1 / 24

В . Мал аж ахуйн менежмент, ашиг шим.

В . Мал аж ахуйн менежмент, ашиг шим. Модуль В4. Мал үржлийн ажлын менежмент. Сургалтын дэд сэдвүүд : 1.Тугаллах хугацааг өөрчлөх нь сүү үйлдвэрлэлийн улирлын чанарыг даван туулах арга зам болох тухай.

Download Presentation

В . Мал аж ахуйн менежмент, ашиг шим.

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. В.Мал аж ахуйн менежмент, ашиг шим.

  2. Модуль В4. Мал үржлийн ажлын менежмент Сургалтын дэд сэдвүүд: 1.Тугаллах хугацааг өөрчлөх нь сүү үйлдвэрлэлийн улирлын чанарыг даван туулах арга зам болох тухай. 2.Сүүний үнэ өндөр байх үетэй тохион тугаллалтыг өөрчлөхийн тулд хээлтүүлгийг малчид хэрхэн төлөвлөж болох тухай. 3.Хээлтүүлэг, тугаллалтыг өөрчилснөөр маллагаа, тэжээллэг, хашаа байрны нөхцөлд үзүүлэх нөлөөлөл 4.Зөвлөмж

  3. 1.Тугаллалтын хугацааг өөрчлөх нь сүү үйлдвэрлэлийн улирлын чанарыг даван туулах арга зам болох тухай • 1.1Үнээг саалинд ашиглаж ирсэн уламжлал- Бэлчээрийн маллагаатай монгол үнээг 200-250 хоног саалинд ашигладаг.Энэ нь 3 үндсэн шалтгаантай:1.Дан бэлчээрийн маллагааны нөхцөлд монгол үнээний сүү эрт татардаг.2.Гол төлөв хавар тугаллуулж, зун намар саалинд ашиглаж, өвлийн эхээр ширгээдэг3.Байгал цаг уурын хатуу, ширүүн нөхцөл, түүний нөлөө. • 1.2.Сүүний үнээний төллөлтийг өөрчлөх шаардлага - Өвөл, хаврын улиралд саалинд ашиглаж буй малын тоо эрс цөөрч, сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж буурдаг. - Сүүний үнэ 3-4 дахин нэмэгдэж, үнээний цэвэр шингэн сүүний эрэлт, хэрэгцээ өсдөг.

  4. 1.Сүүний зах зээлийн үнийн хэлбэлзэл.

  5. Хээлтүүлэг, тугаллалтыг өөрчлөх схемийн харьцуулалт1.Үнээ тугаллуулах уламжлалт хугацаа2. Тугаллалтын хугацааг өөрчлөх

  6. 1.3Үнээний тугаллалтыг өөрчлөх боломж - Сүүний үнийн өсөлт, хэрэгцээ, шаардлагатай уялдуулж тугаллалтыг өөрчлөх шаардлага. - Үнээний тугаллалтыг сүү үйлдвэрлэлийн ашигтай хугацаанд нийцүүлэн өөрчлөх ямар боломж байна вэ? - Үнээ жилийн аль ч улиралд хээл авах чадвартай тул сүүний үнэ өндөр байх үеийг угтаж тугаллуулахаар хээлтүүлэг хийх -Тэжээллэг, маллагааны сайн нөхцөл, үржлийн тарга хүчтэй, дулаан хашаа байртай, ялангуяа өвлийн хүйтэн улиралд байран маллагаанд байх. -Бухын тарга хүч сайн байх ба гүн хөлдөөсөн үрийн чанар шаардлага хангахуйц байх1.4.Үнээний саалийн хугацааны талаарх ойлголт. - Үнээ тугаллаад саалгаж эхэлснээс хойш ширгэх хүртлэх хугацааг саалийн хугацаа гэнэ - Саалийн хугацаанд сүүний гарцын хэлбэлзэх байдал - Саах хугацааг аль болох уртасгах явдал чухал, 300-305 хоног саах. - Саальтай байх хугацаа зах зээл дээр сүүний үнэ хамгийн өндөр байх үетэй давхцах.

  7. 2.Сүүний үнэ өндөр байх үетэй тохион тугаллалтыг өөрчлөхийн тулд хээлтүүлгийг малчид хэрхэн төлөвлөж болох тухай 2.1.Үнээг тугаллуулах ашигтай хугацааг тогтоох • Сүүний үнэ 8-р сарын сүүл, 9-р сарын эхнээс аажим нэмэгдэж 12, 1, 2, 3-р саруудад хамгийн оргил үедээ хүрдэг. Энэ үед үйлдвэрлэж буй сүүний хэмжээ ч буурдаг. • Монгол үнээ дан бэлчээрийн маллагааны нөхцөлд захирагдан гол төлөв 4, 5, 6-р саруудад төллөж 7, 8, 9-р саруудад хээл авдаг. • Зах зээлд сүүний үнэ өссөн үед их сүү үйлдвэрлэхийн тулд үнээгээ өвөл 12, 1-р саруудад хээлтүүлж 10, 11-р саруудад тугаллуулах. • Хээлтүүлэг, төллөлтийг улирлын чанартай болгох ажлыг эхлүүлэхийн тулд янз бүрийн хугацаанд төллөсөн үнээдийг хэд хэдэн орооны туршид хээлтүүлгэнд оруулахгүйгээр өнгөрөөх.

  8. 2.2.Үнээний хээлтүүлэг, төллөлтийг төлөвлөх, үнээний үржихүйн онцлог • Төлөвлөхийн тулд нутгийн байгаль, цаг уурын онцлог, зах зээлийн нөхцөл, бүтээгдэхүүн борлуулалтын тохиромжтой хугацаа, материаллаг нөхцөл, ажиллах хүчний чадамжийг харгалзана. • Үнээний хоёр орооны хоорондох үржихүйн эрхтний үйл ажиллагааг бэлгийн мөчлөг гэх. • Үнээний ороо 18-24 хоногт 1 удаа давтагдах ба бэлгийн мөчлөгийг орооны өмнөх үе, бэлгийн ороо, орооны төгсгөл үе, орооны бус үе гэж 4 хуваана. • Үнээний хээлтэй байх хугацаа 275-300 хоног, дунджаар 285 хоног.

  9. 2.3.Үнээний хээлтүүлгийн аргууд ба үнээний сувайралтын шалтгаан • Үнээг хэд хэдэн арга ашиглаж хээл авхуулдаг. Эрчимжсэн болон хагас эрчимжсэн саалийн аж ахуйд гол төлөв гардан болон зохиомол хээлтүүлгийн арга ашиглана. - Гардан хээлтүүлэг гэдэг эх сүргийн ороотой үнээг илрүүлж малчид, мэргэжилтний хяналтын дор сайн чанарын бухаар хээлтүүлэх арга. -Зохимол хээлтүүлгийн арга нь угсаа гарвал сайтай, шилмэл хээлтүүлэгчийн төлийг олшруулахад чиглэгдэх бөгөөд тусгай багаж хэрэгслэл ашиглан бухаас шууд үр авч хийхээс гадна гүн хөлдөөсөн үр ашиглана. • Малын удмын сангийн төвд хар тарлан, симментал, талын улаан, алатау үүлдрийн бухын гүн хөлдөөсөн үрийн нөөц бий. • Үнээний сувайралтын шалтгаан: -Үнээний ороо илрэхгүй байх. - Үржлийн эрхтний төрөлхийн согог, орооны тохиромжтой үеийг олж хээлтүүлээгүй, зохимол хээлтүүлгийн үед ариун цэврийн нөхцөл муу. - Саатмал шар бие үүссэнээс үнээний ороо удаан илрэхгүй байх. - Ороо нуугдмал байдлаар өнгөрөх. - Үнээ хөгширч үргүйдэх. - Жинхэнэ ороотой үеийг олж хээлтүүлж чадахгүй өнгөрөх. - Бух хүрэлцээгүй буюу түүний үрийн чанар муудсанаас үнээний ороо давтан үүсэж, улмаар сувайрах.

  10. 3.Хээлтүүлэг, тугаллалтыг өөрчилснөөр маллагаа, тэжээллэг, хашаа байрны нөхцөлд үзүүлэх нөлөөлөл 3.1.Хээлтүүлэг, тугаллалтын хугацааг өөрчлөхөд нөлөөлөх хүчин зүйл • Үнээг хүйтэн сэрүүний улиралд хээлтүүлгэнд оруулж намар орой төллүүлэхээр төлөвлөж буй тохиолдолд дараах 2 үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ. - Үнээ тугалыг тохилог дулаан байраар хангах. - Шимт чанар сайтай тэжээлийн зүйлийг нөөцөлж үржлийн үнээ, бухыг маллагааны сайн нөхцөлд байлгах. • Үхрийн нөхөн үржих чадвар, хээл авах чадварт сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан. - Үхрийн биемахбодийн онцлогт тохируулсан тэжээл, тэжээллэгийн систем бүрдүүлж чадаагүй - Хээлтэгч хээлтүүлэгчийн маллагааны дэглэм алдагдсан. - Үржлийн чиглэлээр ашиглах өсвөр үхрийг зөв сонгож өсгөн бойжуулж чадаагүй. - Мал эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг хугацаанд нь зөв зохион байгуулж чадаагүй. - Хээлтүүлэг, төллөлтийг зөв зохион байгуулж чадахгүй байгаа

  11. 3.2. Хээлтүүлэг төллөлтийг өөрчлөх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Хээлтүүлэг төллөлтийг өөрчлөхийн тулд дараах аж ахуй, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд: • Урьд оны янз бүрийн хугацаанд тугалласан үнээдийг төрснийх нь дараах үеэс хээлтүүлгэнд оруулахгүйгээр бэлгийн орооны хэд хэдэн мөчлөгийг өнгөрөөнө. • Төллөсөнөөс хойш үнээний бэлгийн мөчлөг давтагдаж байгаа хугацааг сайн бүртгэж, байнгын маллагаатай байлгаж, хээл авахуулахаас сэргийлнэ. • Үнээг зун бэлчээрээр сайн таргалуулж, бухыг нэмэгдэл тэжээлтэйгээр хээлтүүлгэнд системтэй ашиглана. • Үнээг намар бэлчээрийн сөл тасрахаас урьтаж нэмэгдэл тэжээлд оруулж, өвөл байран малаагаанд байлгана. • Намар 10-р сараас эхэлж тугаллах үнээг 1-р сард хээлтүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

  12. 3.3.Тугаллалтын хугацааг өөрчлөх бэрхшээлтэй ба давуу тал Бэрхшээл • Тугаллалтын хугацааны талаар малчдын сэтгэлгээнд амь бөхтэй шингэсэн уламжлалт туршлага • Монгол орны байгалийн хатуу ширүүн нөхцөл, бэлчээрийн маллагаа зонхилсон систем • Уламжлалыг өөрчлөхийн тулд 4, 5-р саруудад тугалласан үнээг дараа оны 1, 2-р сард хээлтүүлэх ажлыг хэрэгжүүлэх. • Үржлийн бух, үнээний маллагаа, тэжээллэг, хашаа, байрны сайн нөхцөл бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийх. Давуу сайн тал • Нийт сүргийн тэжээллэг маллагаанд тавих анхаарал сайжирна. • Цэвэр, эрлийз үхрийг өвөл нэмэгдэл тэжээлд оруулдаг учраас саалийн олргил үетэй давхцуулж тэжээснээр тэжээл зарцуулалтын үр ашиг дээшлэнэ. • Үнээний тэжээллэг, маллагаа, хээлтүүлэг төллөлт, нөхөн үржихүйн бүртгэл тооцоо сайжирна. • Сүүний үнэ өндөр байгаа өвлийн улиралд үйлдвэрлэж борлуулах сүүний хэмжээ өсөж, ашиг орлого нэмэгдэнэ.

  13. Модуль В2: Сүргийн чанар ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлэх менежмент Сургалтын дэд хөтөлбөрүүд 1. Мал үржлийн арга ажиллагаандаа өөрчлөлт хийх боломж-зохион байгуулалттай, зөв зохион байгуулсан арга ажиллагаа, нийтэд хүртээлтэй туршлага. 2. Богино хугацаанд боломжтой үр дүнд хэрхэн хүрэх-шилмэл сүрэг бий болгох, зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах зэрэг мал үржлийн уламжлалт ба орчин цагийн аргыг хэрэглэх боломж ба болзошгүй эрсдэл. 3. Холбогдох хууль, тогтоомж 4. Малчдаас нэвтрүүлж болох туршлага арга ажиллагаа 5. Зөвлөмж

  14. 1.Мал үржлийн арга ажиллагаандаа өөрчлөлт хийх боломж, зөв зохион байгуулсан арга ажиллагаа, нийтэд хүртээлтэй туршлага 1.1.Үржлийн арга ажиллагаанд өөрчлөлт хийх шаардлага Сүүний үхрийн эдийн засгийн үр ашиг 1-рт хээлтэгч, хээлтүүлэгчийн үржил ашиг шимийн гарц, чанар, 2-рт нөхөн үржих чадвараас хамаарна. • Үнээний ашиг шимээс хамааран тэжээлийн хэмжээ өөрчлөгдөх нь • Үнээний ашиг шимийн хэмжээ өндөр байх тутам төдийчинээ бага зардал, бага хөдөлмөр зарж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

  15. 1.2. Үржлийн ажлыг зохион байгуулах хэлбэр • Фермерүүд, малчид малынхаа чанарыг сайжруулахын тулд дараах зүйлийг анхаарвал зохино. Үүнд: • Мэргэжилтний заавар зөвлөмжийг авч хамтран ажиллах. • Сүргийн чанарыг сайжруулах төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. • Малын удам зүй, үржил селекцийн талаар зохих мэдлэгтэй болох • Малынхаа бие цогцос, ашиг шимд үнэлгээ өгөх • Малынхаа гарал үүсэл, удам угшлыг тодорхойлж им, номертой болгож бүртгэлжүүлэх

  16. Эрчимжсэн аж ахуйн сүргийн бүтцийн өөрчлөлт • Сүргийн эргэлтийн үндсэн дээр тооцоог гаргав • Эрчимжсэн аж ахуйд дунджаар 1950 л сүүний гарцтай үнээтэй болох зорилт дэвшүүлнэ. • Ийм хэмжээний сүүг манай улсад үржүүлж байгаа хар тарлан, симментал, алатау үүлдрийн үхэр, тэдгээрийн 75%-иас доошгүй цустай эрлийз үнээ өгөх боломжтой • Иймд эрчимжсэн аж ахуйд хар тарлан, симментал, алатау үүлдрийн үхэр тэдгээрийн эрлийзийг сонгож авахыг зөвлөж байна. • 2011 онд бидний жишгээр нийт үхрийн тоо 26, үүнээс үнээ 15 байх ба 2014 онд нийт үхрийн тоо 43, үүнээс үнээний тоо 37 болж өснө. • Төсөл хэрэгжиж эхлэх үед хонин толгойд шилжүүлсэн нийт малын 31,2%-ийг үхэр эзэлж байсан бол 2014 онд 89,2% болж үхрийн тоо толгой нэмэгдэнэ. • Эрчимжсэн аж ахуйд сүүлэг шинж сайтай үнээг гүн хөлдөөсөн үрээр зохиомлоор хээлтүүлэхээс гадна сайн чанарын бух ашиглаж гардан хээлтүүлэг хийнэ.

  17. Хагас эрчимжсэн аж ахуйн сүргийн бүтцийн өөрчлөлт • Сүргийн эргэлтийн үндсэн дээр тооцоог гаргав • Хагас эрчимжсэн аж ахуй төслийн эцэст саалийн хугацаанд 950 л-ээс доошгүй сүү өгдөг 15 үнээтэй болох зорилттой • Өөрөөр хэлбэл хагас эрчимжсэн аж ахуйд 1000-1500 л сүү өгдөг эрлийз үнээнээс гадна 600-800 л сүү өгдөг сүүлэг шинж сайтай монгол үхэр байх боломж бий • Хагас эрчимжсэн аж ахуйд бидний жишээгээр 2011 онд нийт үхрийн тоо 47, үнээний тоо 25 байсан бол 2014 онд үхрийн нийт тоо 90, үнээний тоо 42 болж өснө. • Хонин толгойд шилжүүлсэн сүргийн бүтцэд 2011 онд үхрийн хувийн жин 28,2 % байсан бол 2014 онд 59,8 % болж нэмэгдэнэ. • Хагас эрчимжсэн аж ахуйд үнээгээ гол төлөв цэвэр үүлдрийн болон эрлийз бух ашиглан гардан хээлтүүлгийн арга хэрэглэнэ.

  18. 2. Богино хугацаанд боломжтой үр дүнд хэрхэн хүрэх-шилмэл сүрэг бий болгох, зохиомол хээлтүүлэг, хөврөл шилжүүлэн суулгах зэрэг мал үржлийн уламжлалт ба орчин цагийн аргыг хэрэглэх боломж ба болзошгүй эрсдэл. • Хөврөл шилжүүлэн суулгах технологийн бүдүүвч • Донор үнээ сонгох Тээгч үнээ сонгох • Олон өндгөн эс зэрэг гадагшлуулах • Донор үнээнд үр тогтоох Донор, тээгчийн ороог жигдрүүлэх • Хөврөлийг зайлж авах • Хөврөлийг үнэлэх • Шилжүүлэн суулгах хөврөлийг сонгох Тээгч үнээнд хөврөл шижүүлэх

  19. Донор үнээ Үржлийн бух Хөврөлүүд Хөврөлийн тугал Тээгч үнээнүүд Үнээ Хээлтүүлгийн уламжлалт арга

  20. Хөврөл шилжүүлэн суулгах аргын ач холбогдол • Арвин ашиг шимтэй, удам гарвал сайтай хээлтэгч, хээлтүүлэгчийн үр төлийг олшруулж үржилд ашиглах замаар сүргийн чанарыг сайжруулах. • Донор үнээнээс нэг удаагийн хээлтүүлгээр олон тооны шилмэл төл авч селекцийн үр ашгийг дээшлүүлж, хугацааг богиносгох, шилмэл удам, хэвшил бий болгох. • Үржлийн амьд малын импортыг бууруулж оронд нь харьцангуй хямд, тээвэрлэхэд төвөг багатай хөврөл оруулж ашиглах, амьд малаар дамжин ирж болзошгүй элдэв төрлийн өвчний тархалтыг хязгаарлах. • Нэг өндгөн эсийн ихэр, холимог генотиптэй мал амьтан гаргах, ооцитыг гадд\аад очинд өсгөвөлөж шилжүүлэн суулгах зэрэг дэвшилт технологуудыг ашиглах боломж бий болох

  21. 3.Холбогдох хууль, тогтоомж 3.1.Мал үржүүлэгч болохын хувьд малчдын эрх ашгийг малын эрүүл мэнд, удмын санг хамгаалах хуульд хэрхэн заасан тухай. • Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 13-р зүйлд мал үржүүлэгч иргэн, хуулийн этгээдийн эдлэх эрхийг хуульчилжээ. Тухайлбал: • 13.1.2-д мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээ хийлгэх, үйлчлүүлэх албаа сонгох, • 13.1.3-д гойд ашиг шимт мал болон цөм сүргээс үржлийн мал бойжуулах, үр хөврөл, үр үйлдвэрлэх, худалдан борлуулах, • 13.1.4-д малаа зайлшгүй шаардлагаар нядлуулсан, устгуулснаас учирсан хохирлын асуудлыг сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх, • 3.1.5-д мал эмнэлгийн магадлан шинжилгээ хийлгэх, • 13.1.6-д малын ашиг шимийн чанарыг тогтоолгох, үүлдэрлэг байдлыг сайжруулахад мэргэшсэн мэргэжилтний үйлчилгээг авах • Тухайн хуулийн 14.2-т мал бүхий иргэн хуулийн этгээдийн хүлээх үүргийг тодорхой тусгажээ.

  22. 3.2. Сумын удирдлага мэргэжилтнүүдээс ямар дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн зааварчлага, малчдаас хүлээж буй бусад дэмжлэг • Малчид фермерүүдийн малын үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд үзлэг шинжилгээ хийж, гарал үүсэл, чанарыг тодорхойлж гэрчилгээ олгоно. • Малын удмын сан, эрүүл мэндийн холбогдолтой мэдээ, судалгаа гаргаж мал үржүүлэгчдийг шаардлагатай мэдээллэр хангаж, сургалт явуулна. • Малын чанараа сайжруулахад нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлнэ. • Малчид фермерүүдийн шилмэл малыг үржлийн малын үзэсгэлэн худалдаанд хамруулж, үржлийн мал бойжуулах, борлуулахад нь туслах. • Мал сүрэгт зоотехникийн ангилан ялгалт хийж, шаардлага хангаагүй малыг сүргээс заазлах, сүрэг сэлбэх өсвөр малыг шилэн сонгож үржилд ашиглахад нь туслах. • Мал үржүүлэгчдийн сүрэгт үзлэг хийж цөм сүрэг, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах, үржил ашиг шимийн чанарыг нь тодорхойлох, бүртгэлд авч гэрчилгээ олгон баталгаажуулах, үржилд системтэй ашиглахад нь туслах. • Мал маллах , тэжээх , арчлах уламжлалт хийгээд орчин үеийн аргыг малчдад зааж сургах, эзэмшүүлэх, малын төрөл ашиг шим, биологийн онцлогт нийцүүлж тэжээлийн жор норм боловсруулж өгөх, дэвшилт технологи, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх • Хээлтүүлгийн дэвшилт аргууд, зохиомол хээлтүүлэг, үржихүйн биотехникийн аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, малчид фермерүүдийн захиалгаар гүн хөлдөөсөн үр, хөврөл үр болон үржлийн сайн чанарын мал нийлүүлж сүргийн чанараа сайжруулахад нь туслана

  23. 4.Малчдаас нэвтрүүлж болох туршлага арга ажиллагаа • Шилмэл сүрэг бий болгох талаар бүлгийн хүрээнд ба бүлгээс гадна малчнаас малчинд хамтын ажиллагаа туршин явуулах • Сүүний үхрийн үржил ашиг шимийн чанарыг дээшлүүлэх зорилгоор малчдын бүлгүүд хоршиж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: • 1. Хамтарсан малчдын бүлгүүд сүүний үхрийн үржүүлэг селекц болон зохиомол хээлтүүлэг, биотехнологийн чиглэлээр дагнан мэргэшсэн мэргэжилтнүүд, сум орон нутгийн мал эмнэлэг үржлийн үйлчилгээний нэгжтэй гэрээ байгуулж ажиллана. Эсвэл малчдын бүлгүүдийн дунд үржлийн ажил үйлчилгээ явуулдаг нэгжийг шинээр байгуулж ажилласан ч болно. • 2. Малчдын бүлгүүдийн нийт үхэр сүрэгт зоо-мал эмнэлгийн нэгдсэн үзлэг явуулж, эх сүргийн хээлтэгч, хээлтүүлэгчийн үржил, ашиг шимийн чанарт үнэлгээ өгч үржүүлгийн хөтөлбөр боловсруулна. • 3. Хоршсон бүлгүүдийн үржлийн үхрийн гарал үүслийг тодруулж, бүх үхэрт им номер тавьж, үржлийн бүртгэл гэрчилгээтэй болгоно. • 4. Цаашид жил бүр бүх үхэрт ашиг шимийн үндсэн шинжээр шилэлт явуулж, хээлтүүлгийн тохируулан сонголт хийх ба бүлгүүдийн хооронд хээлтүүлэгчийг сольж ашиглах төлөвлөгөө, схем гаргаж хэрэгжүүлэхээс гадна бухыг үр төлийн чанараар шалгаруулна. Эхний үед шилэлтийн үндсэн шинжээр гарал үүслийн байдал, сүүн ашиг шим, бие цогцос, өсөлт хөгжилт, тэсвэрт чанар зэрэг үзүүлэлтүүдийг шалгуур болгож ашиглана.

  24. Анхаарал тавьсанд баярлалаа

More Related