1 / 39

Их Британий дипломат ажиллагаа

Их Британий дипломат ажиллагаа. Г. Ганганцэцэг. Товч түүх

zizi
Download Presentation

Их Британий дипломат ажиллагаа

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Их Британий дипломат ажиллагаа Г. Ганганцэцэг

  2. Товч түүх Их Британий дипломат ажиллагааг эрт дээр үеээс түүхтэй гэж үздэг юм . Анхны дипломат баримт бичиг нь 1303 онд хийгдсэн “ Наймаачны харти” байдаг . Форин Оффис /FO/ нь хамгийн эртний бөгөөд нэн консерватив арга барилтай ба 1968 оноос Foreign and Commonwealth office /FCO/ буюу Гадаад Хамтын Нөхөрлөлийн газар болжээ. 1782 онд анхны Гадаад Хэргийн Төрийн нарийн бичгийн газарыг тохирсон боловч 1861 он хүртэл эхлээгүй ба 1868 оноос бүрэн Засгийн газрийн байгууллагаар ажиллаж эхэлсэн. Үүнд: India office, Colonial and Home office нэмэгдэж байжээ.

  3. Charles James Fox 1749-1806 он, Их Британи анхны ГХС

  4. 1782-1900 он хүртэлх ГХНГ-ийн дарга нар • Charles James Fox анхны ГХНБдарга , түүнийг энэхүү ажилдаа сэтгэл зүрхэнээсээ маш сайн ажиллаж эхэлсэн боловч маш богино хугацаанд ажилсан гэдэг юм. Тэрээр нийт 3 удаа нэр дэвшин ажиллажээ. 1782.3-7 , 1783.4-12 , 1806.2-9 . • Thomas Robinson1782.7-1783.4хүртэл ажилласан , Европ болон ГХ өндөр мэдлэгтэй • George Nugen Temple Grenville 1783.12.19өөс 22 хамгийн богино хугацаанд энэ албанд ажиллажээ. • William Wyndham Grenville 1791.4- 1801.2 хүртэл бараг 10 жил ажилласан ба эх орноороо бахархдаг, Францийн эвслийн хөдөлгөгч хүч нь болж байсан дайчин цуцашгүй хүн байжээ.

  5. Marquess of Salisbury, Robert Cecil нь ГХНБ-ийн даргийн ажил сайн хийж байсан . Тэр энэ албан 4удаа нэр дэвшин ажиллаж байжээ. 1878.4-1880.4 1885.6-1886.2 1887.1-1892.8 1895.1-1900.11

  6. 1900 оноос одоог хүртэл ГХНБ-ийн дарга нар Henry Petty-Fitzmaurice 1900.11-1905.12 тэрээр т ГХ гайхамшигтай сайн дарга байгаагүйч албан ажиллаа амжилттай хийж дуусгасан гэж үздэг . Sir Edward Grey1905.12-1916.12 Их Британий ГХНБ-ийн даргаар хамгийн удаан хугацаанд ажилласан “ бүх Европыг судалсан” хүн байсан. Margaret Beckett 2006.5-2007.6 анхны эмэгтэй ГХНБ-ийн дарга юм.

  7. David Miliband 2007 оноос одоог хүртэл ГХНГ Төрийн НБ-ийн даргаар ажиллаж байгаа

  8. Их Британий дипломат ажиллагаа бол сонгомол, нэгэн зүйлийн сонгомол хэмжүүр, 19-20р зууны дипломат хөгжилд асар их нөлөө үзүүлсэн. Хамтын нөхөрлөлийн нийт 50 гаруй орны, ер нь бусад орны дипломат их британий нөлөөн дор бүрэлдэж тогтсон гэж ихэнх судлаачид үздэг. Жнь: АНУ-ын дипломатууд л гэхэд тэднийг бэлтгэх сурах бичгүүд нь одоо болтол Английн эрдэмтэд, дипломатуудын зохиосон ном зохиол хэвээр, дипломатыг судлах оюутнуудад дипломат практикийн курсээр унших ном зохиолын талаас илүү хувь нь Их Британий дипломат, эрдэмтэдийн ном зохиолууд байдаг .

  9. Англи улсад 16-17р зуунд дипломат алба мэргэжлийн, төрийн үйл ажиллагааны биеэ даасан салбар болон гарч ирсэн түүхтэй. Дипломат албыг мэргэжлийн шатанд гаргах нь онолын хувьд Английн гүн ухаанч, улс төрч Жон Локк дэвшүүлсэн “ Үндэсний эрх ашгийн сургаал” дээр суурилсан. Үүний дагуу ГБ-ыг “ нийгмийн сайн сайхны ашиг сонирхолд нийцүүлэн, хэрэгжүүлж чадахуйц мэргэн, ухаалаг” хүмүүс хөтлөн явуулах ёстой гэж. 19р зуунд дипломат алба нь дэлхийн өнцөг бүрт санхүү, ЭЗ-ийн ашиг сонирхлыг хөгжүүлэн бэхжүүлэх, УТ-ийн нөхцөл байдлыг бий болгоход туслах Английн эзэнт гүрний нэг гол “манлайн бэхлэлт” –ийн үүрэг гүйцэтгэж байсан гэж үздэг. Англи улс ГБ, ДА, ёс горимыг маш нарийн холбож үздэг

  10. FCO-ийн өөрсдийгөө тодорхойлсон нь Гадаад Хамтын Нөхөрлөлийн газар нь : Даяаршлын хүрээндэх хэрэг явдал болон өөрийн иргэдийг дэмжих ба гадаадын сонирхогчдод Их Британийг сурталчилж хамгаалах Засгийн газарын хэлтэс юм.Өнөөдөр ч хэзээд ч чухал нь ОУХ, ЭЗ-ийн уур амьсгал болон ГХНГ зорилго нь Дэлхийд, ИБ-д зориулан ажиллах юм. Бид нар хамтын нөхөрлөл болон NATO, EU, UN зэрэг ОУ байгууллагуудад тэргүүлэх нөлөөтэй болон дэлхийн өнцөг бүрт хүчтэй холбогдсоор байна. FCO-ийн давуу тал нь үндэсний онцлогтой Консул болон Элчин Сайдын Яамд нь дэлхий даяар сүлжээтэй юм.

  11. Find by region

  12. FCO-ийн Сайдууд Улс төрийн өөр өөр хэсэгт ажилладаг • Chris Bryant • Параламент Нарийн бичгийн дарга, EU, HR хариуцсан Lord Davies of Abersoch • Худалдаа, хөрөнгө оруулалт, Бизнесс хариуцсан Baroness Taylor of Bolton • Аюулгүй байдал, Батлан хамгаалах хариуцсан • David Milliband • Төрийн Нарийн бичгийн дарга, FCO-ийн хэрэг хариуцсан Glenys Kinnock • Африк, UN, Хүний хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон эрчим хүч хариуцсан Ivan Lewis • Дундад Ази, Х Амерки болон орон нутгийн түрэмгийлэл хариуцсан

  13. Үйл ажиллагааны чиглэл, хэлбэрүүд FCO-ын удирдах зөвлөлд 6-н хороо байдаг . Энэ хороодын үүрэг нь сайдуудыг шийдвэрлэх болон улс төрийн бодлогыг түгээн зохион байгуулах тэргүүлэгчдийн нэгдлийг дэмжин ажилладаг юм. Удирдах зөвлөлд нь Байнгын Нарийн Бичгийн даргаас гадна 11 гишүүд ажилладаг байна. Санхүүгийн шалгалт болон Эрсдлийн хороо Өөрчлөлтийн хороо Санхүүгийн хороо Хүний нөөцийн хороо статэ хороо Мэдээлэл технологийн хороо юм.

  14. Элчин Сайдын Яамд, Консулын газар FCO-т нь тэргүүлэх дипломатууд дэлхийн хэмжээнд хэрэг эрхлэх газрийн сүлжээг чиглүүлж ажилладаг байна.Үүнд:Бүрэн Эрхт Элчин Сайдууд, Консул,Амбан захирагчхамрагдах ба яамдын байршил хэлбэрээс хамаарна. Тэд Их Британи ГБ-ын чигийг тодорхойлох, ЗГ-т санал боловсруулж оруулах болон ГБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх, мэдээлэл солилцдог уламжлалтай ба Англи хүмүүс байдаг. Нийслэл хотууд доторх яамыг Элчин Сайдын яам гэж дуудах бөгөөд ЭС тэргүүлдэг. Хамтын Нөхөрлөлийн гишүүн улсуудын үйл ажиллагааг зохицуулахын тулд нийслэл бүрт Бүрэн Эрхт Элчин Сайд гэж дуудагдах”High Commissioner “төлөөлдөг байна.

  15. Түүнчлэн нийслэл биш хотууд дотор албадууд байх ба тэдний үйл ажиллагааны хэлбэрээс хамааран нэрүүд нь” Консулын газар, Ерөнхий Консулын газар” гэдэг юм. Их Британи улс Консулын харилцаандаа маш их ач холбогдол өгч ажилладаг ба энэ нь хилийн чанад дахь иргэдийнхээ (14 сая хүн, 2006 он) эрх ашгийг хамгаалхад юм. Үйл ажиллагааны чиглэл нь: Яаралтай үед түр паспорт гаргаж өгнө Бэрхшээл тохиолдсон үед ар гэрт нь мэдэгдэж туслана Мөнгө яаж шилжүүлэх зөвлөгөө болон яаралтай үед 100 хүртэлх фунт стерлингийн чекийг бэлэн мөнгөөр олгож туслана Нутаг буцах зардлыг дараа төлөх болзолтой зээлийн хэлбэрээр олгоно

  16. Мөн Элчин Сайдын Яамд болон Консулын газарт байрлах худалдааны албад нь Их Британий гадаад худалдаа болон бизнэссийг дэмжин ажилладаг байна. Мөн NATO, EU, UN гэх ОУБ-д Их Британийг төлөөлсөн төлөөлөгчийн газрууд ажилладаг.

  17. FCO-ын үйл ажиллагааны зорилго Аюулгүй байдал: Британийн ба түүний эзэмшлийн газар нутгийн АБ болон ОУ-ын тогтвортой байдлыг хангаснаар дэлхийн батлан хамгаалхад холбоотнуудыг зэсгийн хяналтанд уриалах Сайн сайхан байдал, амьдралын баталгаа хилийн чанад дахь ДТГ-аар дамжуулан гадаад худалдаа, дотоод нөөц бололцоог өргөжүүлэхэд анхаарлаа хандуулах Дэлхийн улс орнуудтай байгаль орчныг хамгаалах, хар тамхи, терриоризмийн гэмт хэргийн эсрэг хамтран тэмцэх Харилцан итгэлцэл: Хүний эрх, иргэний эрх чөлөө мөн ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэхийн тулд ОУ-ын болон хоёр талын харилцаанд хамтран ажиллах явдал бөгөөд ДТГ-ууд нь анхаардаг байна.

  18. 2007оноос эхлэн Худалдаа, ЭЗГБ, гадаад харилцааны байгууллага, боловсон хүчний бүрэлдэхүүнд түлхүү анхаарах болсон. Дэлхийн зах зээл дээр Британи экспортын нөхцлийг сайжруулах Британи ЭЗ-т хэрэгтэй нийлүүлэлтийг цаг хугацаанд нь авч хангах Нэгдсэн Вант улсын ЭЗ-ийн гадаад дахь сонирхлыг хангах гэсэн бодлого баримталж байна. Гадаад бодлогын зорилго 19р зууны эхэн хүртэл колонийн их гүрэн байгаад дэлхийн 1,2 дайны үед гадаад дахь эзэмшлийн нөлөөн суларч дипломат ажиллагааны чиг хандлага өөрчлөгдсөн

  19. ЭЗ-ийн гадаад сонирхлыг чухалчилж ирсэн Форин оффисын ЭЗ-ийн хэлтсүүд нарийн төрөлжсөн, худалдаа, ЭЗ-ийн хэлтсийн ажилтнууд дэлхийн том бизнесийн байгууллагатай ажил хэргийн болон хувийн холбоогоо сайжруулах явдал нь өдөр тутмын ажлын нэг хэсэг юм. 1980-аад оноос эхлэн хувийн компанитай боловсон хүчнээ харилцан солилцох болж, 1980 онд 3 компанид ердөө 4 хүн дадлага хийж байсан бол 1983 онд 11 компанитай дипломат бэлтгэхэд хамтрах болсон. Форин оффис нь бие даасан байдлаа хадгалах үүднээс урьдын адил “ гадаад ертөнцтэй” хамтрахдаа тодорхой зай барихыг хичээдэг .

  20. Үл мэдэгдэх дипломат ажиллагаа FCO-ын хэлтсүүдийн нэг чухал чиглэл нь ОУбайгууллага, хурлын дипломат ажиллагаанд дипломат аргаар оролцох явдал юм. Британи улс 100 гаруй ОУ болон ЗГ хоорондын байгууллагын гишүүн байна. Британий дипломат алба “соёлын дипломат” ажиллагааг идвэхтэй хэрэгжүүлдэг. Энэ нэр томьёо нь ОУ байгууллага хамтын ажиллагааны соёл, боловсролын хүрээн дэх Английн оролцоог Форин оффис хянаж зохицуулдаг байна. Үүнийг ГХЯ-ны “ үл мэдэгдэх дипломат ажиллагаа” гэж нэрлэжээ. Учир нь дипломат ажлын уламжлалт хэлбэрийг ашиглахгүйгээр, мэдэхгүйгээр түүнд оролцож болдоггүй. Английн дипломатын амжилтанд хүрдэг дипломат албаны нэг онцлог нь юм.

  21. Peter Ricketts, Дипломат албаны тэргүүн , Байнгын Нарийн бичгийн дарга , 1952 онд төрсөн

  22. 19-р зууны дунд үеийн Английн ЕС, ГХС Г. Пальмерстон дипломатийнхаа зорилгыг” Англид байнгын дайсан ч байхгүй , байнгын нөхөр ч байхгүй . Тэрээр зөвхөн байнгын сонирхолтой” мөн “Английн албат гэдэг бол нэг төрлийн Римийн эзэнт гүрний иргэн, Английн ЗГ хүчтэй гар дэлхийн бөмбөрцөгийн аль ч өнцөгт байсан түүнд тусламж үзүүлж, хамгаалж байх ёстой” гэж

  23. Malcolm Rifkind1995-1997онд ГХСайд “ Lord Palmerstonе товч сургаалиас хөндий байх нь зүйтэй: британи ашиг сонирхолыг дагаж мөрдөх нь британи гадаад хэргийн яамны цорын ганц элбэрэл байх ёстой” гэж орчин үеийн английн дипломатын зорилгыг тодорхойлсон

  24. Их Британий дипломатчдын онцлог, арга барил Английн дипломат чиг бодлогодоо эрс хатуу эргэлт хийх дургүй, гэхдээ шаардлага гарсан тохиолдолд өөрсдөө санал санаачлага гаргадаг байна. Жнь: 80-аад онд Английг бүр цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхгүй байх тухай тунхаглалд”1989 он” гарын үсэг зуруулах нэж ятгаад чадаагүй. ГХС, M. Rifkind“харилцан үл довтлох тухай гэрээнүүдийн адилаар гэрээнүүд аюулгүй байдлыг бий болгодоггүй юм. Гэрээнүүд бүр тайвшруулж, бүйвээлэн унтуулж ч чадна” гээд энэ саналыг няцааж байсан

  25. Англи улс “ нээлттэй хэлэлцэх нээлттэй гэрээнүүдийн” зарлан тунхаглаж байсан, хэрэг дээрээ дандаа “ нууц дипломат”-ийн төлөө байдаг ба Америкаас ялгаатай нь мэдээлэл “гоожуулан алдах” явдал хэзээ ч гарч байгаагүй онцлогтой ба британид л шаардлагатай үед алддаг байна. Английн дипломатууд мэргэжлийн өндөр чадвартай, яриа хэлэлцээ хийх хамгийн тохиромжтой цагийг сонгож чаддаг байна. Тэд мэргэжлээ цуцалтгүй дээшлүүлж байдаг, цэргийн коллеж, их сургуулиуд, банк, төрөл бүрийн пүүсүүд болон бусад олон газруудад дадлага хийж байдаг.

  26. Мөн шийдвэрлэх гэж байгаа асуудлыг маш сайн мэддэг, ажиллах гэж байгаа улс орны тухай мэдлэгтэй, гадаадын улс орнуудын нэвтэрхий мэдлэг үеэс үед уламжлагдан дамжигддаг зэрэг нь Английн дипломатын хамгийн хүчтэй төлөв байдал юм. Оросын эрдэмтэн Попов: Английн дипломатчид, дипломат хүнд шаардалгатай шинж чанаруудыг өөртөө агуулсан байдаг гэж хэлжээ. Жнь: тэд үгээ хэлж дуусгадаггүй, битүү дохио хийх дуртай байдаг гэжээ.

  27. К. Маркс: “англи хүмүүсийн бялдуучийг” тодотгон хэлж байсан байна. Гейне : тэднийг чин сэтгэлгүй, бялдууч хэмээн үздэг байсанаа хэлжээ. Англи хүмүүс эрс байхаас зайлсхиийхийг эрмэлздэг . Жнь : тэд “минии бодоход” , “ би бодож байна”,” би санаж байна”,”магад би буруу бодож болно” гэсэн хариултууд нь “за”,” үгүй” гэсэн нэг утгатай эрс шиидэмгий хариултаас зайлсхийх сонирхолтойг харуулж байна гэж үздэг байна.

  28. Түүнчлэн дипломат албан бичгийг “хөвөлдсөн” утгатай найруулгаар ихэнхдээ бичдэг байна. “ За ч биш, үгүй ч биш “ найруулгатай . Британий дипломатууд одоо хирнээ тэдгээрийн мэргэжлийн, хувийн онцлог шинж чанар, туршлага, мэдлэг, урлаг, дадлыг онцгойлон авч үздэг бөгөөд эдгээр чанаруудыг ямарч эрдэмтэн мэргэд эзэмшээгүй, эзэмшиж ч чадахгүй гэж үздэг ба Британи дипломат албаны “нууцлалын” түвшин нь ажлын ашиг сонирхолоос давдаг гэж эрдэмтэд үздэг юм. Үүний үр дүнд тус улсын дипломат ажилтан шаардлагатай, шаардлагагүй аль алиныг хаалттай хаалганы цаана хийхийг хичээдэг байна

  29. Анх 1855 онд энэхүү албанд орохын тулд мэргэжлийн шалгалт авсан байна. Амжилтын гол үндэс нь “ намба, сүр” гэж нэрлэгдэх язгууртнуудын хувийн шинж чанар, ноёрхогч ангийн бие хүнийг тодорхойлох зан чанарын бусад шинжүүд байсан ажээ. Эрдэмтэд 19-р зууны үеийн Британи дипломат боловсон хүчинд шаардагдах шаардлагуудын стандарт нь энэ зуунд ч мөн хүчин төгөлдөр хэвээрээ байна гэж үзээд энэ нь уламжлалт, залгамж чанартай холбоотой асуудал юм гэжээ

  30. Их Британий дипломатын дутагдалтай тал Дипломатууд хилийн чанадад гурван жилээр ажиллаж байгаа нь дипломатуудын ч, суугаа орны ард иргэдийн ч дургүйцэлийг төрүүлдэг байна. Британий дипломатчид хоёр дахь жилдээ харилцаа холбоо тогтоож эхэлдэг, харин гурав дахь жилдээ түүнийг буцаах болдог байна. Мөн “ёс журамд” маш их ач холбогдол өгдөг боловч ашиг хонжоо олж байвал тэд “ёс журмыг” зөрчдөг эсвэл туйлшруулдаг байна.

  31. Британий дипломатын зан чанарын “сонгомол” хэв маяг өнөө хүртэл уламжлагдан 60-аад оны сүүлчээр дипломат албыг удирдаж байсан П. Гор-Бут дипломат хүний гол дутагдал нь” бусдыг тэвчээртэйгээр үл сонсох чадвар”, гол ололт нь “ түншүүдтэйгээ харьцахдаа тэвчээртэй, болгоомжтой, сэжигтээгээр ч хандах явдал гэж үздэг

  32. Ашигласан материал Д. Цолмон “Дипломат ёс горим, ёслол, баримт бичиг” 2006 он ном В. И. Попов “ Орчин үеийн дипломат “ 2006 он ном www.fco.gov.uk

More Related