Мөнгөн хөрөнгийн
Download
1 / 24

Мөнгөн хөрөнгийн бүртгэл - PowerPoint PPT Presentation


  • 1289 Views
  • Uploaded on

Мөнгөн хөрөнгийн бүртгэл. Агуулга. Мөнгөн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн Дотоод хяналт Банкны зохицуулалтын тайлан Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ Гадаад валютаар гарсан ажил гүйлгээний бүртгэл. Мөнгөн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн. Мөнгөн хөрөнгө:

loader
I am the owner, or an agent authorized to act on behalf of the owner, of the copyrighted work described.
capcha
Download Presentation

PowerPoint Slideshow about ' Мөнгөн хөрөнгийн бүртгэл' - kamuzu


An Image/Link below is provided (as is) to download presentation

Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author.While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server.


- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - E N D - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Presentation Transcript

Агуулга

Мөнгөн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн

Дотоод хяналт

Банкны зохицуулалтын тайлан

Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ

Гадаад валютаар гарсан ажил гүйлгээний бүртгэл


Мөнгөн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн

Мөнгөн хөрөнгө:

  • Төгрөгийн болон бусад валютын цаасан мөнгө

  • Зоосон мөнгө

  • Харилцах

  • Хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэл

    Богино хугацаат, хурдан хөрвөх хөрөнгө оруулалтуудыг мөнгөний адилтгагч (cash equivalent)гэж үзэх бөгөөд баланст бэлэн мөнгө, харилцах, хадгаламж болон богино хугацаат хөрөнгө оруулалтуудыг нэгтгэн мөнгөн хөрөнгө гэсэн дансанд харуулдаг.

    Мөнгөний адилтгагч байх үндсэн шалгуур:

  • Үнэт цаас нь гаргалтаасаа буюу худалдан авсан өдрөөс хойш 3 хүртэлх сарын хугацаанд мөнгөнд хөрвөх чадвартай ба

  • Үнэ цэнэ нь өөрчлөгдөх өчүүхэн бага эрсдэлтэй байх ёстой.


  • Дээрх шаардлагыг хангахгүй гэж үзвэл баланст мөнгөн хөрөнгийн доор хөрөнгө оруулалт дансанд бичигдэнэ. Богино хугацаатай, хөрвөх чадвар өндөртэй үнэт цаасуудыг мөнгөний адилтгагч гэж үзэх эсэх асуудлаа компани өөрийн тогтоосон бодлогоор шийдвэрлэдэг. Энэхүү бодлогоо урт хугацаанд тууштай баримтлах бөгөөд санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулгад (disclosure) дурьдаж байх хэрэгтэй.

  • Банкны овердрафт (bank overdraft) нь банк томоохон үйлчлүүлэгчдээ урамшуулахын тулд үйлчлүүлэгчдийн харилцах дансны үлдэгдэл төлбөр тооцоо хийхэд хүрэлцэхгүй тохиолдолд өмнөөс нь төлж байгаа мөнгийг хэлдэг. Компаний өмнөөс банкны төлсөн мөнгө нь компаний хувьд банкны овердрафт гэсэн богино хугацаат өр төлбөр болно. Банкны овердрафт нь хүүгүй болон хүүтэй байж болно.


Нэр томъёо үзвэл баланст мөнгөн хөрөнгийн доор

Хязгаарласан мөнгө (restricted cash) Юунд зарцуулах нь тодорхой, өөрөөр хэлбэл зөвхөн тухайн зориулалтаар ашиглах мөнгө

  • Албан хязгаарлалт: Жишээ нь гэрээнд заасан ёсоор санхүүгийн өр төлбөрийг төлж барагдуулах, багасгах зорилгоор, үечилсэн төлбөрт зориулан тусгаарласан сан (sinking fund).

  • Албан бус хязгаарлалт: Менежерийн шийдвэрээр хийгддэг бөгөөд жишээ нь үйлдвэрлэлээ өргөтгөх зорилгоор мөнгө хязгаарлаж болно.

  • Хязгаарласан мөнгийг богино болон урт хугацаатайгаар үл хамааран материаллаг хэмжээтэй бол нэмэлт тодруулгад тодруулж өгөх ёстой


Дотоод хяналт үзвэл баланст мөнгөн хөрөнгийн доор

Дотоод хяналт:

  • Компаний бодлого болон процедурын хоорондын нийцтэй байдлыг дэмжих

  • Үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх

  • Хулгай болон алдаа эндэгдлийг багасгах

  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий процесс юм.

    Дотоодын хяналтын гол асуудлууд:

  • НББ-ийн хувьд нягтлан бодох бүртгэлээр бэлтгэгдсэн мэдээллийн үнэн бодитой байдал

  • компаний хөрөнгийг хамгаалж хадгалах явдал

    Сайн дотоод хяналтын салшгүй нэг шинж чанар нь ажил үүргийн оновчтой хуваарилалт юм. Хөрөнгийн биет байдлыг хариуцаж ажилладаг ажилчид нь хөрөнгийн бүртгэлд нэвтрэх эрхгүй байх ёстой.


Bank reconciliation
Банкны зохицуулалтын тайлан үзвэл баланст мөнгөн хөрөнгийн доор (bank reconciliation)

Мөнгөн хөрөнгөд тавих гол хяналтуудын нэг нь банкнаас ирүүлсэн харилцах дансны хуулгыг компаний өөр дээрх харилцах дансны бүртгэлтэй байнга тулгаж байх асуудал байдаг. Хэрэв ямар нэг алдаа орхигдол гараагүй, бүх дансанд орсон мөнгө /орлого/, данснаас гарсан мөнгө /зарлага/ нь бүгд банкны тайлан ба компаний мөнгөн хөрөнгийн журналд тусгагдсан бол банкны тайлан дахь мөнгөний үлдэгдэл компаний бүртгэлээрх мөнгөний үлдэгдэлтэй тэнцүү байдаг.

Компаний бүртгэлд дэх буюу мөнгөн хөрөнгийн дансны ерөнхий дэвтрийн үлдэгдэл болон банкны тайлан дэхь мөнгөн хөрөнгийн үлдэгдэл дараах тохиолдолд зөрдөг.

  • Бүртгэлд тусгагдсан зүйл банкны тайланд тусгагдаагүй байх

  • Банкны тайланд тусгагдсан зүйл бүртгэлд тусгагдаагүй байх


Bank reconciliation1
Банкны зохицуулалтын тайлан үзвэл баланст мөнгөн хөрөнгийн доор (bank reconciliation)


Bank reconciliation2
Банкны зохицуулалтын тайлан үзвэл баланст мөнгөн хөрөнгийн доор (bank reconciliation)

  • Замд яваа хадгаламж

    Компаний бүртгэлд тусгагдсан боловч тухайн сард банкинд орж ирээгүй мөнгөн орлого. Жишээ нь компаний харилцагч өөр банкаар дамжуулан сарын эцсийн өдөр компаний харилцах дансанд шилжүүлсэн мөнгө нь дараа сарын эхэнд дансанд орж ирж болно. Учир нь банк хоорондын гүйлгээ нь төв банкаар дамжин хийгддэг. Замд яваа хадгаламжийг банкны үлдэгдэл дээр нэмж тохируулна.

  • Төлбөр хийгдээгүй чек

    Байгууллага төлбөрийн даалгавар бичээд мөнгө зарцуулсан талаар мөнгөн зарлагын журналд бүртгэсэн боловч банкны нягтлан төлбөрийг данснаас шилжүүлээгүй байж болно. Нэгэнт компани төлбөрийн даалгавар бичсэн бол банк данснаас мөнгө гаргах үүрэгтэй. Төлбөр хийгдээгүй чекийг банкны үлдэгдлээс хасч тохируулна.

  • Банкны үйлчилгээний шимтгэл

    Банк үйлчилгээ үзүүлсний төлбөрийг компанид мэдэгдэлгүйгээр шууд данснаас нь суутгадаг. Иймд компани энэ төлбөрийг харилцахын хуулга иртэл мөнгөний зарлагын журналдаа бүртгээгүй байж болно. Банкны үйлчилгээний хөлсийг бүртгэлийн үлдэгдлээс хасна.


Bank reconciliation3
Банкны зохицуулалтын тайлан үзвэл баланст мөнгөн хөрөнгийн доор (bank reconciliation)

  • Хүү ба авлагын цуглуулалт

    Дансанд мөнгө орсныг компаний нягтлан харилцахын хуулга хүлээн авах хүртэл мэдээгүй байж болно. Банкны цуглуулсан мөнгийг бүртгэлийн үлдэгдэл дээр нэмж тохируулна.

  • Хүрэлцээгүй сантай чек

    Компани харилцагч байгууллагаас мөнгө шилжүүлсэн тухай баримт хүлээн авч мөнгөн орлогын журналд бүртгэсэн боловч харилцахын хуулга ирсэн үед уг мөнгө нь дансанд орж ирээгүй, эсвэл дутуу орж ирсэн байж болно. Хүрэлцээгүй сантай чекийг бүртгэлийн үлдэгдлээс хасч тохируулах ба авлагаар бүртгэнэ.

  • Алдаа

  • Компаний эсвэл банкны нягтлангийн гаргасан санаатай болон санамсаргүй алдааг алдаа гаргасан тал нь тохируулга хийнэ.

  • Компаний нягтлан бодогч өөрийн бүртгэлийн үлдэгдлээ зөв үлдэгдэлрүү тохируулахдаа журналын бичилтүүд хийнэ.


Жишээ нь: П компанид ирүүлсэн банкны тайлангийн үлдэгдэл 500890, компаний бүртгэлээрх банкны харилцах дансны үлдэгдэл 462,340 байв. Шалгалтаар дараах зөрүү илэрсэн.

  • Замд яваа хадгаламж 11230

  • Төлбөр хийгдээгүй чек 32000

  • Банкинд цуглуулсан авлага 5610

  • Дансны үлдэгдэлд банкны олгосон хүү 890

  • Банкны үйлчилгээний хөлс 6720

  • Үйлчлүүлэгч Ч-ийн 4700₮-ийн чек хүрэлцээгүй сантай байв.

  • Компаний нягтлан бодогч 24780 төгрөгийн чекийг бүртгэлд тусгахдаа 47480 гэж андууран бүртгэсэн байв. Банкны болон бүртгэлийн зөв үлдэгдлийн дүнг олж бүртгэлийн тохируулах бичилтүүдийг хий.


Банкны дөрвөн баганат тохируулгын тайлан

Харилцахад байгаа мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлийг тохируулаагүй үед мөнгөн хөрөнгийн эхний ба эцсийн үлдэгдлийг зэрэг тохируулахад ашигладаг банкны тохируулгын тайланг банкны дөрвөн баганат тохируулгын тайлан гэнэ.

Мөнгөний шалгах балансыг ихэнх тохиолдолд аудиторууд бэлтгэдэг. Мөнгөний шалгах баланс нь нэг тайлангаар дөрвөн зүйлийг тохируулдаг.

  • Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл

  • Тайлант сарын мөнгөн орлого

  • Тайлант сарын мөнгөн зарлага

  • Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл




Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ гэдэг нь өнөөдөр хөрөнгө оруулсан мөнгө нь ирээдүйд өснө.

  • Жишээ нь 100 долларыг жилийн 6 хувийн хүүтэй банкинд хадгалуулбал дараа жил 106 доллар болно. Тэгэхээр өнөөдрийн 100 долларын ирээдүйн үнэ цэнэ нь 106 доллар, эсвэл ирээдүйн 106 долларын өнөөгийн үнэ цэнэ нь 100 доллар гэж хэлж болох юм.

  • Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ нь инфляцитэй ямар нэг шууд хамаарал байхгүй. Хэрвээ өмнөх жишээн дээр инфляци 6%-аас их бол жилийн дараах 106 доллар өнөөдрийн 100 доллараас бага үнэ цэнэтэй гэсэн үг.

    Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн ойлголт нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн олон асуудалд оролцдог жишээ нь хөрөнгө, өр төлбөрийн үнэлгээ. Түрээс, бонд, авлага, өглөгийн бичиг зэргийн үнэлгээ нь мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг ашигласан байдаг. Тиймээс мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ бол маш сайн ойлгож авах ёстой асуудал юм.


Энгийн ба нийлмэл хүү гэдэг нь өнөөдөр хөрөнгө оруулсан мөнгө нь ирээдүйд өснө.(simple versus compound interest)

Хүү бол мөнгийг тодорхой хугацаанд ашигласны төлөө төлж байгаа төлбөр юм.

Энгийн хүү гэдэг нь хүүгээ анхны хөрөнгө оруулалтаасаа хугацаанд нь үржүүлж бодно гэсэн үг.

Жишээ нь 1000 долларыг жилийн 10 хувийн хүүтэй 3 жил хадгалуулбал энгийн хүүгээр бодвол 1000*0,1*3=300 доллар гарна. 3 жилийн эцэст 1300 доллартай болно.

Нийлмэл хүү гэдэг нь хүүгээ анхны хөрөнгө оруулалт дээр хуримтлагдсан хүүг оролцуулан бодно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүүгээс хүү бодно гэсэн үг юм. Өмнөх жишээн дээр тооцвол

  • 1 жил : 1000*10%=100 2 жил: 1100*10=110 3 жил 1210*10=121 долларын хүү тус тус тооцогдох бөгөөд 3 жилийн дараа 1331 доллартай болно гэсэн үг.

  • Нийлмэл хүүг банкууд хадгаламжийн дансандаа ихэвчлэн ашигладаг. Нийлмэл хүүг жилээр болон улирлаар, сараар, бүр өдрөөр тооцож болно. Гэхдээ үр ашигт хүү гэж нэрлэгддэг (effective rate) нийлмэл хүүгийн хувь нь үргэлж жилээр өгөгддөг бөгөөд уг хүүг 12 т хуваан сарын нийлмэл хүүг гаргаж болно.

  • Жилийн нийлмэл хүү 10% бол хагас жилийн нийлмэл хүү 5% болно. Жилд нэг удаа 10 хувиар нийлмэл хүү тооцох, 2 удаа 5 хувиар нийлмэл хүү тооцох 2 ялгаатай үр дүнтэй байдаг. 1000 долларын жишээ авч үзье:

  • 10%: 1000*1,1=1100

  • 5% : 1000*1,05*1,05=1102,5

  • 5%-аар 2 удаа нийлмэл хүү тооцох нь 10%-аар нэг удаа тооцохоос илүү үр дүнтэй байгаа нь харагдаж байна.


Нягтлан бодох бүртгэлд хөрөнгө өр төлбөрийн үнэлгээнд өнөөгийн үнэ цэнийн тооцооллыг өргөн хүрээгээр ашигладаг. Тухайн хөрөнгө өр төлбөртэй холбоотойгоор бий болох ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ нь тухайн хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэтэй тэнцүү болно гэж үздэг.

Ингэж тооцоолохдоо уг мөнгөн урсгалын цаг хугацаа болон хэмжээтэй холбоотой тодорхойгүй байдлыг тооцоололдоо оруулдаг. (FASB-SFAC-7-д зааснаар мөнгөн урсгалын тодорхойгүй байдлыг дискаунтын хувийг бус мөнгөн урсгалыг тохируулах замаар тооцоололд оруулна-магадлалаар жинлэгдсэн мөнгөн урсгал.

Хүлээгдэж буй мөнгөн урсгалынөнөөгийн үнэ цэнийг тооцоолохдоо эрсдэлгүй хүүгийн хувийг ашиглана-risk free -нь гэрээнд тусгагдсан, тодорхой байдаг учраас тооцоолол харьцангуй амархан байдаг.


Тооцоолол өр төлбөрийн үнэлгээнд өнөөгийн үнэ цэнийн тооцооллыг өргөн хүрээгээр ашигладаг. Тухайн хөрөнгө өр төлбөртэй холбоотойгоор бий болох ирээдүйн мөнгөн урсгалын


Гадаад валютаар гарсан ажил гүйлгээний бүртгэл

Гадаад валютаар гарсан ажил гүйлгээ гэдэг нь гадаад валютаар гарсан эсвэл гадаад валютаар төлбөр тооцоо хийх шаардлагатай ажил гүйлгээ юм. Үүнд:

  • гадаад валютыг худалдах болон худалдан авах ажил гүйлгээ

  • худалдаж авсан бараа материал болон

  • үндсэн хөрөнгийн үнийг гадаад валютаар төлөх ажил гүйлгээ

  • гадаад валютаар хийгдсэн борлуулалтын ажил гүйлгээ хамаарна.

    Валютын ханш бага хэлбэлздэг бол тайлант хугацаанд гадаад валютаар хийгдэх бүх ажил гүйлгээг долоо хоног болон сарын дундаж ханшийг ашиглаж болно. Тайлант хугацааны эцэст гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөг, мөнгөний үлдэгдлийг тайлангийн өдрийн албан ханшаар тайлагнах валютaар шилжүүлэн санхүүгийн тайланд тусгана.


Гадаад валютаар гарсан ажил гүйлгээний бүртгэл

Гүйлгээ гарсан өдөр, мөнгөөр төлбөр хийх өдөр нэг тайлант үед хамаарч байгаа үед гүйлгээ гарсан өдрийн ханш ба мөнгөөр төлбөр хийсэн өдрийн ханшийг ашиглаж ханшийн зөрүүгийн ашиг алдаггдлыг тооцож бүртгэнэ. Гүйлгээ гарсан өдөр, мөнгөөр төлбөр хийх өдөр хоёр өөр тайлант хугацаанд хамаарах бол хамгийн сүүлийн тайлангийн өдрийн ханш ба гүйлгээ гарсан өдрийн хашийн зөрүүгээр ханшийн зөрүүг тайлант хуагцааны орлого, зардлаар хүлээн зөвшөөрч орлогын тайланд тусгана. Гадаад валютын ханш өссөн үед авлагатай бол ашиг, өглөгтэй бол алдагдал хүлээнэ. Компани гадаадад охин эсвэл салбар компанитай байж болно. Энэ тохиолдолд компани нэгдсэн санхүүгийн тайлан гаргахын тулд гадаад валютаар гарсан тайланг тайлагнах валютард хөрвүүлнэ.

Хөрөнгө өр төлбөрийг баланс гаргах өдрийн харшаар, орлого үр дүнгийн тайлангийн үзүүлэлтийг тайлангийн үеийн дундаж ханшаар тус тус хөрвүүлэх ба тайлан хөрвүүлэлтээс үүссэн хашийн зөрүүг гадаад байгууллагад оруулсан цэвэр хөрөнгө оруулалтыг худалан борлуулах, гадаад үйл ажиллагааг зогсоох хүртэл өмчийн өөрчлөлтийн тайланд “гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц” гэж ангилна. Өөрөөр хэлбэл тайлан хөрвүүлэлтээс үүссэн ханшийн зөрүүг тайлант хугацааны орлого зардлаар хүлээн зөвшөөрөхгүй.


Жишээ нь: Угалз ХК-ийн дараах мэдээлэл өгөгдсөн: 2006 оны 1 сарын 1 нд долларын харилцахад 15000 доллар байсан. Ханш 1100.

  • 2006.01.10 нд Угалз ХК нэгэн компаниас 8,000 долларын бараа зээлээр худалдаж авсан. энэ өдөр ханш 1080 төг.

  • 2006.03.15-нд 2000 доллар төлсөн. энэ үед ханш 1000 төг.

  • 2006.03.25-нд 3000 доллар төлсөн ба 1150 төг байсан.

  • 2006.03.31-нд санхүүгийн тайлан гаргах үед ханш 1200 болсон.

  • 2006.04.30 нд 2000 доллар төлсөн ба ханш 1080 байсан.

  • 2006.05.10 нд үлдсэн мөнгөө төлсөн. Энэ өдрийн албан ханш 1210 байсан гэвэл холбогдох бүх дансны бичилтийг хий.

  • 2006.06.30 нд ханш 1250 байсан.


2006 мэдээлэл өгөгдсөн: .01.10: Дт Бараа материал 8640,000 /8000*1080/

Кт Дансны өглөг 8640,000

2006.03.15: Дт Дансны өглөг 2160,000 /2000*1080/

Кт Харилцах-доллар 2000,000 /2000*1000/

Кт Ханшийн зөрүү олз 160,000 /2000*80/

2006.03.25: Дт Дансны өглөг 3240,000 /3000*1080/

Дт Ханшийн зөрүүний гарз 210000

Кт Харилцах-доллар 3450,000 /3000*1150/

2006.03.31 Дт Ханшийн зөрүүний гарз 360000/(1200-1080)*3000/

Кт Дансны өглөг 360000

2006.04.30 Дт Дансны өглөг 2400,000 /1200*2000/

Кт Харилцах-Доллар 2160,000 /1080*2000/

Кт Ханшийн зөрүүний олз 240000

2006.05.10 Дт Дансны өглөг 1200,000 /1000*1200/

Дт Ханшийн зөрүүний гарз 10,000

Кт Харилцах-доллар 1210,000 /1210*1000/


Гадаад валютаар гарсан ажил гүйлгээний бүртгэл

НББОУС-21-нд ханшийн зөрүүний олз гарзыг бодит, бодит бус гэж ангилаагүй боловч татварын зориулалтаар энэ ангилалыг заавал хийхийг шаарддаг. Гадаад валютаар өглөг төлөх, авлага хүлээн авах үед үүссэн ханшийн зөрүүг бодит ханшийн зөрүү гэх ба тайлант хугацааны эцэст гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөг, мөнгөний үлдэгдллийг тайлангийн өдрөөр албан ханшаар тайлагнах валютад шилжүүлэх үед үүссэн ханшийн зөрүүг бодит бус гэж ААНОАТ-ын тухай хуулинд зааснаар татварын тооцоонд ханшийн зөрүүний бодит олз, гарзыг оруулах ба бодит бус олз гарзыг оруулахгүй.


Бие даан судлах: гүйлгээний бүртгэл

  • Нэг удаагийн мөнгөний ирээдүйн үнэ цэнэ (future value of single cash flow)

  • Нэг удаагийн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ (present value of single cash flow)

  • Олон удаагийн мөнгөний ирээдүйн үнэ цэнэ: хугацааны эцэст (future value of an ordinary annuity)

  • Олон удаагийн мөнгөний ирээдүйн үнэ цэнэ: хугацааны эхэнд (future value of an annuity due)

  • Олон удаагийн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ: хугацааны эцэст (present value of an ordinary annuity)

  • Олон удаагийн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ: хугацааны эхэнд (present value of an annuity due)