1 / 99

Татварын талаархи олон улсын гэрээ

Татварын талаархи олон улсын гэрээ. Гэрээний тогтсон нэр. Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Х улсын Засгийн газар, У улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр.

arvid
Download Presentation

Татварын талаархи олон улсын гэрээ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Татварын талаархи олон улсын гэрээ

  2. Гэрээний тогтсон нэр • Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Х улсын Засгийн газар, У улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр. • Гэрээ,хэлэлцээр, конвенци – гэж нэрлэдэг боловч зарчмын ялгаа байхгүй

  3. Нөлөө бүхий байгууллага ба гэрээний загвар • Нөлөө бүхий байгууллага: ♠ ЭЗХАХБ /OECD/ ♠ НҮБ /UN/ • Гэрээний загвар: ♠ ЭЗХАХБ /OECD/ ♠ НҮБ /UN/ ♠АНУ /USA/

  4. Хөгжлийн түүх • Орлогын татвар 1799 • Зах зээлийг өргөжүүлэх 1860 • Анхны гэрээ 1899 Прус- Австри Унгар • Дэлхийн 2-р дайны дараа эрчимжсэн • ЭЗХАХБ /OECD/ ♠ 1956 ОУ-ын давхар татварыг судалсан ♠1963 Гэрээний загварын төсөл

  5. үргэлжлэл ♠ 1977 Гэрээний загвар бий болсон ♠1992 Гэрээний шинэчилсэн загвар ♠1994, 1995, 1997, 2000, 2003, 2005, 2008 нэмэлт, өөрчлөлт оруулсан. • НҮБ /UN/ ♠1979 зөвлөмж, гарын авлага ♠1980 гэрээний загвар ♠2001 нэмэлт, өөрчлөлт

  6. үргэлжлэл • ЭЗХАХБ /OECD/-ын загвар нь хөгжингүй орнуудын хооронд • НҮБ /UN/-ын загвар бүх орнуудын хооронд байгуулах гэрээнд тохиромжтой • НҮБ-ын загвар нь ЭЗХАХБ-ын гэрээний загварт үндэслэгдсэн ба зарим талаар уян хатан, хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг илүү хамгаалсан.

  7. Олон улсын гэрээний төрөл • Хоёр талт • Олон талт • Татварын гэрээ гол төлөв хоёр талт гэрээ байдаг. • Одоо дэлхийд татварын 2800 орчим хоёр талт гэрээ байна

  8. Татварын олон талт гэрээ • Африкийн франц хэлээр ярьдаг орнуудын хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр /1971 он/ • ЭЗХТЗ-ийн орнуудын гэрээ /1977,1978 / • Дани, Финлянд,Швед, Ирланд, Норвег улсын хооронд байгуулсан гэрээ /1983/ • ЭЗХАХБ, Европын холбооны хооронд байгуулсан гэрээ /1995 он/

  9. Гэрээний зорилго • Татварын давхардлыг арилгах • Татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх • Хэлэлцэн тохирогч улсуудын татвар ногдуулах эрхийг хуваарилах, тодорхой болгох • Ялгаварлан гадуурхах байдал гаргуулахгүй байх

  10. Ялгаварлан гадуурхах байдал гаргуулахгүй байх • Тухайн улс нь өөрийн харьяат бус татвар төлөгчдөд илүү татвар ногдуулж болохгүй • Тухайн улс нь гадаадын үйлдвэрийн төлөөлөгчийн газар, салбар, харъяа үйлдвэрийг өөрийн үйлдвэрээс татварын хувьд хүндрэлтэй байдалд оруулж болохгүй

  11. үргэлжлэл • Татвар ногдох орлогыг тодорхойлж, түүнээс зардлыг хасахдаа өөрийн байнга оршин суугч татвар төлөгч болон оршин суугч бус татвар төлөгчийг ялгаварлан гадуурхаж болохгүй

  12. Татвараас зайлсхийх, зугтах • Татвараас зайлсхийх /avoidance/ - Хуулийн хүрээнд /хуулийн цоорхойг ашиглан/ татвар төлөхгүй байх • Татвараас зугтах /evasion / - Хууль зөрчих замаар татвар төлөхгүй байх

  13. Татварын гэрээний чиг хандлага • Гол төлөв 2 талын гэрээ • Дотоодын татварын хуультай уялдаатай • Дотоодын татварын хуулиас илүү хүчинтэй • Ерөнхийдөө ЭЗХАХБ-ын татварын гэрээний бүтцийг баримталдаг • Үндэсний болон хөгжиж байгаа орнуудын эрх ашиг, саналыг харгалздаг

  14. Олон улсын гэрээ, дотоодын хуулийн статус • Олон улсын гэрээний болон дотоодын хуулийн заалт эн тэнцүү. • Олон улсын гэрээний заалт илүү хүчинтэй. • Татварын гэрээ, дотоодын татварын хуулийн хамгийн сүүлд батлагдсныхны заалт нь илүү хүчинтэй /АНУ/

  15. Манай улсад • ТЕХ-д “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан тул олон улсын гэрээний заалт илүү хүчинтэй

  16. Орлогод татвар ногдуулах олон улсын зөвшилцөл • Эх үүсвэрийн зарчим Орлогын эх үүсвэр улс эхлээд татвар ногдуулах эрхтэй • Оршин суугчийн зарчим а/ Татвар төлөгчийн оршин суугаа улс түүний дэлхийг хамарсан орлогод татвар ногдуулах эрхтэй. б/ Татварын давхардлыг арилгах үүрэгтэй

  17. Эх үүсвэрийн болон оршин суугчийн зарчмын хоорондын уялдаа • Эх үүсвэр улс эхлээд татвар ногдуулах эрхтэй. • Эх үүсвэр улс шууд бус /идэвхигүй/ зарим орлогод тогтоосон хязгаарын хэмжээнд татвар ногдуулах эрхтэй. • Дараа нь татвар төлөгчийн оршин суугаа улс татвар ногдуулах эрхтэй.

  18. үргэлжлэл • Татвар төлөгчийн оршин суугаа улс татварын давхардлыг арилгах үүрэгтэй. • Дээрхи үзэл санааг татварын гэрээнд олон улсад тохиролцсон загварыг үндэслэн нарийн тодоруулдаг.

  19. Гэрээнд хамрагдах этгээд • Хэлэлцэн тохирогч улсуудын байнга оршин суугч этгээд хамаарна • Гуравдагч орны байнга оршин суугч этгээд хамаарахгүй.

  20. Гэрээнд хамрагдах татварууд • Орлогын албан татвар: ♠ Хувь хүний орлогын албан татвар ♠ ААН-ийн орлогын албан татвар ♠ Орон нутгийн орлогын албан татвар • Хөрөнгийн татвар • Шинээр бий болсон болон өөрчлөгдсөн татварууд дээрхитэй адил буюу төстэй бол гэрээнд хамрагдана

  21. үргэлжлэл • Хэлэлцэн тохирогч улсуудын эрх бүхий байгууллага нь гэрээнд хамрагдах татваруудын хуульд орсон аливаа зарчмын өөрчлөлт болон гэрээнд хамрагдах татвартай адил буюу төстэй шинэ татвар бий болсон бол нөгөө талдаа мэдэгдэнэ.

  22. Ерөнхий тодорхойлолт • Хувь хүн, этгээд, харьяа • Компани • Аж ахуйн нэгж • Хэлэлцэн тохирогч улсын аж ахуйн нэгж • Олон улсын тээвэр • Эрх бүхий байгууллага • Аж ахуйн үйл ажиллагаа Тодорхойлогдоогүй нэр томъёог хэрхэн, яаж ойлгох

  23. Олон улсын тээвэр • “Олон улсын тээвэр” гэж Хэлэлцэн тохирогч аль нэг улсад удирдах газар нь байрладаг ААН-ээс хөлөг онгоц, нисэх онгоц, хуурай замын тээврийн хэрэгслээр хийх аливаа тээврийн үйл ажиллагааг хэлнэ. • Харин хэлэлцэн тохирогч нөгөө улс дахь цэгүүдийн хооронд хийх тээврийн үйл ажиллагаа үүнд хамаарахгүй.

  24. Эрх бүхий байгууллага • Сангийн яам, Сангийн сайд буюу тэдгээрийн эрх бүхий төлөөлөгч. • Татварын алба буюу түүний эрх бүхий төлөөлөгч. • Өөр байгууллага, албан тушаалтан байж болно.

  25. Тодорхойлогдоогүй нэр томъёо Хэлэлцээрт тодорхойлогдоогүй аливаа нэр томъёог хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол хэлэлцэн тохирогч улсын хуульд зааснаар ойлгоно.

  26. Байнга оршин суугч • Татварын гэрээг хэрэглэхэд хувь болон хуулийн этгээдийн байнга оршин суугаа газрыг тодорхойлох явдал чухал ач холбогдолтой. • Хувь болон хуулийн этгээдийн байнга оршин суугаа газрыг тодорхойлох арга улс бүрт өөр өөр байдаг бөгөөд нэг аргаар тодорхойлох боломжгүй. • Ерөнхий чиг хандлагаар хувь хүнийг байнга амьдардаг, байрладаг орон байраар нь, ААН /корпораци/-ийг голлох удирдлага нь оршдог байрлалаар нь тодорхойлдог.

  27. үргэлжлэл • Зарим оронд /АНУ, Канад/ корпорацийг бүртгэгдсэн газраар нь тодорхойлдог. • Байнга оршин суугчийг гол төлөв дотоодын хуулийн заалтыг үндэслэн тодорхойлдог • Давхардсан /хоёр улсын/ оршин суугч хувь хүн болон хувь бус этгээд /хуулийн этгээд/-ийн хувьд салгах /tie breaker/ журмаар тодорхойлдог.

  28. үргэлжлэл • Зарим тохиолдолд Засгийн газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон Засгийн газрын өмчийн байгууллагыг байнга оршин суугч гэж үзнэ гэж гэрээнд тодорхойлдог. Эдгээр байгууллага нь татвар төлдөггүй боловч тэдгээрийн авч байгаа хүү, дивиденд, шан хармж, эрхийн шимтгэлийг гэрээний заалтад хамааруулах үүднээс тусгадаг. • Гэрээнд хамрагдсан тохиолдолд тэд дээрхи орлогоос бууруулсан хувь хэмжээгээр татвар төлөх боломжоор хангагддаг.

  29. Байнга оршин суугч хувь хүнийг тодорхойлох зарчим • Байнга амьдардаг орон гэр байгаагаар нь • Хэрэв хоёр улсын аль алинд нь байнга амьдардаг орон гэртэй бол түүний хувийн болон эдийн засгийн харилцаа /язгуур эрх ашгийн төв/ нь илүү ойр дөт байгаагаар нь • Хэрэв түүний язгуур эрх ашгийг тодорхойлох боломжгүй, хоёр улсын аль алинд нь байнга амьдардаг орон гэргүй бол түр орогнох байр байгаагаар нь

  30. үргэлжлэл • Хэрэв хоёр улсын аль алинд нь түр орогнох байртай, эсвэл алинд нь ч байхгүй бол түүнийг аль улсын харъяат байгаагаар нь тэр улсад байнга оршин суугч гэж үзнэ.

  31. Монгол Улсад байнга оршин суугч хувь хүн • Монгол Улсад оршин суух байртай • Тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан • Гадаад улсад томилогдон ажиллаж буй Монгол Улсын төрийн албан хаагч.

  32. Дээд шүүхийн тайлбар • “Монгол Улсад оршин суух байртай” гэдгийг Монгол Улсад байнга оршин суугч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга амьдрах өөрийн өмчлөлийн болон хууль ёсны эзэмшлийн орон байртай байхыг хэлнэ. /2007 оны 03-р сарын 12-ны өдрийн 12 тоот тогтоол/

  33. Монгол Улсад байнга байрладаг аж ахуйн нэгж • Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж. • Удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж.

  34. Төлөөний газар Ерөнхий зарчим Хэлэлцэн тохирогч улсын аж ахуйн нэгжийн Хэлэлцэн тохирогч нөгөө улсад аж ахуйн үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн явуулдаг байнгын байрлалыг төлөөний газар гэдэг.

  35. Төлөөний газарт • Удирдлага нь байгаа газар • Салбар, албан контор • Үйлдвэр, завод, цех, тасаг • Уурхай, газрын тос, байгалийн хий болон бусад ашигт малтмал олборлож байгаа газар

  36. үргэлжлэл • 18 сараас /НҮБ- 6 сар/ илүү хугацаагаар үргэлжлэх барилга угсралт, суурилуулалтын ажил эдгээртэй холбогдсон удирдлага, хяналтын үйл ажиллагаа • 18 сараас /НҮБ- 6 сар/ илүү хугацаагаар үргэлжлэх барилга угсралт, суурилуулалтын ажил эдгээртэй холбогдсон үйлчилгээ үзүүлэх, зөвлөлгөө өгөх.

  37. үргэлжлэл • Бие даасан эрх бүхий төлөөлөгчдөөс бусад этгээд хэлэлцэн тохирогч нөгөө улсад хэлэлцэн тохирогч улсын ААН-ийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, гэрээ, контракт байгуулдаг эрх эдэлдэг бол уг ААН-ийг нөгөө улсад төлөөний газартай гэж үзнэ.

  38. Төлөөний газарт хамаарахгүй үйл ажиллагаа • ААН зөвхөн өөрийн бараа, эд зүйлсийг хадгалах, үзэсгэлэнд тавих, нийлүүлэх зорилгоор аливаа байгууламж ашиглах. • ААН зөвхөн хадгалах, үзэсгэлэнд тавих, нийлүүлэх зорилгоор бараа, эд зүйлсийг нөөцлөх. • ААН өөр бусад ААН-ээр зөвхөн боловсруулалт хийлгэх зорилгоор бараа, эд зүйлсийг нөөцлөх.

  39. үргэлжлэл • ААН-д зориулан бараа, эд зүйлс зөвхөн худалдан авах, мэдээлэл цуглуулах зориулалттай үйл ажиллагаа явуулдаг байр ашиглах. • ААН-ийн бэлтгэх, туслах чанарын аливаа үйл ажиллагаа явуулах зорилгоор байр ашиглах. • Дээрхи үйл ажиллагаануудыг хослуулан эрхлэх байр ашиглах.

  40. үргэлжлэл • ААН нь нөгөө улсад байнга оршдог эсвэл үйл ажиллагаа явуулдаг ААН-ийг хянадаг эсвэл хяналтанд байдаг нь эдгээр ААН-ийг бие биенийх нь төлөөний газар гэж үзэхгүй. • ААН нь нөгөө улсад брокер, ерөнхий комиссын төлөөлөгч, бие даасан эрх бүхий төлөөлөгчдөөр дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь түүний нөгөө улсад төлөөний газартай гэж үзэх үндэс болохгүй.

  41. Анхаарах ХТУ-ын ААН ХТНУ-д төлөөний газартай боловч үйл ажиллагааныхаа зарим хэсгийг /бараа борлуулах/ түүгээр дамжуулан явуулаагүй тохиолдолд уг үйл ажиллагааны орлогыг төлөөний газарт хамааруулна.

  42. ҮХЭХ-өөс орох орлого • ҮХЭХ-өөс орох орлогод уг эд хөрөнгийг шууд ашиглах, бусдад түрээслүүлэх, эсвэл бусад аль ч хэлбэрээр ашиглах замаар олсон орлого хамаарна. • ҮХЭХ-өөс олох орлогод тухайн хөрөнгө байрладаг өөрөөр хэлбэл эх үүсвэр улс татвар ногдуулна. • Татварыг дотоодын хуулиар ногдуулах ба ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

  43. үргэлжлэл • “ҮХЭХ” гэдгийг тухайн хөрөнгө байрлаж байгаа улсын хуульд заасны дагуу тодорхойлно.

  44. Аж ахуйн үйл ажиллагааны ашиг • Хэлэлцэн тохирогч улсын ААН хэлэлцэн тохирогч нөгөө улсад байрладаг төлөөний газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд түүний ашигт зөвхөн хэлэлцэн тохирогч улс татвар ногдуулна. • Хэрэв ААН хэлэлцэн тохирогч нөгөө улсад байрладаг төлөөний газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлбэл уг ААН-ийн ашгийн зөвхөн тухайн төлөөний газарт хамаарах хэсэгт хэлэлцэн тохирогч нөгөө улс татвар ногдуулж болно.

  45. үргэлжлэл • Төлөөний газрын ашгийг тодорхойлохдоо уг төлөөний газрын өөрийн байгаа улс болон бусад улсад зарцуулсан аж ахуйн болон захиргааны зардлыг хасч тооцно. • ААН нь төлөөний газраар дамжуулан бараа, эд зүйлс зөвхөн худалдан авдаг бол уг төлөөний газрыг ашиг олсонд тооцохгүй.

  46. үргэлжлэл • Төлөөний газрын ашигт гэрээний бусад зүйлд заасан орлого орж тооцогдсон байвал гэрээний эдгээр орлоготой хамааралтай зүйлийн заалтыг хэрэглэнэ • Төлөөний газрын ашгийг тодорхойлохдоо өөрчлөх бодиттой үндэслэлгүй бол тогтсон нэг аргыг хэрэглэнэ. • ААН төлөөний газартай боловч түүгээр дамжуулалгүйгээр борлуулт хийсэн бол уг орлогыг төлөөний газрын орлогод оруулж тооцно.

  47. Олон улсын тээвэр • Олон улсын тээвэр гэдэг ойлголт ерөнхийдөө агаарын болон усан замын тээвэртэй холбоотой. • Хил залгаа оршдог улсууд хуурай болон төмөр замын тээврийг оруулж өгдөг. • Хил залгаа оршдог улсууд хэрэв гол, мөрнөөр холбогддог бол завийг оруулж өгдөг.

  48. үргэлжлэл • Агаарын болон усан замын тээврийн компанийн орлогод контейнер, нисэх онгоц, хөлөг онгоц түрээслүүлсний орлогыг оруулж тооцдог. • Мөн пул/ хамсал/, хамтын ажиллагаа, олон улсын тээврийн зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд оролцож олсон орлого хамаарна.

  49. үргэлжлэл • Олон улсын тээврээс олсон орлогод тээврийн /агаар, усан, хуурай замын/ үйлчилгээ эрхэлж буй ААН-ийн голлох удирдах, толгойлох байгууллага нь байрладаг улс татвар ногдуулна. • Хэрэв усан замын тээврийн байгууллагын удирдах газар нь хөлөг онгоцон дээрээ байрладаг бол энэхүү хөлөг онгоцны харъяалах боомт оршдог хэлэлцэн тохирогч улсад байрладаг гэж үзээд тэр улс татвар ногдуулна.

  50. үргэлжлэл • Хэрэв хөлөг онгоц харъяалах боомтгүй бол уг хөлөг онгоцны эзэмшигч байнга оршин сууж байгаа хэлэлцэн тохирогч улсад байрладаг гэж үзээд тэр улс татвар ногдуулна.

More Related