1 / 14

ОХУ-ЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ-2012 ОНД

ОХУ-ЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ-2012 ОНД. Л.Хайсандай ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, ( Sc.D ) Proffesor. 2012 оны эдийн засгийн төлөв байдал:.

Download Presentation

ОХУ-ЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ-2012 ОНД

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ОХУ-ЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ-2012 ОНД Л.ХайсандайШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, (Sc.D) Proffesor

  2. 2012 оны эдийн засгийн төлөв байдал: • Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдээд ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац сулрах шинж 2012 оны эхний хагаст л мэдрэгдэж эхэлсэн. Судлаачдын хэлж буйгаар бол ОХУ-ын ДНБ-ний өсөлт 2012 онд 2,3 хувьтай байх талаар бичиж байгаа. Гадаад хүчин зүйлийн сөрөг нөлөө хэдийгээр эдийн засагт нь нөлөөлөх ч дотоод эдийн засгийн зохистой бодлогын үр дүнд нэлээн “зөөллөж” өгч байгаа. 2012 онд нефтийн жилийн дундаж үнэ 98 ам доллар байхад л ДНБ-ний өсөлт 3,2% болж буурах хандлагатай байгаа. 100 ам доллар байхад ДНБ нь 3,5%-ийн өсөлт үзүүлэх талаар ч бичиж байна. Жилийн нийт дүнгээр 4 орчим хувийн өсөлт хүлээж байгаа. Эдийн засгийн өсөлт нь 4,3% -ийн өсөлт нь том эдийн засгийн дотор 3-д орж байгаа үзүүлэлт. Улаанбуудайн экспортоор дэлхийд хоёрт орж байна. 2011 оны дүнгээр ОХУ нь төсвийн алдалгүй байж улсын өр нь ДНБ-ний 10 хүрэхгүй хувийг эзлэх боллоо. ОХУ нь валютын нөөцөөр Хятад, Японы дараа 513,9 тэрбум ам доллараар дэлхийд 3-т орж байна. ОХУ-ын инфляцийн түвшин 2011 онд 6,1% байсан бол 2012 онд 5-6% байх төлөвтэй. Дэлхийн эдийн засгийн хямрал энэ янзаараа явбал бага мэдрэгдэх тухай ч судлаачид хэлж байгаа.

  3. 2004 оноос эхэлсэн нефть, байгалийн хийн дэлхийн зах зээлийн үнийн өсөлт ОХУ-ын экспортын орлогыг огцом нэмэгдүүлсээр ирсэн. Экспортын орлогыг нийгмийн халамж үйлчилгээ болон тэтгэвэр, тэтгэмж, цалин хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэхэд чиглэлд түлхүү зарцуулж байгаа. ОХУ нь 2011 оны дүнгээр 143 сая хүн ам, бараг 15 хот нь сая гаруй хүн амтай, энэ Монголын хувьд маш том зах зээл. Энэ рүү орж монголчууд ажиллах боломжийг бид эрж хайх ёстой. Их орлоготой, бага орлоготой хүмүүсийн ялгаа нь Оросод 15 дахин байгаа бол энэ тоо Франц, Германд 5-7 байх жишээтэй. 2012 онд тэтгэврээ 1,6 дахин цэргийн албан хаагчдын цалинг 3 дахин тус тус нэмлээ. Архи, тамхи, хар тамхины улмаас жил бүр 500 мянган хүн нас барж байна.

  4. 2012 оны томоохон үйл явдал бол ДХБ-д гишүүнээр элсч олон жилийн маргаанд цэг тавигдлаа. Гишүүн болсноор Оросууд том утгаараа хожино хэмээн төрийн тэргүүн нь мэдэгдсэн. Энэ нь ОХУ нь олон улсын хэмжээнд өөрийн ашиг сонирхлоо эрхзүйн үндэстэй, “соёлтой” илэрхийлэх үүдийг нээлээ. Оросын үйлдвэрлэгчдийг том өрсөлдөөн, зах зээл рүү итгэлтэй оруулах боломжийг олгосон хэдий ч сөрөг тал нь Оросын том зах зээл рүү гадаадын бүтээгдэхүүн нээлттэй орж ирэх үүдийг ч нээлээ. ДХБ-аар дамжин эдийн засаг, хамтын ажиллагааны бусад бүтцэд оролцох боломж ч бий боллоо.

  5. Гадаад бодлогодоо ОХУ нь Евразид нөлөөгөө бэхжүүлэх арга хэмжээг тууштай авч байгаа ба хуучин Зөвлөлтийн хүрээнд нөлөөгөө сэргээх чиглэлд системтэй ажил хийж байна. Тухайлбал, Гаалийн холбооны гишүүн Беларусь, Казахстан, ОХУ-ын хоорондын бараа бүтээгдэхүүн, капитал, ажиллах хүчний эргэлтийг эрс нэмэгдүүлж байна. 2015 оноос Евразийн эдийн засгийн холбоог байгуулахаар бэлдэж байна. ОХУ нь бизнес эрхлэлтийн таатай уур амьсгалын төвшнөөр дэлхийд 178-д жагсаж байна.

  6. 2012 онд ОХУ нь Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг Владивосток хотноо зохион байгуулж дараах 4 асуудлыг дэвшүүллээ. • Транссиб, БАМ, Хойд мөсөн далайгаар хийх тээвэр зуучийг хөгжүүлэх (Ази, Европыг холбосон замаар хийх тээврээс 2020 он хүртэл 670 тэрбум ам долларын ашиг олох боломжтой) • Төгөлдөршлийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх • Хүнсний аюулгүй байдлыг хангах (2020 он гэхэд ОХУ нь 30-40 сая тн улаанбуудай экспортлохоор төлөвлөж байна) • Бүс нутгийн эдийн засгийн интеграци, худалдааг либералчлах

  7. “Эрчим хүчний стратеги-2030” Аливаа улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь эрчим хүч. Дэлхийн эдийн засгийн үндэс суурь ч гэж үздэг. ОХУ нь дэлхийн нефтийн илэрсэн нөөцийн 13%, байгалийн хийн 34%-ийг эзэмшдэг. ОХУ нь дэлхийн анхдагч эрчим хүчний 10 орчим хувийг үйлдвэрлэдэг. Тиймээс ОХУ-ын төрийн тэргүүн “эдийн засгаа шинэчлэх тухай яривал эрчим хүчний шинэчлэлийн асуудал яригдах ёстой” хэмээн мэдэгдсэн. 2009 онд ОХУ-ын “эрчим хүчний стратеги-2030” баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү баримт бичигт Орос улс зөвхөн өөрийн эрчим хүчний аюулгүй байдлаа хангах бус дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын системийг бүрдүүлэхэд гол тоглогч байх үзэл санааг тусгасан.

  8. Энэ стратегийг хэрэгжүүлснээр Орос улс экспортын чиглэлийг олшруулах замаар олон улсын эрчим хүчний аюулгүй байдлын системийг бүрдүүлэхэд боломжтой хэмжээнд оролцох, улс орны эдийн засаг нь нефть, хийгээс бүрэн хараат байдлыг багасгах, өнөөгийн ОХУ-ын ДНБ-нд түлш, эрчим хүчний салбарын эзэлж буй 30%-ийг 18% болгох, нэг хүнд ногдох эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийн хэмжээг 40-өөс дээш хувиар нэмэгдүүлэх, зарим тохиолдолд 80 хүртэл хувиар нэмэх зорилттой байгаа. Олон улсын эрчим хүчний системд тэргүүлэгчдийн эгнээнд байхын тулд эрчим хүчний салбарт хамтарч ажиллах олон улсын хамтын ажиллагааны найдвартай эрх зүйн үндсийг бий болгохыг оросууд санал болгож байна.

  9. ОХУ-ын «Газпром» компани нь улсын валютын орлогын 20%, улсын төсвийн 25%-ийг тус тус бүрдүүлдэг хамгийн том компани. “Газпром” нь сүлжээний хувьд дэлхийд хоёрт орох үндэстэн дамнасан корпораци. ОХУ-ын байгалийн хий олзворлолт нь урьдчилсан байдлаар 2020 он гэхэд 680-730 тэрбум шоо метр хүрэх төлөвтэй. ОХУ-ын түлш эрчим хүчний салбарын нэг тулгамдсан асуудал бол нефть боловсруулах үйлдвэрүүдийг техникийн шинэчлэл хийх явдал юм. Тухайлбал, Орос нь хийг дахин боловсруулах хүчин чадал хангалтгүй улмаас жил бүр 30 сая тн шингэрүүлсэн нефтийн хийг алдаж байгаа. Өнөө үед ОХУ нь хийн нийт олборлолтоос 12.5-15 илүүгүй хувийг л дахин боловсруулж байна.

  10. ОХУ-ын эрчим хүчний эх сурвалжийн үндсэн зах зээлийг тоймолбол: Зүүн Европ /Чех, Словак, Польш, Герман/ - 25 орчим хувь, Их Британи, Ирланд- 25%, Газар дундын тэнгисийн улсууд /Грек, Кипр, Турк, Болгар,/ - 25%, Баруун Европын улсууд /Австри, Швейцарь Швед, Дани, Финлянд, Бельги/ -20%, АНУ, Канад – 7%. ОХУ-ын хувьд Европын зах зээлд нийлүүлэх тээвэрлэлтийн асуудал харьцангуй шийдэгдсэн. ЗХУ—ын худалдааны флотын 57%-ийг Орос улс өвлөн авсан. ОХУ-ын дамжуулах хоолойн нийт тууш урт нь 210 мянган км ба түүгээр ачаа эргэлтийн 52,5% нь хийгддэг. ОХУ нь Европ гэсэн ганц зах зээлээс одоохондоо хэт хамааралтай байгаа. Ганц хэрэглэгчээс хамааралтай байгаа байдлыг өөрчлөх эрмэлзэл төрийн ч хувьд, компаниудын удирдлагын хэмжээнд ч бий боллоо. Энэнхүү эрмэлзлэлээ хэрэгжүүлэх боломжийн нэг бол Дорнод Сибирь, Алс Дорнодын нефть, байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улмаар Зүүн Азийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг харгалзан тэнд зах зээлээ өргөжүүлэх явдал юм байна.

  11. Буриад, Читаг байгалийн хийгээр хангах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад тухайн субъектуудыг шингэрүүлсэн пропан-бутаныг Эрхүү мужийн Балаганск районд баригдах хийн боловсруулах үйлдвэрүүдээс төмөр замаар зөөвөрлөн хэрэглэгчдэд хүргэх нь үр ашигтай байна. Хийн хоолойг Эрхүү-Улаан-Үүд-Чита гэсэн туслах хоолойгоор хүргэхэд тухайн бүсийн төлбөрийн чадвар даахааргүй өртөгтэй болох тул асуудлыг хойшлуулсан. 2009 оны 12 сарын 28 – нд “ВСТО” буюу “Дорнод Сибирь-Номхон далай” нефть дамжуулах хоолой ашиглалтад орсон. “ВСТО” нь Дорнод Сибирийн ордуудаас нүүрс устөрөгчийн бүтээгдэхүүнийг Ази-Номхон далайн бүсийн хэрэглэгчид хүргэх гол “гарц” юм. Энэ нь экспортод нефть, байгалийн хийг дамжуулах хоолойгоор гаргах улсын хэмжээний 3 том төслийн нэг. Нөгөө 2 нь “Северный поток”, “Южный поток”. Орос, Хятадын нефть, хийн салбарын харилцаа “ВСТО” ашиглалтад орсноор мэдэгдэхүйц сайжирлаа. "Роснефть", "Транснефть" компаниудад 25 тэрбум ам.долларын зээлийг нефть тогтвортой нийлүүлж байх нөхцлөөр Хятадууд олгов. “ВСТО”-г идэвхжүүлэх зорилгоор ОХУ-ын Засгийн газар Дорнод Сибирийн ордуудаас олзворлосон нефтийн экспортын татварыг зогсоолоо.

  12. Оросын өнөөгийн удирдлага “Би Оросыг хэзээч эрчим хүчний их гүрэн гэж нэрлэхгүй. Гэвч бид хэнээс ч дутахааргүй нөөцтэй. Бид үргэлж хариуцлагатай хөдлөх болно. “Их наймын” орнууд эрчим хүчний аюулгүй байдлыг зөвхөн хэрэглэгч бус мөн нийлүүлэгч хангаж байх ёстой гэдэг дээр санал нийлсэн”. • ОХУ-ын Засгийн газар 2030 он хүртэлхи эрчим хүчний салбарын стратегийн хүрээнд нүүрсний салбарын стратегийг баталсан. Салбарыг хувийн хэвшил, төрийн түншлэлийн шинэ түвшинд гаргахаар төлөвлөлөө. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийн санхүүжилт нь нийт санхүүжилтийн 9%-иас (3,7 их наяд рублийн 251,8 тэрбум нь) хэтрэхгүй байхаар тусгасан. Хөтөлбөр ёсоор 2030 он гэхэд нүүрс олзборлолт 430 сая тн хүрч өсөн нэмэгдэх ба үүнийг 82 ил, 64 далд уурхайгаас олзборлох юм. Нүүрсний салбарын хөдөлмөрийн бүтээмжийг 2010 онтой харьцуулахад 2030 онд 5 дахин өснө. Нүүрс олзборлолтын сав газар Баруун Сибирээс Дорнод Сибирь, Алс Дорнод руу чиглэгдэхээр болж байгаа нь Монголын нүүрсний экспортод ч зохих нөлөө үзүүлнэ. Өнөөгийн нөхцөлд олзборлож буй нүүрсний 40%-ийг баяжуулж байгаа бол 2030 он гэхэд 60%-д хүргэх ба нүүрсний бусад төрлийн дахин боловсруулалтыг 80 гаруй хувьтай болгох зорилттой байна.

  13. Улс төрийн байдал: • 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд “Нэгдмэл Орос” намаас нэр дэвшигч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан В.Путин ялалт байгуулсан ба 2011 оны Төрийн думын сонгуульд “Нэгдмэл Орос” нам олонхи болсон. Тиймээс ойрын жилүүдэд Оросын улс төр харьцангуй тогтвортой байна.

  14. Дүгнэлт: • ОХУ нь нефть, байгалийн хийн экспортоос хэт хамааралтай, ЕХ гэсэн нэг том хэрэглэгчтэй, менежментийг хийдэг “Газпром” гэсэн нэг монополи компанитай, байгалийн хийн тээвэрлэлтийн “Дружба” хоолой гэсэн ганц гол дамжуулагчтай байна. Эдгээрийг өөрчлөн сайжруулахаар эрчим хүчний стратегийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

More Related