1 / 21

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ. ЗСӨ-ний эрсдэлт хүчин зүйлүүд, Европын SCORE болон ДЭМБ/ОУГН-ийн ( WPR) ЗСӨ-ний эрсдлийн түвшинг тодорхойлох хүснэгтийн танилцуулга. Эрсдэл гэж юу вэ?.

chapa
Download Presentation

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ ЗСӨ-ний эрсдэлт хүчин зүйлүүд, Европын SCORE болон ДЭМБ/ОУГН-ийн (WPR) ЗСӨ-ний эрсдлийн түвшинг тодорхойлох хүснэгтийн танилцуулга

  2. Эрсдэл гэж юу вэ? • Эрсдэл гэдэг нь тодорхой хугацааны туршид (хүн амын тодорхой бүлэгт) тохиолдож болох зүйлийн магадлал юм. • Зүрх судасны өвчин (ЗСӨ)-ий эрсдэл гэдэг нь тодорхой хугацаанд ( ихэвчлэн 10 жилийн хугацаанд) ЗСӨ-өөр өвдөх магадлал юм.

  3. Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс гэж юу вэ? • Өвчин эхлэхээс өмнөх үеийг өвчлөл болон нас баралтаас дээгүүр үзэх хэрэгтэй. • Өвчний энэ өмнөх үе (эрсдэлт хүчин зүйлс)-д газар зүйн онцлог, хувь хүний зан үйлийн онцлог, амьдралын түүх болон удмын өгүүлэмж, биемахбодийн тодорхой физиологийн өөрчлөлт зэрэг хамрагдана.

  4. ЗСӨ-ний эрсдэлт хүчин зүйлс Зүрхний титэм судасны эмгэг болон тархинд цус харвалтыг үүсгэдэг олон эрсдэлт хүчин зүйлс байдаг. Зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлс: • тамхи татах • архи уух • артерийн даралт ихсэх (гипертензи) • цусны холестрин их байх • таргалалт • хөдөлгөөний дутагдал • зохисгүй хооллолт (эрүүл бус хооллолт) Эдгээр нь дэлхийд хамгийн их тархалттай байдаг. • Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  5. Өмнөд Африкаас бусад хөгжиж буй улс орнуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судас (ЗС)-ны эмгэг юм. TA. Gaziano. Reducing The Growing Burden Of Cardiovascular Disease In The Developing World. Health Affairs. 2007;26(1):13-24 • Эрсдэлт хүчин зүйлс олон байхын хирээр ЗСӨ үүсэх магадлал өндөр байх ба эрсдэлт хүчин зүйлсийг бууруулснаар та зүрхээ хамгаалж, эмгэг үүсэхээс сэргийлж чадна. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  6. Эргэн засагдах (өөрчилж болох) эрсдэлт хүчин зүйлс • Артерийн гипертензи (АГ) нь харвалтын гол эрсдэлт хүчин зүйл юм. • Мөн зүрхний шигдээс (ЗШ)-ийн эрсдэл болдог. • Хэрэв та эрт оношлогдож, эмчээс өгсөн зөвлөгөөг чанд сахиж чадвал эдгээр эмгэгээс сэргийлж, мөн бүрэн эмчлэгдэх болно. • Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  7. Цусны липидын(өөх тосны) өөрчлөлт • Цусны липидын (өөх тосны) өөрчлөлт гэдэг нь нийт холестерин болон триглицерид, БНЛП-ийн түвшин ихсэж, ӨНЛП багасахыг хэлнэ. Эдгээр нь бүгд ЗСӨ болон харвалтын эрсдэлт хүчин зүйлс болдог. Changing to a healthy diet, exercise and medication can modify your blood lipid profile. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  8. Тамхидалт • Тамхидалт буюу тамхи татах, зажлах зэрэг нь ЗСӨ-өөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг. -Дараахь тохиолдлуудад ЗСӨ-ний өндөр эрсдэлтэй: • бага наснаасаа тамхи татах • өдөрт олон тоогоор тамхи татах • эмэгтэй хүн тамхи татах • Идэвхгүй тамхидалт нь мөн л зүрх судасны эрсдлийг бий болгодог. • Тамхиа хаях нь та хир удаан тамхи татаж байгаа эсэхээс хамаарахгүйгээр ЗСӨ-ний эрсдлийг эрс бууруулдаг. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  9. Хөдөлгөөний хомсдол Хөдөлгөөний хомсдол нь ЗСӨ ба харвалтыг 50%-иар нэмэгдүүлдэг. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva  

  10. Таргалалт • Таргалалт нь ЗСӨ үүсэх гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд ЧШ-ийн урьдал болдог. • Хэрвээ та илүүдэл жинтэй бол АГ, ЧШ, судас хатуурал үүсэх магадлалтай. • Эдгээр нь ЗСӨ-ний өндөр эрсдэлийг бий болгоно. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  11. ЧШ • ЧШ-ийн хэвшинж 2 нь зүрхний титэм судасны эмгэг болон цус харвалтын гол эрсдэлт хүчин зүйл юм. • ЧШ-тэй хүн эрүүл хүнтэй харьцуулахад зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл 2 дахин их байдаг. • Хэрвээ та залуу насандаа ЧШ-ээр өвчилж хяналт муутай байгаа бол ЗСӨ-өөр өвдөх магадлал бусад хүмүүстэй харьцуулахад өндөр байдаг. • Хэрвээ та цэвэршилтийн өмнөх үедээ байгаа бол ЧШ нь эстрогений хамгаалах үйлдлийг бууруулснаар ЗСӨ-өөр өвдөх эрсдэл эрс нэмэгддэг. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  12. Зохисгүй хооллолт • Ханасан өөх хүнсэндээ ихээр хэрэглэх нь ЗСӨ болон харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг. Дэлхийд ЗСӨ үүсэх шалтгааны 31%, харвалтын шалтгааны 11% нь үүнтэй холбоотой байна. • Өдөр бүр 1-2 стандарт архи уух нь ЗСӨ-ийг 30% бууруулах магадтай ч дээрх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд зүрхний булчинг гэмтээдэг. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  13. Зарим тодорхой эмүүд, жишээ нь жирэмснээс хамгаалах эм, даавар орлуулах эмчилгээ ЗСӨ-ний эрсдлийг нэмэгдүүлдэг. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  14. Нийгмийн эрсдэлт хүчин зүйлс • Ядуурал - Ядуу байх нь дэлхийн аль ч хэсэгт амьдарч байгаагаас үл хамааран ЗСӨ болон харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. • Удаан хугцааны стресс болон нийгмийн тусгаарлалт - Удаан хугацаагаар бухимдах, нийгмээс тусгаарлагдах, уур уцаартай, сэтгэл гутралтай байх нь ЗСӨ болон харвах эрсдлийг нэмэгдүүлдэг. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  15. Эргэшгүй (өөрчилшгүй)эрсдэлт хүчин зүйлс /I/ • Нас ахих нь ЗСӨ-ний эрсдлийг нэмэгдүүлдэг. - Харвалтын эрсдэл 55-аас дээш насанд 10 жил тутамд 2 дахин нэмэгддэг. • ЗСӨ-ний удамшлын өгүүлэмж бол эрсдэлт хүчин зүйл юм. - Таны төрсөн аав, ээж, ах, эгч, дүү нараас эрэгтэй нь 55-аас, эмэгтэй нь 65-аас тус тус залуу насандаа зүрхний титэм судасны эмгэгээр өвдөж байсан, эсвэл цус харваж байсан бол та ЗСӨ-өөр өвдөх эрсдэл ихсэнэ. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  16. Эргэшгүй (өөрчилшгүй)эрсдэлт хүчин зүйлс(II) • Хүйс чухал үзүүлэлт : Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс (цэвэршилтийн өмнөх насны) илүү ЗСӨ-ний эрсдэл өндөр байдаг. • Цэвэршилтийн дараахь насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил ЗСӨ-ний эрсдэлтэй байна. • Яс үндэс: Африк болон Ази хүмүүст ЗСӨ үүсэх эрсдэл бусад үндэстэнтэй харьцуулахад өндөр байдаг. Atlas of Heart Disease and Stroke.  2004 WHO. Geneva

  17. 15 -64 насныхан дунд тохиолдох ЗСӨ-ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт (95%CI)

  18. ДЭМБ/ОУГН-ийн 10 жилд аминд халтай, халгүй ЗСӨ-өөр өвдөх эрсдлийг тогтоох хүснэгт (хүйс, тамхи татдаг эсэх, нас, СД, нийт холестерин, ЧШ-тэй эсэх)

  19. ДЭМБ/ОУГН-ийн 10 жилд аминд халтай, халгүй ЗСӨ-өөр өвдөх эрсдлийг тогтоох хүснэгт (хүйс, тамхи татдаг эсэх, нас, СД, нийт холестерин, ЧШ-тэй эсэх)

More Related