1 / 21

“Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх чадавх

“Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл”. МОНГОЛ УЛСЫН БАРУУН БОЛОН ГОВИЙН ЗАРИМ АЙМГУУДЫН ХОНИН СҮРЭГТ ХИЙСЭН КРЫМ - КОНГИЙН ЦУСАРХАГ ХАЛУУРАЛ ӨВЧНИЙ ТАНДАЛТ СУДАЛГАА. Р. Одбилэг Мал эмнэлгийн хүрээлэн , Вирус судлалын лаборатори. А гуулга.

meli
Download Presentation

“Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх чадавх

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. “Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл” МОНГОЛ УЛСЫН БАРУУН БОЛОН ГОВИЙН ЗАРИМ АЙМГУУДЫН ХОНИН СҮРЭГТ ХИЙСЭН КРЫМ-КОНГИЙН ЦУСАРХАГ ХАЛУУРАЛ ӨВЧНИЙ ТАНДАЛТ СУДАЛГАА Р. Одбилэг Мал эмнэлгийн хүрээлэн, Вирус судлалын лаборатори

  2. Агуулга Оршил (ККЦХӨ) Зорилго Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй Үр дүн Шүүн хэлэлцэхүй Дүгнэлт

  3. КРЫМ-КОНГИЙН ЦУСАРХАГ ХАЛУУРАЛ ӨВЧИН • Крым-Конгийн цусархаг халуурал өвчин (ККЦХӨ) ньхачгаар дамжин халдварладаг, цусархаг халуурлаар илэрдэг өвчин юм. ККЦХӨ үүсгэгч вирус нь Bunyaviridae овгийн Nairovirus төрөлд хамаарагддаг. • ККЦХӨ-ий вирусийн гол дамжуулагч болон тээгчийн аль алиных нь үүргийг гүйцэтгэдэг Hyalomma хачиг нь халдварын эх уурхай болдог. • ККЦХӨ нь вирусийн гаралтай цусархаг халуурал өвчнүүдээс хамгийн өргөн тархсан. Энэ өвчин Африк, Ойрхи Дорнод, Төв Ази, Европын зарим нутагт тохиолддог. • Уг өвчний вирусээр халдварласан хачигт хазуулах болон халдвар авсан хүн, амьтантай хавьтсанаас хүн халдвар авна. • Мал болон хүнд зориулж хийсэн вакцин байхгүй.

  4. Зорилго • Монгол орны баруун (Ховд, Говь Алтай, Баянхонгор) болон говийн (Өмнөговь, Дорноговь) аймгийн хонин сүрэгт ККЦХӨ-ний тандалтын судалгаа явуулах

  5. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй • Хонины ийлдэс: Бүгд - 1,716 (2013 оны 9-10-р сард цуглуулсан) • - 5 аймаг 21 сум • Ховд аймаг(Булган, Үенч, Алтай сум), • Говь-Алтай аймаг (Бугат, Алтай, Цогт, Эрдэнэ сум), • Баянхонгор аймаг (Баян-Өндөр, Шинэжинст сум), • Дорноговь аймаг (Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Эрдэнэ, Замын Үүд сум), • Өмнөговь аймаг (Гурвантэс, Ноён, Баяндалай, Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Ханбогд сум) • Сэлэнгэ аймаг (Баруунбүрэн сум) • Хоёр бүлэг: • Баруун аймаг • Говийн аймаг • 2 Малын эмч • 2 Хүний эмч • 1 Жолооч

  6. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй Хониноос цусны дээж авч байгаа нь (2013 оны 10 сар)

  7. Хүснэгт 1. Баруун аймгаас цуглуулсан дээжний тоо

  8. Хүснэгт 2. Говийн аймгаас цуглуулсан дээжний тоо

  9. Хүснэгт 3. Цуглуулсан дээжний тоо Асуумж судалгаа: 5 аймгийн 21 сумын 52 багийн 67 малчин өрхөөс 6 агуулгын 15 асуулт бүхий асуумжийг авсан.

  10. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй • Фермент холбоот эсрэг биемийн урвал (ФХЭБУ) • Шууд бус Иммунофлюоресценцийн эсрэг-биемийн урвал (ИФЭБУ) • Гүйцэтгэгч байгууллага: • Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори • (УМЭАЦТЛ) • - Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ) ПрофессорШигэрү Морикава, Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн Мал эмнэлгийн тэнхимийн эрхлэгч Сургалт: 2013 оны 10-р сарын 14-19

  11. Сургалтын үеэр 2013-10-17

  12. (a) (b) ККЦХ-ФХЭБУ –ын ROC (a) TG-ROC (b) тахирмаг StatFlex software программ ашиглан ROC болон TG ROC тахирмаг зурав. ROC тахирмаг нь талбай дотор 0.900 байсан ба ФХЭБУ нь ККЦХӨ-ий вирусийн эсрэг-бием илэрсэн, илрээгүй хонины дунд маш сайн ялгарч таних боломжийг харуулж байна (а). Хамгийн оновчтой мэдрэг чанар нь 83.3, өвөрмөц чанар нь 82.5 байсан ба хэвийн таньц босго хязгаарын OD405=0.431 гэж тогтоов.

  13. Монгол орны хонин сүргийн дундах ККЦХӨ-ний тандан судалгаа (Баруун аймаг)

  14. Монгол орны хонин сүргийн дундах ККЦХӨ-ний тандан судалгаа (Говийн аймаг)

  15. Хонины ийлдсэнд ККЦХӨ-ий эсрэг-биемийг илрүүлсэн нь

  16. Үр дүн • Судалгааны ажлын үр дүнгүүд : • Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгаас цуглуулсан нийт 1716ийийн дээжинд ФХЭБУ-аар босго таньцын OD үнэлгээг 0.431 - аар тооцож шинжлэв. • Хятад улсын Шинжаатай ойрхон хил залган байрладаг Ховд, Говь-Алтай аймгуудын хонин сүргийн 27 орчим хувьд нь ККЦХӨ-ий эсрэг-бием илрэв. • Баянхонгор аймгийн хонин сүргийн 14.7%- д эсрэг-бием илэрсэн байна. Дорноговь, Өмнөговь аймгийн хонин сүргийн 8.6-7.1 хувьд ККЦХӨ-ий эсрэг-биме илрэв. • Сэлэнгэ аймгийг ККЦХӨ-ий вирусийн халдваргүй бүсэд тооцов. Нийт 96 хонины ийлдсийг шинжлэхэд бүгд сөрөг үр дүн үзүүлэв.

  17. Хонин сүрэгт хийсэн ККЦХӨ-ий ийлдэс судлалын тандан шинжилгээ

  18. Шүүн хэлэлцэхүй • ККЦХӨ-ий эрсдэлийн урьдчилсан үнэлгээг Английн Нийгмийн Эрүүл мэнд байгууллагын доктор Рожер Хьюсон хийсэн. ККЦХӨ-ий халдварын эрсдэл болон хүний энэхүү ноцтой өвчинтэй тэмцэх тандан судалгааны хөтөлбөрийг явуулахын тулд нэгдүгээрт, вирусийг хачигнаас шууд илрүүлэх хоёрдугаарт, мал амьтанд ККЦХӨ-ний эсрэг биемийг шууд бус ийлдэс судлалын аргаар тодорхойлох гуравдугаарт, хүнд ККЦХӨ-ний эсрэг биемийг шууд бус ийлдэс судлалын аргаар тодорхойлох хэрэгтэйг судалж дүгнэлт өгсөн. • 1716 хониныийлдсийн дээж цуглуулж, шинжилгээг хийхэд, ККЦХӨ-ий эсрэг-бием илрүүлсэн. Уг судалгаагаар Сэлэнгэ аймаг нь ККЦХӨ-өөр тайван, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн хонь ККЦХӨ-ий эерэг урвалтай байгааг тогтоов. • Ховд, Говь-Алтай аймгууд газар зүйн байрлалын хувьд ККЦХӨ-өөр эндемик Хятад улсын Шинжаантай ойрхон байрладаг учраас энэ судалгаанд хамрагдсан. Нэмэлт судалгаа явуулж, таамаглалыг тодруулах шаардлагатай.

  19. Дүгнэлт • Монгол улсын баруун бүс ККЦХӨ-ий вирусээр эндемик буюу орон нутгийн шинжтэй, харин өмнөд бүс эндемик биш байна (Хятад улсын Шинжаатай ойрхон хил залган байрладаг Ховд, Говь-Алтай аймгуудын хонин сүргийн 27 орчим хувьд, Баянхонгор аймгийн хонин сүргийн 14.8%- д Дорноговь, Өмнөговь аймгийн хонин сүргийн 8.6-7.%, Сэлэнгэ аймагт Hyalomma asiaticum, Dermacentor nutalli хачгийн тархалт байхгүй учраас 0% байв). • Цаашид, хүн амын дунд тандалт хийх, хачиганд ККЦХӨ-ий вирус илрүүлэх шинжилгээ явуулах нь ККЦХӨ-ий вирусийн халдварлалтын түвшинг тогтоох, түүний хүнд үзүүлэх эрсдэлийг үнэлэхэд ач холбогдолтой.

  20. Талархал Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд тусалсан “Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл” –ийн хамт олон болон ККЦХӨ-ийг оношлох оношлуураар хангасан Профессор Шигэрү Морикава багшид чин сэтгэлийн талархал илэрхийлье. ККЦХӨ-ий эрсдэлийг үнэлсэн Английн Нийгмийн Эрүүл мэнд байгууллагын доктор Рожер Хьюсонд талархал дэвшүүлж байна. Хөдөө орон нутгаас дээж цуглуулах, лабораторит шинжлэхэд тусалсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлье!.

  21. Анхаарал хандуулсанд баярлалаа INSTITUTE OF VETERINARY MEDICINE

More Related