.

  12. Хаалтын бичилтийн тухай Өөрөөр хэлбэл түр дансууд тайлангйин үе бүрд 0 үлдэгдэлтэйгээр үйл ажиллагааг бүртгэж эхэлдэг ба тайлангийн эцэст хаагдаж, үр дүнгээр нь эзний өөмч дансыг нэмэгдүүлэх ба хорогдуулна. Хаалтын бичилтийг хийхдээ бүх түр дансуудыг орлого зардлын дансанд хаана. Энэ данс нь орлого ба зардлыг нэгтгэн тайлангийн үеийн цэвэр ашиг ба алдагдлыг тодорхойлсноор санхүүгийн тайланг бэлтгэх боломжийг бүрдүүлэх бөгөөд бүх дансууд дараагийн тайлант үеийн ажил гүйлгээг бүртгэхэд бэлэн болно.

  13. НББ-ийн орчил

More Related