1 / 21

Олон улсын дотоод аудитын институтын тухай Да-06-03

Олон улсын дотоод аудитын институтын тухай Да-06-03. ТӨСВИЙН ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР Сангийн яам. Зорилго.

noma
Download Presentation

Олон улсын дотоод аудитын институтын тухай Да-06-03

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Олон улсын дотоод аудитын институтын тухайДа-06-03 ТӨСВИЙН ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАРСангийн яам

  2. Зорилго АНУ-д төвтэй Олон Улсын Дотоод Аудиторуудын Институтын талаарх мэдээлэлийг сонирхогчдод хүргэх, ингэснээр сонирхсон хэрэглэгч тус инстутээс гардаг сэтгүүл, хэвлэл мэдээллийг онлайнаар олж ашиглах, тус байгууллагад гишүүнээр элсэх боломжийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, мөн Олон улсын дотоор аудитор гэсэн эрхийг авах нөхцөл бүрдэхэд нь бага ч гэсэн нэмэр болох явдал юм.

  3. Агуулга • Оршил; • ОУДАИ-ын зорилго; • Сургалтын талаар; • Хурал зөвлөгөөн; • Гишүүнчлэл;

  4. ОРШИЛ. Олон Улсын Дотоод аудитын институт (ОУДАИ) нь дотоод аудиторуудын олон улс дахь дуу хоолой, хүлээн зөвшөөрөгдсөн удирдлага, үндсэн сургалтын бааз нь болсон байгууллага бөгөөд анх 1941 онд байгууллагдаж одоогоор АНУ-д төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. ОУДАИ-ын гишүүн орнууд нь хамтаараа дотоод аудит, эрсдлийн удирдлага, засаглал, дотоод хяналт, аудитын мэдээллийн технологи, боловсрол болон аюулгүй байдлын тал дээр хамтран ажиллаж байна.

  5. ОУДАИ-ын зорилго ОУДАИнь дотоод аудитын мэргэжлийн гол гол туршлага, мэдлэгийг олон улсад түгээх явдал бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд дараах үйл ажиллагаануудыг явуулж байна. Үүнд: • Дотоод аудитын мэргэжилтэн нарын үнэ цэнийг хамгаалах болон дэмжих; • Боловсролын болон хөгжлийн боломжуудыг мэргэжил, арга зүйгээр хангах, Стандартууд болон бусад туршлагуудыг хуваалцах, сертификат олгох хөтөлбөрүүдээр хангах; • Дотоод аудит болон түүний хяналт, эрсдлийн удирдлага болон засаглалд үзүүлэх нөлөөллийн талаар хувь эзэмшигчид болон удирдлагуудын мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй холбоотой судалгаа хийх, мэдээллээр хангах; • Олон улсын дотоод аудитын хамгийн сайн туршлагыг аудиторууд болон дадлагжигч нарт заах; • Олон улсын дотоод аудиторуудын хооронд мэдээлэл болон туршлага солилцох; • Дотоод аудитын олон улс дахь удирдлага болохын хувьд институт нь 3 шатны (Professional Practices Framework)мэргэжлийн тогтсон зарчмыг санал болгодог.

  6. Үргэлжлэл ОУДАИнь: Гүнзгий шатанд: Бүх мэргэжлийн дотоод аудитор нарын мөрдөж ажилладаг “Дотоод аудитын олон улсын стандарт зарчим” болон “Ёс суртахууны зарчим”-аар; Дунд шатанд: Стандартыг нэвтрүүлэх болон дагаж мөрдөх тал дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх; Анхан шатанд: Дотоод аудитын талаар сургалт, бүлэг хөтөлбөрүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээг батаасан тусламж үзүүлдэг.

  7. СУРГАЛТ. • Тус институт нь Дотоод аудитын сургалтын гол бааз болохын хувьд семинар, хурал зөвлөгөөн, сургалтын янз бүрийн хөтөлбөрүүд, алсын зайн сургалтуудаар дамжуулан сургалт болон мэдээлэл солилцох үйл ажиллагааг зохион байгуулдаг. • Институт нь хамгийн сайн дотоод аудитын багш, мэргэжилтэн нараар дотоод аудиттай холбоотой бүхий л асуудлуудын талаар, дотоод аудитад мэдээллийн технологийг үр ашигтай ашиглах талаар, удирдлагын ур чадвар, харилцаа холбоог дээшлүүлэх талаар сургалт, семинаруудыг маш үр дүнтэйгээр явуулсаар ирсэн. • Семинарын хөтөлбөрүүд хамгийн гол гол чухал асуудлуудыг хөндсөн, өргөн хүрээтэй, сайн зохион байгууллагдсан байдаг.

  8. Сургалт (үргэлжлэл) • Үндсэн сургалтууд нь дотоод аудитын гол гол асуудлуудад чиглэгдсэн байдгаас гаднадараах чиглэлтэй байдаг.Үүнд: • удирдах арга барил, • ярилцлага хийх чадвар, • асуудал шийдвэрлэх чадвар; • аудитын тайлан бичиг чадварыг дээшлүүлэх; • хууль бус үйл ажиллагааг илрүүлэх; • эрсдэл, хяналтын арга зүйн талаарх тусгай сургалтууд явагддаг. • Мөн институт нь Засгийн газрын аудитын гол гол асуудлуудыг хөндсөн алсын зайн сургалтуудыг санал болгодог.

  9. Хурал, зөвлөгөөн. Олон төрлийн семинар зохион байгуулахаас гадна институт нь дараах боломжуудыг олгосон хурал, зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Үүнд: • Хамгийн гол гол асуудлуудын талаар санал солилцох; • Мэргэжлийн хүмүүсээс илтгэл сонсох; • Ижил төстэй байгууллагуудтай харилцаа, холбоо тогтоох; Мөн институт нь ажлын байран дээрээсээ, зардал багатайгаар, нүүр нүүрээ харж ярилцах боломж бүхий алсын зайн сургалтыг зохион байгуулдаг.

  10. Гишүүнчлэл. ОУДАИ-д гишүүнээр элсэхдээ ганцаарчилсан, группын, засгийн газрын болон олон улсын гишүүнчлэл зэргүүдээс сонгох боломжтой. Гишүүнээр элссэнээр дараах боломжууд гарч ирнэ. Үүнд: • Харилцаа, холбооны болон оролцооны давуу талуудтай болох; • Туршлага солилцох боломжтой болох; • Сургалт, семинар, хурал, зөвлөгөөнд хямдралтай зардлаар оролцох; • Институтээс гаргадаг судалгааны ажлуудыг хямдралтайгаар авах; Институт нь аудитын онцлог болон тухай байгууллагын онцлогыг харгалзан Аудитын удирдах ажилтны хөтөлбөр, Санхүүгийн үйлчилгээний аудит зэрэг тусгай гишүүнчлэлийг санал болгодог.

  11. Бусад үйл ажиллагаа. Гишүүнчлэлээс гадна институт нь дотоод аудиторуудын ур чадвар тал дээр шалгалт авч сертификат олгодог байна. Сертификат нь тухайн аудиторуудын ур чадвар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулдаг бөгөөд маш олон байгууллагууд нь өөрсдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд сертификаттай дотоод аудиторуудыг хөлслөн ажлуулдаг байна Мөн тухайн байгууллагын онцлогоос шалтгаалж Засгийн газрын дотоод аудиторын (Certified Government Auditing Professional), Санхүүгийн үйлчилгээний дотоод аудиторын (Certified Financial Services Auditor), (Certification in Control Self-Assessment) зэрэг тусгай сертификатуудыг олгодог байна.

  12. Хамтын ажиллагаа. • Институт нь дараах байгууллагууд болон Олон улсын байгуулагуудтай хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнд: Аж ахуй нэгж байгууллагууд: • ACL Services Ltd. – Аудитын болон санхүүгийн зөвлөгөө өгөх компани; • Deloitte and Touche LLP– Санхүүгийн зөвлөх компани; • Ernst & Young– Санхүүгийн зөвлөх компани; • Hudson – Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний компани; • Jefferson Wells– Дотоод аудит, санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний компани; • PricewaterhouseCoopers LLP – Аудит, даатгал, татварын зөвлөгөө өгөх компани; • Бусад байгууллага;

  13. Хамтын ажиллагаа. Дараах Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажилладаг. Үүнд: • Нэгдсэн үндэстний байгууллага; • Дэлхийн банк; • Дэлхийн эдийн засгийн форум; • АНУ-ын Мэргэжлийн нягтлан бодогчдын институт (AICPA); • Мэргэжлийн нягтлан бодогчдын холбоо (ACCA); • Засгийн газрын нягтлан бодогчдын холбоо (AGA); • Канадын мэргэжлийн нягтлан бодогчдын холбоо (CICA); • Бусад байгууллага;

  14. ОУДАИ –ийн салбар, хороод. ОУДАИ нь олон улсад өөрийн салбар холбоодыг байгуулж ажиллаж байна. Үүнд: • ACIIA – ОУ-ын дотоод аудитын институтын Азийн холбоо; • ECIIA – ОУ-ын дотоод аудитын институтын Европын холбоо; • FLAI – ОУ-ын дотоод аудитын институтын Латин Америкын орнуудын холбоо;

  15. Их дээд сургуулиудтай харилцах холбоо. Олон улс дахь дотоод аудитын мэргэжлийн шаардлага нэмэгдэж байгаа, энэ чиглэлээр хичээл заах сонирхолтой сургуулиуд, суралцах сонирхолтой оюутнууд нэмэгдэж байгаатай холбогдуулан институт нь их дээд сургууль, коллежуудтай хамтран ажиллах болсон. Институтай хамтран ажилдаг сургуулиуд нь дараах давуу талуудтай болдог. Үүнд: • Дотоод аудитын сургалтын хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх; • Институтаас гаргаж буй судалгааны ажлуудаар хангагдах; • Ур чадвар өндөртэй, туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах; • Сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүд; • Судалгаа хийх боломжоор багш, оюутнуудыг хангах;

  16. Засгийн газрын байгууллагуудтайхарилцах холбоо • Гишүүнчлэл • Засгийн газрын аудиторууд нь институтын гишүүн болох 3 арга зам байдаг. Эдгээр нь жирийн гишүүнчлэл, аудитын группын гишүүнчлэл(бүх ажилчдаа нэг группт багтаах боломжтой) болон Байгууллагын хөтөлбөр (Засгийн газрын байгууллагуудад зориулсан, зардал багатай тусгай хөтөлбөр) – үүд юм. • Засгийн газрын байгууллагуудад зориулсан хөтөлбөр • Засгийн газрын байгууллагуудад зориулсан тусгай хөтөлбөрийн хүрээнд тухайн байгууллага нь хямд зардлаар аудитын гүнзгий шатны техник, туршлага, үйл ажиллагааг ашиглан өөрсдийн мэргэжлийн ур чадвар, бүтээмжээ дээшлүүлэх боломжтой юм. • Гишүүнээр элссэнээр тухайн байгууллага нь институтаас зохион байгууллагдаж буй сургалт, семинарт зохион байгууллагчын зардлаар оролцох, Дотоод аудитын сэтгүүлийг тогтмол хүлээн авах, институтээс гаргаж буй ном, товхимол болон бусад судалгааны ажлуудтай танилцах боломжтой болно.

  17. Зөвлөх үйлчилгээ. Зөвлөх үйлчилгээгээр дараах асуудлуудыг хөнддөг байна. Үүнд: • Стандартууд болон хяналт, эрсдлийн загварууд; • Засгийн газрын аудитын сайн туршлагууд; • Засгийн газрын аудитын аргачлал болон ур чадвар; • Засгийн газрын аудитын орчин; • Орчин үеийн дотоод аудитын хууль, эрх зүйн орчин; • Засгийн газрын аудиторуудад хэрэгтэй веб хуудаснууд;

  18. МЭРГЭЖЛИЙН СЕРТИФИКАТ Засгийн газрын дотоод аудиторуудын мэргэжлийн сертификатыг олгодог. Институтээс Засгийн газрын аудиторуудад зориулсан тусгай сертификатыг шалгалтын үндсэн дээр олгодог. Шалгалтад оролцогчид дараах асуудлуудыг зайлшгүй мэдэж байх шаардлагатай байдаг. Үүнд: • нөөц, хөрөнгийн нягтлан бодох бүртгэл, • тусламж, • хууль эрх зүй, нууц хадгалах эрх үүрэг, • гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон бусад. Шалгалтууд нь 5, 11 дүгээр саруудад явагддаг.

  19. Судалгаа шинжилгээний ажлууд болон сургалтын материалууд Институт нь Засгийн газрын байгууллагуудад дараах ном, товхимол, сургалтын материалуудыг санал болгодог. Үүнд: • Засаг захиргааны нэгжүүд хоорондын дотоод аудитын харилцааны олон улсын туршлага; • Дотоод аудитын үйл ажиллагааг бий болгох нь; • Гүйцэтгэлийн аудит; • Эрсдэл тодорхойлох; • Дотоод хяналт; • Засгийн газрын гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээнд дотоод аудиторуудын үүрэг; • Засгийн газрын дотоод аудиторуудын мэргэжлийн сертификат олгох шалгалтанд бэлтгэх арга зүй гэх мэт.

  20. Холбоо барих. Олон улсын дотоод аудитын институтын веб хуудас: www.theiia.org

  21. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛ АА

More Related